A

A

A

Бүлэг: 1979

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны

09 дүгээр тушаалын хавсралт

 

Барилгын төсөв зохиох дүрэм” /БНбД 81-95-12-д/

оруулах нэмэлт, өөрчлөлт

1. Хавсралт №1~ийн Загвар №1-т тооцоо хийх тайлбарын “Багана 15 нь багана 13-14-ийн нийлбэр байна” гэсний дараа дор дурьдсан нэмэлтийг оруулах:

а.  Барилгын 1 м2 талбайд ногдох барилгын дахин хэрэглэгдэхгүй хог хаягдлын нормативыг доорхи хүснэгтийн дагуу тооцно.

 

Д/д

Барилгын төрөл

1 м2 талбайд ногдох хог хаягдлын норматив /тонн/

1

Барилга байгууламж шинээр барих

0,013

2

Барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх

0,015

3

Барилга байгууламжийг засварлах, тоноглох

0,017

4

Барилга байгууламжийг буулгах

0,024

 

б. Барилгын 1м3 хог хаягдлын жин 1300 кг байна.

в.  Барилгын хог хаягдлын ажлын тоо хэмжээг тодорхойлохдоо гадна ханын ирмэгээр тооцсон барилгын нийт талбайн хэмжээг 1м2 талбайд ногдох барилгын дахин хэрэглэгдэхгүй хог хаягдлын нормативаар үржүүлнэ.

г.     Барилгын хог хаягдлын ажиллах хүчний зардлыг Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 80 дугаар тушаалаар баталсан “Барилгын засварын ажпын төсвийн суурь норм” /БНбД 81-59-05/-оор тооцно.