A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны

2018 оны 19 дүгээр тогтоолын хавсралт

 

ГАДААД УЛСЫН АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД МОНГОЛ УЛСАД ҮНЭТ ЦААС ГАРГАХ, МОНГОЛ УЛСЫН АРИЛЖАА

ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД ГАДААД УЛСАД ГАРГАХ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэхүү журмын зорилго нь гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн үнэт цаасыг Монгол Улсад гаргах, үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хорооноос нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэл /цаашид “Хорооны бүртгэл” гэх/-д бүртгэх, мөн Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад үнэт цаас гаргах, Хороонд бүртгүүлэх, үнэт цаасыг гадаадын болон дотоодын зах зээл хооронд хөрвүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.  /СЗХ-ны 2020 оны 758 дугаар тогтоолоор өөрчилсөн/  

1.2.Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн Монгол Улсад гаргах үнэт цаасыг арилжаа эрхлэх байгууллагын арилжаанд оруулахыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхтэй холбоотой харилцааг тухайн арилжаа эрхлэх байгууллагын үнэт цаасны бүртгэлийн журмаар, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үнэт цаасны нэгдсэн бүртгэлд бүртгэн хадгалахтай холбоотой харилцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагын журмаар тус тус зохицуулна.

1.3.Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд нь гадаад улсад гаргасан тодорхой төрлийн суурь үнэт цаасанд тулгуурлан Монгол Улсын хадгаламжийн бичиг гаргах, Монгол Улсад анх гаргасан үнэт цаасанд суурилан гадаад улсын хадгаламжийн бичиг гаргахтай холбоотой харилцааг Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон тусгай журмаар зохицуулна.

1.4.Энэхүү журам нь гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлгүй хуулийн этгээдийн үнэт цаасыг Монгол Улсад анхдагч бүртгэл хийхтэй холбоотой харилцаанд хамаарахгүй.

1.5.Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд нь үнэт цаасаа Хороонд бүртгүүлж, олон нийтэд санал болгосны дараахь үйл ажиллагаатай холбоотой харилцаанд өөрийн харьяалах улс болон үнэт цаасаа бүртгүүлсэн гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх эрх нь нээлттэй байна. Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн үнэт цаасаа анх бүртгүүлсэн, хуулийн этгээдийн харьяалах улс болон Монгол Улсын хууль тогтоомжийн хооронд зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд гадаад улсын үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөнө.

1.6.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 17.3-т заасан этгээд гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлэх харилцааг Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон тусгай журмаар зохицуулна.

1.7.Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд үнэт цаасаа Хорооны болон арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлсний үндсэн дээр үнэт цаасаа Монгол Улсын үнэт цаасны зах зээлд гаргасныг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй.

 

ХОЁР. МОНГОЛ УЛСЫН АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС ГАДААД УЛСАД ГАРГАХ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.1.Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд үнэт цаасаа гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлэн арилжаалж болох бөгөөд энэ талаар аливаа мэдэгдэл хийхээс өмнө Хороонд мэдэгдэнэ.

2.2.Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн үнэт цаасыг тухайн гадаад улсын үнэт цаас бүртгэх эрх бүхий этгээдээс бүртгэх шийдвэр гарсан тохиолдолд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 17.2-т заасны дагуу Хороонд бүртгүүлнэ.

2.3.Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд нь энэхүү журмын 2.1-т зааснаар Хороонд мэдэгдэхдээ гадаад улсын зохицуулах байгууллага болон арилжаа эрхлэх байгууллагад хувьцаагаа бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтын хуулбарыг Хороонд хүргүүлнэ.

2.4.Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд нь тухайн гадаад улсын үнэт цаас бүртгэх эрх бүхий этгээдээс бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийн хуулбарыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан Хороонд хүргүүлнэ.

2.5.Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн үнэт цаасыг тухайн гадаад улсын үнэт цаас бүртгэх эрх бүхий этгээдээс бүртгэх тухай шийдвэрийг хүлээн авснаас хойш Хороо ажлын 20 хоногт багтаан үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулна.

2.6.Энэхүү журмын 2.1-т заасан хуулийн этгээд нь анхдагч зах зээлд арилжигдсан үнэт цаасны хэмжээ, үнэ, зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн нийт дүнгийн талаарх мэдээ, тайланг тухайн улсын холбогдох байгууллагад хүргүүлснээс хойш ажлын таван өдөрт багтаан Хороонд хүргүүлнэ.

 

ГУРАВ. ГАДААД УЛСЫН АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГАДБҮРТГЭЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ҮНЭТ ЦААСЫГ ХОРООНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭХ, НИЙТЭД САНАЛ БОЛГОХ, ХУДАЛДАХ

 

3.1.Монгол Улсад үнэт цаасаа гаргах гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд нь дараахь шалгуурыг хангасан байна:

3.1.1.Гадаад улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж, тухайн улсын хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдийн эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байх;

3.1.2.Хуулийн этгээдийн өөрийн харьяалах улс, эсхүл үнэт цаасаа бүртгүүлэн арилжиж байгаа улс болон арилжаа эрхлэх байгууллагын харьяалах улсын үнэт цаасны зах зээлийн зохицуулагч байгууллага нь Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (International Organization of Securities Commission)-ын гишүүн байх;

3.1.3.Анхдагч бүртгэлийг хийлгэсэн арилжаа эрхлэх байгууллага нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 18.4-т заасны дагуу Хорооноос тогтоосон гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагын жагсаалтад багтсан байх;

3.1.4.Үнэт цаасны анхдагч бүртгэлийг хийлгэсэн гадаад улсын арилжаа эрхлэх байгууллага болон үнэт цаасны зохицуулагч байгууллагад Монгол Улсад тухайн үнэт цаасны хоёрдогч бүртгэлийг хийлгэх гэж байгаа талаар албан ёсоор мэдэгдсэн байх;

3.1.5.Хороо болон арилжаа эрхлэх байгууллагатай харилцах, мэдээлэл солилцох, тухайн хуулийн этгээдийг Монгол Улсад төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эсхүл хуулийн этгээдийг томилсон байх;

3.1.6.Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагаас давхар бүртгүүлэх хүсэлтийг дэмжсэн тухай санал өгсөн байх.

3.2.Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд нь Монгол Улсад гаргах үнэт цаасаа Хорооны бүртгэлд болон арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг нэгэн зэрэг гаргаж болох бөгөөд гагцхүү Хорооны бүртгэлд бүртгүүлснээр нийтэд санал болгох эрхтэй болно.

3.3.Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд нь үнэт цаасаа Хорооны бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг гаргахдаа дараахь бичиг баримтыг Монгол хэл дээрх орчуулгын хамт ирүүлнэ.Англи болон монгол хэл дээр бэлтгэсэн бичиг баримтын хооронд утга агуулгын зөрүү гарвал англи хэл дээрх эх хувийг хүчинтэйд тооцно:

3.3.1.Үнэт цаасыг бүртгүүлэх өргөдөл /Хавсралт 1-д заасан Маягт/;

3.3.2.Энэхүү журмын 3.4 дэх хэсгийн дагуу боловсруулсан хуулийн этгээдийн танилцуулга;

3.3.3.Зохицуулалтын үйлчилгээний хөлс болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай төлбөрийн баримт.

3.3.4.Үнэт цаас гаргах талаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас, эсхүл тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэр;

3.3.5.Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.3.6.Хуулийн этгээдийн сүүлийн жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан;

3.3.7.Хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн гаргасан хууль зүйн дүгнэлт.

3.4.Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн танилцуулгад дараахь мэдээллийг тусгах бөгөөд тухайн хуулийн этгээдийн харьяалах улсын хууль тогтоомж болон үнэт цаасаа анх бүртгүүлсэн арилжаа эрхлэх байгууллагын дүрэм, журмын дагуу тодорхойлж тусгана:

3.4.1.Хуулийн этгээдийн оноосон нэр, оршин байгаа газрын шуудангийн хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагаа;

3.4.2.Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагдсан улсын нэр болон анх бүртгүүлсэн гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагын нэр, тухайн арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлсэн үнэт цаасны төрөл, тоо, бүртгэл хийлгэсэн огнооны талаарх мэдээлэл;

3.4.3.Монгол Улсад гаргаж байгаа үнэт цаасны тоо, хэлбэр, нэрлэсэн үнэ болон тэдгээрийг нийтэд санал болгон арилжих нөхцөл;

3.4.4.Хуулийн этгээдийн бүтэц, зохион байгуулалт, эрх бүхий албан тушаалтны талаарх мэдээлэл;

3.4.5.Хуулийн этгээдийн өмнө зарласан болон гаргасан, эргүүлэн худалдан авсан үнэт цаасны тоо, төрөл, нэрлэсэн үнийн талаарх мэдээлэл;

3.4.6.Хуулийн этгээдийн сүүлийн жилийн эцсийн санхүүгийн аудитлагдсан тайлан;

3.4.7.Холбогдох этгээд болон уг этгээдтэй хийсэн гэрээ хэлцлийн талаар олон нийтэд мэдээлсэн эх сурвалж, холбоосны талаарх мэдээлэл;

3.4.8.Ногдол ашиг хуваарилах нөхцөлийн талаарх мэдээлэл;

3.4.9.Нийтэд санал болгох үнэт цаасаар гэрчлэгдэх эрх, үүрэг болон хувьцаанд хөрвөх үнэт цаас бол тухайн үнэт цаасыг хувьцаанд хөрвүүлэх нөхцөл, журмын талаарх мэдээлэл;

3.4.10.Монгол Улсад үнэт цаас гаргаж хуримтлуулсан хөрөнгийг зарцуулах төлөвлөгөө;

3.4.11.Хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэл, эрсдэлийн удирдлагын талаарх удирдлагын байр суурийг илэрхийлэх мэдээлэл;

3.4.12.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 18.3-т заасан үнэт цаасаа анх бүртгүүлсэн улсын болон Монгол Улсын хууль тогтоомжийн зохицуулалтын зөрүүтэй байдал, үүний улмаас үнэт цаас эзэмшигчид учирч болох эрсдэл, эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангах зохицуулалт;

3.5.Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд нь үнэт цаасаа Хорооны болон арилжаа эрхлэх байгууллагынбүртгэлд бүртгүүлэх, нийтэд санал болгох,худалдахтай холбоотой ажиллагаанд Хорооноос андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан хамтран оролцоно.

3.6.Энэхүү журмын 3.3.7-д заасан хууль зүйн дүгнэлтэд дараахь асуудлыг тусгасан байна:

3.6.1.хуулийн этгээд нь хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, бүртгэгдсэн эсэх;

3.6.2.төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх нь хүчин төгөлдөр эсэх;

3.6.3.сүүлийн нэг жилийн дотор хийгдсэн их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу хийгдсэн эсэх;

3.6.4.үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, лиценз, зохиогчийн эрх, патент, бараа, үйлчилгээний тэмдэг нь хүчин төгөлдөр эсэх, тэдгээрийн хугацаа дуусах, цуцлагдах, аливаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг хүлээсэн зэргээр хуулийн этгээдийн үйл ажиллагаанд нь бодитой нөлөөлж болохуйц нөхцөл буй эсэх;

3.6.5.үнэт цаас, үл хөдлөх болон бусад эд хөрөнгө өмчлөх эрх нь хүчин төгөлдөр эсэх, аливаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг хүлээсэн эсэх;

3.6.6.үнэтцаасыгбүртгүүлэхөргөдөл,танилцуулгадтусгагдсанмэдээлэлнь үнэн зөв, хүчин төгөлдөр эсэх.

3.7.Энэ журмын 3.3.7, 5.2-т заасан дүгнэлтийг олон улсад нэр хүнд бүхий мэргэжлийн байгууллага, эсхүл Хороонд бүртгүүлсэн хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.

3.8.Энэхүү журмын 3.2-т заасан хүсэлтийг тухайн хуулийн этгээд зэрэг гаргасан тохиолдолд арилжаа эрхлэх байгууллагын бүртгэсэн талаарх холбогдох шийдвэрийг Хороо хүлээн авснаас хойш ажлын 20 өдрийн дотор Хорооны бүртгэлд бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзсан үндэслэл бүхий шийдвэрийн аль нэгийг гаргаж, ажлын 10 өдрийн дотор холбогдох шийдвэрийг хүсэлт гаргагчид хүргүүлнэ.

3.9.Хороо нь шийдвэр гаргахад зайлшгүй шаардлагатай нэмэлт баримт бичигтэй танилцах шаардлагатай тохиолдолд шийдвэр гаргах хугацааг ажлын 15 хүртэл өдрийн хугацаагаар сунгаж болно.

3.10.Хороо нь гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн Монгол Улсад гаргах үнэт цаасыг Хорооны бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргаснаар тухайн хуулийн этгээд нь үнэт цаасаа үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлэн хадгалуулах болон нийтэд санал болгох, худалдах эрхтэй болно. Хороо болон арилжаа эрхлэх байгууллагын үнэт цаасны бүртгэл нь хуулийн этгээдийн Монгол Улсад шинээр гаргаж буй үнэт цаас болон тухайн төрлийн өмнө нь гаргасан бүх үнэт цаасанд хамаарна./СЗХ-ны 2020 оны 758 дугаар тогтоолоор өөрчилсөн/  

3.11.Хороо нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9.10.2-9.10.6 дахь заалтад заасан үндэслэлээр болон энэхүү журмын 3.1-д заасан шалгуурыг хангаагүй тохиолдолд бүртгэхээс татгалзана.

3.12.Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн үнэт цаасыг Хорооны бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр гарснаас хойш нэг жилийн дотор тухайн хуулийн этгээд тухайн үнэт цаасыг бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргах эрхгүй.

3.13.Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд нь үнэт цаасаа нэгтгэх, хуваах, эргүүлэн худалдан авах, бусад үнэт цаасанд хөрвүүлэх, солих тухай бүр Хороо болон арилжаа эрхлэх байгууллагад мэдэгдэх бөгөөд арилжаа эрхлэх байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн Хорооны хуралдаанаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулна.

3.14.Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд нь анх бүртгүүлсэн гадаад улсын зах зээлд тухайн төрлийн үнэт цаасыг нэмж гаргах, опцион хэрэгжүүлэх замаар үнэт цаасны бүрдүүлбэрт өөрчлөлт оруулсан тохиолдолд холбогдох мэдээллийг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага болон төвлөрсөн хадгаламжийн төвд албан бичгээр мэдэгдэх ба үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирүүлсэн мэдэгдлийг үндэслэж, Хорооны даргын тушаалаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулна. /СЗХ-ны 2020 оны 758 дугаар тогтоолоор өөрчилсөн/  

3.15.Хороо нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд гагцхүү хуульд заасан үндэслэлээр, эсхүл гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн Монгол Улсад гаргасан үнэт цаасыг Хорооны бүртгэлээс хасна.

3.16.Анхдагч бүртгэл хийсэн гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагаас тухайн хуулийн этгээдийн үнэт цаасыг өөрийн бүртгэлээс хасах тухай шийдвэр гаргасан тохиолдолд Хороо уул хуулийн этгээдийн үнэт цаасыг анхдагч бүртгэл хийсэн гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагын шийдвэрийг үндэслэн нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хасаж болно.

 

ДӨРӨВ. ХОРОО, АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГА БОЛОН ГАДААД УЛСЫН АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГАД

БҮРТГЭЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ

 

4.1.Хороо дараахь эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ:                                  

4.1.1.Энэхүү журмын 6.1-д заасны дагуу хөрвүүлснээс бусад тохиолдолд Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн Монгол Улсад гаргасан үнэт цаасыг бүртгэх, бүртгэлээс хасах шийдвэр болон үнэт цаасны бүрдүүлбэрт[1] орох өөрчлөлтийг тус тус Хорооны тогтоолоор гаргах. /СЗХ-ны 2020 оны 758 дугаар тогтоолоор өөрчилсөн/  

4.1.2.Энэхүү журмын 4.3.1-т заасны дагуу гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдээс Хороонд гомдол гаргасан тохиолдолд Хороо нь арилжаа эрхлэгч байгууллагын шийдвэрийг үндэслэлтэй эсэхийг хянах бөгөөд арилжаа эрхлэх байгууллагаас уг асуудалтай холбоотой нэмэлт тайлбар, шаардлагатай мэдээллийг шаардаж болно.

4.1.3.Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд нь үнэт цаасаа бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн эсэхэд хяналт тавих үүрэгтэй.

4.1.4.Энэхүү журмын 3.14-д заасны дагуу гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн үнэт цаасны бүрдүүлбэрт өөрчлөлт орсон тохиолдолд үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн үнэт цаасны бүртгэлд холбогдох өөрчлөлтийг оруулна.  /СЗХ-ны 2020 оны 758 дугаар тогтоолоор нэмсэн/

4.1.5.Энэхүү журмын 6.3-т заасан хөрвүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн тухай бүр холбогдох тайлан мэдээллийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирүүлэхийг шаардана. /СЗХ-ны 2020 оны 758 дугаар тогтоолоор нэмсэн/

4.2.Арилжаа эрхлэх байгууллага дараахь эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ:

4.2.1.Арилжаа эрхлэх байгууллага нь өөрийн бүртгэлийн журмын дагуу гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн үнэт цаасыг өөрийн бүртгэлээс хасах эрхтэй.

4.2.2.Арилжаа эрхлэх байгууллага нь шаардлагатай тохиолдолд гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдээс нэмэлт баримт бичиг, тайлбар, тодруулга шаардах эрхтэй.

4.2.3.Арилжаа эрхлэх байгууллага нь гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдэд өөрийн үнэт цаасны бүртгэлийн журмын шаардлагаас хөнгөлөх чөлөөлөх эрх нь нээлттэй байна.

4.2.4.Арилжаа эрхлэх байгууллага нь үнэт цаасны бүртгэлийн ангиллын шалгуур үзүүлэлтийг гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд хангаж байгаа эсэх нийтэд санал болгож байгаа хуулийн этгээдийн танилцуулгын бүрдэл зэргийг хянах үүрэгтэй.

4.2.5.Арилжаа эрхлэх байгууллага нь энэ журмын 4.2.4-т заасан ажиллагааг ажлын 14 өдрийн дотор гүйцэтгэх бөгөөд тухайн гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн үнэт цаасыг өөрийн арилжааны бүртгэлийн жагсаалтад оруулахыг зөвшөөрч шийдвэрлэсэн тохиолдолд уг шийдвэрээ ажлын хоёр өдрийн дотор Хороонд хүргүүлэх үүрэгтэй.

4.2.6.Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд нь үнэт цаасны бүрдүүлбэрт өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргаж, арилжаа эрхлэх байгууллага уг хүсэлтийг өөрийн журмын дагуу хянаж, бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тохиолдолд гаргасан шийдвэрийг ‘Бүртгэв’ тэмдэглэл бүхий тухайн хуулийн этгээдийн ирүүлсэн баримт бичгийн хуулбарын хамт ажлын хоёр өдрийн дотор Хороонд хүргүүлэх үүрэгтэй.

4.2.7.Арилжаа эрхлэх байгууллага нь гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн Монгол Улсад гаргасан үнэт цаасны арилжаанд хяналт тавих үүрэгтэй.

4.2.8.Арилжаа эрхлэх байгууллага нь гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн Монгол Улс дахь мэдээллийн ил тод байдлыг хангуулах чиглэлээр тухайн хуулийн этгээдийн анхдагч бүртгэл хийлгэсэн арилжаа эрхлэх байгууллагатай нягт хамтран ажиллах үүрэгтэй.

4.2.9.Арилжаа эрхлэх байгууллага нь энэхүү журмын 4.2.1-т заасан шалтгаанаар үнэт цаасыг өөрийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн тохиолдолд энэ тухай мэдэгдэл, холбогдох шийдвэрийг ажлын хоёр өдөрт багтаан гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд болон Хороонд хүргүүлэх үүрэгтэй.

4.2.10.Энэхүү журмын 3.14-д заасны дагуу гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн үнэт цаасны бүрдүүлбэрт өөрчлөлт орсон тохиолдолд холбогдох мэдээллийг үнэт цаас гаргагчаас албан бичгээр хүлээн авч, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн мэдэгдэлд үндэслэн үнэт цаасны бүрдүүлбэрт өөрчлөлт оруулах үүрэгтэй. /СЗХ-ны 2020 оны 758 дугаар тогтоолоор нэмсэн/

4.3.Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд нь дараахь эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ:

4.3.1.Хуулийн этгээд нь Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагаас энэхүү журмын 4.2.9-т заасан бүртгэлээс хасах тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд гомдол гаргах эрхтэй.

4.3.2.Хуулийн этгээд нь үнэт цаасыг бүртгэхээс татгалзсан тухай Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хорооны Хяналтын зөвлөлд гомдол гаргах эрхтэй.

4.3.3.Хуулийн этгээд нь үнэт цаасаа бүртгүүлэх, бүрдүүлбэрт өөрчлөлт оруулах, эсхүл бүртгэлээс хасуулахтай холбоотой Хороонд гаргасан хүсэлтээ хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаарх явцын мэдээ, мэдээллээр хангагдах эрхтэй.

4.3.4.Хуулийн этгээд нь үнэт цаасны бүрдүүлбэрт өөрчлөлт оруулах, компанийн хэлбэрийг өөрчлөх, бүртгэлээс хасуулах тохиолдолд энэ тухай мэдэгдлийг арилжаа эрхлэх байгууллага болон Хороонд нэгэн зэрэг гаргах эрхтэй.

4.3.5.Хуулийн этгээд нь нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэхтэй холбоотой Хорооноос шаардсан тодруулга, нэмэлт баримт бичгийг заасан хугацаанд хүргүүлэх үүрэгтэй.

4.3.6.Хуулийн этгээд нь өөрийн харьяалах улсын хууль тогтоомж болон арилжаа эрхлэх байгууллагын дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах эрхтэй бөгөөд компанийн засаглалын кодекс, стандарт нэгэн адил хамаарна.

4.3.7.Хуулийн этгээд нь арилжаа эрхлэх байгууллага болон Хороонд хүргүүлсэн хуулийн этгээдийн танилцуулга, түүндхавсаргасанхолбогдохбүхбаримтбичиг,хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт зэрэг үнэт цаас бүртгүүлэхтэй холбоотой материалыг Хорооны бүртгэлд бүртгэхтухайтогтоолгарснаасхойш 10 жилийнхугацаанд өөр дээрээ хадгалах үүрэгтэй.

4.3.8.Хуулийн этгээд нь өөрийн харьяалах улсын хууль, анхдагч бүртгэл хийлгэсэн арилжаа эрхлэх байгууллагын дүрэм, журам, стандартын дагуу хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч болон нийтэд мэдээлэх мэдээ, мэдээлэл, мэдэгдлийг тухай бүр Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллага болон өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлж байх үүрэгтэй.

4.3.9.Хуулийн этгээд нь ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр гаргасан бол Монгол Улсад гаргасан үнэт цаасанд ногдох ногдол ашгийг Монгол Улсын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх этгээдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр хийж гүйцэтгэнэ.

4.3.10.Хуулийн этгээд нь өөрийн харьяалах улсын үнэт цаас бүртгэгч байгууллага болон Монгол Улсын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй гэрээ байгуулсны үндсэн дээр үнэт цаасаа гадаадын болон дотоодын зах зээл хооронд хөрвөх нөхцөлөөр хангуулах эрхтэй. /СЗХ-ны 2020 оны 758 дугаар тогтоолоор нэмсэн/

4.3.11.Хуулийн этгээд нь гадаад улсын зах зээлд тухайн төрлийн үнэт цаасыг нэмж гаргах тохиолдолд урьдчилан Хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад албан бичгээр мэдэгдсэн байна. /СЗХ-ны 2020 оны 758 дугаар тогтоолоор нэмсэн/

 

ТАВ. ГАДААД УЛСЫН АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭЛТЭЙ

 ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МОНГОЛ УЛСАД ГАРГАСАН ҮНЭТ ЦААСЫГ

 БҮРТГЭЛЭЭС ХАСАХ

 

5.1.Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад гаргасан үнэт цаасаа бүртгэлээс хасуулахдаа дараахь баримт бичгийг Хороонд хүргүүлнэ. Үүнд:

5.1.1.албан хүсэлт болон хуулийн этгээдийн эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэр;

5.1.2.Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлээс хасахад татгалзах зүйлгүй болох талаарх тодорхойлолт, бүртгэлээс хассан тухай шийдвэр;

5.1.3.үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагаас тухайн хуулийн этгээдийн үнэт цаасыг бүртгэлээс хасахтай холбоотой санал, дүгнэлт, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх тухай тодорхойлолт болон хуулийн этгээд хувьцаа эзэмшигчийн тусгаарлагдсан хувьцааны талаарх мэдээ, мэдээлэл;

5.1.4.Хувьцаа эзэмшигчийн хувьцаанд ногдох мөнгөн хөрөнгийг тухайн хувьцаа эзэмшигчийн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага дахь дансанд шилжүүлсэн баримт;

5.1.5.Энэхүү журмын 5.2-т заасан хууль зүйн дүгнэлт;

5.1.6.зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн төлбөрийн баримт.

5.2.Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд нь үнэт цаасны бүртгэлээс хасуулахтай холбоотой асуудлаар хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, дүгнэлт гаргуулах бөгөөд дүгнэлтэд дараахь асуудлыг тусгасан байна. Үүнд:

5.2.1.үнэт цаасыг бүртгэлээс хасах шийдвэр нь хүчин төгөлдөр эсэх;

5.2.2.үнэт цаасыг бүртгэлээс хасах шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаа нь хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрх ашигт нийцсэн эсэх.

5.3.Хороо нь үнэт цаасыг бүртгэлээс хассан тухай шийдвэрийг гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд, арилжаа эрхлэх болон үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад тус тус хүргүүлж, өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.

 

ЗУРГАА. МОНГОЛ УЛСЫН БОЛОН ГАДААД УЛСЫН АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГАД ДАВХАР

БҮРТГЭЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮНЭТ ЦААСЫГ ХӨРВҮҮЛЭХ /СЗХ-ны 2020 оны 758 дугаар тогтоолоор нэмсэн/

6.1.Монгол Улсын болон гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад давхар бүртгэлтэй хуулийн этгээдийн үнэт цаасыг эзэмшигч нь үнэт цаасаа дотоодын болон гадаадын зах зээл хооронд хөрвүүлж болно. 

6.2.Үнэт цаас эзэмшигч нь үнэт цаасаа хөрвүүлэх хүсэлтээ Монгол Улсын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хүргүүлнэ.

6.3.Монгол Улсын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь хөрвүүлэх ажиллагааг гүйцэтгэж, холбогдох өөрчлөлтийг бүртгэсэн талаарх тайлан мэдээллийг Хороо болон арилжаа эрхлэх байгууллагад тухай бүрд мэдэгдэнэ.

6.4.Хуульд өөрөөр заагаагүй бол энэхүү журмын 6.1-д заасны дагуу хөрвүүлсэн үнэт цаасны хэмжээ нь тухайн үнэт цаас гаргагчийн Монгол Улсад бүртгэгдэж арилжаалсан нийт үнэт цаасны 80 хувьд хүрсэн тохиолдолд тухайн үнэт цаасыг арилжаа эрхлэх байгууллагын үнэт цаасны бүртгэлээс хасах үндэслэл болно.

6.5.Энэхүү журмын 6.4-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд арилжаа эрхлэх байгууллага тухайн үнэт цаас гаргагчийн Монгол Улсад бүртгэлтэй, эргэлтэд байгаа үнэт цаасны тоо хэмжээг нэмэгдүүлэх эсэх талаар үнэт цаас гаргагчтай зөвшилцөж болно.

Долоо. БУСАД   /СЗХ-ны 2020 оны 758 дугаар тогтоолоор өөрчилсөн/  

7.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Үнэт цаасны зах зээлийн тухай болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлагыг Хорооны улсын байцаагч ногдуулна.

7.2.Энэхүү журмын 6.1-д заасан хариуцлага хүлээлгэсэн нь тухайн этгээдийн бусдын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан

“Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэйхуулийн этгээд

Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх

байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах

үнэт цаасыг бүртгэх журам”-ын 01 дүгээр хавсралт

                                                                                                                                           

ГАДААД УЛСЫН АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД МОНГОЛ УЛСАД ГАРГАХ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ ӨРГӨДӨЛ

                                                             

Огноо:

......../..../....

 

Он, сар, өдөр

 

Санхүүгийн зохицуулах хороонд

 

1.ГАДААД УЛСЫН АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

Өргөдөл гаргагч хуулийн этгээдийн нэр, оноосон нэр:

 

Бүртгэлтэй улс, улсын бүртгэлийн дугаар:

 

Регистрийн дугаар:

 

Үйл ажиллагааны чиглэл:

 

1.1.ГАДААД УЛСЫН АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Үүсгэн байгуулагч этгээд

Хуулийн этгээд

Иргэн

1.1.1.Хуулийн этгээд бол түүний нэр

Монгол

Англи

Үүсгэн байгуулагдсан огноо

Он

 

Cар

 

Өдөр

 

Улсын бүртгэлийн дугаар

 

Регистрийн дугаар

 

Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдэд оруулсан хөрөнгийн хэмжээ, хувь

₮ ............................. буюу % ……………

Хаяг байршил

 

Улс

 

Хот

 

Баг/хороо

 

Гудамж,байр

 

Тоот

 

Холбоо барих утас

 

Цахим хуудас

 

Цахим хаяг

 

1.1.2.Иргэн бол түүний

Овог

 

Нэр

 

Иргэний харьяалал

 

Регистр /паспорт/-ийн дугаар

 

Албан ёсны хаяг байршил

 

Эрхэлж байгаа ажил, албан тушаал

 

Ажлын хаяг

 

Эзэмшсэн мэргэжил

 

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ

Харилцах дансны үлдэгдэл

Хадгаламжийн дансны үлдэгдэл

1.2.ГАДААД УЛСЫН АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МЭДЭЭЛЭЛ

Хуулийн этгээдийн нэр

Монгол

Англи

Үүсгэн байгуулагдсан огноо

Он

 

Сар

 

Өдөр

 

Улсын бүртгэлийн дугаар

 

Регистрийн дугаар

 

Үйл ажиллагааны чиглэл

 

Хаяг байршил

Улс

 

Хот

 

Баг/хороо

 

Гудамж,байр

 

Тоот

 

Холбоо барих утас

 

Хуулийн этгээдийн Монгол Улсад төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эсхүл хуулийн этгээдийн талаарх мэдээлэл:

Эрх бүхий албан тушаалтны овог, нэр/ Хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр:

 

Хаяг байршил:

Улс

 

Хот

 

Баг/хороо

 

Гудамж,байр

 

Тоот

 

Цахим хуудас:

 

Цахим хаяг:

 

Холбоо барих утас:

 

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн мэдээлэл

#

Овог

Нэр

РД/

Утас

Мэргэжил

Хараат, хараат бус

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

7

 

 

 

 

 

 

8

 

 

 

 

 

 

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Санхүүгийн зохицуулах хорооны нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд дараахь үнэт цаасыг бүртгүүлэхээр энэхүү өргөдлийг гаргаж байна.

ҮНЭТ ЦААСНЫ МЭДЭЭЛЭЛ

 

 

 

Үнэт цаасны нэр:

 

 

 

Өмнө аль нэгэн арилжаа эрхлэх байгууллагадбүртгэлтэй эсэх болон үнэт цаас гаргасан улс, бүртгэлтэйарилжаа эрхлэх байгууллага:

 

 

 

 

Өмнө нийтэд санал болгон үнэт цаас гаргахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллага, түүнийг бүртгэсэн арилжаа эрхлэх байгууллагын шийдвэрийн дугаар, огноо:

 

 

 

Өмнө гаргасан үнэт цаасны төрөл, нэрлэсэн үнэ, тоо ширхэг, код, ISIN код:

 

 

 

Монгол Улсад гаргах үнэт цаасны төрөл:

 

 

 

Монгол Улсад үнэт цаасаа гаргах арилжаа эрхлэх байгууллага:

 

 

 

Тоо ширхэг:

 

 

 

Нэрлэсэн үнэ:

 

 

 

Хугацаа, хүү, үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацаа

 

 

 

Үнэт цаасны нийтэд санал болгох хувь хэмжээ, хэлбэр, үнэ:

 

 

 

Үнэт цаас гаргах замаар олон нийтээс татан төвлөрүүлэхээр тооцсон хөрөнгийн хэмжээ:

 

 

 

Үнэт цаасыг Монгол Улсад нийтэд санал болгон арилжихаар төлөвлөсөн хугацаа:

 

 

 

Үнэт цаас гаргах замаар олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгийн зориулалтын талаарх товч мэдээлэл:

 

 

 

 

 

ГАДААД УЛСЫН АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МЭДЭЭЛЭЛ

Андеррайтерийн оноосон нэр

/синдикат хэлбэрээр оролцож байгаа бол энэ болон дараахь мэдээллийг мөн бичнэ/:

 

 

 

Бүртгэлтэй улс, улсын бүртгэлийн дугаар:

 

 

 

Регистрийн дугаар:

 

 

 

Эрх бүхий байгууллагаас олгосон энэхүү үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн дугаар, огноо:

 

 

 

Оршин байх албан ёсны хаяг /Монгол Улсад төлөөлөгчийн газартай бол түүний хаягийг мөн бичнэ/:

 

 

 

 

Шуудангийн болон цахим шуудангийн хаяг, холбоо барих утас:

 

 

 

Хуулийн зөвлөгөө өгсөн компанийн оноосон нэр:

 

 

 

Бүртгэлтэй улс, бүртгэлийн дугаар:

 

 

 

Регистрийн дугаар:

 

 

 

Эрх бүхий байгууллагаас олгосон энэхүү үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн дугаар, огноо:

 

 

 

Оршин байх албан ёсны хаяг

/Монгол Улсад төлөөлөгчийн газартай бол түүний хаягийг мөн бичнэ/:

 

 

 

Шуудангийн болон цахим шуудангийн хаяг, холбоо барих утас:

 

 

 

Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд нь энэхүү үнэт цаас гаргахтай холбоотойгоор ямар нэгэн хөндлөнгийн шинжээч, мэргэжилтэнтэй гэрээ байгуулан ажилласан болон энэ тухай мэдээлэл:

 

 

 

 

 

Энэхүү өргөдөл, түүнд хавсарган хүргүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг өргөдөл гаргагч бид бүрэн хариуцах бөгөөд хөрөнгө оруулагчид тохиолдож болзошгүй эрсдэл, хөрөнгө оруулагчдад хүргэвэл зохих мэдээллийг хуулийн этгээдийн танилцуулгад үнэн зөв, бүрэн тусгасан болно.

Өргөдөл гаргасан:

 

1.Овог, нэр:................................................

 

Албан тушаал: Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд “..............................” компанийн ТУЗ-ийн дарга

 

Гарын үсэг:.................................................

 

(Тамга/тэмдэг)

4.Овог, нэр:...........................................

 

Албан тушаал: .......................................... андеррайтерийн компанийн ТУЗ-ийн дарга

 

 

Гарын үсэг:..................................................

 

(Тамга/тэмдэг)

2.Овог, нэр:…………………………...

 

Албан тушаал: Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд “..............................” компанийн гүйцэтгэх захирал

 

Гарын үсэг:……………………………….

 

(Тамга/тэмдэг)

5.Овог, нэр:…………………………...

 

Албан тушаал: .............................. андеррайтерийн компанийн гүйцэтгэх захирал

 

 

Гарын үсэг:………………………….

 

(Тамга/тэмдэг)

3.Овог, нэр:……….………………...

 

Албан тушаал: Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд “..............................” компанийнЕрөнхий нягтлан бодогч

 

Гарын үсэг:……………………………….

 

(Тамга/тэмдэг)

6.Овог, нэр:…………………………...

 

Албан тушаал: .............................. хуулийн зөвлөх “..............................” компанийн гүйцэтгэх захирал

 

 

Гарын үсэг:…………………………….

 

(Тамга/тэмдэг)

           

Өргөдөл гаргасан огноо:…………………………….

           

 

Өргөдөлтэй холбоотой асуудлыг хариуцан ажиллах ажилтны овог нэр, албан тушаал, холбоо барих утас:

 

 

ТУСГАЙ ТЭМДЭГЛЭЛ /зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооны ажилтан бөглөнө/

Өргөдөл хүлээн авсан ажилтны овог нэр:

Өргөдөл хүлээн авсан огноо, цаг, минут:

Өргөдөл түүнд хавсаргасан баримтын тоо /нүүрээр/:

 

 



[1]Энэ журамд заасан үнэт цаасны бүрдүүлбэр гэдэгт үнэт цаасны төрөл, үнэт цаасны нэрлэсэн үнэ, эргэлтэд гаргасан үнэт цаасны тоо ширхгийг хамааруулна.