A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2016.12.12-ны өдрийн А/80 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Гаалийн ерөнхий газрын даргын 2007 оны

779 дүгээр тушаалын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЦАХИЛГААН

ЭРЧИМ ХҮЧИНД ГААЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчинд гаалийн хяналт шалгалт хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Цахилгаан эрчим хүчийг улсын хилээр нэвтрүүлэхэд энэ журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.

1.3.Импорт, экспортын цахилгаан эрчим хүчний тоолуур, түүнийг битүүмжилсэн лац, ломбо нь гаалийн хяналтад байх бөгөөд тоолуурыг байрлуулсан /байгууламж/ танхим нь гаалийн хяналтын талбайд тооцогдоно.

1.4.Гаалийн байгууллага өөрийн хариуцах гаалийн нутаг дэвсгэрээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчний гаалийн бүрдүүлэлтийг хариуцаж, хяналт тавьж ажиллана.

1.5.Цахилгаан эрчим хүчний хэмжилтийн цахилгаан тоолуурыг үндэсний хэмжилзүйн байгууллага баталгаажуулж, гаалийн байгууллагын хяналтан дор битүүмжилнэ.

Хоёр.Гаалийн хяналт, бүрдүүлэлт

2.1.Гаалийн байгууллага улсын хилээр нэвтүүлэх цахилгаан эрчим хүчинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ эрчим хүч нийлүүлэх талаар байгуулсан гэрээ, гаалийн хяналтад байгаа цахилгаан эрчим хүчний хэмжилтийн тоолуурын заалтын дагуу бүрдүүлсэн гаалийн мэдүүлэг, цахилгаан эрчим хүч хүлээлцсэн акт болон гаалийн хяналт шалгалтад шаардлагатай бусад бичиг баримтуудыг үндэслэнэ.

2.2.Мэдүүлэгч нь улсын хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчны гаалийн бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэх тухай бүр гаалийн татвар, хураамжийг төлж барагдуулсан байна.

2.3.Цахилгаан эрчим хүчний гаалийн бүрдүүлэлтийг гэрээний дагуу нийлүүлсэн тоо хэмжээгээр сард 1 удаа хийнэ.

2.4.Импортоор оруулсан эрчим хүчний тоо, хэмжээг бодит авсан эрчим хүчний хэмжээгээр тодорхойлно.

2.5.Гаалийн байгууллага импортолсон цахилгаан эрчим хүчний тоо хэмжээг тоолуураар хянаж, импортын гэрээнд заагдсан тоо хэмжээнээс хасалт хийх замаар тооцон хяналт тавьж бүртгэл хөтөлнө.

2.6.Экспортод гаргасан эрчим хүчний тоо, хэмжээг буцааж гаргасан эрчим хүчний тоо хэмжээг үндэслэн тооцно.

Гурав.Бусад зүйл

3.1.Цахилгаан эрчим хүч улсын хилээр нэвтрүүлэх байгууллага нь гаалийн хяналтад байх тоолуурын байршил, холболт зэргийг тодорхойлсон схем, зургийг харьяалах гаалийн байгууллагад гаргаж өгнө.

3.2.Гаалийн ерөнхий газрын Статистик, мэдээллийн хэлтэс улсын хилээр нэвтрүүлсэн цахилгаан эрчим хүчний мэдээг нэгтгэн гаргана.

3.3.Цахилгаан эрчим хүчийг улсын хилээр нэвтрүүлж байгаа байгууллага нь энэхүү журам болон бусад холбогдох хууль, тогтоомж зөрчсөн тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

3.4.Энэхүү журмаар зохицуулаагүй бусад асуудлыг гаалийн хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.