- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА, БҮРТГЭХ ЖУРАМ (Засгийн газрын 2018 оны 319 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2018 оны 27 дугаар
тогтоолын хавсралт
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД
ТАВИХ ШААРДЛАГА, БҮРТГЭХ ЖУРАМ
(Засгийн газрын 2018 оны 319 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү журмаар Барилгын тухай хуулийн 42.1-д заасан чиглэлээр барилгын салбарын мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлагыг тогтоох, тэдгээрийг бүртгэх болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулна.
1.2. Энэхүү журам нь улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах зориулалттай зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, онцгой байдлын байгууллагын барилга байгууламж, тусгай объектын барилгын үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцаанд хамаарахгүй.
1.3. Хөрөнгө оруулагч, захиалагч Барилгын тухай хуулийн 42.2-т заасны дагуу өндөр болон онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн барилгын үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ авахад энэхүү журамд заасны дагуу бүртгүүлж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх авсан иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.
1.4. Хөрөнгө оруулагч, захиалагч Барилгын тухай хуулийн 10.1.1-10.1.3-т заасан ангиллын барилга байгууламжийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ авах тохиолдолд энэхүү журамд заасны дагуу бүртгүүлж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх авсан иргэн, хуулийн этгээдээс сонгоно.
Хоёр. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага
2.1. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1. тухайн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зохих мэргэжил эзэмшсэн;
2.1.2. барилгын салбарын зөвлөх, тэргүүлэх мэргэшлийн зэрэгтэй.
2.2. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
2.2.1. хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх;
2.2.2. татвар, нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн байх;
2.2.3. зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухайн чиглэлээр энэхүү журмын 3 дугаар хавсралтад заасан хүний нөөцтэй байх.
2.3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн хүний нөөц (мэргэжилтэн)-д энэхүү журмын 2.1-д заасан шаардлага нэгэн адил хамаарна.
2.4. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд нь энэхүү журмаар тогтоосон шаардлагыг хангаж, бүртгүүлснээр барилгын салбарын мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй болно.
2.5. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээд нь хөрөнгө оруулагч, захиалагчтай Барилгын тухай хуулийн 33.1.20-д заасан гэрээ (цаашид “гэрээ” гэх)-г байгуулсны үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
2.6. Энэхүү журмын 2.5-д заасан гэрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэл, түүний хүрээнд гүйцэтгэх ажил, үйлчилгээг нарийвчлан тусгасан ажлын даалгаврыг хавсаргана.
Гурав. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл
3.1. Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийг бүртгэж, нэгдсэн бүртгэл хөтөлнө.
3.2. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан иргэн энэхүү журмын 1, 2 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу бүртгүүлнэ.
3.3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан хуулийн этгээдийг дор дурдсан баримт бичгийг үндэслэн бүртгэнэ:
3.3.1. энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу гаргасан хүсэлт;
3.3.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;
3.3.3. энэхүү журмын 3 дугаар хавсралтад заасан хүний нөөцийн талаарх мэдээлэл;
3.3.4. зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн мэргэжилтний нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар;
3.3.5. татвар, нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй талаарх лавлагаа.
3.4. Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч дараах журмын дагуу бүртгэнэ:
3.4.1. энэхүү журамд заасан баримт бичгийн бүрдэл хангагдсан эсэхийг хянах;
3.4.2. зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн мэргэжилтний холбогдох мэдээллийг Барилгын салбарын ажилтны нэгдсэн бүртгэлтэй тулгаж хянах;
3.4.3. гаргасан хүсэлт нь энэхүү журамд заасан шаардлагыг хангасан тохиолдолд нэгдсэн бүртгэлд бүртгэж, хувийн хэрэг үүсгэх;
3.4.4. зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэсэн талаарх мэдээллийг цахим хэлбэрээр нийтэд мэдээлэх.
3.5. Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэх үйл ажиллагааг ажлын 7 хоногт багтаан явуулах бөгөөд бүртгэсэн, эсхүл татгалзсан тухай хариуг хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.
3.6. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг эхний удаа 5 жилийн хугацаагаар бүртгэх бөгөөд мөн хугацаагаар тус тус сунгана.
3.7. Шаардлага хангасан иргэн, хуулийн этгээдийг зөвлөх үйлчилгээ үзүүлэх хэд хэдэн чиглэлээр давхар бүртгэж болно.
3.8. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэлд үйлчилгээ үзүүлэх чиглэл, барилга байгууламжийн төрөл, мэргэжлийн үйл ажиллагааны хүрээг зааж өгнө.
3.9. Нэгдсэн бүртгэлд өөрчлөлт оруулах тохиолдолд иргэн, хуулийн этгээд энэхүү журмын 3.3.2-3.3.5-д заасан холбогдох материалыг бүрдүүлж хүсэлт гаргана.
3.10. Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг нэгдсэн бүртгэлээс хасч, зөвлөх үйчилгээ үзүүлэх эрхийг нь хүчингүй болгоно:
3.10.1. өөрөө хүсэлт гаргасан;
3.10.2. зөвлөх үйлчилгээ үзүүлэх бүртгэлийн хугацаа дууссан бөгөөд түүнийг сунгуулах тухай хүсэлт гаргаагүй;
3.10.3. хуурамч баримт бичиг бүрдүүлж бүртгүүлсэн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;
3.10.4. Барилгын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;
3.10.5. хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан;
3.10.6. зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн нас барсан.
3.11. Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэхүү журмын 3.10.3, 3.10.4-т заасан үндэслэлээр нэгдсэн бүртгэлээс хасагдсан иргэн, хуулийн этгээдийн талаар бүртгэл хөтөлж, мэдээллийг тухай бүр нийтэд мэдээлнэ.
Дөрөв. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн сан
4.1. Нэгдсэн бүртгэлд хамрагдсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд өөрийн ур чадвар, туршлагыг нийтэд таниулах зорилгоор гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний талаарх мэдээллийг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
4.2. Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний талаарх мэдээллийг Барилгын тухай хуулийн 33.1.5-д заасан Барилгын салбарын нэгдсэн мэдээллийн санд байршуулна.
Тав. Бусад
5.1. Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэлтэй холбогдон гарсан санал, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, нэгдсэн бүртгэлийн талаар нийтэд мэдээлэх, эрх бүхий байгууллагад тайлагнах, мэдээлэх зэрэг ажлыг зохион байгуулан хэрэгжүүлнэ.
5.2. Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
-------- о О о --------
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд
тавих шаардлага, бүртгэх журмын 1 дүгээр хавсралт
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгүүлэхэд гаргах өргөдлийн маягт
1. ..........................................(иргэн, эсхүл хуулийн этгээдийн нэр) нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх бүртгэлд хамрагдах (сунгах) хүсэлтээ илэрхийлж байна.
2. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэл:
2.1…………………………………………………………………....................................................................................................................................
2.2..............................................................................................................................................................................................................................
3. Баталгаа: Зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэгдсэн бүртгэлд хамрагдахаар бүрдүүлсэн баримт бичиг нь үнэн зөв бөгөөд шаардлагатай тохиолдолд программ хангамж, багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шалгуулахад бэлэн байна. Зөвлөх үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, барилга байгууламжийн нормативын баримт бичгийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.
4. Бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл:
Хаяг: . . . . . . . . . . . . . . . . . . . . аймаг (нийслэл), . . . . . . . . . . . . . . . . ............сум (дүүрэг),
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . баг (хороо) . . . . . . . . . . . . . ............ . . гудамж (хороолол),
. . . . . . . . . . . ........... .байр (хашаа, хаалга)-ны дугаар,........................холбоо барих утас.
......................................... (...............................)
Тэмдэг Гарын үсэг Нэр
20... оны ….. сарын …..-ны өдөр
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага,
бүртгэх журмын 2 дугаар хавсралт
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэний мэдээлэл
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
............................................ (..................................)
Тэмдэг Гарын үсэг Нэр
20….. оны ….. сарын …..-ны өдөр
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд
тавих шаардлага, бүртгэх журмын 3 дугаар хавсралт
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд
байвал зохих хүний нөөц
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Текст томруулах
A
A
A