- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ОРОН НУТГИЙН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Аймгийн Засаг даргын 2018 оны
01 сарын 29-ний өдрийн
А/78 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт
ОРОН НУТГИЙН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР
ЗОРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС АВТО ЗАМ
АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
Энэхүү журмын зорилго нь Автозамын тухай хуулийн 12.1.3, 30,3-т заасны дагуу аймгийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс өмчийн хэлбэр, тэдгээрийн харьяаллыг үл харгалзан зам ашигласны төлбөр авахад үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Нийтлэг үндэслэл
2.1. Татварын хэлтэс нь аймгийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэлд зам ашигласны төлбөрийг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж ажиллана.
2.2. Татварын хэлтэс нь зам ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Цагдаагийн газар, аймгийн автотээврийн төв болон бусад холбогдох газруудтай ажил үүргээ уялдуулан, хамтарч ажиллана.
Гурав. Аймгийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэлд зам ашигласны төлбөр ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, төсвийн гүйцэтгэлийг тайлагнах
3.1. Татварын хэлтэс нь аймагт бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийг жилд нэг удаа аймгийн автотехникийн улсын үзлэгтэй хамтатган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан хувь, хэмжээгээр ногдуулан авч, аймгийн төрийн сан банкин дахь авто зам ашигласны төлбөрийн орлогын дансанд төвлөрүүлнэ.
3.2 Аймагт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь орон нутгийн автозам ашигласны төлбөрийг тухайн жилийн 6 дугаар сарын 10-ны дотор аймгийн замын санд төвлөрүүлэх үүрэг хүлээнэ.
3.4. Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ноогдох, татвар төлбөрийг төлсөн байна.
3.5. Татварын хэлтэс нь Авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын гэрчилгээнд авто зам ашигласны төлбөрийн орлогыг төлснийг гэрчилж тэмдэглэл хийж, гарын үсэг зурж баталгаажуулна.
3.7. Татварын хэлтэс нь автозам ашигласны төлбөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэхтэй холбогдон гарч байгаа зардлыг тухайн жилийн төсөвт хянуулан батлуулж, батлагдсан төсвөөс санхүүжүүлж ажиллана.
3.8. Авто зам ашигласны төлбөрийн орлогыг жил бүрийн аймгийн төсөвт тусган баталж, орлогыг Засгийн газраас баталсан Авто замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журамд заагдсаны дагуу зарцуулна.
3.9. Татварын хэлтэс нь аймгийн замын санд төвлөрүүлж буй зам ашигласны төлбөрийн орлогын, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс зардлын гүйцэтгэлийг сар, улирал бүр аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст тайлагнаж байна.
Дөрөв. Бусад
4.1. Зам ашигласны төлбөрийн орлогыг энэхүү журмын 3.1-т заагдсаны дагуу төсөвт төвлөрүүлээгүй, олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй тохиолдолд холбогдох ажилтан, албан тушаалтанд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
4.2. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь авто зам ашигласны төлбөрийн орлогыг төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A