A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ БОДОХ ЖИШЭЭ /БХБС-ын 2018 оны 208 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БХБС-ын 2018 оны 208 дугаар тушаалаар хүчингүй болсон/

 Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр

сарын 25 -ны өдрийн 15 дугаар тушаалаар батлагдсан

“Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны

анхны үнийг тодорхойлох аргачлал”-ын хавсралт

 

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ

АНХНЫ ҮНЭ БОДОХ ЖИШЭЭ

 

Нийслэлд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны

анхны үнийг тодорхойлох /Хүснэгт 1/ жишээ

            Жишээ 1. Нийслэлийн газрын үнэлгээний 2 дугаар бүсэд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 500 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу нийслэлийн 1 м2 газрын суурь үнэлгээ 44000.0 төгрөг болохыг тогтооно;

б/ Тухайн газрын байршил нь 2 дугаар бүс дотроо аль дэд бүсэд хамаарч байгааг тогтооно. Хэрэв 2 дугаар бүсийн 1 дүгээр дэд бүсэд хамаарч байна гэж бодвол:

Энэхүү аргачлалын Хүснэгт 1-ийн “Худалдаа бүх төрлийн үйлчилгээ” гэсний 2-р бүсийн дэд бүс 1-д харгалзах “1.5” гэсэн итгэлцүүрийг сонгоно.

в/ 500 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

44000.0 төг/м2 х 1.5 х 500 м2 = 33,000,000 төгрөг болж байна.

 

Аймгийн төвийн суманд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох /Хүснэгт 3/ жишээ

            Жишээ 1. Төв аймгийн Зуунмод хотын 3 дугаар бүсэд малын тэжээлийн үйлдвэр барих зориулалтаар эзэмшүүлэх 2000 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Энэ тохиолдолд Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу Төв аймгийн Зуунмод хот нь аймгийн зэрэглэлтэй хотод хамаарах бөгөөд түүнд харгалзах 1 м2 газрын суурь үнэлгээ нь 4000.0 төгрөг болно;

б/ Малын тэжээлийн үйлдвэр нь ХАА-н үйлдвэрлэлд хамаарах бөгөөд энэхүү аргачлалын Хүснэгт 2-ын “ХАА-н үйлдвэрлэл” гэсний 3-р бүсэд харгалзах итгэлцүүр “0.15”-ыг сонгоно.

в/ 2000 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийн доод хэмжээ нь:

4000.0 төг/м2 х 0,15 х 2000 м2 = 1200,000.0 төгрөг болж байна.

            Жишээ 2. Дархан-Уул аймгийн газрын үнэлгээний 1 дүгээр бүсэд доороо үйлчилгээтэй, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх 1000 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Энэ тохиолдолд Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу Дархан хотын 1 м2 газрын суурь үнэлгээ 30000.0 төгрөг болохыг тогооно;

б/ Тухайн газар нь 1 дүгээр бүсэд байрлаж байгаа бөгөөд энэхүү аргачлалын Хүснэгт 2-ын “Бүх төрлийн орон сууц” гэсний 1-р бүсэд 0.5 гэсэн итгэлцүүр харгалзаж байна;

в/ 1000 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

30000.0 төг/м2 х 0.5 х 1000 м2 = 15,000,000 төгрөг болж байна.

Сумын төв, баг, тосгон, суурин үүсэх газарт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох /Хүснэгт 4/ жишээ

            Жишээ 1. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр бүсэд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 800 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Энэ тохиолдолд Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум нь “сумдын төв” гэсэнд хамаарах бөгөөд түүнд харгалзах 1 м2 газрын суурь үнэлгээ нь 800.0 төгрөг болно;

б/ Энэхүү аргачлалын Хүснэгт 3-ын “Худалдаа бүх төрлийн үйлчилгээ” гэсний 1-р бүсэд харгалзах итгэлцүүр “1.2” гэсэн итгэлцүүрийг сонгоно;

в/ 800 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

800.0 төг/м2 х 1.2 х 800 м2 = 768,000 төгрөг болж байна.

Чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох /Хүснэгт 5/ жишээ

Жишээ 1. Алтанбулагийн чөлөөт бүсэд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 800 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Энэ тохиолдолд Засгийн газрын 2015 оны 291 дүгээр тогтоолын дагуу Алтанбулагийн чөлөөт бүсийн Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар ашиглах 1 га газрын суурь үнэлгээ 120,000,000.0 төгрөг болно /1м2 газрын суурь үнэлгээ 12,000.0 төгрөг/.

б/ Энэхүү аргачлалын Хүснэгт 4-ийн “Худалдаа бүх төрлийн үйлчилгээ” гэсэнд харгалзах итгэлцүүр “0,1”-ыг сонгоно;

в/ 800 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

12,000.0 төг/м2 х 0,1 х 800 м2 = 960,000.0 төгрөг болж байна.

/Алтанбулагийн чөлөөт бүсийн газрын 3 дугаар бүсэд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 800 м2 газрын дуудлага худалдааны анхны үнэ 768,000.0-9,600,000.0 төгрөг болно/

            Жишээ 2. Алтанбулагийн чөлөөт бүсэд үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх 800 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Энэ тохиолдолд Засгийн газрын 2015 оны 291 дүгээр тогтоолын дагуу Алтанбулагийн чөлөөт бүсийн Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах 1 га газрын суурь үнэлгээ 80,000,000.0 төгрөг болно /1м2 газрын суурь үнэлгээ 8,000.0 төгрөг/.

б/ Энэхүү аргачлалын Хүснэгт 4-ийн “Үйлдвэрлэл” гэсэнд харгалзах итгэлцүүр “0,08”-ыг сонгоно.

в/ 800 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

8,000.0 төг/м2 х 0,08 х 800 м2 = 512,000.0 төгрөг болж байна.

Тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох /Хүснэгт 6/ жишээ

Жишээ 1. Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үр тарианы зориулалтаар эзэмшүүлэх 100 га газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё:

а/ Сэлэнгэ аймгийн Цагаануур сум нь энэхүү аргачлалын Хүснэгт 1-д заасны дагуу Хангай-Хэнтийн уулархаг нутгийн тойргийн I зэрэглэлд хамрагдаж байна;

б/ Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасан “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог бүрийн нэг гектарын суурь үнэлгээ”-ний ХУ тойрогт хамрагдаж байгаа тариалангийн газрын суурь үнэлгээ 3,859,000.0 төгрөг байна;

в/ Уг газар нь 1-р зэрэглэлд хамрагдаж байх бөгөөд энэхүү аргачлалын Хүснэгт 6-гийн “ХУ”-ийн 1-р зэрэглэлд 0,02 гэсэн итгэлцүүр харгалзаж байна;

г/ 100 га газрын дуудлага худалдааны анхны үнийг энэхүү аргачлалын “Дөрөв”-ийн 1-3-т заасны дагуу бодох бөгөөд газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ:

3,859,000.0 төг/га х 0.02 х 100 га = 7,718,000 төгрөг болж байна /Аргачлалын 4.4-ийг харах/.

            Жишээ 2. Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үр тарианы зориулалтаар эзэмшүүлэх 700 га газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё:

а/ Сэлэнгэ аймгийн Цагаануур сум нь энэхүү аргачлалын хүснэгт 1-д заасны дагуу Хангай-Хэнтийн уулархаг нутгийн тойргийн I зэрэглэлд хамрагдаж байна;

б/ Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасан “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог бүрийн нэг гектарын суурь үнэлгээ”-ний ХУ тойрогт хамрагдаж байгаа тариалангийн газрын суурь үнэлгээ 3,859,000.0 төгрөг байна;

в/ Уг газар нь 1-р зэрэглэлд хамрагдаж байх бөгөөд энэхүү аргачлалын Хүснэгт 6-гийн “ХУ”-ийн 1-р зэрэглэлд 0,02 гэсэн итгэлцүүр харгалзаж байна;

г/ 700 га газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг энэхүү аргачлалын “Дөрөв”-ийн 1-3-т заасны дагуу бодсон үнийн дүнгийн 80%-д тооцох бөгөөд анхны үнэ:

3,859,000.0 төг/га х 0.02 х 700 га*80% = 43,220,800 төгрөг болж байна /Аргачлалын 4.4-ийг харах/.

---- о0о ----