- Нүүр
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл
- ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нийгмийн даатгалын үндэсний
зөвлөлийн 2017 оны 03 дугаар
сарын 21 -ны өдрийн 10 дугаар
тогтоолын хавсралт
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН
ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ
ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа (цаашид “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэх)-ны ажлыг зохион байгуулах зардлын хэмжээ, санхүүжилт, төсвийн зарцуулалтыг тайлагнах, хяналт тавих харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран зохион байгуулна.
1.3. Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
1.3.1. Тухайн төсвийн жилд зарцуулах урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын хэмжээг энэ журмын 2.1-д зааснаар төлөвлөж, Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
1.3.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухайн жилийн төлөвлөгөөнд санал өгч ажиллана.
1.4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо нь дараа жилд зохион байгуулах үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг тухайн оны 07 дугаар сарын 15-ны дотор багтаан баталж, нийгмийн даатгалын сангийн дараа жилийн төсвийн төслийг боловсруулахаас өмнө Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Уг төлөвлөгөөнд хөндлөнгийн хараат бус аудитын байгууллагын дүгнэлт гаргуулсан байна.
1.5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, хамтран ажиллана.
1.6. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах байгууллага нь тухайн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна. Уг арга хэмжээг зохион байгуулахдаа харьяалах Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн төлөөллийг оролцуулна.
1.7. Мэргэжлийн сургалтын байгууллага нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам”-д заасан шаардлагыг хангасан, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт зохион байгуулах гэрчилгээ авсан байна.
Хоёр. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний
зардлын хэмжээ, санхүүжилт
2.1. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын 1 хувиас хэтрэхгүй байна.
2.2. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дараах зардлыг хамааруулна. Үүнд:
2.2.1. Урьдчилан сэргийлэх сургалтын зардал-сургалт явуулах багш нарын цагийн хөлс, албан томилолт, унааны зардал, шуудан холбооны зардал, суралцагчийн бичгийн хэрэгсэл, завсарлагааны цайны зардал, сургалтын модуль боловсруулах, сургалтад ашиглах гарын авлага, танилцуулга бэлтгэх, хэвлүүлэх болон сургалтын танхим, тоног төхөөрөмжийн зардал;
2.2.2.Сурталчилгааны зардал-үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зан үйлийг бий болгох, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоорхууль тогтоомжийн эмхтгэл, сурталчилгааны гарын авлага бэлтгэх, маркетингийн дэвшилтэт хэрэгслийг нэвтрүүлэх, хурал, уулзалт зохион байгуулах, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн ажлын байрны тоог бууруулсан, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн, үйлдвэрлэлийн ослын тохиолдол гаргаагүй ажил олгогчийн сайн туршлагыг урамшуулах, олон нийтэд мэдээлэх, түгээх, сангийн байдалд судалгаа хийж, санал, дүгнэлт гаргах зардал.
2.3. Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэхүү журмын 1.4 дэх хэсэгт заасан төлөвлөгөөнд тусгагдсан төсөвт өртгөөс хамааруулан тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу зохион байгуулж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулна.
2.4. Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь батлагдсан төсөв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4-т заасны дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлнэ.
2.5. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын санхүүжилтийг сургалт, сурталчилгааны ажлын үр дүнгхаргалзан дараах баримт бичгийг үндэслэн олгоно. Үүнд:
2.5.1. Сургалт зохион байгуулах, сургалтын болон сурталчилгааны материал бэлтгэх, сурталчилгааны ажил гүйцэтгэх гэрээ;
2.5.2. Энэ журмын 1.7-д заасан шаардлагыг хангасан гэрчилгээ;
2.5.3. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын төсвийн тооцоо, үндэслэл, нэхэмжлэл;
2.5.4. Өмнө зохион байгуулсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайлан;
2.5.5. Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тухайн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн урд оны урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнг үнэлсэн үнэлгээ.
2.6. Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэхүү журмын 2.3-т заасан гэрээ байгуулсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн харьяа аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст батлагдсан жагсаалтын дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийг олгоно.
2.7. Аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах санхүүжилтийн 40 хүртэл хувийг урьдчилан олгож болно. Үлдэгдэл санхүүжилтийг урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсвийн зарцуулалтын тайлан, анхан шатны баримт бичиг, хийсэн ажлын үр дүнгийн тайлан, танилцуулгад үндэслэн гүйцэтгэлээр санхүүжүүлнэ.
2.8. Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны саналыг харгалзан урьдчилан сэргийлэхтэй холбоотой сургалт, сурталчилгаанд хэрэглэх танилцуулга, гарын авлага, зурагт хуудасны загвар, тоо хэмжээ, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний хор хөнөөл, эрсдэлийг бууруулахтай холбоотой радио, телевизийн нэвтрүүлгийн загварыг батална.
2.9. Сурталчилгааны хэрэгслийг иргэд, даатгуулагч, ажил олгогчдод хүргэх, сурталчлах ажлыг бүх шатны нийгмийн даатгалын, хөдөлмөрийн байгууллага, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, салбар хороо, зөвлөл болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулна.
2.10. Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь судалгааны ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт болон эрдэм шинжилгээний мэргэжлийн байгууллага, холбоод, нийгмийн түншлэл, судлаачидтай хамтран гэрээний дагуу зохион байгуулна.
Гурав. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний
Төсвийн зарцуулалтыг тайлагнах, хяналт тавих
3.1. Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороонд урьдчилан сэргийлэх арга хэмжээний ажлыг гүйцэтгэсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж нь төсвийн зарцуулалтын болон үр дүнгийн тайлангаа тухайн арга хэмжээг зохион байгуулж дууссанаас хойш ажлын 7 өдрийн дотор тус тус ирүүлнэ.
3.2. Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүн, зарцуулсан хөрөнгийн талаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хагас жил тутамд тайлагнаж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороонд мэдээлэл хүргүүлнэ.
3.3. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо болон холбогдох хуулиар эрх олгогдсон байгууллага, албан тушаалтан урьдчилан сэргийлэх арга хэмжээний чанар, үр дүнд тавих хяналтыг хэрэгжүүлнэ.
Дөрөв. Хариуцлага
4.1. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг энэ журмын 2.2 дахь хэсэгт зааснаас өөр бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
4.2. Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүн, зардлын зарцуулалтын тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийнэнэ журмын 2.7-д заасан үлдэгдэл санхүүжилтийг зогсоох, мөн журмын 2.3-т заасан гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
-- о О о ---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх