- Нүүр
- Сайдын тушаал
- “ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” /БНбД 41-05-18/
Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн
19 дүгээр тушаалын хавсралт
“ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” /БНбД 41-05-18/
1. Хэрэглэх хүрээ
Энэхүү норм ба дүрмийг дулааны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх 2.5МПа (25 кгх/см2)-аас ихгүй даралттай, 200 оС-аас ихгүй температуртай халуун ус, 6.4МПа (64 кгх/см2)-аас ихгүй даралттай, 440оС -аас ихгүй температуртай уур дамжуулах шугамыг шинээр барьж байгуулах, засварлах, өргөтгөл шинэтгэл хийх болон ашиглалтад хүлээн авахад мөрдөнө.
2. Норматив бичиг баримт
Энэхүү норм ба дүрмийг боловсруулахад дараах норматив бичиг баримтыг ишлэл болгон ашиглав. Үүнд:
БНбД 12-01-09 Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт
БНбД 12-03-04 Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага
БНбД 12-04-06 Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм
БНбД 11-08-06 Барилгын геодезийн ажил
БНбД 52-01-05 Бетон ба төмөр бетон бүтээц. Ерөнхий журам
БНбД 52-02-05 Цутгамал бетон, Төмөр бетон бүтээц
БНбД 52-03-05 Угсармал бетон, Төмөр бетон бүтээц
БНбД 20-02-11 Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах
БНбД 20-03-11 Барилгын бүтээц, байгууламжийг зэврэлтээс хамгаалах
БНбД 41-02-13 Дулааны сүлжээ
БНбД 41-04-13 Тоног төхөөрөмж ба дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт
БНбД 31-08-05 Дуу, дулаан тусгаарлалтын ажил
БНбД 40-05-98/2005 Барилга доторх ус хангамж, ариутгах татуурга
БНбД 21-01-02 Барилга байгууламжийн галын аюулгүй байдал
БД12-101-05 Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар
БД 11-115-16 Ус, дулаан хангамж, ариутгах татуургын сүлжээ, үерийн байгууламжийн геодезийн ажил
MNS 3839:1985 Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүй норм. Барилгын бүтээцийн галд тэсвэршилтийг турших арга
MNS 1953:1999 Даралт хэмжих хэрэгсэл. Нэр томъёо, тодорхойлолт
MNS 4115:1991 Барилгын галын аюулгүй байдал. Барилгын материалын ноцох чанар. Тэсвэрлэн шатдаг материалын анги тодорхойлох арга
MNS ISO1182:2008 Галын аюулаас хамгаалах. Барилгын зориулалттай бүтээгдэхүүний галд тэсвэржилтийн зэргийг тодорхойлох
MNS 0012-104:1994 Тэсрэлтийн аюулгүй байдал. Ерөнхий шаардлага
MNS 2990:1980 Хүлцэл суултын нэгдсэн систем. Метрийн эрээс. Үндсэн хэмжээ
MNS 5085-2001 Дулааны эрчим хүч, нэр томъёо, тодорхойлолт
MNS ЕN 287-1 Гагнуурчдад эрх олгох шалгалт. Хайлуулж гагнах. 1-р хэсэг: Ган
MNS ISO 1106-1:2002 Хайлж гагнасан холболтын радиографын шалгалтад зориулсан зөвлөмж. 1-р хэсэг: 50мм хүртэл зузаантай ган хавтанг хайлуулж тулган гагнасан холболт
MNS ISO 1106-3:2002 Хайлж гагнасан холболтын радиографын шалгалтад зориулсан зөвлөмж. 3-р хэсэг: 50мм хүртэл зузаантай ган хавтанг хайлуулж тулган гагнасан цагираг холболт
MNS ISO 4857:1999 Үл эвдэх сорилт. Хэт авианы шалгалт. Тайлбар
MNS ISO 23279:2011 Ширээлтийн үл эвдэх сорилт. Хэт авианы сорилт. Ширээлт дэх илэрцийн тодорхойломж
MNS ISO 5579:2002 Үл эвдэх сорилт. Метал материалыг рентген ба гамма туяагаар шалгах үндсэн дүрэм
MNS ISO 17635:2005 Ширээсийн үл эвдэх сорил- Метал материалыг хайлуулж ширээх ерөнхий дүрэм
MNS ISO 17637:2005 Ширээсийн үл эвдэх сорил- Хайлуулж ширээсэн холболтын гадна үзлэг сорил
ЭХЯ-ны сайдын 2013 оны 07-р сарын 16-ны өдрийн №98 тоот тушаал. Эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга байгууламжийн угсралтын ажлыг ашиглалтад оруулах журам
Засгийн газрын 2012 оны 151-р тогтоол Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм
3. Нэр томъёо, тодорхойлолт
Энэхүү норм ба дүрэмд Эрчим хүчний тухай хууль, MNS 5085-2001, MNS5086:2001, MNS5087:2001 стандартад тодорхойлсон нэр томъёо, тодорхойлолтыг хэрэглэнэ.
Дөрөв. Ерөнхий зүйл
4.1. Дулааны сүлжээг шинээр барих, өргөтгөл шинэтгэл хийх, засварлах ажлыг энэ төрлийн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
4.2. Дулааны сүлжээ, түүний барилга байгууламжийг барьж байгуулах, засварлах, өргөтгөл шинэтгэл хийхдээ энэхүү дүрмийн шаардлагаас гадна ажлын зураг, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, ажил гүйцэтгэх төсөл, Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт, Барилгын геодезийн ажлын норм дүрэм, Уур ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн болонхолбогдох бусад баримт бичиг, стандартын шаардлагыг мөрдлөг болгоно.
4.3. Угсралтын ажлыг гүйцэтгэж бүрэн дууссаны дараа энэхүү норм, дүрмийн болон Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрмийн шаардлагыг баримтлан ашиглалтад хүлээлцүүлнэ.
Угсралтын ажлыг эхлэхийн өмнө ажлын зураг төслийн дагуу дулааны сүлжээний трасс, худаг, компенсатор, дренаж бусад хийцийн байгуулалтын болон босоо тэнхлэгийн дагуух улаан шугамыг тавина. Улаан шугамыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэж гүйцэтгэлийн акт, схем үйлдэнэ.
4.4. Дулааны сүлжээ, түүний барилга байгууламжийн угсралтад зураг төсөл, норматив бичиг баримт, стандартын шаардлагад нийцээгүй материал түүнчлэн ашиглаж байсан хуучин ган хоолой, эдэлхүүн ашиглахаас сэргийлж барилгын талбайд ирсэн материалд дараах шалгалтыг гүйцэтгэн акт үйлдэнэ. Үүнд:
- бүтээц, эдлэхүүн, түүний иж бүрдлийн чанарын гэрчилгээ, баталгаат хугацааг заасан үйлдвэрлэгчийн техникийн паспорт дагалдах бусад бичиг баримтын;
- материал, хийц эдлэхүүний чанар, иж бүрдэл зураг төсөл, техникийн норматив бичиг баримтын шаардлагад нийцэж байгаа эсэх;
Шаардлагатай бол ган хоолой, хийц эдлэхүүний химийн найрлага, механик шинж чанарын үзүүлэлтийг итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж тодорхойлуулна.
4.5. Дулааны сүлжээний угсралтад ашиглах хоолойд гидравлик туршилт хийсэн баталгаа бүхий үйлдвэрлэгчийн чанарын гэрчилгээ, урьдчилсан дулаалгатай хоолой бол ус, дулаан тусгаарлагч үе, түүний материалын чанарын баталгаа, техникийн паспорт заавал байх шаардлагатай.
4.6. Худаг, суваг, үл хөдлөх тулгуур зэрэг төмөр бетон хийц эдлэхүүн, таслах арматур, тусгаарлах материал мөн чанарын гэрчилгээ, техникийн паспорттай байна.
4.7. Угсралтын талбайд дагалдах бичиг баримтын шалгалт хийсний дараа гадна үзлэг, ажиглалт, хэмжилтээр геометр хэмжээсийн өөрчлөлт, гадаргуугийн бүх төрлийн нүх, согог, үндсэн металлын болон ус, дулаан тусгаарлах хийц, төмөр бетон эдлэхүүний бүрэн бүтэн байдлыг шалгана.
4.8. Техникийн үзлэг шалгалт хийгдээгүй, эсвэл үл зөвшөөрөгдөх согог бүхий хийц, эдлэхүүн хэрэглэхийг хориглоно.
4.9. Олон улсын стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн шинэ материал, бүтээгдэхүүнийг эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хэрэглэж болно.
4.10. Угсралтын талбайд материал, эдлэхүүнд шалгалт хийхдээ хөдөлмөр хамгаалал, аюулгүйн шаардлагыг бүрэн хангаж ажиллана.
4.11. Дулааны сүлжээний угсралтад хэрэглэх шулуун оёдолт, цахилгаан гагнааст хоолойн гагнаасны оёдлыг бүх уртын дагуу үл эвдэх сорилын /радиографын болон хэт авианы/ аргаар шалгасан байна.
4.12. Дамжуулах хоолой, холбох хэрэгслийн голч, ханын зузаан, гангийн марк, химийн найрлага ижил байхаас гадна заавал чанарын гэрчилгээтэй байна. Гангийн марк, үзүүлэлт нь тодорхойгүй хоолой, холбох хэрэгсэл угсралтад ашиглахыг хориглоно.
4.13. Угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл өгсний дараа материал, эдлэхүүнийг угсралтын талбайд буулгана. Дагалдах бичиг баримт, барааны тэмдэглэгээгүй хийц эдлэхүүн хэрэглэхийг хориглоно.
4.14. Материал ачиж, буулгах ажлын зохион байгуулалт, технологийн картыг заавал гаргасан байна.
4.15. Материал, бүтээц, эдлэхүүнийг тусгай бэлтгэсэн талбайд эсвэл трассын дагуу буулгаж тэдгээрт тавигдах стандарт, техникийн нөхцлийн шаардлагын дагуу хадгална. Хадгалах талбайн хэвгий 50-аас ихгүй байна.
4.16. Хураасан материалын завсар хийх жийрэг, ивээсийн өндөр нэг ижил байх шаардлагатай. Тэдгээрийн хоорондын нэвтрэх зай өргөх, тээвэрлэх хэрэгсэл, машин механизмын овор хэмжээнээс хамаарах ба 1м-ээс багагүй байна. Хавсралт-4
4.17. Угсралтын үед хоолой, дулаан тусгаарлах хийц болон бусад бүтээц, эдлэхүүний хэмжээ, материалын техникийн үзүүлэлт зураг төсөлд зааснаас өөрчлөгдсөн бол гүйцэтгэлийн зураг, ажил хүлээлцэх актанд өөрчлөлтийг заавал тэмдэглэх шаардлагатай.
Тав. Газар шорооны ажил
5.1. Газар шорооны ажлыг Барилгын газар шороо ба буурь, суурийн ажлын норм, дүрмийн шаардлагыг баримтлан гүйцэтгэвэл зохино.
5.2. Дулааны шугамыг суваггүй угсрах үед шуудууны ёроолын хамгийн бага өргөн захад байрлах хоолойн дулаалгын гадна гадаргуугаас шуудууны хана хүртэл хоолойн жишмэл голч 250мм хүртэл үед 0.3м-ээс, 250-500мм үед 0.4м-ээс, 500-1000мм үед 0.5м-ээс багагүй зайтай байхаар тооцогдсон байна. Зураг төсөлд өөрөөр заагаагүй бол хоолойн уулзварын гагнуур, тусгаарлалтын ажлыг хийхийн тулд дулаалгын захаас гадагш 0.6 м өргөн, доош 0.7м гүнтэй 1м урт нүх гаргасан байна.
5.3. Дулааны шугамыг сувагт угсрах үед шуудууны ёроолын өргөн 1.0м-ээс багагүй, гэхдээ сувгийн цутгамал хэсгээс /хэв хашмал, ус тусгаарлалт, хажуугийн ус шүүрүүлэх болон зайлуулах төхөөрөмж, шуудууны бэхэлгээний хийцийг оруулан/ хоёр тийш 0.2м-ээс багагүй зайтай байх ёстой. Шуудуунд хүн орж ажиллах бол шуудуу болон сувгийн хоорондын зайг эгц босоо ханатай үед 0.7м-ээс, налуу ханатай үед 0.3м-ээс багагүй байхаар тооцно.
5.4. Сувагт болон суваггүй угсарсан шугам хоолойн бат бэх, бин битүү байдлын урьдчилсан шалгалтыг хийж, барилга угсралт, тусгаарлалтын ажлыг бүрэн дууссаны дараа дараах технологийн дарааллыг баримтлан шороогоор буцаан дарна. Үүнд:
- суваггүй угсарсан шугам хоолой болон буурь хоорондын зайг чигжих;
- суваггүй угсралтын үед шуудууны хана болон хоолой хоорондын зайг, сувагт угсарсан үед шуудуу болон суваг, худгийн ханын хоорондох зайг хоолой, суваг, худгаас дээш 0.2м-ээс багагүй зузаантайгаар нэгэн жигд дарж булна;
- шуудууг зураг төслийн төвшин хүртэл булна;
- хөрсний өөрийн ачааллаас өөр гаднын нэмэлт ачаалал үйлчлэхгүй шуудууг /котлован/ болон үйлдвэр, суурин газрын зам, гудамж талбай, одоо байгаа шугам сүлжээтэй огтлолцож буй хэсэгт шуудууг буцааж булахдаа газар шорооны ажил гүйцэтгэх норм, дүрмийн шаардлагыг мөрдөж ажиллана.
5.5. Худаг, сувагт хөрсний ус орж байгаа эсэхийг түр ус зайлуулах төхөөрөмжийг зогсоосны дараа ажиглалтаар тогтооно.
Зургаа. Барилга байгууламжийн бүтээц, угсралт
6.1. Дулааны сүлжээний барилга, байгууламжийн суурийн төмөр бетон ба бетон хийц, шугам хоолойн тулгуур дэр, худаг бусад хийц, уулзварын цулжуулалтын ажлыг гүйцэтгэхдээ БНбД 52-02-05, угсармал болон төмөрбетон хийцийг угсрахад БНбД 52-03-05, төмөр тулгуурыг угсрахад БНбД 52-01-05, худаг, суваг бусад байгууламжийн ус тусгаарлалт, зэврэлтээс хамгаалах ажлыг гүйцэтгэхдээ БНбД 20-03-11 болон холбогдох бусад норм, дүрмийн шаардлагыг баримтална.
6.2. Худаг, сувгийн хийцийн гадна ус тусгаарлалтыг ажлын зурагт заасны дагуу хийж гүйцэтгэнэ. Хийц эдлэлийг төслийн байрлалд суурилуулахдаа ажил гүйцэтгэх төсөл, шугам хоолойн бат бэх, бин битүү байдлын урьдчилсан шалгалттай уялдуулан технологийн дарааллын дагуу гүйцэтгэнэ. Шугам хоолойн гулсах тулгуурын бетон дэрийг зураг төсөлд заасан хэмжээнд байрлуулах шаардлагатай.
6.3. Цутгамал үл хөдлөх тулгуурыг шугам хоолойг угсарсны дараа хийнэ.
6.4. Суваггүй угсарсан дулааны шугамын худаг, суваг, барилга байгууламжид нэвтрэн орох хэсэгт хамгаалах гэр /футляр/, жийргэвч хоолой заавал хийсэн байна. Газар доор угсрагдсан бол барилга руу орох хэсэгт ус, уур, хий нэвтрэхээс хамгаалах хамгаалалтыг ажлын зурагт заасны дагуу хийж гүйцэтгэнэ.
6.5. Сувгийн дээд таг, хучилтыг тавихын өмнө уулзварын болон сувгийн доторх хог, шороо, цас мөсийг сайтар цэвэрлэсэн байх ёстой.
6.6. Дулааны сувгийн ёроолын болон шүүрүүлэх /дренаж/ хоолойн хэвгий зураг төслийн хэмжээнээс ±0.005 зөрүүтэй байж болно. Барилгын бусад хийцийн угсралтын хэмжээсийн зураг төслөөс өөрчлөгдөх хэмжээ Цутгамал болон төмөр бетон бүтээцийн угсралтын норм, дүрэмд зөвшөөрөгдсөн хүлцэх алдаанаас ихгүй байх ёстой.
6.7. Барилгын ажлын зохион байгуулалт, ажил гүйцэтгэх төсөлд ус зайлуулах, буулгах, шүүрүүлэх насос, төхөөрөмжийг ажлын зургийн дагуу түрүүлж угсрахаар тусгах шаардлагатай.
6.8. Шүүрүүлэх хоолойг шуудуунд тавихын өмнө сайтар үзэж хог шороог цэвэрлэсэн байна.
6.9. Шүүрүүлэх шугамын /яндан шүүлтүүрээс гадна/ элс ба хайрган хучилтыг үелүүлэн хийхдээ зураг төсөлд заасан хийх арга, технологийг чанд баримтална.
6.10. Хоёр худгийн хооронд шүүрүүлэх хоолой шулуун угсрагдсан эсэхийг шороогоор хучихаас өмнө болон хучсаны дараа толины гэрлийн тусламжаар шалгахад толинд харагдах дугуй нь зөв хэлбэртэй байх ёстой. Дугуй хэлбэрээс хазайх хазайлтын хэмжээ хэвтээ чиглэлд тэнхлэгээс хоёр тийш тус бүр 50 мм-ээс ихгүй гэхдээ хоолойн голчийн 0.25-аас хэтрэхгүй байх ёстой, харин босоо чиглэлд хазайлтыг зөвшөөрөхгүй.
7. Шугамын угсралт
7.1. Дулааны сүлжээ, түүний барилга байгууламжийн угсралтын ажлыг заавал мэргэжлийн байгууллага гүйцэтгэх ба угсралтын технологи нь ашиглалтын найдвартай байдлыг хангаж байх ёстой.
7.2. Компенсатор, хог шүүгч, хоолойн тусгаарлалт, зангилаа хэсэг, хийц эдлэхүүнийг зураг төсөл, стандартыг баримтлан аль болох үйлдвэрийн аргаар бэлтгэж, гүйцэтгэвэл зохино.
7.3. Шугам хоолойг шуудуу, сувагт болон газар дээр ил угсрахдаа ажил гүйцэтгэх төсөлд заагдсан технологийг баримтлах ба хоолойд үлдэгдэл хэв гажилт үүсгэх түүнчлэн зэврэлтээс хамгаалах бүрхүүл, дулаалгыг гэмтээхээс сэргийлж угсралтын тусгай хэрэгсэл ашиглах, нэгэн зэрэг ажиллаж буй өргөх машин механизмыг зөв байрлуулах шаардлагатай.
7.4. Хоолойн гагнуурын хөндлөн гагнаас үл хөдлөх тулгуураас ижил зайд гэхдээ боломжит хамгийн хол зайд хийгдсэн байх шаардлагатай.
7.5. Тууш эсвэл мушгиа /спираль/ оёдолтой 100мм-ээс дээш голчтой хоолойн уулзварыг гагнахад оёдлын шилжилт 100мм-ээс, голч нь 100мм-ээс бага үед шилжилт хоолойн ханын зузааныг гурав дахин авснаас багагүй байх ёстой. Тууш оёдлыг хоолойн дээд талд байхаар гагнана. Матмал болон хэвлэмэл отводыг хооронд нь шулуун хэсэггүй гагнаж холбохыг зөвшөөрнө. Богино хоолой /патруба/, отводыг гагнуурын оёостой, эргэлт булан, тохойтой хэсэгт залгаж гагнахыг хориглоно. 1.6МПа хүртэл даралттай уурын шугамд зүймэл отвод хэрэглэх бол хоолойн гадна болон дотор талаас гагнаж бэлдэх шаардлагатай.
7.6. Хоолойн уулзварын хөндлөн гагнаас хүртэл тулгуурын хийцийн захаас 0.2м-ээс, хана, хашлага бүтээц, худгийн дотор, гадна гадаргуу, хоолойн хамгаалах гэрийн (футлярын) захаас 0. 3 м-ээс багагүй зайтай байна.
7.7. Хоолойн уулзвар хоорондын зай зөвшөөрөгдөх хэмжээнээс их байвал 200 мм-ээс багагүй урттай оруулга хийж болно.
7.8. Гадна шугам сүлжээ түүний барилга байгууламжийн ажил гүйцэтгэх төслийг боловсруулахдаа газар шорооны ажил, хоолойн угсралт, холболт, гагнуурын ба тусгаарлалтын ажил, шугамын туршилт, шахалт, материалыг талбайд татах, бэлдэх ажлын графикт хугацааг тусгасан байх, нарийн төвөгтэй нөхцөлд (ус, намаг гатлах г.м) ажил гүйцэтгэх, түүнчлэн авто болон төмөр замыг дайруулан угсралт хийгдэх бол нэг маягийн технологийн картыг баримтална.
7.9. Дулааны шугам газар доорх инженерийн шугам сүлжээтэй огтлолцох тохиолдолд түүнийг эвдэж гэмтээхгүй байх, өвлийн нөхцөлд хөлдөхөөс урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авахаас гадна ажлыг гүйцэтгэхдээ холбогдох байгууллагын төлөөлөгчийг заавал байлцуулна.
7.10. Ухсан шуудуу, суурийн нүхэнд гадаргуугийн ба хөрсний ус орж нурахаас хамгаалах, нүх, шуудуунд орсон усыг зайлуулах, арга хэмжээг урьдчилан авсан байвал зохино.
7.11. Шуудууны гүнийг хэтрүүлж ухсан тохиолдолд элсэрхэг хөрс болон шуудуунаас гарсан нэг төрлийн хөрснөөс зураг төсөлд заасан тэмдэгт хүртэл нэмж хийнэ. Хөрсийг нэмэхдээ 0.1м-ээс ихгүй зузаан асган ухагдаагүй байсан үеийн нягтад ортол сайтар нягтруулна. Хоолойн дор ямар нэг төрлийн ивүүр тавьж угсрахыг хориглоно.
7.12. Шуудууны ёроолд нэмж хийсэн асгамал хөрсийг зураг төсөлд заасан хэмжээ, шаардлагад хүртэл нягтруулсны дараа дээр нь хоолой тавьж угсрахыг зөвшөөрнө. Асгаж нягтруулсан хөрснөөс дээж авч нягтруулалтын зэргийг тодорхойлон үр дүн, байдлыг далд ажлын актад тодорхой бичсэн байх ёстой.
7.13. Хадан хөрстэй үед шуудууны ёроолд 0.1м-ээс багагүй зузаан үетэй зөөлөн хөрс асгаж тэгшилсний дараа хоолойг угсарна.
7.14. Шуудууны буурь хөрс идэгдсэн буюу хөрсний усны нөлөөнд автсан байвал түүнийг зайлуулж хуурай хөрсөөр солих, эсвэл тусгай суурь хийж зураг төслийн дагуу гүйцэтгэнэ.
7.15. Өвлийн улиралд хуурай элсэрхэг, хайргархаг, хадан хөрснөөс бусад төрлийн хөлдүү хөрсөнд хоолой угсрахыг хориглоно.
7.16. Хоолойг угсрахын өмнө шуудууны ёроолын төвшин, өргөн, налуу, суурийн бэлтгэл үе, газар дээр ил угсрах хоолойн тулгуурын хийц зураг төслийн дагуу зөв хийгдсэн эсэхийг нарийвчлан шалгасны дараа ажил гүйцэтгэх төсөл болон технологийн картын дагуу угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Шалгасан тухай ажлын журнал, далд ажлын актад тодорхой бичсэн байвал зохино.
7.17. Шуудууны ул хөрсийг нягтруулах, шугам хоолойг шороогоор булах арга, хэрэглэх механизмыг ажил гүйцэтгэх төсөлд тодорхой заасан байх ёстой.
7.18. Хоолой болон богино хоолой /патрубка/, холбох хэрэгслийг угсрахын өмнө гадна талд нь наалдсан хог, шороо, цас, мөс бусад бохирдлыг сайтар үзэж цэвэрлэвэл зохино.
7.19. Зураг төслийн төвшинг шалгасны дараа хоолойн угсралтыг гүйцэтгэнэ. Суваггүй угсрах үед шуудууны ёроолын, сувагтай тавих үед сувгийн ёроолын төвшинг, газар дээр ил тавих үед тулгуурын хийцийн төвшинг тус, тус шалгах ёстой.
7.20. Хоолойг муруй, хазгай, хотгор гүдгэр болгож тавихыг хориглоно. Хоолойн хэвгийн зөвшөөрөгдөх алдааны хэлбэлзэл нь зураг төсөлд зааснаас ±0,0005 байж болно.
7.21. Ажил завсарлах үед хог, шороо, гаднын зүйлс орохоос хамгаалж хоолойн төгсгөл, холбогдох хэсэг, хаалт, арматурыг бүрэн хааж, амсрыг тагласан байвал зохино. Хоолойг сувагт тавих тохиолдолд усан туршилт, уулзварын холболт, дугаар, нишний тусгаарлалт, чигжилт болон холболт угсралтын бүх ажил дууссаны дараа шуудууг шороогоор буцааж дарна. Сувгийг шороон үеэр нягтруулж дарахдаа сувгийн өндрийн 2/3-аас багагүй төвшинд 0.2м-ээс ихгүй зузаан үеэр сувгийн хоёр талаас нэг зэрэг нягтруулан дарж гүйцэтгэнэ. Дээр заасан шаардлагын дагуу хөрсийг нягтруулж буцааж дарсны дараа шуудуунд хөрсийг механизмаар асгаж дарахыг зөвшөөрнө.
7.22. Хоолойн холбох хэрэгсэл, тоноглолын фланецан холболтыг гүйцэтгэхдээ дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
- фланецан холболтод сунгах хүчдэл үүсэхээргүй тэгш, толин гадаргуу цэвэр, гөлгөр ямар нэг сөртөнгүй байна;
- фланецыг уулзуулан боолтоор боохдоо эхний чангалсан боолтын дараа түүний эсрэг талынхыг чангалах замаар бүх боолтыг жигд татаж чангалсан, боолтны толгой холболтын нэг талд байрласан байна;
- фланецыг хоолойн тэнхлэгт тэгш өнцөг үүсэхээр гагнах бөгөөд тэнхлэгт жишүү холбох, жийргэвчээр тохируулах, жигд бус зузаантай жийргэвч хэрэглэх буюу боолтоор татаж тэгшлэх, суллах зэрэг хүч үүсэхээргүй гүйцэтгэх;
- бүх боолтыг жигд татаж чангалсны дараа хоолойн холболтын гагнуурыг хийж гүйцэтгэх;
Хоолойг тавихаас өмнө худгийн ёроолыг хийх ба хоолойн уулзварын холболт, холбох хэрэгсэл, хаалт тоноглолыг угсарч хоолойг тавьсны дараа худгийн ханыг харин худаг дотор байх холбох хэрэгсэл, арматурын угсралт, тоноглолыг хоолойн угсралтын ажилтай зэрэгцээ гүйцэтгэнэ.
7.23. Хөдөлгөөнтэй тулгуур болон дүүжин бэхэлгээг төслийн байрлалтай нь харьцангуйгаар хоолойн ажлын төлөв дэх шилжилтийн эсрэг чиглэлд зураг төсөлд заасан хэмжээгээр шилжүүлэн угсарна. Хэвтээ хоолойн хөдөлгөөнтэй тулгуур болон дүүжин бэхэлгээний талаар ажлын зурагт тодорхой заагаагүй бол угсралтын үеийн гадна агаарын температурыг тооцон төслийн байрлалтай нь харьцангуйгаар:
- гулсах тулгуур ба дүүжин бэхэлгээг дулааны тэлэлтийн хагастай тэнцүү;
- өнхрөх тулгуурын өнхрүүлгийг дулааны тэлэлтийн дөрөвний нэгтэй тэнцүү хэмжээгээр шилжүүлэн угсарна.
7.24. Дүүжин тулгуурын пүршийг зураг төсөлд заасны дагуу татаж чангалсан байх ёстой. Гидравлик туршилт хийх үед 400 мм ба түүнээс дээш голчтой уур дамжуулах шугамын тулгуурын пүршийг ачааллаас чөлөөлөх төхөөрөмжөөр заавал тоноглоно.
7.25. Таслах хаалт, тоноглол (арматур)-ыг хоолойд угсрахдаа бүрэн хаасан байна. Фланецан болон гагнаасан холболтоор холбогдох хаалт, тоноглолыг хоолойг таталтанд оруулалгүй угсрах шаардлагатай. Фланецыг хоолойд гагнах үед эгц босоо байдлын хазайлт хоолойн тэнхлэгтэй харьцуулахад фланецын гадна голчийн 1%-аас, гэхдээ фланецын дээд талаас 2 мм-ээс ихгүй байна.
7.26.Сильфон болон сальникт компенсаторыг иж бүрдлээр нь бэлтгэж угсарна.
Дулааны сүлжээг газар доор угсрах үед шугамын бат бэх, бин битүү байдлын урьдчилсан шалгалтыг хийж, худаг, суваг, үл хөдлөх тулгуур, суваггүй тавигдсан хоолойг шороогоор эргүүлэн булсны дараа компенсаторыг угсарна. Сильфон болон сальникт компенсаторын тэнхлэг нь хоолойн тэнхлэгээс зөрөх ёсгүй.
7.27. Компенсаторыг холбосон богино хоолойн байрлал зураг төслөөс өөрчлөгдөх зөвшөөрөгдөх хэмжээ үйлдвэрлэгчийн техникийн шаардлагад зааснаас ихгүй байна.
7.28. Сильфон компенсаторыг угсрах үедээ мушгиж, гулзайлган хоолойн тэнхлэгээс зөрүүлэх, өөрийнх нь болон холбох хоолойн жингийн үйлчлэлд оруулж болохгүй. Сильфон болон сальникт компенсаторын угсралтын уртыг гадна агаарын температурыг тооцон зураг төсөлд нарийвчлан заасан байна. Харин сильфон компенсаторыг үйлдвэрлэхдээ угсралтын уртыг тооцон таталт хийсэн бол шугамд шууд гагнаж угсарсны дараа таталтын бэхэлгээг таслана. Компенсаторын урьдчилсан таталтыг түүний хийцэд тохирсон тусгай хэрэгсэл эсвэл угсралтын татах төхөөрөмжийн тусламжтай гүйцэтгэнэ.
7.29. П хэлбэрийн компенсаторын урьдчилсан таталтыг дамжуулах хоолойн угсралтын ажил дуусаж, уулзварын гагнаасын чанарыг шалган үл хөдлөх тулгуурын бэхэлгээ хийгдсэний дараа угсралтын үеийн гадна агаарын температурын нөлөөллийг тооцон зураг төсөлд заасан хэмжээгээр гүйцэтгэнэ. Таталтыг хийхдээ компенсаторын тэнхлэгээс хоёр тийш хоолойн голчийг 20 дахин авснаас багагүй, 40 дахин авснаас ихгүй зайд үлдээсэн уулзварын хоёр талаас зураг төсөлд өөрөөр заагаагүй бол татах төхөөрөмж ашиглан нэгэн зэрэг татна. Компенсаторын таталт хийсэн тухай актыг 1-р хавсралтын дагуу үйлдсэн байна.
7.30. Хоолойг угсрах, гагнахын өмнө хэсэг тус бүрт үзлэг хийн хог шороо, бусад зүйлс орсон эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.
7.31. Гулсах болон өнхрүүлэгт тулгуурыг угсрахын өмнө хоолой тавигдах хэсгийн гадаргуу, тулгуурын роликыг тоос шороо, бохирдлоос цэвэрлэж тослосон байна. Гулсах тулгуур нь дэр, тулгуурын хавтгайд зай завсаргүй нягт, тэгш суусан байх шаардлагатай. Шугам хоолойн хөдөлгөөнтэй тулгуур, бэхэлгээ хийх байрлал таталт хийсний дараа зураг төсөлд заагдсан байрлалаас өөрчлөгдөөгүй байх ёстой.
7.32. Шугамын хэвгий зураг төсөлд зааснаас ±0.0005 хэлбэлзэлтэй байж болно. Энэ тохиолдолд шугамын бодит хэвгий Дулааны сүлжээний төлөвлөлтийн норм, дүрэмд зөвшөөрөгдсөн хамгийн бага утгаас буурч болохгүй.
7.33. Шугамын далд ажлын актыг Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт норм, дүрмийн заалтыг баримтлан үйлдэж хоолойн доорх буурь, суурь түүний бэлтгэл, тулгуур, уулзварын холболтын гагнаасыг хийсэн байдал, зай завсрын хэмжээ, худаг, сувгийн хийц, зэврэлтээс хамгаалах болон дулаан тусгаарлалт, барилга байгууламж, худгийн ханаар шугам хоолой нэвтрэн орсон хэсгийн битүүмжлэл, эргүүлж булсан асгаас түүний нягтруулалт болон бусад ажлын талаар тодорхой бичсэн байна. Цахилгаан химийн зэврэлтээс хамгаалах тусгаарлалтыг зураг төслийн дагуу зохих заавар журмыг баримтлан хийж гүйцэтгэнэ.
7.34. Худгийн амыг /люк/ засмалжиж сайжруулсан бетон, асфальт хучилттай газар нэг төвшинд, засмалжиж сайжруулсан чулуун хучилттай үед түүний гадаргуугаас дээш 4.0 см-ээс дээшгүй, хучилтгүй бол 5.0 см-ээс ихгүй өндөр суулгасан байх ёстой. Замын хучилтгүй газар худгийн амнаас гадагш 1см өргөн налуу бетон хаяавчийг хийнэ. Барилгажаагүй газар угсрагдаж байгаа шугамын худгийн амыг газрын гадаргуугаас дээш 20 см өндөрт угсрах ёстой.
7.35. Дулааны сүлжээний метал биш хоолойг угсрахдаа ажлын зураг, холбогдох стандарт, үйлдвэрлэгчийн угсралтын зааварчлагыг хатуу мөрдөнө.
8. Шугамын холболт, гагнуурын ажил ба гагнаасан холболтын чанарын хяналт
8.1. Шугамын гагнуурын ажлыг эрх бүхий мэргэжлийн гагнуурчин гүйцэтгэнэ.
8.2. Шугам хоолойн гагнуурын ажлыг хийхийн өмнө дараах тохиолдолд гагнуурчин бүр үйлдвэрлэлийн нөхцөлд шалгалтын уулзвар гагнаж шалгуулах ёстой. Үүнд:
- анх удаа гагнуур хийж байгаа эсвэл 6 сараас дээш хугацаагаар завсарласан бол; хоолойн гангийн төрөл, гагнуурын материал, гагнах технологи, тоног төхөөрөмж өөрчлөгдсөн үед;
529мм ба түүнээс дээш голчтой хоолойд шалгалтын уулзварыг тал хувьд нь хүртэл гагнахыг зөвшөөрнө. Шалгалтын уулзварын гагнуурын оёдол гадна үзлэгээр энэхүү бүлгийн болон MNS EN 287-1 стандарт, түүнчлэн радио график, механик туршилт, шалгалтын стандартын шаардлагыг хангасан байх ёстой.
Шалгалтын уулзварын дүн хангалтгүй тохиолдолд хоёр өөр уулзвар дээр шалгалтыг давтан хийнэ. Давтан шалгалтаар хоёр уулзварын аль нэг хангалтгүйд тооцогдвол гагнуурчныг давтан сургаж дахин шалгалт авсны дараа гагнуур хийхийг зөвшөөрнө.
8.3. Гагнуурчин бүр хувийн дугаар буюу тэмдэгтэй байна. Тэмдэг, дугаарыг хоолойн гадаргуу дээр гагнуурын уулзвараас 30-50мм зайд бүрэн харагдахуйц гагнуураар бичсэн байх ёстой.
8.4. Ган хоолойн уулзварыг гагнах арга, гагнаасын бүтэц, төрөл хэмжээг техникийн шаардлага, стандартын дагуу сонгож гүйцэтгэнэ.
8.5. Ган хоолойг угсрах, гагнахын өмнө хоолойд наалдсан хог шороо, элдэв бохирдлыг бүрэн цэвэрлэж, хэв гажилтад орсон хоолойг тайрч, тэгшлэх шаардлагатай. Тэгшилж зассаны дараа хоолойн ханын ирмэгүүд давхцаж байх ёстой. Цөмөрч хонхойсон, зууван хэсгийн хотгор, гүдгэрийн хэмжээ нь стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байж болохгүй. Гагнах хоолойн ирмэгийн цэвэр металыг хүртэл, хоолойн гадна, дотор гадаргууг 10 мм-ээс доошгүй өргөн зурваст зүлгэж, цэвэрлэсэн байна.
8.6. Гагнуурын ажил дууссаны дараа хоолойн гагнасан уулзварын ус, дулаан тусгаарлах хийцийг зураг төслийн дагуу бүрэн хийсэн байвал зохино.
8.7. Хоолойн уулзарыг тулгаж гагнахад ирмэгийн зөрүү нь 3мм-ээс ихгүй буюу ханын зузааны 20%-иас хэтрэхгүй байна. Үлдэх цагирагтай гагнах бол ирмэгийн шилжилт хоолойн дотогш 1мм-ээс хэтэрч болохгүй.
8.8. Хоолойг гагнах ажиллагааг угсралтын төвлөрүүлэгч багаж, хэрэгслийн тусламжтай гүйцэтгэнэ. Хоолойн үзүүрт алгуур хонхойлт үүссэн, гүн нь хоолойн голчийн 3.5%-иас ихгүй бол тэгшилж, засан ирмэгийг тааруулан гагнахыг зөвшөөрнө. Харин түүнээс дээш гүн хонхойлттой, сэтэрсэн, цуурсан, шамарсан, ирмэгийн налуу /фасок/ 5мм-ээс гүн эвдрэлтэй бол заавал тайрч бэлтгэнэ. Гагнуурын үндсэн оёосыг тавихдаа торгоосыг дахин бүрэн гагнана.
Торгоос хийх гагнуурын утас, электрод үндсэн оёосыхтой ижил байх шаардлагатай.
Торгоосыг уулзварын эргэн тойронд тэнцүү зайд хийх ба хоолойн голч 100мм хүртэл үед 1-2ш, 100-426мм үед 3-4ш, 426мм-ээс дээш бол 300-400мм тутамд хийсэн байна.
Харин торгоосын урт хоолойн голч 100мм хүртэл үед 10-20мм, 100-426мм үед 20-40мм, 426 мм-ээс дээш бол 30-40мм байна. Хоолойн ханын зузаан (S) 10мм хүртэл үед торгоосын өндөр (0.6-0.7)S гэхдээ 3 мм-ээс багагүй, 10мм-ээс дээш бол 5-8мм байна.
8.9. Хэрэв техникийн нэмэлт шаардлага тавигдаагүй бол дараах тохиолдолд хоолойн уулзварыг халаахгүй гагнаж болно. Үүнд:
- гадна агаарын хасах -20ºС хүртэл температурын үед 0.24 хувиас ихгүй нүүрстөрөгчийн агууламжтай нүүрстөрөгчит ган хоолойн ханын зузаанаас үл хамааран, харин бага чанаржуулсан ган хоолойн ханын зузаан 10 мм-ээс ихгүй үед;
- гадна агаарын температур хасах -10ºС хүртэл үед 0.24 хувиас дээш нүүрстөрөгчийн агууламжтай нүүрстөрөгчит ган хоолой, бага чанаржуулсан ган хоолойн ханын зузаан 10 мм-ээс дээш үед;
Дээрхээс бага температурын нөхцөлд тусгай зассан байранд гагнуурын ажлыг гүйцэтгэнэ. Хэрэв гадаа ил нөхцөлд гагнах бол хоолойн гагнагдах уулзварыг 200мм-ээс багагүй уртад, 200ºС-ээс дээш халааж гагнана. Гагнаж дуусмагц гагнуурын оёос түүний орчмын температурыг алгуур буулгахын тулд шөрмөсөн чулуу цементэн алчуураар хучих буюу бусад аргыг хэрэглэнэ.
Цас, бороо, салхитай үед гагнуурын ажлын байранд хамгаалалт заавал хийсэн байна.
8.10. Цайрдсан ган хоолойг гагнахдаа Барилгын дотор сантехникийн системийг угсрах барилгын норм ба дүрмийн шаардлагыг баримтална.
8.11. Олон үе давхарлан гагнахад оёосын үе бүрийн гагнуурын шаарга, үсэрч наалдсан төмрийн үртсийг цэвэрлэсний дараа удаах үеийг гагнах хэрэгтэй. Гагнуурын оёосын хэсэгт ан цав, нүх цоргиос үүссэн байвал хоолойн цэвэр төмрийг хүртэл сууриар нь цэвэрлэн авч гагнуурыг шинээр хийнэ.
8.12. Гар, цахилгаан нуман гагнуураар давхар үеэр гагнах үед түрүүчийн оёосын төгсгөл дараах үеийн төгсгөлтэй давхцахгүй байх ёстой. Хоёр үе гагнах тохиолдолд нэгдүгээр үеийн оёосын өндөр нь хоолойн ханын зузааны 60-70% байх ёстой бөгөөд уулзварын ёроол ирмэгийн доод зах, хоёрдугаар үе нь ханын уулзварын зай, ирмэгийг бүрэн дүүргэж гагнах бололцоог хангах ёстой. Гурван үе гагнуур хийх үед нэгдүгээр үеийн оёосны өндөр хоолойн ханын зузааны 40-50% байхаар гүйцэтгэнэ. Нэг ба хоёрдугаар үеийн нийт өндөр хоолойн ханын зузааны 80-90% байх бөгөөд гуравдугаар үе нь уулзварын үндсэн хэсгийг дүүргэж гагнах ба үндсэн материалын хайлшид шилжих хэмжээ 1-3 мм, тэгэхдээ хоолойн ханын зузааны 40%-иас ихгүй, гагнаасын оёосын өргөн, хоолойн ханын зузааны 2.5-аас хэтрэхгүй байх ёстой.
8.13. Хоолойн уулзварыг нэгэнт гагнаж эхэлвэл түүнийг ажлыг завсарлагагүй үргэлжлүүлж дуусгах ёстой. Хэрэв гагнуурын явцад зайлшгүй завсарлах шаардлага гарвал уг уулзварын гагнаасыг хоолойн ханын зузааны 70-80 хувьд хүргэж бүрэн гагнасны дараа зөвшөөрч болно.
8.14. Гагнуурын ажлыг гал түймэр, тэсрэлт үүсэх аюултай объектод хийхдээ галын байгууллагатай тохиролцсон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байвал зохино.
8.15. Гагнуурын ажлын гүйцэтгэл, хоолойн гагнаасын чанарыг дараахь байдлаар шалгана:
- гагнуурын тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийн бүрэн бүтэн байдал, гагнуурын материалын чанар;
- шугам хоолойн гагнаас ба угсралтын явцад шат дараалсан хяналтыг хийх;
- гадна үзлэг, ажиглалт хийн оёосын хэмжээг шалгах;
- уулзварын гагнаасын цулын дотор гэмтэл согогийг үл эвдэх аргаар илрүүлэхдээ MNS ISO 1106-2002, MNS ISO 4857:1999 стандартын шаардлагыг баримтлан радиографын аргаар буюу рентген ба гамма туяагаар эсвэл MNS ISO 4857:1999, МNS ISO 23279:2011 дагуу хэт авианы сорилыг гүйцэтгэнэ. Хэт авианы сорил хийж байгаа бол шалгаж байгаа бүх уулзварын 10%-иас багагүй хэсгийг радиографын аргаар шалгана.
8.16. Шугам хоолойн гагнуурын ажлыг гүйцэтгэх үед хийцийн стандарт шаардлагатай уялдуулан хоолойн ирмэгийн засалт, цэвэрлэсэн байдал, ирмэгийн зөрүү, зай завсар, оёосын өргөн, гүн зэрэг хэмжээ, гагнах арга технологи, горим, гагнуурын материалын чанар, торгоосын чанарыг шат дараалан шалгана.
8.17. Гагнасан бүх уулзварт гадна үзлэг, ажиглалт хийх шаардлагатай. Үлдэх цагираггүй гагнагдаж байгаа хоолойн уулзварт гадна үзлэг хийж, гагнуурын оёосыг дотор, гадна талаас хэмжиж шалгана. Бусад тохиолдолд зөвхөн гадна үзлэг, хэмжилтийг хийнэ. Үзлэг хийхийн өмнө хоолойн гадаргууд тогтсон төмрийн хайлш, шаарга, гагнуурын шаваас бусад бохирдлыг оёосын хоёр талд 20 мм-ээс багагүй зайд сайтар цэвэрлэсэн байх ёстой.
Уулзварын гагнуурын гадаад байдал дараах шаардлагыг хангасан байна:
- гагнуурын оёосын гадаргуу болон хоолой, гагнуурын орчинд ан, цав огт үүсээгүй;
- гагнуурын шаваас хэт өргөссөн, нарийссан, тасалдсан, оёос гадагш хоолойд шилжиж орсон болон нүх цоргиос бусад технологийн согог гэмтэл үүсээгүй;
- гагнуурын оёосын хэлбэр, өндөр, өргөн, налуу, гагналтын алхам, жигд байдал техникийн баримт бичгийн болон 8.1-р хүснэгтэд заагдсанаас хэтрээгүй;
- үлдэх цагираггүй гагнах уулзварын ирмэгийн зөрүү, хотойсон, халалтанд орсон хэмжээ 8.2-р хүснэгтэд зааснаас хэтрэхгүй байх ёстой.
Гадна үзлэг, ажиглалтаар дээрх шаардлагыг хангаагүй бол гагнуурыг гологдолд тооцож засуулах буюу дахин хийлгүүлэн чанарыг шалгана.
Хүснэгт 8.1
Гагнуурын оёост тавигдах шаардлага
Уулзварын гагнуурын согог |
Согогийн шугаман хэмжээсийн зөвшөөрөгдөх хамгийн их утга, мм |
Оёосын 100 мм уртад согогийн зөвшөөрөгдөх тоо, мм |
Гагнагдаж байгаа хоолойн номиналь ханын зузааны үед уулзварын гагнуур, булангийн оёосын бага катеттай талд гарсан шулуун болон дугуй хэлбэрийн согогийн хэмжээ, мм 5.0 хүртэл 5.0-7.5 7.5-10.0 10.0-аас дээш |
0.8 0.8 1.0 1.2 |
2 3 4 4 |
Гагнагдаж байгаа хоолойн номиналь ханын зузааны үед уулзварын гагнуур, булангийн оёосын бага катеттай талд гарсан хонхор болон шаваасын хэмжээ, мм 15.0 хүртэл 15.0-аас дээш |
1.5 2.0 |
Тодорхой хязгаарлалт байхгүй |
8.18. Гагнуурын оёосын тууш цулын шалгалтыг үл эвдэх сорилын аргаар хийхдээ:
- хоолойн гадна голч 465мм хүртэл үед гагнасан бүх уулзварын 3-аас багагүй хувийг гэхдээ гагнуурчин бүрийн гагнасан хоёроос цөөнгүй уулзварыг;
- хоолойн гадна голч 465-900мм үед гагнасан бүх уулзварын 10%-иас, 900 мм-ээс дээш үед 15%-аас багагүй хувийг гэхдээ гагнуурчин бүрийн гагнасан дөрвөөс цөөнгүй уулзварыг шалгана.
Гагнасан бүх уулзварын 10%-ийг соронзон графикийн аргаар шалгасан тохиолдолд радиографын аргаар давхар шалгана.
8.19. Гудамж талбай, бүх төрлийн замын доогуур үл нэвтрэх сувагт угсарсан болон хамгаалах гэр /футляр/, нэвтрэх суваг эсвэл техникийн хонгилд инженерийн бусад шугамтай хамт тавигдсан түүнчлэн инженерийн бусад шугамтай огтлолцон өнгөрөх дулааны шугамын уулзварын гагнаасыг үл эвдэх сорилын аргаар 100% шалгана. Шалгах урт:
- төмөр зам, трамвайн замын хамгийн захын замын тэнхлэгээс 4 м-ээс багагүй, цахилгаанжсан төмөр замын хувьд 11м–ээс багагүй;
- төмөр замын нэгдсэн сүлжээний байгууламжийн шороон далангаас 3м–ээс багагүй;
- авто замын шороон далан эсвэл асгаас улны захаас гадагш 2м-ээс багагүй;
- метроны барилга, байгууламжаас 8м-ээс багагүй;
- цахилгаан, холбоо, хяналтын шугамаас 2м-ээс багагүй;
- хий дамжуулах шугамаас 4м-ээс багагүй;
- нефть, хий дамжуулах гол шугамаас 9м–ээс багагүй;
- барилга байгууламжийн хана, сууриас 5м-ээс багагүй зайд байна.
8.20. Гагнуурын оёосыг физик аргаар шалгах уулзварыг захиалагчийн төлөөлөгчийг байлцуулан сонгож авах бөгөөд шалгаж туршсан үр дүнг ажлын журналд тодорхой тэмдэглэсэн байна. Шалгасан цэг гагнуурчны хувийн тэмдэг дугаар г.м-г тэмдэглэсэн байна. Инженерийн бусад сүлжээтэй огтлон гарах үед уг байгууламжийн захаас түүний ус зайлуулах төхөөрөмжийг оруулаад 4м-ээс багагүй зайг нэмж хоёр тийш нь авна.
8.21. Үл эвдэх сорилын аргаар гагнаасыг шалгахад оёост ан цав үүссэн, дутуу гагнагдсан, түлэгдэлт хайлалт, нүх, цоргиос гарсан түүнчлэн ул цагирагтай гагнасан үед оёосын суурьт дутуу гагнасан согог илэрвэл гологдолд тооцно.
Гагнаасыг радиографын аргаар шалгахад үүссэн согог, нүх сиймхийн хэмжээ 8.3-р хүснэгтэд зааснаас хэтрэх ёсгүй. Нэг талын гагнаасаар ул цагираггүй гагнахад гарсан хонхорхой дутуу гагналт ба оёосын суурьт үүссэн хэт хайлалтын гүн нь 8.2-р хүснэгтэд зааснаас эсвэл хоолойн ханын хэвийн зузааны 10% ба гагнасан уулзварын дотор тойргийн уртын 1/3-ээс хэтрэхгүй байна.
Хэт авианы шалгалтаар илэрсэн согогийн хэмжээ 8.4-р хүснэгтэд зааснаас хэтрээгүй бол гагнуурын гүйцэтгэлийг шаардлага хангасанд тооцно.
Хүснэгт 8.2
Хоолойн гагнааст үүсэх дутуу гагналт, хэт хайлалтын согогийн зөвшөөрөгдөх хэмжээ
Согогийн төрөл |
Зөвшөөрөгдөх өндөр (гүн), ханын номиналь зузааны хувиар, % |
Зөвшөөрөгдөх урт (уулзварын периметрийн дагууд), % |
Оёсын суурьт үүссэн: хонхойлт, дутуу гагнаас хэт хайлалт |
10, гэхдээ 2мм-ээс ихгүй 20, гэхдээ 2мм-ээс ихгүй |
20% |
Хүснэгт 8.3
Хоолойн гагнааст үүссэн согог, нүх сиймхийн зөвшөөрөгдөх хэмжээ
Хоолойн ханын номиналь зузаан, мм |
Нүх, тасалдлын зөвшөөрөгдөх хэмжээ, мм |
Оёосын 100мм тутамд байж болох гэмтлийн нийт урт, мм |
|||||
салангид |
нийлсэн |
хэлхээ |
|||||
2.0 хүртэл |
0.5 |
2.0 |
0.8 |
2.0 |
0.5 |
3.0 |
4.0 |
2.0-3.0 |
0.6 |
2.5 |
1.0 |
2.5 |
0.6 |
4.0 |
6.0 |
3.0-5.0 |
0.8 |
3.5 |
1.2 |
3.5 |
0.8 |
5.0 |
10.0 |
5.0-8.0 |
1.2 |
4.0 |
2.0 |
4.0 |
1.2 |
6.0 |
15.0 |
8.0-11.0 |
1.5 |
5.0 |
2.5 |
5.0 |
1.5 |
8.0 |
20.0 |
11.0-14.0 |
2.0 |
5.0 |
3.0 |
5.0 |
2.0 |
8.0 |
20.0 |
14.0-20.0 |
2.5 |
6.0 |
4.0 |
6.0 |
2.5 |
9.0 |
25.0 |
Хүснэгт 8.4
Хоолойн гагнааст үүссэн согог, нүх сиймхийн зөвшөөрөгдөх хэмжээ
Хоолойн ханын номиналь зузаан, мм |
Булангийн тайралт, зүсэлт гаргах хэмжээ,мм |
Согогийн зөвшөөрөгдөх хэмжээ,мм |
Дурын 100мм оёост тохиолдож болох согогийн тоо |
|
том болон жижиг согогийн нийт |
зөвхөн том хэмжээтэй |
|||
4.0-8.0 |
2.0х1.0 |
10.0 |
7 |
2 |
8.0-14.5 |
2.5х1.0 |
20.0 |
8 |
3 |
14.5-20.0 |
3.5х1.0 |
20.0 |
8 |
3 |
Тайлбар: 1. Хоолойн ханын зузаан 5.5мм хүртэл үед 5.0мм-ээс дээш, 5.5мм-ээс дээш үед 10мм хүртэл хэмжээтэй согогийг том, дээрхээс бага бол жижиг согог гэж тооцно.
|
8.22. Гагнуурын чанарыг физик аргаар шалгахад зөвшөөрөгдөхгүй согог илэрвэл энэхүү бүлгийн 8.17-д заалтын дагуу дахин шалгалт хийнэ. Энэ тохиолдолд тухайн гагнуурчны гүйцэтгэсэн бүх уулзварын гагнаасыг шалгана. Хоолойн уулзварын гагнуурыг физик аргаар шалгасан үр дүнгийн тухай акт /протокол/ үйлдсэн байна.
8.23. Хэрэв гагнаасны согогтой хэсгийн уртын нийлбэр нь MNS ISO 17635:2005, MNS ISO 17637:2005 стандартад зааснаас хэтрээгүй байвал дахин гагнахгүйгээр дараалсан ба түүвэрлэж гагнах замаар шалгана. Гагнуурын оёосын хотойж тасарсан хэсгийг 2-3мм-ээс хэтрэхгүй өргөн газар хайлуулан засч гагнана. 50 мм-ээс ихгүй урт ан цавыг засаж гагнахдаа цавын захаар тойруулан өрөмдөж ухсаны дараа сайтар цэвэрлэж хэд хэдэн үеэр давхарлан гагнана. Дараалсан ба түүвэрлэх аргаар гагнуурын оёосыг засварласны дараа согогийн хэмжээ 8.5-р хүснэгтэд зааснаас хэтэрсэн бол бүх оёосыг дахин засварлах шаардлагатай.
8.24. Засварласан бүх уулзварт гадна үзлэг хийн радиографын эсвэл хэт авианы багажаар шалгасан байна.
8.25. Дамжуулах хоолойн угсралтын зураг төсөлд Барилгын геодезийн ажил БНбД-ийн дагуу гагнаасан холболт хоорондын болон гагнуурын оёосоос худаг, барилгын оруулга хүртэлх зөвшөөрөгдөх хамгийн бага зайг заасан байна.
9. Шугам хоолойн дулаалга
9.1. Дулаан тусгаарлалт, хамгаалах бүрхүүл, хучилтын хийцийн угсралтыг Дуу, дулаан тусгаарлалтын ажлыг гүйцэтгэх барилгын норм ба дүрмийн болон энэхүү бүлгийн заалт, зураг төслийн шаардлагын дагуу хийнэ.
9.2. Шугам хоолойн бат бэх, бин битүү байдлыг туршиж шалгахаас өмнө хоолойн гагнаастай ба фланецан холболтоос хоёр тийш 150мм өргөн зайд дулаалахгүй үлдээсэн байна. Туршилт шалгалт дууссаны дараа дулаалга, тусгаарлалтыг хийнэ.
9.3. Суваггүй угсарсан хоолойг асгаасан болон дүүргэгч дулаалгын материалаар хучих, эргүүлж булахдаа шугам хоолойн дулаалга, тусгаарлалтыг гэмтээхгүй байх, хоолойг хөвж гарахаас сэргийлж ашиглах түр төхөөрөмжийг ажил гүйцэтгэх төсөлд урьдчилан тусгасан байх ёстой. Суваггүй угсарсан урьдчилсан дулаалгатай хоолойн уулзвар хэсгийг бүрэн дулаалсны дараа механик үйлчлэлээс хамгаалж 15-20см зузаан элсээр хучин, хөрсөөр булж нягтруулна.
9.4. Үл нэвтрэх сувагт угсарсан хоолойн дулаалгын хийцэд галын аюулаас хамгаалж 50м тутамд үл шатах материалаар тусгаарлах оруулга хийсэн байна. Оруулгын урт 250мм хүртэл голчтой хоолойд 3d-ээс, 250мм-ээс дээш үед 5d-ээс багагүй байна. Хэд хэдэн хоолойг зэрэгцээ угсарсан бол тусгаарлах оруулгыг нэг байрлалд, нэг ижил хэмжээтэй хийнэ.
9.5. Үйлдвэрлэгчийн чанарын гэрчилгээ, техник үзүүлэлт тодорхойгүй материал, хийц эдлэхүүн ашиглахыг хориглоно. Угсралтын үед дулаан тусгаарлах хийцийн материал, техникийн үзүүлэлт зураг төсөлд зааснаас өөрчлөгдсөн бол гүйцэтгэлийн зураг, ажил хүлээлцэх актад өөрчлөлтийг заавал тэмдэглэх шаардлагатай.
9.6. Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх хорт нөлөөлөл, хөрсний бохирдлоос сэргийлж ил болон далд угсарсан шугамын дулаалгад шилэн хөвөн, асбесто бүхий шавардлага хэрэглэхийг хориглоно.
10. Зам, гарцтай хэсэгт дулааны шугам угсрах үед тавигдах шаардлага
10.1. Тээврийн хөдөлгөөн ихтэй төмөр зам, авто зам, хотын гарцын доогуур (дээгүүр) дулааны сүлжээг угсрахдаа дулааны сүлжээний төлөвлөлтийн болон энэхүү норм, дүрмийн заалтыг мөрдлөг болгоно. Угсралтын дараах аргуудыг хэрэглэх боломжтой. Үүнд:
- шороог зайлуулж даралтаар ухах;
- шороог зайлуулахгүй нүхэлж цоолох;
- хэвтээ чиглэлээр өрөмдөх;
- хийн цоолтуур, төхөөрөмж хэрэглэн хийн аргаар цохиж нүхлэх;
- хаалт /щит/ хамгаалалт хийж хонгил гаргаж ухах;
Бэхэлгээ буюу тойрч гарах түр гарам байгуулж тусгай ажил гүйцэтгэх нөхцөлд ил аргаар хэсэгчилж гарц хийхийг зөвшөөрнө. Гарц гаргах аргыг зураг төсөвт тусган ашиглагч байгууллагатай зөвшөөрөлцсөн байвал зохино. Зам талбай, гүүр гарцтай дулааны шугам огтлолцох, давхцах үед тэдгээрийг эвдэхгүй байх шинэ багаж, тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлж ажиллах шаардлагатай.
Шугам сүлжээг суваггүй угсрах тохиолдолд зураг төсөлд ажил гүйцэтгэх арга, механизмын хэрэгцээ, тоног төхөөрөмж, түүнийг тоноглох арга, суурийн нүх, ажлын талбайн хэмжээ, суурийн нүхний ханын бэхэлгээний төрөл, ханын тулгуурын хийц, хөрсийг эргүүлж дарах арга технологийг тодорхой заасан байна.
10.2. Хоолойн хамгаалах гэр (футляр)-ийн гүйцэтгэлийн талаар зураг төслийн дагуу зөв хийгдсэн эсэхийг далд ажлын актад тэмдэглэж баталгаажуулсан байна.
10.3. Төмөр зам, авто болон бусад зам гарц доогуур хоолойг угсрах үед дараах зүйлийг хатуу мөрдөнө. Үүнд:
- хонгил, хоолойн хамгаалах гэрийн тавигдах чиглэл, байрлал тэдгээрийн дагуугийн зүсэлт, хоолой тавигдах зураг төслийн төвшинтэй тохирч байх;
- барилга байгууламжийн доогуур малталт, нүхлэлтийг хийж байх үед тэдгээрийг суултаас хамгаалж тогтвортой байдлыг хангасан байх;
- хөрсний усны нөлөөллөөс хамгаалах барилга байгууламжийн хамгаалалтыг хийсэн байвал зохино.
10.4. Хоолойг хамгаалах гэрэнд шургуулж оруулахдаа тусгаарлах хийц гэмтэхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Өөрийн урсгалтай конденсатын шугамын хамгаалах гэрийн тэнхлэг зураг төслийн байрлалаас зөрөх алдааны хэлбэлзэл босоо чиглэлд хамгаалах гэрийн уртын 0.6%, хэвтээ чиглэлд 1%, бусад шугам хоолойд уг хэлбэлзэл нь хамгаалах гэрийн уртын 1%-иас хэтэрч болохгүй.
10.5. Шугамын гарц түүний хийц, угсрах аргыг зураг төсөлд тусгаж, холбогдох байгууллагуудтай зөвшөөрөлцөн, хийж гүйцэтгэх ажлын дэс дараалал, дуусах хугацааг огтлогдож гарах байгууламж, хаалт тоноглолыг эзэмшигч байгууллагатай тохиролцсон байх ёстой
11. Шугамын угаалга, туршилт
Ерөнхий зүйл
11.1. Шугамын барилга угсралтын ажил дууссаны дараа бат бэх ба бин битүү байдлын эцсийн (хүлээн авах) шалгалтыг хийнэ. Дулаан хангамжийн усан сүлжээний болон конденсат (хувирсан ус) дамжуулах хоолойг ус эсвэл ус-хийн холимгоор, уурын шугамыг уураар үлээлгэж цэвэрлэнэ. Хэрэгцээний халуун ус хангамжийн системийг эрүүл ахуйн дүрмийн шаардлагын дагуу угааж, халдваргүйжүүлэх шаардлагатай. Үл нэвтрэх сувагт болон суваггүй тавигдсан шугам хоолойн угсралтын ажлын явцад бат бэх, бин битүү байдлын урьдчилсан шалгалтыг заавал хийнэ.
11.2. Шугам хоолойн урьдчилсан шалгалтыг сальникт болон сильфон компенсатор, секцийн хаалтыг угсрах, сувгийг таглах, шуудууг эргүүлэн дарахаас өмнө гидравлик аргаар гүйцэтгэнэ.
11.3. Бат бөх, бин битүү байдлын эцсийн шалгалтыг барилга угсралтын ажил бүрэн дуусаж, дулааны шугамын бүх тоног төхөөрөмж (хаалт, компенсатор) зураг төслийн дагуу бүрэн угсрагдаж, сувгийг эргүүлэн дарсны дараа гүйцэтгэнэ.
11.4. Эцсийн шалгалтыг усаар гүйцэтгэх үед секцийн болон шалгагдаж байгаа салбар шугамын хаалтыг бүрэн нээсэн байх ёстой.
11.5. Хэрэв шалгалтын үед даралтын уналт байхгүй, шугамд ямар нэг гэмтэл, согог илрээгүй, сальник, тоноглолын холболт, гагнуурын оёосоор ус гарч хөлрөлт үүсээгүй бол эцсийн шалгалтыг хангалттай гэж үзнэ. Шугам хоолойн бат бэх ба бин битүү байдлын шалгалтыг усаар гүйцэтгэнэ.
11.6. Гадна агаарын хасах температурын нөхцөлд усыг халаах боломжгүй түүнчлэн усаар хангах боломжгүй тохиолдолд урьдчилсан шалгалтыг ажил гүйцэтгэх төслийн дагуу хийн аргаар гүйцэтгэж болно. Газар дээр ил угсарсан болон ажиллаж буй инженерийн шугам сүлжээтэй нэг сувагт эсвэл нэг шуудуунд хамт угсарсан шугамыг хийн аргаар туршиж шалгахыг хориглоно.
11.7. Дулаан хангамжийн усан сүлжээний ажлын даралтыг 1.25 дахин нэмэгдүүлж гэхдээ өгөх шугамыг 1.6МПа(16.0кгх/см2)-аас, буцах шугамыг 1.0МПа(10.0кгх/см2)-аас, багагүй даралтаар шалгана. Зураг төсөлд өөрөөр заагаагүй бол уур, хувирсан ус дамжуулах болон хэрэгцээний халуун ус дамжуулах шугамыг ажлын даралтыг 1.25 дахин нэмэгдүүлсэн даралтаар шалгана. Ажлын даралтыг ДЦС-ын өгөх шугамын хуваарилагчийн (коллектор), эсвэл төвлөрсөн болон байрын халаалтын зуухны насосны хуваарилагчийн даралтаар тооцно.
11.8. Шугамын бат бэх, бин битүү байдлыг шалгахын өмнө дараах ажлуудыг гүйцэтгэсэн байх шаардлагатай:
- дамжуулах хоолойн уулзварын гагнаасны чанарыг шалгаж илэрсэн гэмтэл согогийг арилгасан байх; шугамын шалгалт хийх хэсгийг ажиллаж байгаа хэсгээс тусгаарлах зорилгоор түүнчлэн сальникт болон сильфон компенсатор, секцлэгдсэн хаалтын төгсгөлд битүү таглаа (заглушка) тавина. Энэ зорилгоор хаалт хэрэглэхийг хориглоно. Шалгах шугамын уртын дагууд бүх уулзварын гагнааст үзлэг хийх боломжтой байх ёстой. Шалгалтын үед бүх тойруу шугам, хаах арматурыг бүрэн нээсэн байна. Ажил гүйцэтгэх төслийг үндэслэн хэд хэдэн шугаманд урьдчилсан шалгалтыг зэрэг хийж болно.
11.9. Шугам хоолойн бат бэх, бин битүү байдлын урьдчилсан ба эцсийн шалгалтыг усны даралтаар гүйцэтгэх үед хэрэглэх пүршит манометр нь стандартчилал хэмжил зүйн төвөөр шалгагдсан лацтай, хэмжилтийн нарийвчлалын ангилал нь 1.5-аас, их биеийн голч 160 мм-ээс багагүй, хэмжих даралтын 4/3-тэй тэнцүү хуваарь нь байна.
11.10. Шугам хоолойн бат бэх, бин битүү байдлын шалгалт, үлээлгэ, угаалга, халдваргүйжүүлэлтийг ажил гүйцэтгэх төсөл, ашиглагч байгууллагатай тохиролцсон технологи схемийн дагуу гүйцэтгэх ба хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд мөрдөх шаардлагатай.
11.11. Шугам хоолойн бат бэх, бин битүү байдлын шалгалт, угаалга (үлээлэг)-ын үр дүнгийн талаар Хавсралт 2, 3 дагуу акт үйлдсэн байх ёстой.
11.12. Шугам хоолойн усан шалгалтыг хийхдээ дараах үндсэн шаардлагыг мөрдлөг болгоно. Үүнд:
- системийн хамгийн өндөр цэгт туршилтын даралт хангагдаж байна;
- шалгах усны температур 5ºС-аас багагүй байна;
- гадна агаарын хасах температурын үед дүүргэх усны температур 70ºС-аас ихгүй түүнчлэн 1 цагаас ихгүй хугацаанд юүлж, суллах бололцоог хангасан байна;
- дүүргэлтийн үед шугамаас хийг бүрэн зайлуулсан байх ёстой;
- даралтыг ажлын даралт хүртэл нэмэгдүүлж 10 минутаас багагүй хугацаагаар бариулж уулзварын гагнаасыг шалгана;
- ажлын даралтын үед ямар нэг гэмтэл согог илрээгүй бол даралтыг туршилтын даралт хүртэл нэмэгдүүлж, шугамын бүх уртын дагууд бүрэн үзлэг хийтэл 10 минутаас багагүй хугацаанд бариулна. Даралтыг ажлын даралт хүртэл аажмаар бууруулан үзлэг, шалгалтыг гүйцэтгэнэ.
11.13. Шалгалтын үед даралтын уналт байхгүй, гагнуурын оёос, хоолой, фланецан холболт, компенсатор, хаах арматур, бусад хийц хэсгүүдэд ямар нэгэн гэмтэл, согог илрээгүй, ус гоожих ба хөлрөлт үүсээгүй, үл хөдлөх тулгуурын хийц, хоолойд хөдөлгөөн үүсэж хэв гажилтад ороогүй бол усан шалгалтыг хангалттайд тооцно.
11.14. Үйлдвэрлэгч зохих стандартын дагуу хоолой, хийц, эдлэхүүний бат бэх, бин битүү байдлын туршилтыг хийсэн бол 250ºС хүртэл температур, 1.6 МПа (16.0кгх/см2)-аас ихгүй даралтанд ажиллах шугам, хоолойн туршилтыг хийн аргаар гүйцэтгэж болно. Шалгалтын үед ширмэн хаах арматур (давтамтгай ширмэн арматураас бусад) хэрэглэхийг хориглоно.
11.15. Дамжуулах хоолойг хийгээр дүүргэхдээ даралт цагт 0.3 МПа (3.0кгх/см2)-аас ихгүй нэмэгдэхээр нэгэн жигд, маш аажим хурдтайгаар гүйцэтгэнэ. Шугамын гадна үзлэгийг (шуудуунд орохгүйгээр шугамын хамгаалалтын буюу аюултай бүсэд нэвтэрч болно) туршилтын даралтын 0.3-тай тэнцүү гэхдээ 0.3 МПа (3.0кгх/см2)-аас ихгүй даралтын үед хийнэ. Үзлэгийн үед даралт өсгөхийг хориглоно. Туршилтын даралтад хүрмэгц шугамын уртын дагуу агаарын температур тогтворжих хүртэл даралтыг бариулна. Температур тэнцвэртэй болсноос хойш туршилтын даралтыг 30 минут бариулаад нэгэн жигдээр 0.3МПа (3.0кгх/см2) хүртэл, (ажлын даралтаас ихгүйгээр) буулган үзлэг хийж гэмтэлтэй газрыг тэмдэглэнэ. Савангийн бүлээн уусмалаар уулзварыг арчихад дуу чимээ гарах, утаа шиг хий болон бөмбөлөг үүсэх, агаар үлээх зэрэг шинж тэмдгээр гэмтэлтэй газрыг илрүүлнэ. Хэрэв үзлэгийн үед даралтын уналт үүсээгүй, хоолой, гагнуурын оёост ямар нэгэн гэмтэл согог илрээгүй, хий алдалт түүнчлэн үл хөдлөх тулгуур бэхэлгээний хийц, хоолой хэв гажилт үүсэж хөдөлгөөнд ороогүй байвал урьдчилсан шалгалтыг давсанд тооцно. Шугамын илүүдэл даралтыг бүрэн буулгаж, компрессорыг унтраасны дараа илэрсэн гэмтэл, согогийг засна.
11.16. Шугамын эцсийн шалгалтыг хийн аргаар гүйцэтгэхдээ даралтыг туршилтын утганд хүртэл нэмэгдүүлж 30 минутын турш бариулсны дараа 0.05 МПа (0.5кгх/см2) хүртэл бууруулаад 24 цагийн турш бариулахад хоолойн бүрэн бүтэн байдалд ямар нэгэн эвдрэл гэмтэл согог байхгүй байх ёстой. Шугамыг хийгээр шалгахад аюулгүй ажиллагааны дүрмийг хатуу мөрдөж гүйцэтгэнэ.
11.17. Дулаан сүлжээний ус болон конденсат дамжуулах шугамыг ашиглалтад оруулахын өмнө ус-хийн холимгоор угааж, угаалт хийсэн тухай акт үйлдэнэ. Шугам угаасан усыг давтан ашиглах боломжтой үед усаар угаахыг зөвшөөрнө.
11.18. Шугамын угаалтад сүлжээний усыг хэрэглэнэ. Ажил гүйцэтгэх төсөлд зөвшөөрөгдсөн бол унд-ахуйн усыг ашиглаж болно. Угаалгыг дулааны шугам сүлжээний газартай тохиролцон, ажил гүйцэтгэх төсөлд тусгагдсан схемийн дагуу гүйцэтгэнэ. Угаалга хийж дууссаны дараа сорьц авч лабораторид шилжүүлэх бөгөөд үр дүнгийн талаар эрүүл ахуй, халдвар нян судлалын албадын албан ёсны дүгнэлтийг гаргасан байна.
11.19. Шугамыг ус-хийн холимгоор угаах даралт ажлын даралтаас хэтрэхгүй гэхдээ 0.6 МПа (6кгх/см2)-аас ихгүй байна. Угаах үед усны хурд зураг, төсөлд заасан дулаан зөөгчийн тооцооны хурдаас багагүй, ус-хийн холимгоор угаах үед тооцооны хурдыг 0.5м/с-ээс ихгүй нэмэгдүүлэхийг зөвшөөрнө.
11.20. Уур дамжуулах шугамыг уураар үлээлгэж цэвэрлэнэ. Энэ зорилгоор хаах арматур бүхий богино хоолойг шугаманд суурилуулсан байна. Үлээлгийн өмнө шугамыг халаахын тулд бүх юүлэгчийг нээсэн байна. Хоолойн халалт шугаманд гидравлик цохилт үүсгэхгүй байх ёстой. Үлээлгийн үед хэсэг тус бүрд уурын хурд, дулаан зөөгчийн тооцооны хурднаас багагүй байна.
11.21. Шугам хоолойд угаалт, үлээлэг хийсний дараа түр хийгдсэн холболт, хаалт, төхөөрөмжийг авч хоолойг битүүлж гагнана.
12. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах
12.1. Дулааны шугам сүлжээ түүний барилга байгууламжийг шинээр барьж байгуулах, өргөтгөл шинэтгэл хийх, засварлахдаа холбогдох норм дүрэм болон энэхүү бүлгийн заалтын дагуу байгаль орчныг хамгаалах, арга хэмжээг заавал гүйцэтгэнэ. Угсралтын ажлын үед хотын ногоон байгууламж, мод бут, сөөг, зүлэгжсэн талбайг буулгах бол ажил гүйцэтгэх төсөлд нөхөн сэргээлтийн ажлыг тусган холбогдох зардлыг тооцсон байх шаардлагатай.
12.2. Модноос 2.0м, бут сөөгнөөс 1.0м хүртэл зайд газар шорооны ажил гүйцэтгэх үед; түүнчлэн мод, бутнаас 0.5м-ээс бага зайд ачаа өргөх, буулгах, шилжүүлэх; материал эдлэхүүний түр хашаа, хаалт хамгаалалтаас мод хүртэл 2.0м-ээс бага зайтай бол хот тохижуулах болон байгаль орчныг хамгаалах холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр ажил гүйцэтгэхийг хориглоно.
12.3. Шугам хоолойг усаар угааж, цэвэрлэх үед усыг давтан ашиглах, угаалга, цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтэд хэрэглэсэн хлортой усыг юүлж асгахдаа ажил гүйцэтгэх төслийн заалт, ариун цэврийн холбогдох газартай зөвшөөрөлцсөний үндсэн дээр зөвшөөрөгдсөн газарт асгана.
12.4. Барилга угсралтын бүх ажил дууссаны дараа угсралтын ажлын үед хөндөгдсөн зам, талбайг засварлан хэвийн байдалд оруулж, мод, бут сөөг, зүлэг ногоог шилжүүлэн суулган, орчны дэвсгэр газрыг сайтар цэвэрлэсэн байх шаардлагатай.
12.5. Шуудуу ухах болон бусад газар шорооны ажлын явцад түүхийн эртний олдвор илрүүлсэн тохиолдолд зохих байгууллагад мэдэгдэн хамгаалалтад авах, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу шилжүүлэн нүүлгэх шаардлагатай. Мэргэжлийн байгууллага шилжүүлэн нүүлгэх зардлыг баталгаажуулж өгнө.
Текст томруулах
A
A
A