- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН АСУУДАЛ ЭРХЛЭХ АЛБАНЫ ДҮРЭМ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН АСУУДАЛ ЭРХЛЭХ АЛБАНЫ ДҮРЭМ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2001 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 71
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албыг байгуулж, түүний дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
2. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны бүтцийг зөвшөөрөл, бүртгэлийн болон захиргааны удирдлагын хэлтэстэй байхаар тогтоож, орон тоог нь эрхлэх асуудлынхаа хүрээний агентлагуудын орон тооны хязгаарт багтаан зохицуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид зөвшөөрсүгэй.
3. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албыг ажлын байр, албаны унаагаар хангах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдорж нарт даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 238 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
