A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын 2018 оны А/251-р тушаалаар хүчингүй/

Гаалийн ерөнхий газрын даргын

2007 оны 174 дүгээр тушаалын хавсралт

 

 

ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮРИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Гаалийн нутаг дэвсгэр дээр татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2.Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах сонирхол бүхий Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагын дунд сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл олгоно.

1.3.Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон энэ журмаар зохицуулаагүй бусад асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль, Гаалийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

Хоёр.Сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт

2.1.Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах сонирхол бүхий Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:

2.1.1.Тухайн аж ахуйн нэгж нь санхүүгийн чадавхитай болохыг тодорхойлон сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан балансыг баталгаажуулсан аудитын дүгнэлт гаргуулсан байхаас гадна хөрөнгийн хэмжээ нь 500000 ам доллараас доошгүй байгааг баталгаажуулсан банк, татварын байгууллагын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийн нотариатоор гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргасан байх;

2.1.2.Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах талаар туршлагатай, олон улсын тавцанд нэр хүнд бүхий компаниас барааг тогтмол нийлүүлэх, түүнчлэн Perfume House-тай Depot agreement хийх талаар баталгаа гаргуулсан байх бөгөөд татваргүй барааны дэлгүүрт нийлүүлэгдэх барааны загвар, гэрэл зургийг харуулсан католог, альбом хавсаргасан байх ба барааны хайрцаг, шошго дээр Mongolian duty not paid гэсэн дардастай байх талаар тодорхойлолт гаргасан байх;

2.1.3.Татваргүй барааны дэлгүүрт худалдаалагдах багц барааны төрлийг барааны ангилал /БТКУС-ын кодын 6 оронгийн түвшинд ангилах/ бүрээр гаргасан байх;

2.1.4.Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах худалдааны танхимын талбайн хэмжээ, тавилга, гэрэлтүүлэг, бараа хадгалах агуулах, туслах өрөөний байрлалыг харуулсан схем, зураглал нь гаалийн хяналтыг зохих журмын дагуу явуулах, гаалийн байцаагчийн өрөөнөөс худалдааны танхим, байр агуулахыг хянах нөхцөлийг бүрдүүлсэн байх;

2.1.5.Тухайн аж ахуйн нэгж, түүний удирдлагууд сүүлийн 3 жилд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байх бөгөөд энэ талаар цагдаа, гааль, татварын байгууллагаас тодорхойлолт авсан байх,

2.1.6.Татваргүй барааны дэлгүүрт орсон барааг гаалийн байгууллагын хяналтгүй худалдаалахгүй байх талаар баталгаа гаргасан байх;

2.1.7.Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх;

2.1.8.Сонгон шалгаруулалтанд оролцогч /цаашид оролцогч гэх/-ийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтны боловсрол, мэргэжлийн ур чадварын талаар судалгаа гаргаж хавсаргасан байна.

Гурав.Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах

3.1.Сонгон шалгаруулалтыг Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэрээр байгуулагдсан комисс зохион байгуулна.

3.2.Сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ

3.3.Сонгон шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно

3.4.Сонгон шалгаруулалтын урилгад дараахь мэдээллийг тусгана:

3.4.1.сонгон шалгаруулалт зарлаж буй татваргүй барааны дэлгүүрүүдийн байршил, тоо хэмжээ;

3.4.2.сонгон шалгаруулалтын баримт бичиг, бусад мэдээлэл авах, ирүүлэх хаяг;

3.4.3.сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ;

3.4.4.сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах эцсийн хугацаа

3.4.5.сонгон шалгаруулалтыг нээх хугацаа;

3.5.Сонгон шалгаруулалтын баримт бичиг /цаашид баримт бичиг гэх/-ийг сонгон шалгаруулалтын урилга нийтлэгдэх өдрөөс өмнө бэлэн болгосон байна.

3.6.Баримт бичгийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах өртгөөр үнэлж, оролцогчдод уг үнээр саадгүй худалдана.

3.7.Сонгон шалгаруулагтанд оролцогч бичиг баримтыг хүлээн авах эцсийн хугацаанаас 5-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалттай холбоотон нэмэлт мэдээлэл авахаар гаалийн байгууллагад бичгээр хүсэлт гаргаж болно.

3.8.Баримт бичгийг хүлээн авах эцсийн хугацааг сонгон шалгаруулалтыг анх зарлан мэдээлсэн өдрөөс эхлэн 30 хоногоор тогтооно

3.9.Баримт бичгийг нээснээс хойш тухайн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дуусгах хугацааг гаалийн удирдах төв байгууллага тогтоож, сонгон шалгаруулалтын урнлга, баримт бичигт тусгах бөгөөд уг хугацаанд сонгон шалгаруулалт хүчинтэй байна.

3.10.Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж нь МУГЕГ-т бүртгүүлж, 12500 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөхеөс гадна сонгон шалгаруулалтын баталгаа болгож 1000 ам долларыи баталгаат банкны байгууллагаар гаргуулсан байна.

3.11.Сонгон шалгаруулалтанд оролцогч сонгон шалгаруулалтын материалыг эх хувь болон хуулбар хувийг тус бүрд нь дугтуйнд хийж, битүүмжлэн сонгон шалгаруулалт зохион байгуулах комисст хүлээлгэн өгнө. Дугтуйн дээр сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг утас, захирлын нэрийг бичсэн байна.

3.12.Дараах тохиолдолд сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана.

- сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдаж аваагүй аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн

- зарласан хугацаанаас хоцорч ирсэн

3.13.Дараах тохиолдодд сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүчингүйд тооцож сонгон шалгаруулалтанд оруулахгүй.

- сонгон шалгаруулалтын баримт бичгэнд Заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй;

- сүүлийн 3 жилийн хугацаанд татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байхдаа гэрээний үүрэг, дэлгүүрт тавигдах нөхцөл шаардлагыг зөрчсөи, гаалийн хууль тогтоомжийн зөрчил удаа дараа гаргаж байсан;

3.14.Сонгон шалгаруулалтанд оролцсон нийт аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл егсний дараа сонгон шалгаруулалтанд шалгараагүй аж ахуйн нэгжүүдийн банкны баталгаа хүчингүй болно.

3.15.Дараах тохиолдолд сонгон шалгаруулалтын баталгааг улсын орлого болгоно:

3.15.1.Сонгои шалгаруулалтанд оролцогч сонгон шалгаруулалтыг нээсний дараа, сонгон шалгаруулалтын хүчинтэй хугацаа дуусахаас өмнө өөрийн сонгон шалгаруулалтаас татгалзсан;

3.15.2.Сонгон шапгаруулалтанд шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш энэ журмын 5.4-т заасан хугацаанд үйл ажиллагаа явуулж эхлээгүй.

Дөрөв.Сонгон шалгаруулалтыг нээх, дүгнэх

4.1.Татваргуй барааны дэлгүүрийн сонгон шалгаруулалтыг шалгируулах комисс нь сонгон шалгаруулалтыг дараах байдлаар үнэлнэ. Үүнд:

4.1.1.Сонгон шалгаруулалтыг дүгнэхэд сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчийг байлцуулан магериалыг задална.

4.1.2.Комисс материалыг ажлын 21 хоногт нягтлан шалгаж үнэлнэ.

4.1.3.Комисс сонгон шалгаруулалтанд оролцогчдын материалыг үнэлэхдээ оролцогч аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналд энэ журмыи 2.1.1-2.1.8-д заасан шалгуур үзүүлэлт бүрэзр комиссын гишүүн бүр 0-5 оноо өгнө.

4.1.4.Комиссын гиигүүд үзүулэлт бүрт үнэлгээ өгч, дундаж үнэлгээг гаргана.

4.1.5.Дундаж дүн нийт авах онооны 50 хувиас дээш байх богөөд хамгийн өндөр оноо авснаар нь байр эзлүүлэн дүгнэнэ.

Тав.Зөвшөөрөл олгох

5.1.Сонгон шалгаруулалтын дүнг МУГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл олгох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

5.2.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах аж ахуйн нэгж нь дараах нөхцөл шаардлагыг МУГЕГ-аас мэдэгдэл авснаас хойш 2 сарын дотор хангасан тохиолдолд МУГЕГ-ын даргын тушаалаар татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшаөрөл олгоно. Үүнд:

5.2.1.Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах худалдааны танхимын галбайн хэмжээ, тавилга тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, агааржуулалт, хадгалалтын тусгай нөхцөл шаардагдах бараа хадгалах зориулалтын тоног төхөөрөмж өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх тохилог орчин бүрдүүлсэн талаар Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулсан байх;

5.2.2.Бараа бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулахад чийглэг, температурын хэмжих хэрэгсэл байрлуулсан эсэх, галын болон дохиоллын хамгаалалт, камерын хяналтыг мэргэжлийн түвшинд хийснийг тодорхойлсон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байх;

5.2.3.Гаалийн байгууллагатай on-line сүлжээгээр холбогдож гаалийн хяналт шалгалтанд шаардлагатай МУГЕГ-аас зөвшөөрсөн программыг худалдан авч суулгасан байх,

5.2.4.Дэлгүүр ажиллуулах талаар туршлага бүхий олон улсын тавцанд нэр хүндтэй компанитай барааг тогтмол нийлүүлэх гэрээ байгуулж, мөн түүнчлэн Perfume House-тай Depot agreement хийсэн байх;

5.2.5.Дэлгүүрт худалдаалах барааны нэр төрлийг БТКУС-ын дагуу гаргаж, тухайн барааны гарал үүсэл, чанарыг тодорхойлсон баримт бичгийг бүрдүулж, татваргүй барааны дэлгүүрт нийлүүлэгдэх барааны хайрцаг, шошго дээр Mongolian duty not paid гэсэн дардастай байх талаар гэрээнд тусгаж, Mongolian duty not paid /хавсралт 1/ гэсэн дардсын загварыг хэвлүүлсэн байх

5.2.6.Татваргүй барааны дэлгүүрт хяналт, шалгалтыг хэвийн явуулах техник хэрэгсэл болон гаалийн улсын байцаагчийн ажиллах нөхцөлийг хангасан байх;

5.3.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосноос хойш 2 сарын дотор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Энэ хугацаанд үйл ажиллагаа эхлүүлээгүй тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгоно.

5.4.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгоно

Зургаа.Татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрлийн хугацааг сунгах

6.1.Татваргүй барааны дэлгүүрийи үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө хугацаа сунгахыг хүссэн өргөдлөө гаалийн удирдах төв байгууллагад гаргана.

6.2.Гаалийн удирдах төв байгууллага хугацаа сунгахыг хүссэн өргөдлийг хүлээж авсны дараа, хяналт тавьж ажилладаг гаалийн байгууллагын тодорхонлолт болон тухайн татваргүй барааны дэлгүүр үйл ажиллагааны явцад гаалийи хууль тогтоомжийн биелэлтийг хянан үзэж хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэнэ. Зөвшөөрлийн хугацааг гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгана.

6.3.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл эзэмшигч нь татваргүй барааны дэлгүүрт тавигдах нөхцөл шаардлагыг зөрчсөн болон гаалийн хууль тогтоомжийн зөрчил гаргасан нөхцөлд зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.

Долоо.Татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

7.1.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл эзэмшигч нь дэлгүүрт тавигдах нөхцөл шаардлага гаалийн хууль тоггоомжийн зөрчил гаргасан боловч дэлгүүрийн зөвшөөрлийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд зөрчлийг арилгах тодорхой шаардлага тавьж татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.

7.2.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шалтгааныг заагдсан хугацаанд нь арилгасан татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгчийн холбогдох асуудлыг магадлан шалгасны үндсэнд хүсэлтийг үндэслэн гаалийн удирдах төв байгууллага зөвшөөрлийг сэргээх асуудлыг шийдвэрлэнэ.

7.3.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно.

7.4.Татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан

7.4.1.Татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон

7.4.2.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан,

7.4.3.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар гаалийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй эсвэл өмнө түдгэлзүүлсэн зөрчлийг давтан гаргасан;

7.4.4.Татваргүй барааны дэлгүүрт тавигдах нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн.

7.4.5.Дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд үлдэгдэл барааг тоолж, дэлгүүрийн байр агуулахад гаалийн хяналтан дор хадгалж, 7 хоногийн дотор гаалийн хууль тогтоомжийн дагуу холбогдох горимд шилжүүлнэ.

Найм.Бусад.

8.1.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, гэрчилгээг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно.