A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЦЭРГИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ /БХС-ын 2013 оны А/85 дугаар тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

/БХС-ын 2013 оны А/85 дугаар тушаалаар хүчингүй/

Батлан хамгаалахын сайдын 2007 оны

343 дугаар тушаалын хавсралт

 

ЦЭРГИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Батлан хамгаалахын шинжлэх ухаан, төхнологийн хөгжпийг дэмжих, эрдэм шинжилгээний ажилтнуудын идэвх санаачилгыг өрнүүлэх, оюуны чадавх, мэдлэгийг арвижуулах, шилдэг сайн бүтээлүүдийг сурталчлах зорилгоор Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Цэргийн шинжпэх ухаан, технологийн шилдэг бүтээл”-ийн оны шагналыг жил бүр олгохдоо энэхүү журмыг баримтлана.

1.2.Сайдын нэрэмжит, шилдэг бүтээлийн оны шагналыг цэргийн шинжпэх ухааны онол, урлаг (нийгэм)-ийн, зэвсэглэл, техник, технологи (техник)-ийн гэсэн хоёр чиглэлээр судалгаа шинжилгээ, туршилт зохион бүтээх ажил тус бүрээс нэгд олгоно.

1.3.Сайдын нэрэмжит оны шагнал нь тус бүрт олгох “Цэргийн шинжпэх ухаан (онол, урлаг, зэвсэглэл, техник, технологи)-ны шилдэг бүтээл”-ийн өргөмжлөл, 500 000 (таван зуун мянган) төгрөг байна.

1.4.Сайдын нэрэмжит, шилдэг бүтээлийн оны шагналыг Монгол Улсын шинжпэх ухааны ажилтны өдрөөр Батлан хамгаалахын сайд гардуулна.

Хоёр.Бүтээлд тавих шаардлага

2.1.Батлан хамгаалахын эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх ажпын үр дүнд бий болсон батлан хамгаалах эрх ашиг, цэргийн шинэчлэлд дорвитой хувь нэмэр үзүүлсэн цэргийн шинжпэх ухааны онол, урлаг, арга зүйн сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, гарын авлага болон зэвсэглэл, техник, технологийн шинэлэг шийдэлтэйгээр зохион бүтээгдсэн ажпыг шалгаруулалтад оруулна.

2.2.Цэргийн шинжпэх ухаанаар эрдмийн зэрэг горилсон бүтээл, байгууллагын захиалгаар гүйцэтгэсэн төслийн тайлан, орчуулсан ном, гарын авлагыг шалгаруулалтад хүлээн авахгүй.

2.3.Дараах шаардлагыг хангасан бүтээлийг шалгаруулалтад ирүүлнэ. Үүнд:

- Шинжлэх ухааны онол, арга зүйн өндөр төвшинд туурвигдсан болон зохион бүтээгдсэн;

- Шинэ санаа, тэргүүний технологийг түгээн дэлгэрүүлэх инновацийн чиг хандлагатай байх;

- Эрдэм шинжилгээний байгууллага, тэргүүлэх эрдэмтдээр хүлээн зөвшөөрөгдсөн;

- Хэвлэн нийтлүүлсэн бүтээл нь монголд хэвлэн нийтлүүлсэн олон улсын бүртгэлийн ISBN-ийн дугаар болон ном зүйн ангилал (DDC)-д хамааруулсан, зохиогчийн эрхийг баталгаажуулсан /Улс болон байгууллага (цэрэг)-ын нууцтай холбоотой бүтээл, туурвилын хувьд энэ заалт хамаарахгүй бөгөөд харин нууцын зэргийг тогтоосон комиссын акттай/ байна;

Гурав.Шилдэг бүтээлийн шалгаруулалтад ирүүлэх материал

3.1.Шилдэг бүтээлийн шалгаруулалтын материалыг БХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зевлөлийн нарийн бичгийн дарга жил бүрийн 10 дугаар сарын 20-ны дотор хүлээн авч байна.

3.2.Шилдэг бүтээлийн шалгаруулалтад ирүүлэх матермалууд.

3.2.1.Шалгаруулалтад оролцуулах бүтээлийн хэвлэн нийтлэгдсэн эх болон зохион бүтээгдсэн бие анги, технологийн карт (загвар) -1 хувь;

3.2.2.Бүтээлийн танилцуулга (Үүнд: зохиогч /хамтран зохиогч/-ийн нэр, цэргийн шинжлэх ухааны онол, урлаг, арга зүйд болон зэвсэглэл, техник, технологийн шийдэлд оруулж буй хувь нэмэр, шинэлэг тал, үр ашиг, өгеөж, эдийн засгийн болон оюун санааны үзуүлэлт)

3.2.3.Уг бүтээлийг шүүн хэлэлцээд Батлан хамгаалахын оны шилдэг бүтээлийн шалгаруулалтад дэвшүүлж буй сурп/уль, хүрээлэнгийн эрдэм (байгууллагын захиргааны)-ийн зевлөлийн протокол, албан бичиг;

3.2.4.Уг бүтээлийг цэргийн хэрэг, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн тухай байгууллагын тодорхойлолт;

3.2.5.Уг бүтээлд үнэлэлт, дүгнэлт өгсөн тухайн мэргэжлийн хоёроос доошгүй эрдэмтний шүүмж, дүгнэлт;

3.3.Бүтээлийн шалгаруулалтад ирүүлэх материалын бүрдэлт дутуу буюу хугацаа хэтэрсэн тохиолдолд бүтээлийг хүлээн авах боломжгүй.

Дөрөв.Шилдэг бүтээлийг шалгаруулах

4.1.Тухайн жилд шалгаруулалтад ирүүлж буй бүтээлийн шинж чанараас хамаарч Батлан хэмгаалахын сайдын тушаалаар шалгаруулах комиссыг томилж байна.

4.2.Комисс нь чиглэл тус бүрээр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдний гуравны хоёр нь цэргийн эрдэмтэд, бусад нь тухайн чиглэлийн тэргүүлэх мэргэжилтэн байна.

4.3.Комиссын гишүүд шалгаруулалтад ирүүлсэн материалтай нэг бүрчлэн танилцэад дарэах үзүүлэлтээр үнэлгээ (оноо)-г нууцаэр өгнө.

А.Бүтээлийн онол, эргэ зүйн тевшин-А/90-100/, В/80-89/, С/70-79/, D/60-69/, F/0-59/ үнэлгээ;

Б.Бүтээлийн цэргийн хэрэг, үйлдвэрлэл, практикийн ач холбогдол-А/90-100/, В/80-89/, С /70-79/ D/60-69/, F/0-59/ үнэлгээ;

B.Бүтээлд тусгэсан шинэ санаа шинэлэг асуудлын ач холбогдол-А/90-100/, В/80-89/, С/70-79/, D/60-69/, F/0-59/ үнэлгээ;

Г.Бүтээлийг гаргахзд ашигласан сурвалж, судалгээны бүтээл, ном зохиол ашиглалт, эшлэлийг зохистой авсэн, баримт бүрдүүлсэн байдал-А/90-100/, В/80- 89/, С/70-79/ D/60-69/, Р/0-59/ үнэлгээ;

Д.Уг бүтээл дэх дүгнэлт, баримтыг гэдээд, дотоодын эрдэмтэн, судлэачид эшлэл авсан үзүүлэлт-А /90-100/, В/80-89/, С/70-79/, D/60-69/, F/0-59/ үнэлгээ;

Е.Бүтээлийн боловсруулалтын төвшин, найруулга зүй, оновчтой хэллэг, зөв бичлэг (техник, технологийн шийдэл, соёл) - А/90-100/, В/80-89/, С/70-79/, D/60-69/, F/0-59/ үнэлгээ;

Ж.Монголд хэвлэн нийтлүүлсэн олон улсын бүртгэлийн ISBN-ийн дугаар болон ном зүйн ангилал (DDС)-д хамааруулсан /Улс болон байгууллага (цэрэг)-ийн нууцтай холбоотой бүтээл, туурвилын хувьд нууцын зэргийг тогтоосон комиссын акттай / бол + 5 оноо; байхгүй бол - 0 (тэг) оноо;

4.4.Нэг (хоёр дахь) дэх чиглэлийн бүтээлд өгсөн дээрх А-үзүүлэлтийг-1,0 (0,9); Б-үзүүлэлтийг - 0,9 (1,0); В - үзүүлэлтийг - 0,4; Г - үзүүлэлтийг - 0,3; Д - үзүүлэлтийг - 0,4; Е - үзүүлэлтийг 0,1 гэсэн коэффициентоор тус тус үржүүлж, нийт үзүүлэлтүүдийг нийлбэрийг гаргаж, Ж-үзүүлэлтийг нэмж тухайн бүтээлд өгсөн онооны нийлбэрээр үнэлгээ өгнө.

4.5.Комиссын нийт гишүүдийн үнэлгээний онооны нийлбэрийг гаргаж, комиссын гишүүний тоонд хувааж дундаж оноог гаргана.

4.6.Комиссууд өөрт хүлээлгэн өгсөн бүтээлүүдэд тус бүрт нь үнэлгээ (оноо) өгч хамгийн өндөр үнэлгээ (оноо) авсан тус бүр хоёр бүтээлийг БХЯ-ны ШУТЗ-ийн хуралд танилцуулна.

Тав.Шилдэг бүтээлийг шалгаруулж дүнг гаргах

5.1.Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон шалгаруулах комисс тус бүр ШУТ-ийн зөвлөлийн хуралдаанд өөр өөрсдийн чиглэлээр шалгаруулсан нийт бүтээл, тэдгээрийн дотроос хамгийн өндөр үнэлгээ (оноо) авсан хоёр бүтээлийг тусгайлан танилцуулна.

5.2.Зөвлөлийн гишүүд шалгаруулалтад ирүүлсэн болон тэдгээрээс хамгийн өндөр үнэлгээ (оноо) авсан бүтээлүүдтэй танилцаж, комиссын гишүүдээс асуулт тавьж, танилцсаны дараа өөр өөрсдийн санал бодлыг хэлнэ.

5.3.Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон комиссын саналыг дэмжих эсэх талаар санал илээр хурааж эцсийн шийдвэрийг гаргана.

5.4.БХЯ-ны ШУТЗ-ийн хуралдааны шийдвэрийг сайдад танилцуулж, дүнг сайдын тушаалаар баталгаажуулна.