- Нүүр
- Сайдын тушаал
- “Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл” /БНбД 21-04-05/-д оруулах нэмэлт,өөрчлөлт
Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн
10 дугаар тушаалын хавсралт
“Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл”
/БНбД 21-04-05/-д оруулах нэмэлт, өөрчлөлт
“Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл” /БНбД21-04-05/ барилгын норм ба дүрмийн 13 дугаар хавсралт /“Гар ажиллагаатай галын мэдээлэгчийг барилга ба өрөөнүүдийн зориулалтаас хамааруулж байрлуулах нь”/-ын дараа 14 дүгээр хавсралт “Гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл төлөвлөх барилга байгууламжийн жагсаалт”-ыг оруулах.
Хавсралт № 14
Гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл төлөвлөх барилга байгууламжийн жагсаалт
Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж /ГУАТ/, гал мэдээллэх дохиоллын хэрэгслийн /ГМДХ/ зураг төсөл зохиох, угсралт, ашиглалт засвар үйлчилгээний ажилд энэхүү заавал биелүүлэх хавсралтыг дагаж мөрдөнө.
1. Ерөнхий хэсэг
1. Хавсралтад заагдсан барилга, байгууламж нь гал тэсвэршилтийн 1-р зэргийн бүсэд хамрагдсан хучилт ба хашлага бүтээцээр бүхэлдээ буюу нэг хэсэг нь хамгаалагдсан орон зайн төлөвлөлт (галын бүслэвч) бүхий хэсгийг хэлнэ.
2. Гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл заавал төлөвлөххүснэгт 3-т заасан “өрөө тасалгааны талбайн норматив” үзүүлэлт нь 0.75 цагаас багагүй гал тэсвэршилттэй хашлага хийц (хамар хана ЕI45, хана, хучилт REI45) бүтээцээр тусгаарлагдсан барилга байгууламжийн талбай гэж тооцож үзнэ.
Хэрэв барилгад галын бүслэвч байхгүй бол уг барилга, байгууламжийн гадна хашлага бүтээцээр талбайг тооцно.
3. ГУАТ-ийн төрөл, унтраах арга хэлбэр, гал унтраахад ашиглах бодисын сонголт зэргийг барилга байгууламжийн зориулалт, төлөвлөлт, технологийн онцлогоос хамааруулан хүчин төгөлдөр үйлчилж байгаа норматив баримт бичигт нийцүүлэн зураг төслийн байгууллага нь орон зайн төлөвлөлтийн үед Гал түймэртэй тэмцэх асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэнэ.
3.1. Өрөө тасалгааны зориулалт, технологи, тэсэрч дэлбэрэх галын аюулын зэрэглэлээс хамааруулан зураг төслийн барилга архитектурын хэсгийн тодорхойлолтод гал унтраах системийн тэмдэглэгээ, ангиллыг хавсралт хүснэгтийн дагуу тусгасан байна.
Жагсаалтын 1 дүгээр хүснэгтийн 3, 5, 6.1, 7, 9, 10, 13 дугаар заалт, 3 дугаар хүснэгтийн 14-19, 26-29, 32-38 дүгээр заалтад тусгагдсан барилга, өрөө тасалгаанд ГМДХ суурилуулах тохиолдолд утааны мэдээлэгчийг сонгоно.
Өрөө тасалгаа нь заагдсан хэмжээнээс бага бол бие даан ажиллах (автономный) гал унтраах төхөөрөмж – автомат гал унтраагуурыг 1 дүгээр хүснэгтийн 4.1.2, 4.2, 4.3, 8, 10-13; 2 дугаар хүснэгтийн 1, 2.1, 3.1, 4, 5.1; 3 дугаар хүснэгтийн 1-16, 17.1, 18.1, 19-23, 26, 27.1, 28, 29, 30, 31, 32, 33.2, 37, 38; 4 дүгээр хүснэгтийн 1-7 дахь заалтад тус тус төлөвлөнө.
Автомат гал унтраагуурыг сонгон хэрэглэхдээ Гал түймэртэй тэмцэх асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөнө.
4. Энэ жагсаалтад заагдсан барилга, байгууламжид галын автомат тоног төхөөрөмжийг төлөвлөн суурилуулахдаа доор зааснаас бусад бүх өрөө тасалгааг талбайнаас үл хамааран хамгаалах шаардлагатай.
- ус чийгтэй орчин бүхий өрөө (усанд орох өрөө, узелийн өрөө, хөргөх камер, угаалгын өрөө г.м )
- шатамхай эд зүйл агуулаагүй агаар салхивчийн төхөөрөмжийн өрөө (үйлдвэрийн А, Б ангилалын өрөөнд хамааралгүй сорох болон өгөх агааржуулалтын), усан хангамжийн шахуургын өрөө, бойлерын ба бусад инженерийн техник, тоног төхөөрөмжийн өрөө
- гал түймрийн аюулын В4, Д ангиллын өрөө, тасалгаа
- шатны хонгил
5. Хэрэв ГУАТ-өөр тоноглох өрөө тасалгааны талбай нь барилгын давхрын нийт талбайн 40 болон түүнээс илүү хувийг эзэлж байвал 4 дүгээр заалтад зааснаас бусад бүх өрөө тасалгаанд ГУАТ тавина.
6. Өрөө тасалгаа, барилга байгууламжийн гал түймрийн аюулын ангилал, зэрэглэлийг галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичигт тусгасны дагуу тогтооно.
7. Тэсэрч дэлбэрэх аюултай бодис, материал ашигладаг технологийн тоног төхөөрөмжийг хамгаалах ГУАТ, автомат гал унтраагуур ба ГМДХ-г нормативын бичиг баримтад тусгайлан заасны дагуу төлөвлөн хийнэ.
8. Үүргийн галын аюулын Ф1, Ф2, Ф3, Ф4 ангийн авто зогсоолын битүү барилга нь энэ хавсралт ёсоор ГУАТ-тэй байх бол тэдгээрт ГМДХ нэмж суурилуулахаар төлөвлөх ёстой.
9. Хавсралтын 3 дугаар хүснэгтэд заагдсан өрөө, тасалгаа, 2 дугаар хүснэгтийн 11-д заагдсан байгууламж нь ямар зориулалтын барилгад байгаагаас үл хамааран галын автомат системээр тоноглогдоно.
10. Энэхүү хавсралтын хүснэгтэд хамаараагүй барилга байгууламж, өрөө тасалгааг галын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр ямар төрлийн ГУАТ, автомат гал унтраагуур ба ГМДХ-ээр тоноглох эсэхийг шийдвэрлэнэ.
11. ГУАТ, автомат гал унтраагуур ба ГМДХ-ийг төлөвлөх, угсрах, засвар, техникийн үйлчилгээг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын галын аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд явуулна.
12. ГУАТ, ГМДХ тоноглогдсон барилга байгууламж нь техникийн боломжид тулгуурлан тухайн төв, орон нутгийн гал түймэр унтраах, аврах ангитай (гал гарсан тухай мэдээ хүлээн авах 101 дугаартай) холбоотой байхаар төлөвлөгдөнө.
13. ГУАТ, автомат гал унтраагуур ба ГМДХ-ээр заавал тоноглогдох барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмжийн жагсаалтыг хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт №1
Барилга
д/д |
Хамгаалах объект |
ГУАТ |
ГМДТ |
Норматив үзүүлэлт |
|||
1. |
Галын аюулын В ангилалын 5,5м-ээс өндөр тавиуртай агуулах |
Талбай, давхар хамаарахгүй |
|
2. |
Галын аюулын В ангилалын 2 ба түүнээс дээш давхар агуулах (1 дүгээрт заалтад зааснаас бусад) |
Талбайгаас хамаарахгүй |
|
3. |
Архивын барилга (дахин давтагдашгүй үнэт зүйл, гар бичмэл, ном г.м) |
Талбайгаас хамаарахгүй |
|
4. |
Авто тээврийн хэрэгслийн барилга, байгууламж Үүнд: |
|
|
4.1 |
Битүү авто зогсоол |
Авто зогсоол Ангилал ба ерөнхий шаардлага MNS 5347:2007 |
|
4.1.1. |
Газар доорх болон дээрх 2 ба түүнээс дээш давхар зогсоол |
≤10-аас дээш авто тээврийн хэрэгсэл |
Талбайгаас хамаарахгүй |
4.1.2. |
Газар дээрх нэг давхар зогсоол |
|
Талбайгаас хамаарахгүй |
4.1.2.1 |
Гал тэсвэршилтийн I II III зэрэгтэй барилга |
Барилгын (галаас хамгаалах бүсчлэл) нийт талбай 7000 м2 ба түүнээс их |
7000 м2 хүртэл талбайтай автозогсоол |
4.1.2.2 |
Гал тэсвэршилтийн IV зэрэгтэй, бүтээцийн галын аюулын С0 ангийн барилга |
Барилгын (галаас хамгаалах бүсчлэл) нийт талбай 3600 м2 ба түүнээс их |
3600 м2 хүртэл талбайтай авто зогсоол |
4.1.2.3 |
Гал тэсвэршилтийн IV зэрэгтэй, бүтээцийн галын аюулын С1 ангийн барилга |
Барилгын (галаас хамгаалах бүсчлэл) нийт талбай 2000 м2 ба түүнээс их |
2000 м2 хүртэл талбайтай авто зогсоол |
4.1.2.4 |
Гал тэсвэршилтийн IV зэрэгтэй, бүтээцийн галын аюулын С2, С3 ангийн барилга |
Барилгын (галаас хамгаалах бүсчлэл) нийт талбай 1000 м2 ба түүнээс их |
1000 м2 хүртэл талбайтай авто зогсоол |
4.1.3. |
Механикжсан авто зогсоол |
Талбай, давхар хамаарахгүй |
|
4.2. |
Ил задгай авто зогсоолын барилга |
|
Талбай, давхар хамаарахгүй |
4.3. |
Авто техникийн засвар, үйлчилгээ |
|
Талбай, давхар хамаарахгүй |
5. |
30 м-ээс дээш өндөртэй барилга (орон сууц болон үйлдвэрийн галын аюулын Г, Д ангилалын барилгаас бусад төрлийн барилга) |
Талбайгаас хамаарахгүй |
|
6. |
Орон сууцны барилга |
|
|
6.1. |
Дотуур болон нийтийн зориулалттай байр, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан |
|
Талбайгаас хамаарахгүй |
6.2. |
75м-ээс дээш өндөртэй орон сууц |
Талбайгаас хамаарахгүй |
|
6.3. |
28м-ээс дээш өндөртэй орон сууц |
|
Талбайгаас хамаарахгүй |
7. |
Шатамхай полимер дүүргэгчтэй хөнгөн металл бүтээцтэй 1 давхар барилга: |
|
|
7.1. |
Олон нийтийн зориулалттай үйлчилгээний барилга |
800 м2 ба түүнээс их талбайтай |
800 м2-аас бага талбайтай |
7.2. |
Захиргаа аж ахуйн зориулалттай |
1200 м2 ба түүнээс их талбайтай |
1200 м2-аас бага талбайтай |
8. |
Үр тариа хадгалах, боловсруулах барилга, байгууламж |
|
Талбайгаас хамаарахгүй |
9. |
Олон нийтийн ба захиргаа-аж ахуйн зориулалтын барилга (11, 13 дэх заалтаас бусад) |
|
Талбай, давхараас хамаарахгүй |
10. |
Худалдаа үйлчилгээний барилга байгууламж (4 дүгээр заалтад зааснаас бусад болон шатдаггүй барилгын материал, төмөр сав, суулга, мөн мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ (шатдаггүй баглаа боодолтой) хадгалах, бэлтгэх өрөөнөөс бусад) |
|
|
10.1 |
1 давхар барилга (13 дэх заалтаас бусад) |
|
|
10.1.1 |
Худалдааны болон аж ахуйн туслах өрөө байр нь газрын доорх давхар, хагас давхарт байрласан |
200 м2 ба түүнээс их талбайтай |
200 м2-аас бага талбайтай |
10.1.2. |
Худалдааны болон аж ахуйн туслах өрөө байр нь барилгын газрын дээрх хэсэгт байрласан |
3500 м2 ба түүнээс их талбайтай |
3500 м2–аас бага талбайтай |
10.2. |
2 давхар барилга: |
|
|
10.2.1. |
Худалдааны нийт талбай |
3500 м2 ба түүнээс их |
3500 м2-ээс бага |
10.2.2. |
Худалдааны танхим нь газрын доорх болон хагас давхарт байрласан |
Талбайгаас хамаарахгүй |
|
10.2.3. |
3 давхар ба түүнээс дээш |
Талбайгаас хамаарахгүй |
|
10.2.4. |
Хялбар авалцан асах шатамхай эд зүйл ба шатамхай бодис материал борлуулдаг тусгай дэлгүүр (20 л-ээс бага хэмжээгээр савалсан жижиглэнгийн бараанаас бусад ) |
Талбайгаас хамаарахгүй |
|
11. |
Шатахуун түгээх станц болон түүнд хамаарах худалдаа үйлчилгээний байрууд |
ШТС-ын галын аюулгүйн норм ба дүрэмд заасны дагуу |
|
12. |
Шашны байгууллагын барилга (шашны цогцолборын харьяа үйлдвэр, агуулах, орон сууцны барилгын галын автомат системийг БНбД 21-04-05-ын холбогдох заалтад зааснаар төлөвлөнө) |
|
Талбай, давхараас хамаарахгүй |
13. |
Үзэсгэлэнгийн танхимууд: |
|
|
13.1. |
1 давхар (12 дахь заалтад зааснаас бусад) |
1000 м2 ба түүнээс их талбайтай |
1000 м2-ээс бага талбайтай |
13.2. |
2 ба түүнээс дээш давхар |
Талбай хамаарахгүй |
|
- ГУАТ-ийн спринклерийн хошууг өрөөний гол үүдний орох хэсгийн дээр ба нийтийн хонгилд байрлуулна.
Хүснэгт № 2
Байгууламж
д/д |
Хамгаалах объект |
ГУАТ |
ГМДХ |
Норматив үзүүлэлт |
|||
1. |
Цахилгаан станцын кабелийн байгууламж |
Талбайгаас хамаарахгүй |
|
2. |
Дэд станцын кабелийн байгууламж, кВ: |
|
|
2.1. |
500 ба түүнээс их кВ |
Талбайгаас хамаарахгүй |
|
2.2. |
500-аас бага кВ |
|
Талбайгаас хамаарахгүй |
3. |
110кВ-220 кВ-ын хуваарилах дэд станцын кабелийн байгууламж, трансформаторын чадал нь: МВА |
|
|
3.1. |
63 ба түүнээс их МВА |
Талбайгаас хамаарахгүй |
|
3.2. |
63 –аас бага МВА |
|
Талбайгаас хамаарахгүй |
4. |
Үйлдвэрийн болон олон нийтийн барилгын кабелийн байгууламж |
100 м3 –с их |
100 м3 ба түүнээс бага |
5. |
220, түүнээс их В-ын кабель, шугам татсан үйлдвэрийн болон олон нийтийн барилгын нийлмэл сувагт: |
|
|
5.1. |
100 м3–ээс их эзлэхүүнтэй |
12 ба түүнээс олон ширхэг |
5-12 ширхэг |
5.2. |
100 м3 ба түүнээс бага эзлэхүүнтэй |
|
5 ба түүнээс олон ширхэг |
6. |
Үйлдвэрийн барилгуудын хооронд татсан кабелийн суваг, бүрэн битүүмжлэгдсэн галарей (мөн хосолмол) |
|
50 м3 ба түүнээс их |
7. |
Хотын кабелийн хонгил ба суваг (мөн хосолмол) |
|
Талбай, эзлэхүүнээс хамаарахгүй |
8. |
Төмөр хоолойд сүвэлсэн тос дүүргэмэл кабелийг кабелийн байгууламжид байрлуулах |
|
Талбай, эзлэхүүнээс хамаарахгүй |
9. |
Хялбар авалцан асах болон шатамхай шингэн хадгалах ил сав (резервуар) |
5000 м3 ба түүнээс их |
|
10. |
Модон материал тээвэрлэх зориулалттай эстакад, хаалттай галарей |
|
Уртаас үл хамаарахгүй |
11. |
Ш1-Ш4 бүлгийн шатдаг материалаар тусгаарлагдсан агааржуулалтын ба бусад шугам хоолой, тэрчлэн галын аюулын ПРГП1 код бүхий ШҮ ангиллын кабель, цахилгааны утас татсан (мөн тэдгээрийг хамт тавьсан) дүүжин таазны хөндий ба давхар шал хоорондын зайд) |
|
|
11.1. |
Агааржуулалтын хоолой, хамгаалалтын хоолой болон кабелийн шугам хамт байрласан, шугамын тоо 12, хүчдэл 220кВ түүнээс дээш |
Талбай, эзлэхүүнээс хамаарахгүй |
|
11.2. |
Кабель шугамын тоо 12 хүртэл, хүчдэл 220кВ түүнээс дээш кабелийн шугамын ШҮ төрлийн кабелийн суваг |
|
Талбай, эзлэхүүнээс хамаарахгүй |
12. |
Авто замын хонгил |
Холбогдох БНбД-ээр зохицуулагдана |
* кабелийн байгууламж гэж цахилгааны шугам тавих хонгил, суваг, газар доорх давхар, босоо хоолой, давхар шал, галерей, камерыг ойлгоно.
** кабелийн байгууламж, давхар шал, дүүжин таазны хоорондох зайд гал унтраах автомат төхөөрөмж суурилуулахгүй
Хүснэгт № 3
Өрөө тасалгаа
д/д |
Хамгаалах объект |
ГУАТ |
ГМДХ |
Норматив үзүүлэлт |
|||
|
Агуулахын зориулалттай өрөө тасалгаа |
||
1. |
Тэсэрч шатах галын аюулын А , Б ангилалын өрөө тасалгаа (үр тариа хадгалах, боловсруулах барилгад байгаагаас бусад) |
300 м2 ба түүнээс их |
300 м2-аас бага |
2. |
Каучук, целлулоид болон түүгээр хийсэн эд зүйл, шүдэнз, шүлтлэг металлууд, пиротехникийн хэрэгсэл |
Талбайгаас хамаарахгүй |
|
3. |
Арьс шир, түүгээр хийсэн эд зүйл, нягт багтай шатамхай зүйлс (шатамхай суурьтай кино, видео, дуу хураагуурын хальс) |
Талбайгаас хамаарахгүй |
|
4. |
Галын аюулын В1 ангилалын өрөө тасалгаа (2, 3 дахь заалтад орсон болон үр тариа хадгалах, боловсруулах барилгад байгаагаас бусад) барилгын давхаруудад байрласан бол: |
|
|
4.1. |
Зоорийн болон хагас зоорийн давхарт |
Талбайгаас хамаарахгүй |
|
4.2. |
Газар дээрх давхарт |
300 м2 ба түүнээс их |
300 м2-аас бага |
5. |
Галын аюулын В2 – В3 ангилалын өрөө тасалгаа (2, 3 дахь заалтад орсон болон үр тариа хадгалах, боловсруулах барилгад байгаагаас бусад) барилгын давхаруудад байрласан бол: |
|
|
5.1. |
Зоорийн болон хагас зоорийн давхарт |
300 м2 ба түүнээс их |
300 м2-аас бага |
5.2. |
Газар дээрх давхарт |
1000 м2 ба түүнээс их |
1000 м2-аас бага |
|
Үйлдвэрийн зориулалттай өрөө тасалгаа |
||
6. |
Тэсэрч шатах галын аюулын А, Б ангилалын өрөө (11 дэхь заалтад заасан болон үр тариа хадгалах, боловсруулах барилгад байгаагаас бусад). Шатамхай хий (шингэрүүлсэн хийнээс бусад) ашигладаг А ангилалын үйлдвэрийн өрөөг хэрэглэж буй шатамхай хийн хэмжээг тооцоогүй галын ачааллаас хамааран ГУАТ- ыг сонгон суурилуулах ба мөн ГМДХ-ээр хамгаална. |
300 м2 ба түүнээс их |
300 м2- аас бага
|
7. |
Шүлтлэг металл хэрэглэх өрөө тасалгаа төлөвлөх: |
|
|
7.1. |
Хагас зоорийн давхарт |
300 м2 ба түүнээс их |
300 м2-аас бага |
7.2. |
Газар дээрх давхарт |
500 м2 ба түүнээс их |
500 м2– аас бага |
8. |
Галын аюулын В1 ангилалын өрөө тасалгаа: (үр тариа хадгалах, боловсруулах барилгад байгаагаас бусад) |
|
|
8.1. |
Зоорийн болон хагас зоорийн давхарт |
Талбайгаас хамаарахгүй |
|
8.2. |
Газар дээрх давхарт (11-18 дугаар заалтад зааснаас бусад) |
300 м2 ба түүнээс их |
300 м2-аас бага |
9 |
Галын аюулын В2 – В3 ангилалын өрөө тасалгаа: (10-18 дугаар заалтад заасан ба үр тариа хадгалах, боловсруулах барилгад байгаагаас бусад) |
|
|
9.1. |
Зоорийн болон хагас зоорийн давхарт |
|
|
9.1.1. |
Гадагш шууд гарах гарцгүй |
300 м2 ба түүнээс их |
300 м2-аас бага |
9.1.2. |
Гадагш шууд гарах гарцтай |
700 м2 ба түүнээс их |
700 м2-аас бага |
9.2. |
Газар дээрх |
1000 м2 ба түүнээс их |
1000 м2-аас бага |
10. |
Зоорийн тосны агуулах өрөө |
Талбайгаас хамаарахгүй |
|
11. |
Бэлтгэлийн өрөө: шингэн халиман цавуу, хөнгөн цагааны бургидас; Хялбар авалцан асах ба шатамхай шингэн суурьтай: будаг, лак, каучук, цавуу, нэвчилгээний бодис, түрхлэг, будгийн өрөө, нийлэг каучукын боловсруулалт, хийн трубины компрессорын өрөө, газрын тос халаах өрөө, шингэн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй генераторын өрөө |
Талбайгаас хамаарахгүй |
|
12. |
Өндөр вольтын туршилтын танхим, шатдаг материалын шинжилгээний өрөө, тасалгаа |
Талбайгаас хамаарахгүй |
|
Холбооны өрөө |
|||
13. |
Агаар сэлгэлтийн төхөөрөмжийн өрөө, транформаторын өрөө, хуваарилах байгууламжийн өрөө, 150 кВт ба түүнээс их чадалтай дамжуулагчтай радиостанц, 20 –иос их харилцагчтай хүлээн авах радиостанц, 1 кВт-аас их чадалтай дамжуулагчтай сансарын холбоо, 25-50 кВт чадалтай дахин дамжуулах зурагтын станц, хот хоорондын холбооны станц, холбооны узель, төгсгөлийн цэг |
|
Талбайгаас хамаарахгүй |
|
Объктын хамгаалалт |
|
|
14. |
Үйлчилгээтэй ба үйлчилгээгүй, оройн болон шөнийн ээлжгүй: завсарын радио реле, хүчтэглийн цэгийн техникийн цех, дамжуулах хүлээн авах радио төв |
Талбайгаас хамаарахгүй |
|
15. |
Хөдөлгөөнт радио холбоо, гар утасны удирдлагын төвийн үйлчилгээгүй өрөө байр, радиорелений аппаратын өрөө |
24 м2 ба түүнээс их |
24 м2--аас бага |
16. |
Шуудан холбооны станцын удирдлагын байр, тооцооны төв |
|
|
16.1. |
40 мянган м3 ба түүнээс их |
24 м2 батүүнээс их |
24 м2--аас бага |
16.2. |
40 мянга м3-ээс бага |
|
Талбайгаас хамаарахгүй |
17. |
Холбооны харилцах танхим, утсан холбооны удирдлагын болон тооцоолон бодох төв, станцын өрөө |
|
|
17.1. |
10 мянга ба түүнээс их дугаарт үйлчлэх суваг |
Талбайгаас хамаарахгүй |
|
17.2. |
10 мянга ба түүнээс бага дугаарт үйлчлэх суваг |
|
Талбайгаас хамаарахгүй |
18 |
Хот хоорондын холбооны удирдлагын өрөө, тооцоолох төв |
|
|
18.1. |
Хот хорондын 10 мянга ба түүнээс их дугаарт үйлчлэх суваг |
24 м2 ба түүнээс их |
24 м2түүнээс их |
18.2. |
Хот хоорондын 10 мянгаас бага дугаарт үйлчлэх суваг |
|
Талбайгаас хамаарахгүй |
19. |
Холбооны салбарын илгээлт, захидал шуудан, хэвлэлийн тасаг |
500 м2 ба түүнээс их |
500 м2-аас бага |
|
Тээврийн байгууллагын өрөө, тасалгаа |
||
20. |
Галт тэрэгний засвар үйлчилгээний төв: (цахилгаан машины, тэргэнцэр, дугуйны, вагон задаргааны, цахилгаан тэжээлийн хөдөлгүүрийн, хөдөлгөөнт хэсгийн түлшний үйлчилгээний, хаатаалга, халуунаар хатаах ажиллагаа явуулах чингэлэгт депо, г.м ) |
Талбайгаас хамаарахгүй (Холбогдох БНбД) |
|
21. |
Газар доогуурх төмөр болон авто замын байгууламжийн өрөө, тасалгаа |
(Холбогдох БНбД) |
|
22. |
Зам тээврийн хэрэгсэлийн удирдлага зохицуулалт хяналтын өрөө |
Талбайгаас хамаарахгүй |
|
23. |
Нисэх онгоц, нисдэг тэрэгний сэнс, дугуй, явах эд ангид засвар, үйлчилгээ хийх байр |
Талбайгаас хамаарахгүй |
|
24. |
Нисэх онгоц ба онгоцны хөдөлгүүрийн үйлдвэрлэлийн (угсрах) өрөө |
Талбайгаас хамаарахгүй |
|
25. |
Тээврийн хэрэгслийг зориулалтын бус байранд (хувийн орон сууцнаас бусад ) хадгалах бол: |
|
|
25.1. |
Газар доорх болон зоорийн давхарт (мөн гүүрний доор) |
Талбайгаас хамаарахгүй |
|
25.2. |
Хагас зоорийн болон газар дээрх давхаруудад |
3 ба түүнээс их автомашин хадгалдаг |
3-аас бага автомашин хадгалдаг |
Олон нийтийн өрөө тасалгаа |
|||
26. |
Хосгүй үнэт дурсгал, ном хэвлэл, гар бичмэл, баримт бичиг (мөн өвчтөний хагалгааны түүх) хадгалах өрөө |
Талбайгаас хамаарахгүй |
|
27. |
Архив, номын санд тусгай өрөөнд хадгалах албан баримт бичиг |
|
|
27.1. |
500 мянга нэгж ба түүнээс их |
Талбайгаас хамаарахгүй |
|
27.2. |
500 мянгаас бага нэгжтэй |
|
Талбайгаас хамаарахгүй |
28. |
Үзэсгэлэнгийн танхим* |
1000 м2 ба түүнээс илүү |
1000 м2-аас бага |
29. |
Музейн үнэт үзмэр хадгалах өрөө |
Талбайгаас хамаарахгүй |
|
30. |
Соёл үзвэрийн газар |
Талбай хамаарахгүй |
|
31 |
Үнэт эд зүйл, мөнгөн тэмдэгт хадгалах өрөө |
|
|
31.1. |
Банк ба банк бус санхүүгийн байгууллага |
Талбайгаас хамаарахгүй |
|
31.2. |
Барьцаалан зээлдүүлэх газар (Ломбард) |
Талбайгаас хамаарахгүй |
|
32. |
Кино зураг авалтын тусгай танхим |
1000 м2 ба түүнээс их |
1000 м2-аас бага |
33. |
Гар ачаа тээш хадгалах өрөө (автомат удирдлагатай хайрцаган хадгаламжаас бусад) болон галт тэрэгний буудал (нисэх онгоцны буудал) дахь шатдаг эд зүйлийн агуулах: |
|
|
33.1. |
Зоорийн ба хагас зоорийн давхар |
Талбайгаас хамаарахгүй |
|
33.2. |
Газар дээрх давхар |
300 м2 ба түүнээс их |
300 м2 -аас бага |
34. |
Шатдаг болон шатдаггүй материал, шатдаггүй боодол баглаатай эд зүйл хадгалах өрөө: |
|
|
34.1. |
Спортын битүү цогцолборын (суудлын тоо хамаарахгүй) үзэгчдийн тавцан суудал дор |
100 м2 ба түүнээс их |
100 м2-аас бага |
34.2. |
800-аас дээш суудалтай спортын битүү цогцолборын барилгад |
100 м2 ба түүнээс их |
100 м2-аас бага |
34.3. |
3000 түүнээс их суудалтай спортын задгай цэнгэлдэх хүрээлэнгийн тавцан суудал дор |
100 м2 ба түүнээс их |
100 м2-аас бага |
35. |
Техник хангамжийн өрөө: |
|
|
35.1. |
Тооцоолон бодох төв, Удирдлага холбооны өрөө зэрэг үйл ажиллагааны доголдол нь хүний аюулгүй байдалд нөлөөлөхүйц онцгой өрөө, тасалгаа |
Талбайгаас хамаарахгүй |
|
35.2. |
Удирдлагын сервир, дуу хадгалах соронзон туузууд, хэвлэх төхөөрөмжүүдийн өрөө |
24 м2 ба түүнээс их |
24 м2 -аас бага |
35.3. |
Үйлчлүүлэгчийн хэрэглээний тооцоолон бодох машины өрөө |
|
Талбайгаас хамаарахгүй |
36. |
Өөр зориулалтын барилга дотор байрлуулсан, эсвэл залгаж өргөтгөн барьсан худалдааны зориулалттай өрөө тасалгаа: |
|
|
36.1. |
Зоорийн ба хагас зоорийн давхар |
200 м2 ба түүнээс их |
200 м2-аас бага |
36.2. |
Газар дээрх давхарууд |
500 м2 ба түүнээс их |
500 м2-аас бага |
37. |
Үүргийн галын аюулын Ф1.1, Ф4.1 ангийн барилгад байгаа үйлдвэрийн ба агуулахын зориулалттай гал түймрийн аюулын В4 ангилалын өрөө |
|
Талбайгаас хамаарахгүй |
38. |
Захиргааны, захиргаа – аж ахуйн ба олон нийтийн зориулалтын өрөө тасалгаа (өөр барилгад залгаж барьсан, оруулж байрлуулсан) |
|
Талбайгаас хамаарахгүй |
Хүснэгт № 4
Тоног төхөөрөмж
д/д |
Хамгаалах объект |
ГУАТ |
ГМДХ |
Норматив үзүүлэлт |
|||
1. |
Хялбар авалцан асах шингэн, шатамхай шингэн хэрэглэх будгийн өрөө |
Төрлөөс хамаарахгүй |
|
2. |
Хатаалгын өрөө |
Төрлөөс хамаарахгүй |
|
3. |
Шатамхай хог хаягдлын өрөө |
Төрлөөс хамаарахгүй |
|
4. |
Хүчний тосон трансформатор ба реактор |
|
|
4.1. |
500 кВ ба түүнээс дээш хүчдэлтэй |
Чадлаас үл хамаарна |
|
4.2. |
220-330 кВ ба түүнээс дээш хүчдэлтэй |
200 мВА түүнээс дээш |
|
4.3. |
Нэгж хүчдэл бүхий усан цахилгаан станцын барилгын дэргэд байрлуулсан 110 кВ хүчдэлтэй |
63 мВА түүнээс дээш |
|
4.4. |
Усан цахилгаан станц ба дэд станцын хаалттай хуваарилах төхөөрөмжид болон хуваарилах хаалттай дэд станцын камерт байршуулах 110 кВба түүнээс дээш хүчдэлтэй |
63 мВА түүнээс дээш |
|
5. |
Түлш болон бензинээр ажиллах чиргүүл, машинд байрлуулсан зөөврийн цахилгаан станцын тоног төхөөрөмжийн туршилтын явуулын станц |
Талбайгаас хамаарахгүй |
|
6. |
Шатамхай болон шатамхай боодол баглаатай үл шатах материал эд зүйл хадгалж хураах 5,5м-ээс дээш өндөртэй тавиуриуд |
Талбайгаас хамаарахгүй |
|
7. |
Хатаах зориулалтын тосны сав |
3 м3 түүнээс их |
|
Эдгээр хэрэгслэлийг (тоног төхөөрөмжийг) бие даан ажиллах (автономный) гал унтраах төхөөрөмж – автомат гал унтраагуураар хамгаалах ёстой. |
Текст томруулах
A
A
A