- Нүүр
- Сайдын тушаал
- Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын (усан замын тээврийн хэрэгслийг удирдах, жолоодох) дүрэм
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 21 -ны өдрийн
263 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын
(усан замын тээврийн хэрэгслийг удирдах, жолоодох)
дүрэм
1. Нийтлэг үндэслэл
1.1. Усан замын тээврийн хэрэгслийг удирдах, жолоодох дүрэм (цаашид “Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм” гэх) - ийн зорилго нь усан замын тээврийн хэрэгсэл хөвөх боломжтой Монгол Улсын гол, мөрөн, нуурын усан мандалд хөвж, ажил, үйлчилгээ эрхэлж буй усан замын тээврийн хэрэгсэл (цаашид “усан замын тээврийн хэрэгсэл” гэх) -ийн хөвөлтийн аюулгүй байдлыг хангасаннийтлэг журам тогтоож мөрдүүлэх, усан замд тохиолдож болзошгүй аюул ослыг урьдчилан харж, түүнээс сэргийлэхэд оршино.
1.2. Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдалтай холбоотой бусад хэм хэмжээний актууд нь Усан замын тээврийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэ дүрмийн заалт шаардлагад үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино.
2. Усан замын тээврийн хэрэгслийн ангилал
2.1.Усан замын тээврийн хэрэгслийг Усан замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д заасны дагуу ангилна.
2.2.Дунд, том оврынусан замын тээврийн хэрэгслийг 21-ээс дээш насны далай, усан замын чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн дипломтой, ижил ангиллын тээврийн хэрэгсэл дээр 1-2 жил ажилласан, хөвөлтийн зохих дадлага туршлагатай хүн; жижиг, бага оврын тээврийн хэрэгслийг 18-аас дээш насны гадаад улс оронд болон дотоодод далай, усан замын чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдаж усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авсан, хөвөлтийн зохих туршлагатай хүн жолоодно.
3. Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, ахмад, жолооч (цаашид“жолооч”гэх)-ийн үүрэг
3.1.Хөвөлтийн дадлага туршлагатай байх -гэдэг ньусан замын тээврийн хэрэгсэлмөргөлдөх, шүргэлцэхээс зайлсхийхэд шаардлагатай бүх арга хэмжээ, үйлдлийг байгаль, цаг уурын нөхцөл, бусад усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн нягтрал, удирдлага, жолоодлогын хязгаарлалт зэргийг тооцож авч хэрэгжүүлэх жолоочийн чадвар болно. Энэхүү арга хэмжээ, үйлдлийг бусад усан замын тээврийн хэрэгслээс хол, аюулгүй зайд, мөргөлдөхөөс зайлсхийх хангалттай хугацаа байх үед авч хэрэгжүүлнэ.
3.2. Ажиглалт сайтар хийх -аялал үргэлжлэх бүх цаг хугацааны туршид хүрээлэн буй орчноо ажиглаж, бусад усан замын тээврийн хэрэгслийн радио холбоо, дуут дохиог сонсож, гэрэлт болон бусад дохиог ажиглан усан замын тээврийн хэрэгслийн удирдлага, жолоодлогод учрах эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор усны мандалд явагдаж буй бусад үйл ажиллагааг хянана.
Ажиглалт хийхдээ ойртож ирэх, зөрж өнгөрөх, эгц өөдөөс халз тулгарах усан замын тээврийн хэрэгсэлнь ямар хөдөлгүүртэй байна вэ? эсхүл хөдөлгүүргүй, дарвуулт усан онгоц уу? гэдгийг болон тухайн усан замын тээврийн хэрэгсэлчиглэл огтлолцох, зам хөндлөн гарах, гүйцэж түрүүлэх зэрэг үйлдлийн алийг нь хийх гэж буйг тодорхойлно.
3.3. Аюулгүй хурдыг сонгож, хурдаа хэвээр хадгалах-аюулгүй хурд нь тухайн нөхцөл байдалдаа тохируулж сонгох хурд бөгөөд салхи, давалгаа, усны нөхцөл байдал, усан замын тээврийн хэрэгслийн удирдлага, жолоодлогын эрсдлүүд, үзэгдэх орчин, эргэн тойронд хөвж буй усан замын бусад тээврийн хэрэгслийн хөвөлтийн нягтрал, усан замын тээврийн хэрэгсэл, завь, усны мотоциклийн маневрлах чадвар зэрэг олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байна.Шөнийн аялалд болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед бага хурдаар, өндөр сонор сэрэмж анхааралтайгаар усан замын тээврийн хэрэгслээ жолоодно.
3.4.Бусад усан замын тээврийн хэрэгслийн урдуур хөндлөн гарахаас зайлсхийх. Чиглэл болон хурдаа өөрчлөхдөө бусад усан замын тээврийн хэрэгсэлд ямар нэг бэрхшээл, хүндрэлгүй шууд харагдахаар нэг үйлдлээр, жижиг жижиг цуврал өөрчлөлт хийхээс зайлсхийж хангалттай өөрчилнө.
3.5. Хүч дамжуулах удирдлага /механик хөдөлгүүртэй/ -тай усан замын тээврийн хэрэгслийн жолооч ньдараах усан замын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Үүнд:
3.5.1.багийн бүрэлдэхүүнгүй аливаа усан замын тээврийн хэрэгсэл, тухайлбал, зангуугаа хаяж зогссон, эвдэрсэн;
3.5.2. гүйцэж түрүүлэхээс бусад үед дарвуулт усан замын тээврийн хэрэгсэл;
3.5.3.усан замын тээврийн хэрэгсэлчирч буй, шугам кабель тавьж буй, усан замын тээврийн хэрэгслийн удирдлага, жолоодлогын тэмдгийн засвар үйлчилгээ хийж буй, өөрийн суултын улмаас хөвөлт нь удааширсан, нарийн хоолой, сувгаар хөвж буй том оврын усан замын тээврийн хэрэгсэлгэх мэтманеврлах чадвар нь хязгаарлагдсан аливаа усан замын тээврийн хэрэгсэл.
3.6. Дарвуулт усан замын тээврийн хэрэгслийн жолооч ньдараах усан замын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Үүнд:
3.6.1 багийн бүрэлдэхүүнгүй аливаа усан замын тээврийн хэрэгсэл(зангуугаа хаяж зогссон, эвдэрсэн);
3.6.2 маневрлах чадвар нь хязгаарлагдсан аливаа усан замын тээврийн хэрэгсэл.
3.7.Усан замын тээврийн хэрэгслийн жолооч мөргөлдөх, шүргэлцэх эрсдэл үүссэн аливаа нөхцлүүд, түүний дотор осолд орсон усан замын тээврийн хэрэгсэлтэй холбоотой хязгаарлалтууд зэрэг усан замын тээврийн хэрэгслийнудирдлага, жолоодлогод учирч болзошгүй бүх аюулаас сэргийлж нэн хянамгай байна.
3.8. Усан замын тээврийн хэрэгслийнжолоочнь тусламж үзүүлэх үйл ажиллагаа нь өөрийн жолоодож буй усан замын тээврийн хэрэгсэл, эсвэл зорчигчдыг аюул, ослын эрсдэлд оруулахааргүй байвал, аюул осолд орсон усан замын тээврийн хэрэгсэлд тусламж үзүүлнэ.
3.9.Усан замын тээврийн хэрэгслийн жолооч нь өөрийн тээврийн хэрэгслийг ангилал, зориулалтынх нь дагуу нутгийн захиргааны эрх бүхий байгууллагаас тухайн тээврийн хэрэгсэл хөвөхөөр тогтоосон бүсэд ашиглах ба амралт, наран шарлагын бүсэд үл зорчино. Жижиг оврын усан замын тээврийн хэрэгслүүд нуурын эргээс 150м хүртэл зайд хөвнө.
3.10.Усан замын тээврийн хэрэгслийн жолооч ньтүүний жолоодож буй тээврийн хэрэгслээс маневрлах чадвараар муу, эсхүл маневрлах чадвар нь хязгаарлагдсан усан замын тээврийн хэрэгсэлд зөрж өнгөрөх, гүйцэж түрүүлэх давуу эрх олгож зам тавьж өгнө.
3.11.Усан замын тээврийн хэрэгслийн жолоочнь түүний жолоодож буй тээврийн хэрэгсэлд шууд заналхийлсэн аюул ослоос нэн даруй зайлсхийх зайлшгүй шаардлагатай тохиолдолд энэхүү дүрмийг баримтлахгүй байж болно.
4. Усан замын тээврийн хэрэгсэл, усан замын бусад тээврийн хэрэгсэлтэй халз тулгаран зөрөх:
4.1. Халз тулгаран зөрөх
4.1.1.хүч дамжуулах удирдлагатай хоёр усан замын тээврийн хэрэгсэлхалз тулгарсан бол хоёр усан замын тээврийн хэрэгслийн жолооч хоёулаа баруун гар тийш жолоогоо залж зөрж өнгөрөх ба аль аль нь хурд, чиглэлээ хэвээр хадгална.
4.1.2.хүч дамжуулах удирдлагатай усан замын тээврийн хэрэгсэл, дарвуулт усан замын тээврийн хэрэгсэлтэй халз тулгаран зөрөх тохиолдолд хүч дамжуулах удирдлагатай усан замын тээврийн хэрэгслийн жолооч дарвуулт усан замын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дарвуулт усан замын тээврийн хэрэгсэлнь давуу эрхтэй буюу хурд, чиглэлээ хэвээр хадгална.
4.2. Чиглэл огтлолцох, зам хөндлөн гарах
4.2.1.хүч дамжуулах удирдлагатай хоёр усан замын тээврийн хэрэгслийн чиглэл огтлолцож зам хөндлөн гарахаар бол бага оврын усан замын тээврийн хэрэгслийн жолооч нь том оврын усан замын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Том оврын усан замын тээврийн хэрэгсэлнь давуу эрхтэй буюу хурд, чиглэлээ хэвээр хадгална.
4.2.2. хүч дамжуулах удирдлагатай нэг буюу түүнээс олон усан замын тээврийн хэрэгслийн чиглэл, дарвуулт усан замын тээврийн хэрэгслийн чиглэлтэй огтлолцож зам хөндлөн гарах тохиолдолд хүч дамжуулах удирдлагатай усан замын тээврийн хэрэгслийн жолооч дарвуулт усан замын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дарвуултусан замын тээврийн хэрэгсэлнь давуу эрхтэй буюу хурд, чиглэлээ хэвээр хадгална.
4.3. Гүйцэж түрүүлэх
4.3.1.хүч дамжуулах удирдлагатай хоёр усан замын тээврийн хэрэгсэлаль нэгийгээ баруун, эсвэл зүүн талаар нь гүйцэж түрүүлж болно. Гүйцэгдэж буй усан замын тээврийн хэрэгсэлнь давуу эрхтэй буюу хурд, чиглэлээ хэвээр хадгална.
4.3.2.дарвуулт усан замын тээврийн хэрэгсэл, хүч дамжуулах удирдлагатай усан замын тээврийн хэрэгслийг баруун, эсвэл зүүн талаар нь гүйцэж түрүүлж болно. Гүйцэгдэж буй усан замын тээврийн хэрэгсэлнь давуу эрхтэй буюу хурд, чиглэлээ хэвээр хадгална.
4.3.3.хүч дамжуулах удирдлагатай усан замын тээврийн хэрэгсэл, дарвуулт усан замын тээврийн хэрэгслийг баруун, эсвэл зүүн талаар нь гүйцэж түрүүлж болно. Гүйцэгдэж буй усан замын тээврийн хэрэгсэлнь давуу эрхтэй буюу хурд, чиглэлээ хэвээр хадгална.
4.4.Дарвуулт усан замын тээврийн хэрэгсэл, дарвуулт усан замын тээврийн хэрэгсэлтэй зөрөх, чиглэл огтлолцох, хөндлөн гарах
4.4.1.зүүн хажуу талруу нь салхи үлээж байгаа дарвуулт усан замын тээврийн хэрэгслийн жолооч чиглэлийг нь огтлон гарахаар салхи сөрөн хөвж буй дарвуулт усан замын тээврийн хэрэгслийнбаруун, эсхүл зүүн хажуу тал руу нь салхи үлээж байгаа эсэхийг тодорхойлж чадахгүй тохиолдолд салхины эсрэг хөвж буй дарвуулт усан замын тээврийн хэрэгсэлдээ зам тавьж өгнө.
4.4.2.дарвуулт хоёр усан замын тээврийн хэрэгслийнижил хажуу тал руу салхи үлээж байгаа үед бие биедээ шахаж зөрөх тохиолдолд салхины доод талаас ирж буй дарвуулт усан замын тээврийн хэрэгсэлнь давуу эрхтэй буюу хурд, чиглэлээ хэвээр хадгална.
4.4.3.дарвуулт хоёр усан замын тээврийн хэрэгслийнөөр өөр хажуу тал руу салхи үлээж байгаа үед бие биедээ шахажзөрөхөөр бол баруун хажуу тал руу нь салхи үлээж байгаа дарвуулт усан замын тээврийн хэрэгсэлнь давуу эрхтэй буюу хурд, чиглэлээ хэвээр хадгална.
4.5.Үзэгдэх орчин хязгаарлагдсан үед усан замын тээврийн хэрэгсэл жолоодох
4.5.1.үзэгдэх орчин хязгаарлагдсан тохиолдолдусан замын тээврийн хэрэгслийг өндөр сонор сэрэмж анхааралтай жолоодно.
4.5.2.үзэгдэх орчин 0.3км хүртэл хязгаарлагдсан тохиолдолд жижиг, бага оврын усан замын тээврийн хэрэгслийг хөвөлтөд гаргахыг хориглоно.
4.5.3.бие биеэ харахгүй байгаа усан замын тээврийн хэрэгслийн жолооч дараахь байдлаар хоорондоо харилцана. Үүнд:
4.5.3.1.үзэгдэх орчин хязгаарлагдсан тухайн нөхцөл байдлаар өгөгдсөн аюулгүй хурдаар усан замын тээврийн хэрэгслээ жолоодно. Хүч дамжуулах удирдлагатай усан замын тээврийн хэрэгсэл нь хөдөлгүүрээнэн даруй маневрлахад бэлэн байлгана;
4.5.3.2.өмнөө маш ойрхон хөвж буй өөр усан замын тээврийн хэрэгслийн манан будангийн дохиог сонссон, эсвэл өөр усан замын тээврийн хэрэгсэлхөвж байгааг илрүүлэгч төхөөрөмж /радар/ -өөр илрүүлсэн жолоочнь мөргөлдөх эрсдэлгүй бол өөрийн усан замын тээврийн хэрэгслийнчиглэлийг хэвээр хадгалах боломж олгох хамгийн доод хурд хүртэл хурдаабууруулна. Шаардлагатай бол хурдаахасч, зөвхөн үндсэн жолоог ажиллуулах бололцоотой хэмжээнд хурдаа бууруулна.
5.Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлыг хангах дохионы гэрлүүд:
5.1. Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлыг хангах дохионы гэрлүүд нь усан замын тээврийн хэрэгслүүд шөнийн цагаар бие биетэйгээ зөрж өнгөрөхдөө хэн нь зам тавьж өгөхийг тодорхойлно. Эдгээр дохионы гэрлийг нар жаргах цагаас нар ургах хүртэл болон үзэгдэх орчин хязгаарлагдсан, манан будантай үед асаах ба үүнтэй андуурч харах өөр бусад гэрэласаахыг хориглоно.
5.2. Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлыг хангах дохионы үндсэн 4 гэрэл байна. Үүнд:
5.2.1.хажуугийн гэрлүүд:эдгээр нь улаан ба ногоон өнгөтэй гэрэлбайх ба усан замын тээврийн хэрэгслийн хоёр хажуугаас тодорхой өнцгөөр тусах учирзөвхөн эгц урдаас, эсвэл хажуу талаас ойртож ирэх үед л өөр бусад усан замын тээврийн хэрэгслийн жолоочид харагдана. Улаан гэрэл нь усан замын тээврийн хэрэгслийн зүүн гар талыг, ногоон гэрэл нь баруун гар талыг заана;
5.2.2.арын гэрэл:цагаан өнгөтэй энэхүү гэрэл нь усан замын тээврийн хэрэгслийн ард талд тодорхой өнцгөөр тусдаг тул зөвхөн чанх ар талаасаа бусад усан замын тээврийн хэрэгслийн жолоочид харагдана;
5.2.3.гол шурагын гэрэл:цагаан өнгийн гэрэл бөгөөд усан замын тээврийн хэрэгслийн хошуу /хамар/ болон хоёр хажуу талыг тодорхой өнцгөөр гэрэлтүүлнэ;
Хүч дамжуулах удирдлагатай усан замын тээврийн бүх хэрэгслийг ийм гэрлээр тоноглоно. (Жижиг оврын хүч дамжуулах удирдлагатай усан замын тээврийн хэрэгслийн гол шурагын гэрэл ба арын гэрлийг нэгтгэж тойрон (360°)гэрэлтүүлэх цагаан гэрлээр сольж болох ба бага, дунд оврын хүч дамжуулах удирдлагатай усан замын тээврийн хэрэгслийн гол шурагын гэрэл нь тусдаа байна).
Хүч дамжуулах удирдлагатай усан замын тээврийн бүх хэрэгсэл гол шурагын гэрлээ шөнийн цагаар асаана. Гол шурагын гэрэлгүй бол дарвуулт усан онгоц гэж үзнэ. Дарвуулт усан онгоц нь зөвхөн хажуугийн болон арын гэрлээ асаана.
5.2.4.тойрон (360°) гэрэлтүүлэх цагаан гэрэл: жижиг оврын хүч дамжуулах удирдлагатай усан замын тээврийн хэрэгслүүдэд энэхүү гэрэл нь гол шурагын гэрэл болон арын гэрлийг нэгтгэсэн хэлбэрээр байж болох ба бусад усан замын тээврийн хэрэгсэлд аль ч чиглэл (360°) -ээс харагдах нэг цагаан гэрэл байна. Хажуугийн гэрлийг унтраасан үед энэхүү гэрлийг зангууны гэрэл гэж үзнэ.
5.3.Усан замын тээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардлагатай хөвөлтийн аюулгүй байдлыг хангах дохионы гэрлүүд нь усан замын тээврийн хэрэгслийн төрөл, загвар, уртаас хамаарч ялгаатай байна.Үүнд:
5.3.1.жижиг, бага оврын усан замын тээврийн хэрэгслүүд шөнийн цагт асаах гэрлүүд:
- 3,2км-ийн алсаас харагдах хүчин чадалтай гол шурагын цагаан гэрэл;
- 1,6км-ийн алсаас харагдах хоёр хажуугийн улаан, ногоон гэрэл;
- жижиг, бага оврын усан замын тээврийн хэрэгслийг чирч буй бол 3,2км-ийн алсаас харагдах шар гэрэл;
- жижиг, бага оврын дарвуулт болон хөдөлгүүргүй усан замын тээврийн хэрэгслүүдгол шураг дээрээ 3,2км-ийн алсаас харагдах цагаан, ногоон, улаан хосолсон гэрэл;
-эсхүл тойрон эргэлдэх улбар шар гэрэл;
- эсхүл 3,2км-ийн алсаас харагдах тусгай анивчсан гэрлийг тус тус асаана.
5.3.2.дунд оврын усан замын тээврийн хэрэгслүүд шөнийн цагт асаах гэрлүүд:
- 4,8км-8,0км-ийн алсаас харагдах гол шурагын цагаан гэрэл;
- 3,2км-ийн алсаас харагдах хоёр хажуугийн улаан, ногоон гэрэл;
- 3,2км-ийн алсаас харагдах арын гэрэл;
- дунд оврын усан замын тээврийн хэрэгслийг чирч буй бол 3,2км-ийн алсаас харагдах шар гэрэл;
- дунд оврын дарвуулт болон хөдөлгүүргүй усан замын тээврийн хэрэгслүүд гол шураг дээрээ 3,2км-ийн алсаас харагдах цагаан;
- хошуун дээрээ ногоон, улаан хосолсон гэрэл;
- эсхүл тойрон эргэлдэх улбар шар гэрэл;
- эсхүл 3,2км-ийн алсаас харагдах тусгай анивчсан гэрлийг тус тус асаана.
5.3.3.том оврын усан замын тээврийн хэрэгслүүд шөнийн цагт асаах гэрлүүд:
-9,6км-ийн алсаас харагдах гол шурагын цагаан гэрэл;
- 4,8км-ийн алсаас харагдах хоёр хажуугийн улаан, ногоон гэрэл, арын гэрэл;
- том оврын усан замын тээврийн хэрэгслийг чирч буй бол 4,8км-ийн алсаас харагдах шар гэрэл;
- том оврын дарвуулт болон хөдөлгүүргүй усан замын тээврийн хэрэгслүүд гол шураг дээрээ 4,8км-ийн алсаас харагдах цагаан, хошуун дээрээ ногоон, улаан хосолсон гэрэл;
- эсхүл тойрон эргэлдэх улбар шар гэрэл;
- эсхүл 3,2км-ийн алсаас харагдах тусгай анивчсан гэрлийг тус тус асаана.
5.3.4. усны мандалдил харагдахгүй биет болон хагас живсэн усан замын тээврийн хэрэгсэл, объектыг чирч буй усан замын тээврийн хэрэгсэл 4,8км-ийн алсаас харагдах тойрон эргэлдэж буй цагаан гэрлийг асаана.
5.3.5. замд яваа хүч дамжуулах удирдлагатай том оврын усан замын тээврийн хэрэгсэлэхний шураг дээрээ цагаан гэрэл, түүнээс дээш тодорхой өндөрт гол шураг дээрээ хоёр дахь цагаан гэрэл(дунд оврын усан замын тээврийн хэрэгсэлд заавал шаардахгүй) асаах ба хажуугийн улаан ба ногоон гэрэл, арын гэрлээ мөн асааж хөвнө.
5.3.6. хийн дэр бүхий усан замын тээврийн хэрэгсэл нь ус үл түрэх горимд байхдаа энэ зүйлд заасан дохионы гэрлүүдээс гадна алсаас сайн харагдах анивчсан улбар шар гэрэл асаана.
5.3.7. хүч дамжуулах удирдлагатай жижиг оврын усан замын тээврийн хэрэгслүүд тойрон гэрэлтүүлэх цагаан гэрэл болон хажуугийн улаан, ногоон гэрлийг асааж хөвнө.
6. Усан замын тээврийн хэрэгслийг шөнө удирдах, жолоодох
6.1. Усан замын тээврийн хэрэгслийн жолооч шөнийн цагт үргэлж бага хурдаар хөвөх ба бусад усан замын тээврийн хэрэгслийн асаасан дохионы гэрлийг нэн анхааралтай ажиглаж, асаасан гэрлүүдээр нь тэдгээр усан замын тээврийн хэрэгсэл хүч дамжуулах удирдлагатай, эсвэл дарвуулт усан замын тээврийн хэрэгсэлуу гэдгийг болон тэдний аялалын чиглэлийг тодорхойлон усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрмээ баримтлан жолоодлогоо үргэлжлүүлнэ.
6.2. Бусад усан замын тээврийн хэрэгслийн дохионы гэрлүүд нь зохих ёсоор ажиллаж байгаа гэдэгт усан замын тээврийн хэрэгслийн жолооч хэзээ ч бүрэн итгэж болохгүй. Зам тавьж өгөх шаардлага гарч, цаг хугацааны нөөц болон орон зайн боломж байгаа бол, таны усан замын тээврийн хэрэгслийнгэрлүүд – давуу эрхтэй буюу хурд, чиглэлээ хэвээр хадгалахыг зааж байсан ч зам тавьж өгнө.
7. Хүч дамжуулах удирдлагатай усан замын тээврийн хэрэгсэл, усан замын бусад тээврийн хэрэгслүүдтэй шөнийн цагаар зөрөх
7.1.Ногоон ба цагаан гэрэл харж байгаа жолооч,давуу эрхтэй буюу хурд, чиглэлээ хэвээр хадгална. Бусад усан замын тээврийн хэрэгслийн удирдлага, жолооч таныг харахгүй буюу усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрмийг мэдэхгүй байх тохиолдол гарч болзошгүй учраас байнгын бэлэн байдалд байна.
7.2.Зөвхөн цагаан гэрэл харж байгаа жолооч,өөр усан замын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх гэж байгаа, эсвэл замд явж байгаа давуу эрхтэйусан замын тээврийн хэрэгсэл,эсвэл зангуугаа буулгаж зогссон усан замын тээврийн хэрэгсэлбайна гэж ойлгох бөгөөд түүнийг аль ч талаар нь тойрон гарч болно.
7.3.Улаан ба цагаан гэрэл харж байгаа жолооч,тухайн усан замын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хурдаа хасч тухайн усан замын тээврийн хэрэгслийг өнгөрөхийг зөвшөөрөх эсвэл баруун гар тийшээ эргэж түүний ар талаар зөрж өнгөрнө.
7.4.Улаан, ногоон болон цагаан гэрэл харж байгаа жолооч, хүч дамжуулах удирдлагатай өөр нэгэн усанзамын тээврийн хэрэгслийн халз урдаас ойртож байна гэж ойлгох ба хоёр усан замын тээврийн хэрэгсэл хоёулаа баруун гар тийш залуураа залж бие биедээ зам тавьж өгнө.
8. Дарвуулт усан замын тээврийн хэрэгслүүд шөнийн цагаар зөрөх8.1.Улаан ба ногоон гэрэл харж байгаа, гэхдээ цагаан гэрэл харахгүй байгаа жолооч дарвуулт усан замын тээврийн хэрэгслийн халз урдаас нь ойртож байгаа гэж ойлгох ба зам тавьж өгнө.
8.2.Зөвхөн ногоон гэрэл, эсвэл зөвхөн улаан гэрэлхарж байгаа жолооч, дарвуулт усан замын тээврийн хэрэгсэл рүү ойртож байна гэж ойлгох ба зам тавьж өгнө. Дарвуулт усан замын тээврийн хэрэгсэл нь гүйцэж түрүүлэхээс бусад тохиолдолд үргэлж давуу эрхтэй буюу хурд, чиглэлээ хэвээр хадгална.
9. Чирэгч (чиргүүл)-ийн гэрлүүдийг ажиглах
9.1.Шөнө орой чиргүүл /барж/-ийг түлхэх буюу чирч байгаа усан замын тээврийн хэрэгсэл арын гэрлийнхээ оронд нэг шар гэрлийг асаана. Хэрэв нэг буюу хэд хэдэн чиргүүл чирч, түлхэж буй тохиолдолд олон шар гэрэл асаана.
Чирч буй усан замын тээврийн хэрэгслийн асаасан гэрэл, түүний чиргүүлүүдийнурдболон ар хамар дээр асаасан гэрлийн хооронд хэдэн арван метрийн гэрэлтүүлээгүй орон зай байж болно. Тиймээс гэрэл хоорондуур гарахыг хориглоно.
10. Шөнийн цагаар усан замын тээврийн хэрэгсэл жолоодоход урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
10.1.Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дохионы гэрлүүд найдвартай ажиллаж буй эсэхийг шалгана. Нөөц гэрлийн шилийг авч явна.
10.2.Зангуутай зогсож байх үедээ тойрон (360°)гэрэлтүүлэх цагаан гэрлийг асаана.
10.3.Хурдаа хасч анхааралтай хөвнө.
10.4. Өмнө байгаа ямар нэгэн саад, зүйлээс онцгой сэрэмжтэй хөвнө. Шөнө ганцаараа аялахаас зайлсхийх ба шөнийн дуран, бусад тоног төхөөрөмжөөр усан замын тээврийн хэрэгслээ хангажудирдана.
10.5.Үзэгдэх орчин бүр муудвал зогсох бөгөөд дуут дохиогоо дуугаргаж тухайн бүсэд хөвж буй бусад усан замын тээврийн хэрэгсэлд дохио өгнө.
11. Дуут дохио өгөх
11.1.Усан замын тээврийн хэрэгслийн дуут дохиог бусад усан замын тээврийн хэрэгсэлд ойртож ирснээ, зөрж өнгөрөх, эсвэл тэдэнд аюулын тухай сануулахад хэрэглэнэ. Дуут дохио нь үзэгдэх орчин хязгаарлагдсан бүх хугацааны туршид, тухайлбал өтгөн манан будантай үед бусад усан замын тээврийн хэрэгслийн байрлалыг тодорхойлох боломжолгодог.
11.2.Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, нэн ялангуяа усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн эрчим, нягтралд үйл ажиллагаа явуулж буй усан замын тээврийн хэрэгслийн жолооч,өөрсдийн тээврийн хэрэгслийн дуут дохиог зохих ёсоор ажиллаж буйг заавал шалгана.
11.3.Дуут дохио нь богино болон урт дуунаас бүрдэх бахамгийн багадаа 800м орчим газар сонсогдохоор байна. Үүнд;
11.3.1. богино дуут дохио - 1 секунд үргэлжилнэ;
11.3.2.уртдуут дохио –4-6 секунд үргэлжилнэ.
11.4.Зөрж өнгөрөх болон чиглэлээ өөрчлөх дуут дохио:
11.4.1.нэг удаагийн богино дуут дохио нь “Та миний зүүн хажуу талаар өнгөрч болно”;
11.4.2.хоёр удаагийн богино дуут дохио нь “Та миний баруун хажууталаар өнгөрч болно”;
11.4.3.гурван удаагийн богино дуут дохионь “Би ухарчбайна” гэсэн дохио;
11.4.4.хэрэв санал болгосон маневрыг нь нөгөө усан замын тээврийн хэрэгслийн удирдлага зөвшөөрсөн бол ижилхэн дуут дохио өгнө.
11.5.Үзэгдэх орчин хязгаарлагдсан, манан будан дунд усан замын тээврийн хэрэгслийн дуут дохиог сонссон ч түүнийг олж харахгүй байгаа бол мөргөлдөх аюул эрсдэл байхгүй байна гэдэгт бүрэн итгэх хүртлээ хамгийн бага хурдаараа урагшилна. Үүнд:
11.5.1.хүч дамжуулах удирдлагатай усан замын тээврийн хэрэгсэл усан замд яваа үедээ нэг уртдуут дохиог хоёр минут тутамд өгнө;
11.5.2.дарвуулт усан замын тээврийн хэрэгсэл, усан замд яваа үедээ нэг урт, хоёр богино дуут дохиог хоёр минут тутамдөгнө;
11.5.3.хүч дамжуулах удирдлагатай замд яваа усан замын тээврийн хэрэгсэл түр зогсох үедээ хоёр уртдуут дохиог хоёр минут тутамд өгнө;
11.5.4. зангуутай зогсож буй усан замын тээврийн хэрэгсэл хонхоо 5 секунд хурдтай жингэнүүлэн цохисон дуут дохиог нэг минут тутамд өгнө;
11.5.5. хайрдсан усан замын тээврийн хэрэгсэл хонхоо гурван удаа цохиж, түүнийг 5 секунд хурдтайгаар жингэнүүлэн дуугаргаж, хонхоо дахин гурван удаа цохисон дуут дохиог нэг минут тутамд өгнө.
11.6.Анхааруулах болон болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байлгахдуут дохио өгөх:
11.6.1.зогсоолоос хөдлөх, эсвэл ус руу түрж орсон уулын далдлагдсан хошуу, хясаа, нуранги овгор элс, усан дорх хад чулуу мэтийн саад тойрох үед нэг урт дуут дохио өгнө;
11.6.2.аюул ослын үед, эсвэл үл ойлгох, эсвэл бусад жолооч нарын маневр, зорилгыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэхэд тав, түүнээс олон удаа ойр ойрхон хурдан давтамжтай богино дуут дохиог хэрэглэнэ.
12. Дуут дохио өгөх төхөөрөмж, хэрэгслийг хэрэглэх
12.1.усан замд хөвж буй бүх усан замын тээврийн хэрэгсэл, усны мотоцикл, бусад хөвөгч хэрэгсэл дуут дохио өгөх дараах төхөөрөмж, хэрэгсэлтэй байна. Үүнд:
12.1.1.жижиг оврын усан замын тээврийн хэрэгсэл, түүний дотор усны мотоциклд дуут дохио өгөх төхөөрөмж, хэрэгслийг суурилуулахыг шаардахгүй /гэхдээ авч явахыг зөвлөмж болгодог/;
12.1.2.бага оврын усан замын тээврийн хэрэгсэл дээр доод тал нь 900м-ээс 1,6 км хүртэл зайд сонсогдох аман болон гар бариултай, эсвэл зайгаар ажилладаг шүгэл, хонх,сигнал болон бусад төхөөрөмж, хэрэгслийн аль нэгийг авч явна;
12.1.3.дунд оврын усан замын тээврийн хэрэгсэлдээр 1.6 км хүртэл зайд сонсогдох шүгэл, сигнал, хонхны аль нэгийг авч явна.
13. Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдалд туслах тэмдгүүдийг таних, хэрэглэх
13.1. Хөвөгч цамхаг болон тэмдгүүд нь “усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийнгэрэл дохио” бөгөөд усны мандлын зарим нэгэн хэсгээр аюулгүйгээр хөвөх, нэвтрэхэд усан замын тээврийн хэрэгслийн жолооч нарт хөтөч болдог. Эдгээр тэмдэг нь усан замын аюултай хэсгүүд, хязгаарлалт, хяналтын бүсийг мэдэх, мөн хөвөлтийн чиглэлүүдийг зааж, мэдээлэл өгдөг. Усан замын тээврийн хэрэгслийн жолоочнь усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдалд туслах хажуугийн болон хөндлөнгийн тэмдгүүдийг мэдэж байх үүрэгтэй.
13.2. Хажуугийн /латерал/ тэмдгүүдийг хэрэглэх
13.2.1.усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдалд туслах эдгээр тэмдгийг усан орчин ба эрэг хоорондох аюулгүйн хязгаарыг зааглаж усны захад байрлуулдаг; Жишээлбэл, суваг доторх аялалын чиглэлийг заах г.м. Эдгээр тэмдгийг тоо болон өнгөтэй хослуулж хэрэглэх бөгөөд хөвөгч цамхаг-шон бүрт болон байнга суурилуулсан тэмдгүүд дээр тоо, өнгө бичдэг.
13.3. Тэмдгийн өнгө болон тоогоор илэрхийлсэн утга
13.3.1.хөвөгч шон цамхаг буюу тэмдгийн хэлбэр, загвараас үл хамааран дээр нь бичигдсэн өнгө болон тоонууд нь адил утгыг илэрхийлнэ;
13.3.2.улаан өнгө /өдрийн цагт/, улаан гэрэл /шөнө/ болон тэгш тоонууд: урсгал сөрөх, эсвэл боомт зогсоол руу орж ирэхэд суваг, шуудууны захыг тэмдэглэсэн эдгээр тэмдэг нь усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн баруун гар талд байна. Жолооч урсгал сөрж, эсвэл боомт, зогсоол руу буцаж ирж байгаа учраас тэмдгийн дээрх тоонууд дэс дараалан өснө;
13.3.3.ногоон өнгө /өдрийн цагт/, ногоон гэрлүүд /шөнө/ болон сондгой тоонууд: урсгал сөрөх, эсвэл боомт, зогсоол руу орж ирэхэд суваг, шуудууны захыг тэмдэглэсэн эдгээр тэмдгүүд нь усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн зүүн гар талд байна. Жолооч урсгал сөрж, эсвэл боомт, зогсоолдоо буцаж ирж байгаа учраас тэмдгийн дээрх тоонууд нь дэс дараалан өснө;
13.3.4.өдрийн тэмдгүүд: Эдгээр тэмдгүүд нь усны ёроолд бат бөх суурилуулсан мод, төмөр бетон шон гэх мэт байгууламжид хөдөлгөөнгүй байрлуулж бэхэлсэн тэмдгүүд юм. Нийтлэг хэрэглэдэг өдрийн тэмдэглэгээ нь улаан гурвалжин болон ногоон дөрвөлжин юм.Мөн эдгээр тэмдгүүд нь гэрэлтдэг байж болно.
13.4.Хөндлөнгийн хөвөгч шон-тэмдгүүдийг таних, ашиглах
13.4.1.усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдалд туслах эдгээр хөвөгч шон-тэмдгүүд нь усан мандал, усан орчны аюулгүйн хязгаарын гадна байгаа бусад мэдээллийг өгдөг. Нийтлэг хэрэглэгддэг зохицуулалтын шон-тэмдэг нь улбар шар будгаар будсан хүрээ, хөндлөн бүслүүр, хар өнгөөр бичсэн мэдээлэл бүхий цагаан өнгөтэй гуалинтэмдэг юм. Эдгээр тэмдгийг нуур, цөөрөм, гол, мөрөнд дараах үйл ажиллагаанд хэрэглэнэ. Үүнд:
13.4.1.1.чиглэл заах болон мэдээлэл өгөх;
13.4.1.2.саад тотгор, аюулаас урьдчилан сэргийлж анхааруулах;
13.4.1.3.хяналтад байгаа бүс, усан мандал, орчныг тэмдэглэх;
13.4.1.4.онцгой буюу хаалттай бүсийг тэмдэглэх.
14.2.Усан замын тээврийн хэрэгслийн жолооч өөрийн завь болон хөвөх нөхцөлдөө тохирсон зангуу сонгоно. Үүнд:
14.2.1.Анжис хэлбэртэй зангуу нь ихэнх завинд сайн тохирох ба түүний барих, татах хүч нь ёроолын тунадаст шигдэснээр бий болно.
14.2.2.Хүрз буюу тавхай хэлбэртэй зангуу (Danforth нэрээр дэлхий нийтэд тархсан) нь анжис хэлбэрийн зангуутай төстэй ба гэхдээ илүү хөнгөн жинтэй. Энэхүү зангуу нь мөн ихэнх завинд сайн тохирох бөгөөд түүний барих, татах хүч нь ёроолын тунадасыг хүрзээр ухаж байгаа мэт тогтосноор бий болно.
14.2.3.Мөөгөн хэлбэрт зангуу нь ёроолын тунадаст гүн шигдэснээр түүний татах, барих хүч үүсдэг. Энэхүү зангууны барих, татах хүч нь сул учир зугаалгын жижиг завь, жижигхэн дарвуулт завь болон хийлдэг завиас бусад том завиудад хэрэглэж болохгүй.Ширүүн урсгал, давалгаатай усанд буюу цаг уурын тааламжгүй нөхцөлд завиа хэзээ ч мөөгөн зангуугаар аргамжиж, түүнээс хамаарч болохгүй.
14.2.4.Ачих буулгах налуу зогсоолын бүс, эсвэл хөвөлтийн өндөр нягтралтай бусад дурын бүсүүдийн дотор болон суваг, шуудуугаар дамжин өнгөрөхөд саад тотгор учруулахаар зангуугаа буулган зогсож болохгүй.
15. Луужин, газрын зураг ашиглах
15.1. Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, ахмад, жолооч нь луужин, усан замын газрын зурагтай байж, усан онгоц, завь зүг чигээ алдсан, үзэгдэх орчин хязгаарлагдсан, манан будантай, цаг агаарын хүнд нөхцөл, эрэг харагдахгүй байгаа үед усан замын тээврийн хэрэгслээ газрын зураг, луужингаар удирдах, чиглүүлэх чадвартай байна.
15.2. Луужинг төмөр, соронзон, цахилгааны утас болон цахилгааны тоног төхөөрөмжөөс хол суурилуулна. Хойд зүгийг бодитой тодорхойлохын тулд луужингийн заалтын хазайлт /гажилт/ -ыг тооцно.
15.3. Усан замын тээврийн хэрэгслийн луужин, удирдлага, жолоодлогын бусад тоног төхөөрөмжүүдээр цаг агаарын тааламжтай нөхцөлд дадлага хийж, баталгаатай ашиглаж чадаж байна уу, үгүй юу гэдгээ байнга шалгана.
15.4. Усан замын газрын зурагнь усны гүн, далан, суваг шуудууны байршлууд, элсэн зурвас далан, ургаа хад чулуу болон өвс ургамал мэтийн чухал мэдээллүүдийг агуулдаг ба хамгийн дөт чиглэлээ сонгож түлш шатахуунаа хэмнэх боломж олгоно.
16. Хувийн хамгаалалтын хөвөгч хэрэгсэл (цаашид “Аврах хантааз” гэх)-ийг сонгох, хэрэглэх
16.2.Усан замын тээврийн бүх төрлийн хөвөгч хэрэгсэл (түүний дотор хөдөлгүүргүй усан онгоц, завь,хөвөгч хэрэгсэл) олон улсын жишигт нийцсэн I, II ба III загварын аврах хантаазын аль нэг загварынхаас нь тавцан дээрх хүн нэг бүрт хүрэлцэхүйц тоогоор хангагдсан байна.Аврах хантаазын төрөл, тоо ширхэг нь усан онгоц, завь, усны мотоцикл, бусад хөвөгч хэрэгслийн урт, түүний дээр зорчиж буй хүмүүсийн тооноос хамаарна.Үүнд:
16.2.1.жижиг, бага оврын усан замын тээврийн хэрэгслүүдI, II ба III загварын аврах хантаазны аль нэг загварын шаардлагыг хангахаас гадна IV загварын (шидэж өгөх) нэг аврах цагираг, эсхүл хөвөгч дэрийг тавцан дээрээ авч явна. Хөдөлгүүргүй усан онгоц, завь, хэрэгслийг IV загварын (шидэж өгөх) нэг аврах цагираг, хөвөгч дэрийг тавцан дээрээ авч явахаас чөлөөлнө;
16.2.2.жижиг, бага оврын усан замын тээврийн хэрэгслийн тавцан дээр байгаа буюу аялж буй бага насны (16хүртэлх)хүүхдэд олон улсын жишигт нийцсэн I, II буюу III загварын аврах хантаазыг өмсгөнө;
16.2.3.усны мотоцикл, цана, сэлүүрт болон дарвуулт завь бусад хөвөгч хэрэгсэл, төхөөрөмжөөр зугаацаж буй хүн нэг бүр олон улсын жишигт нийцсэн I, II, III загварын болон V загварын аврах хантаазыг өмсөнө;
16.2.4.чирч,чирүүлж буй усан замын тээврийн хэрэгслийн ар хэсэгт ажиллаж буй хүн бүхэн олон улсын жишигт нийцсэн I, II буюу III загварын хувийн хамгаалалтын хөвөгч хэрэгслийг өмсөнө.
16.3.Аврах хантааз нэг бүр нь эдэлгээ даах сайн чанартай, түүнийг өмсөх хүний биеийн хэмжээнд яг таарч тохирсон байх бааврах хантаазны хэмжээг тухайн хүний биеийн жин, цээжний тойрогыг үндэслэн тохируулна.
16.4.Аврах хантаазыг нэн даруй шүүрэн авахад бэлэн газар хадгална. Цоожтой хайрцаг саванд, гялгар уут, хуванцар саванд хийх, мөн бусад тоног төхөөрөмж, хэрэгслийг дээр нь тавьж хадгалж болохгүй.
16.5.Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, ахмад, жолооч бүр өөрийн тээврийн хэрэгслээр усан орчинд зорчиж буй хүн бүрийгаврах хантааз өмсөхийг шаардана.
17. Галын хор, гал унтраагуурыг ашиглах
17.1.Хүч дамжуулах удирдлагатай бага оврын усан замын бүхтээврийн хэрэгсэл нь бензин, түлш мэтийн шатамхай шингэн бодисуудаас үүссэн /B төрлийн/галыг унтраахгал унтраагуур, галын хорыг тавцан дээрээ авч явна.
17.2.Хүч дамжуулах удирдлагатай жижиг оврын усан замын бүхтээврийн хэрэгсэл, түүний дотор усны мотоциклд, хэрэв дараах нөхцлүүдээс аль нэг нь, эсхүлхэд хэд нь үүсэхээр байгаа бол, бензин, түлш мэтийн шатамхай шингэн бодисуудаас үүссэн /B төрлийн/галыг унтраахгал унтраагуур, галын хорыг тавцан дээрээ авч явна. Үүнд:
17.2.1 хаалттай, битүү өрөө тасалгаанд;
17.2.2 хөдөлгөөнгүй суурилуулсан түлш, шатахууны саванд;
17.2.3 усан замын тээврийн хэрэгслийн их биед хөдөлгөөнгүй бэхлэгдээгүй буюу хөвөгч материалаар бүрэн гүйцэд чигжээгүй давхар ёроолд;
17.2.4 хүн амьдардаг хаалттай, битүү өрөө, орон зайд.
17.3.Галын хор, гал унтраагуурыг хэрхэн ашиглаж хэрэглэх мэдлэгтэй байхаас гаднанэн даруй хүрч, авахад хялбар байрлалд байрлуулах ба хаалттай өрөө, тасалгаанд болон хөдөлгүүртэй ойр байрлуулж болохгүй.
17.4.Галын хор, гал унтраагуур нь дараах нөхцлийг хангаж буй эсэхийг байнга шалгана. Үүнд:
17.4.1.лац, ломбо, цоожлогчийн үзүүлэлтийг заагч /хянах самбар/ нь алга болоогүй буюу хагараагүй байх;
17.4.2.даралт хэмжигч буюу заагч нь заах хэмжээ, эгнээндээ байх;
17.4.3.ямар нэгэн механик гэмтэл, зэврэлт, гоожилтгүй болон яндан хоолой нь хог шороогүй байгаа эсэх.
18. Усан замын тээврийн хэрэгслийн ослын үед авах арга хэмжээ
18.1.Усан замын тээврийн хэрэгслийн осол гарсан үед бусад усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, ахмад, жолооч дараах арга хэмжээг авна. Үүнд:
18.1.1. ослын газар дээр өөрийн усан замын тээврийн хэрэгсэл, усны мотоцикл, бусад хөвөгч хэрэгслийг нэн даруй зогсоох;
18.1.2. ослын улмаас живэх аюулд орсон болон бэртэж гэмтсэн хүнд, өөрийн усан замын тээврийн хэрэгсэл, усны мотоцикл, бусад хөвөгч хэрэгсэл, зорчигчдыг ноцтой аюулд учруулахгүйгээр туслах;
18.1.3.бэртэж, гэмтсэн хүндэмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, өөрийн нэр, хаяг, усан замын тээврийн хэрэгсэл, усны мотоцикл, бусад хөвөгч хэрэгслийн дугаарыг өгч, ослын улмаас эвдэрч гэмтсэн, живсэн эд хөрөнгийн талаар эзэнд нь амаар болон бичгээр мэдэгдэнэ.
18.2.Осолдсон усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, ахмаджолооч дараах тохиолдолд ослын талаар орон нутгийн ОБГ, Цагдаагийн газарт мэдээлнэ. Үүнд:
18.2.1. хүний амь нас үрэгдсэн буюу сураггүй алга болсон;
18.2.2. хүн бэртэж гэмтсэн, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсний дараа түүнд эмнэлгийн тусламж шаардлагатай бол;
18.2.3.усан замын тээврийн хэрэгсэлбүрэн живж алга болсон, үнэ бүхий бусад өмч хөрөнгө эвдэрч, хэмхэрсэн, живж алга болсныг.
18.3. Усан замын тээврийн хэрэгслийн жолоочнь хүний амь үрэгдсэн, хүн сураггүй алга болсон, хүний шарх, бэртэл гэмтэлтэй холбоотой тохиолдолд осол, зөрчлийн тайлан илтгэлийг 24 цагийн дотор гаргаж орон нутгийн ОБГ, Цагдаагийн газарт хүргүүлнэ. Өмч, хөрөнгөтэй холбоотой осол, зөрчлийн тайлан илтгэлийг осол зөрчил болсон өдрөөс хойш 5 өдөрт багтаан хийж орон нутгийн ОБГ, Цагдаагийн газарт хүргүүлнэ.
19.2. Усан орчинд аливаа үйл ажиллагаа явуулж буй усан замын бүх тээврийн хэрэгслүүд төрөл, загвар болон уртаасаа үл хамааран аюул ослын олон улсын жишигт нийцсэн дохио, тэмдгийг нар шингэхээс нар мандах хүртэл хугацаанд тавцан дээрээ байнга авч явна.
19.3.Аюул ослын дохио, тэмдгүүдийг дараахь хослуулсан хэлбэрээр олон улсын жишиг, шаардлагаар усан замын тээврийн хэрэгсэл дээр авч явна. Үүнд:
19.3.1. авч явахад зориулагдсан авсаархан, бариултай улаан пуужин гурван ширхэг (өдөр ба шөнийн);
19.3.2. авч явахад зориулагдсан авсаархан, бариултай улаан пуужин нэг ширхэг, хоёр ширхэг улаан оч цацруулагчдохио (өдөр ба шөнийн);
19.3.3. авч явахад зориулагдсан авсаархан, бариултай улаан шар утаат дохио (өдрийн), улбар шар утаат хөвөгч дохио хоёр ширхэг (өдрийн) ба гар чийдэн, цахилгаан гэрэл (зөвхөн шөнө).
19.4.Аюул ослын дохио, тэмдгүүдийг үйлчилгээний хэвийн нөхцөлд, авахад хялбар газар байлгана. Дарьтай дохио, тэмдгүүдийг ашиглах бол хэрэглэх огноо, хүчинтэй хугацааг анхаарах ба хугацаа дууссан бол тавцан дээрээ авч явахгүй.
19.5.Усан онгоц, завь, хэрэгсэл, тэдгээрийн дээр байгаа зорчигчдод бодитой аюул учирсан, түүнээс нэн яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах болон усан дээр яаралтай тусламж шаардлагатайгаас бусад тохиолдолд аюул ослын дохио, тэмдгүүдийг хэрэглэж болохгүй.
20. Аюул ослын тусламж дуудах ил харагдах дохио, тэмдгүүдийг таних, хэрэглэх
20.1.Улаан шар дарцаг (өдрийн дохио): аюул ослын тусламж дуудах дарцаг нь 90x90см-ийн хүртэл хэмжээтэй, улаан шар дэвсгэр дээр хар дөрвөлжин болон дугуй дүрс байна;
20.2.Гар чийдэн /цахилгаан гэрэл/ (шөнийн дохио):аюул, ослын тусламж дуудах цахилгаан гэрэл болон гар чийдэнг шөнийн цагаар хэрэглэх ба аюул ослын олон улсын дохио SOS–ийг автоматаар өгч анивчиж байх ёстой;
20.3.Гараар өгөх дохио: энэхүү дохио нь аюул ослыг илтгэх ил харагдах дохио, тэмдэг, хэрэгслүүдэд тавигддаг шаардлагыг хангахгүй боловч, аюул, ослын ямар ч дохио, тэмдэг байхгүй үед гараа алдлан даллаж тусламж дуудна.
21. Усан дор гүний шумбагч байгааг зааж буй дарцагуудыг таних, хэрэглэх
21.1.Усны тусгай хувцас, акваланг хэрэглэн усны гүнд шумбаж байгаа, усны гүнд жадаар загас агнаж буй болон эрэл хайгуул хийж буй этгээдүүд гүний шумбалт хийж буй бүсээ тэмдэглэжусан дор хийж буй үйл ажиллагаагаа илэрхийлэхдээ дараах 2 төрлийн дарцаг хатгах үүрэгтэй. Үүнд:
21.2.Усан замын тээврийн хэрэгслийн жолооч нь усан дор гүний шумбалт хийж буйг заасан дарцагыг харвал хурдаа багасгаж “давалгаа үүсгэхгүй хурд”-аар явах ба дарцагаас хол зайтай зогсоно.
22. Усны мотоцикл, бусад хөвөгч хэрэгсэлд тавих тусгай шаардлага
22.1. Усны мотоцикл нь - хөдөлгүүрээ их бие дотроо агуулсан усан замын тээврийн хэрэгсэл тул жолооч нь бусад усан замын тээврийн хэрэгсэлд тавигддаг шаардлага, дүрмийг нэгэн адил баримталж, дагаж мөрдөхөөс гадна усны мотоцикл, бусад хөвөгч хэрэгслийн жолооч нарт зориулсан нэмэлт, тусгай дүрэм, журмыг дагаж мөрдөнө. Үүнд:
22.1.1. усны мотоцикл, бусад хөвөгч хэрэгслээр зугаацаж буй хүн бүр эрх бүхий байгууллагаас хүлээн зөвшөөрсөн I, II, III, буюу V загварын аврах хантаазыг заавал өмсөх;
22.1.2. асаах түлхүүр нь хамгаалалтын сунадаг уяагаар тоноглогдсон усны мотоциклийн жолооч нь хамгаалалтын тэрхүү уяагаа өөрийн биед эсвэл аврах хантаазандаа бэхлэх.
22.2.Усны мотоциклээр дараах бүсүүдээс 30м-ийн дотор “удаан, долгион үүсгэхгүй хурд” -аар явна. Үүнд:
22.2.1. эрэг, эрэг орчимд загас агнаж буй загасчнаас;
22.2.2. усанд сэлэгчээс;
22.2.3.сал, хийлдэг завин дээрээс усанд сэлэх буюу гүний шумбалт хийж буй этгээдээс;
22.2.4. хөдөлгүүргүй усан онгоц, завь, хэрэгсэл болон зангуу хаяж зогссон усан онгоц, завь, хэрэгсэл байрласан бүсээс.
23. Усны мотоциклийн жолоочийн анхаарах зүйлс
23.1.Дараах байдлаар бусдын амь нас, өмч, хөрөнгө, байгаль орчинд аюул занал учруулж болзошгүйгээр усны мотоциклийг үл жолоодно. Үүнд:
23.1.1. усны мотоциклээр хөвөлтийн ачаалал, нягтрал ихтэй усан замыг хэрэн сүлжиж давхих;
23.1.2. мөргөлдөж болзошгүйгээр ойртож ирээд, хамгийн сүүлчийн агшинд нь бултан зайлах; тээврийн хэрэгслийнх нь дэргэдүүр усны мотоциклээр хэт ойрхон тасралтгүй давхиж, усан замын бусад тээврийн хэрэгслийн жолооч нарт сэтгэл зүйн дарамт үзүүлэх;
23.1.3. өөр бусад усан онгоц, завь, хэрэгслийн ар талаас үүсч буй усан боргио, давалгаан дээгүүр тухайн усан онгоц, завь, хэрэгслээс 30 м-ийн дотор харайх;
23.1.4. ухаалаг бус, зөвтгөж болшгүй бусад аливаа хэлбэрээр усны мотоцикл жолоодох;
23.1.5.усны мотоциклийн долгион, давалгааны усаар бусдыг шүршиж, цацах;
23.1.6. амралт, сувилалын болон хүн ам оршин суугаа бүс нутагт, шөнийн цагаар болон нэн ялангуяа өглөө эрт усны мотоциклээр хэт чанга дуу чимээ, шуугиан гарган давхиж, эрэг дээр болон ойр орчинд амарч буй хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулах;
23.1.7. мотор/ хөдөлгүүрийн янданг усны мандлаас дээшээ цухуйн гаргаж орилуулах үйлдэл /маневр/- хийх;
23.1.8. мотор/хөдөлгүүрийнхээ янданг өөрчилж дуу, чимээ, шуугианыг ихэсгэх;
23.1.9.усны мотоциклийн хий хуваарилах, ачаалах /хааз/ механизмын аливаа нэг хэсгийг өөрчлөх, авч хаях эсхүл жолооч хаазаа хасахад хүлээх горим /нармаал/-д буцахаас сэргийлж өөрчлөлт оруулсан усны мотоцикл жолоодохыг;
23.1.10.усны ан амьтдыг үргээх, элдэн хөөх,усан мандал дээр хөвж байгаа болон усан дор ургасан ургамал дээгүүр хурдтай давхиж байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулах.
24. Усан замын тээврийн хэрэгслээс усан мандлыг хог хаягдал, тосоор бохирдуулахаас сэргийлэх, хог хаягдлыг зайлуулах
24.1.Усан замын тээврийн хэрэгслийн жолооч нь усан мандалд хог, тос шатахууны үлдэгдэл болон бусад элдэв хаягдлыг усан замын тээврийн хэрэгслээс хаяхыг хориглох ба тос шатахууны үлдэгдэл, хог хаягдлаа зөвшөөрөгдсөн газарт хүргэж зайлуулах үүрэгтэй.
24.2. Усан замын тээврийн хэрэгслийн жолооч нь усан мандал, орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээ авна.Үүнд:
24.2.1. аялалын хугацаанд усан замын тээврийн хэрэгслийнхээ тавцан дээр тусгай контейнерт хатуу хог хаягдлаа хадгалж, эрэг дээр буцаж ирэхдээ түүнийг зөвшөөрөгдсөн газартхүргэж зайлуулах;
24.2.2.аялал зугаалгын усан замын тээврийн хэрэгслүүд дээр тос, шатахууны үлдэгдэл, хог хаягдлаа зөвшөөрөгдсөн газарт хүргэж зайлуулах хүртлээ хадгалах зориулалтаар хувин, сав авч явах;
24.2.3. усан замын тээврийн хэрэгслийнхээ ёроолд асгарсан тос, шатахууны үлдэгдлийг шингээгч хөвөн даавуун материалаар цэвэрлэх;
24.2.4.хатуу хог хаягдал хаяж болохгүй тухай санамжийг 12 x 20 см хэмжээтэй бат бөх /хөнгөн цагаан/ материалаар хийсэн ялтас дээр бичиж, хөдөлгүүрийн өрөөнд болон зорчигчдын нүдэнд ил харагдах газар,мөн усан замын зогсоол дээр байрлуулах;
24.2.5.усан мандал, усан орчинд усан замын тээврийн хэрэгслээс тос, шатахуун болон бусад аюулт бодис асгарсан тохиолдолд тухайн газрын байршил, өнгө, эх үүсвэр, аюулт бодисын төрөл, хэмжээ болон цаг хугацааг нэн даруй зохих газар /ОБЕГ/-т мэдэгдэнэ.
25. Усан замын тээврийн хэрэгслийн тавцан дээрээс хог хаягдлыг зайлуулах заавар
25.1.Бага, дунд оврын,гал зуухны болон унтлагын өрөөний тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 1-ээс дээш хоног усан орчинд аялах зориулалттай усан замын тээврийн хэрэгслүүдэд хог хаягдлаа зайлуулах зааврыг бичгээр үйлдэнэ.
25.2.Хог хаягдал зайлуулах зааварт усан замын тээврийн хэрэгслийн нэр, боомт болон тээврийн хэрэгслийн тавцан дээрх бүх хүмүүс юу хийхийг нэг бүрчлэн заасан удирдамж агуулсан байх ба зорчигчдодил харагдах газарт байрлуулсан байна. Тухайлбал:
25.2.1. бохир ус ба бусад аюулт бодисыг хэрхэн хаях;
25.2.2. хатуу хог хаягдал ба хүнсний үлдэгдэл хаягдлыг хэрхэн хаях;
25.2.3. хуванцар, архи ундааны шилэн сав, лаазуудыг хэрхэн зайлуулах;
25.2.4. бусад нэмэлт мэдээллийг хаанаас авах;
25.2.5.дизель тос буюу бензин, шатахуун асгарсан тохиолдолд жолоочид мэдээлэх.
25.3.Усан замын тээврийн хэрэгслийн жолооч хог хаягдал зайлуулах зааврынхэрэгжилтийг хянана.
26. Усны түвшин өөрчлөгдөх
26.1. Усны таталт, түрэлт, гол мөрний үерлэсэн ус, эсвэл далан хаалтаас чөлөөлөгдөж тавигдсан ус зэргээс шалтгаалж усны түвшин өөрчлөгдөнө. Үүний улмаас урьд өмнө нь усан замын хөвөлтөд аюул, осолгүй байсан газар, бүст усан замын тээврийн хэрэгслийг хайрдуулж болно.
26.2. Усны таталт, түрэлт нь өдөрт хоёр удаа, ойролцоогоор 6 цагийн зайтайгаар болдог. Мөн усны түвшингийн аливаа өөрчлөлт нь хөдөлгөөнгүй суурилагдсан усан замын тээврийн хэрэгслийн зогсоол болон засварын зогсоолд зогсоход хүндрэл учруулдаг.
27. Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлага
27.1.Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн хүн, хуулийн этгээдийг Усан замын тээврийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
─ oOo─
Текст томруулах
A
A
A