A

A

A

Бүлэг: 1979

УУХҮС-ын 2020 оны А/16 дугаар тушаалаар баталсан нэмэлт, өөрчлөлтийг тусгав.

Уул уурхай, хүнд үйлвэрийн сайдын 2018 оны А/28

дугаар тушаалын хавсралт

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН

 ЖУРАМ

 

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Нийтлэг үндэслэл

         1.1.Энэхүү “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” (цаашид “Журам” гэх)-ын зорилго нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр ашигт малтмалынтусгай зөвшөөрлийг (цаашид “Тусгай зөвшөөрөл” гэх) олгох сонгон шалгаруулалтыг зохион явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Сонгон шалгаруулалтыг шударга, ил тод, нээлттэй өрсөлдөх тэгш боломжоор хангах, үр ашигтай, хариуцлагатай байх зарчмыг баримтлан олон нийтийн хяналтын дор явуулна.

1.3.Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2 дахь хэсэгт тусгасан хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлогод нийцүүлэн сонгон шалгаруулалтыг зохион явуулна.

1.4.Стратегийн ач холбогдол бүхий ордын талбайн хил заагт хамаарсан талбайд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “Төрийн захиргааны төв байгууллага” гэх) нь Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцүүлэнАшигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлнэ.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайг ялгах, нийтэд мэдээлэх

2.1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид “Төрийн захиргааны байгууллага” гэх)-ын Кадастрын асуудал хариуцсан нэгж нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,17.2 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулна.

2.2.Төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар аймаг, Нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулж,Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

2.3.Засгийн газар нь Төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтооно.

2.4.Төрийн захиргааны байгууллага нь Засгийн газраас тогтоосон талбайн солбицлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.

 

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох

хүсэлтийг гаргах, түүнийг бүртгэх

3.1.Сонгон шалгаруулалтын бэлтгэл хангах

3.1.1.Төрийнзахиргааны байгууллагын Кадастрын асуудал хариуцсан нэгж нь Засгийн газраас тогтоосон талбайгаас Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 17.6, 17.7-д заасан шаардлагыг хангасан талбайг тухай бүр ялгаж, талбай тус бүрээрбагц мэдээллийг бэлтгэх ажлыгхариуцна.

3.1.2.Төрийнзахиргааны байгууллагын Геологийн асуудал хариуцсан нэгж нь сонгон шалгаруулалт явуулахталбай тус бүрийн геологи-ашигт малтмалын багц мэдээллийг бэлтгэж, Кадастрын асуудал хариуцсан нэгжид шилжүүлнэ. Үүнд:

  • Талбайн геологийн судалгааны товч түүх;
  • Талбайн геологийн тогтоц;
  • Талбайн ашигт малтмалын мэдээлэл.

3.1.3.Журмын3.1.1-д заасан мэдээллийг Төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу бэлтгэнэ.

3.1.4.Төрийнзахиргааны байгууллага нь сонгон шалгаруулалт явуулах талбайн багц мэдээллийг тухай бүр Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.1.5.Төрийн захиргааны төв байгууллага нь багц мэдээлэлтэй танилцаж, сонгон шалгаруулалт явуулах талбайг эцэслэн сонгож, Төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

3.2.Сонгон шалгаруулалтын урилга

3.2.1.Журмын3.1.5-д заасан талбайд сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө Төрийн захиргааны байгууллага нь сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.

3.2.2.Сонгон шалгаруулалтын урилгад дараах мэдээллийг тусгасан байна.

3.2.2.1.Сонгон шалгаруулалтын талбайн байршил, талбайн нэр;

3.2.2.2.Талбайн солбицол;

3.2.2.3.Талбайн хэмжээ /гектараар/;

3.2.2.4.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан, холбогдох утасны дугаар;

3.2.2.5.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах эцсийн хугацаа;

3.2.2.6.Сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн саналыг нээх хугацаа, газар;

3.2.2.7.Сонгон шалгаруулалтын босго үнэ, түүнийг байршуулах дансны дугаар;

3.2.2.8.Сонгон шалгаруулалтын багц мэдээллийг авах газрын хаяг, үйлчилгээний хураамж, дансны дугаар.

3.2.3.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах эцсийн хугацаа нь журмын 3.2.1-т заасны дагуу сонгон шалгаруулалтын урилга үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлэгдсэнээс хойш хуанлийн 30 (гуч) хоногоос доошгүй байна.

3.3.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт, түүнд тавигдах шаардлага

3.3.1.Сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан баримт бичгийг энэ журмын 3.3.3, 3.4-т заасны дагуу бүрдүүлж, нэг хавтсанд битүүмжилж, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт болон тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхийг нотолсон баримт бичгийн хамт ирүүлнэ.

3.3.2.Техникийн саналд дараах бичиг баримтыг хавсаргасан байна. Үүнд:

3.3.2.1.Төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан сонгон шалгаруулалтад оролцогчийн албан ёсны тодорхойлолт;

3.3.2.2.Тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

3.3.2.3.Монгол Улсад татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай татварын албаны тодорхойлолт;

3.3.2.4.Сонгон шалгаруулалтын босго үнийг шилжүүлсэн баримт;

3.3.2.5.Тухайн талбайд гүйцэтгэх геологи хайгуулын ажлын төрөл, хугацаа, өртөг болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажилд зарцуулах зардал бүхий төсөл, төсөв хэрэгжүүлэх төлөвлөгөөний санал;

3.3.2.6.Геологи, хайгуул, байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмжийн жагсаалт (техник, тоног төхөөрөмжийн эзэмшигчийг нотолсон гэрчилгээ, паспорт болон бусад баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн байна);

3.3.2.7.Мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажилтнаар хангагдсан байдал (боловсон хүчин нь тухайн хуулийн этгээдийн ажилтан болохыг баталсан баримт бичиг болон мэргэжилтэй, мэргэшсэн болохыг баталсан боловсролын үнэмлэх, диплом, гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн байна);

3.3.2.8.Орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө (ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон орон нутгийн бизнесийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, бэлчээр ашиглах уламжлалыг хадгалан хамгаалах, хөгжүүлэх, усжуулах ажилд дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж, хамгаалах талаар тусгасан байна.)

3.3.2.9.Төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан талбайн байршил, түүний булангийн цэгүүд бүхий талбайн зураг;

3.3.2.10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт;

3.3.2.11.Улсын бүртгэлийн байгууллагад хамгийн сүүлийн байдлаар бүртгүүлсэн хуулийн этгээдийн дүрэм;

3.3.3.Үнийн саналыг Төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу тоо болон үсгээр зөрүүгүй үйлдэж төслийн үндсэн баримт бичгээс тусд нь эх болон хуулбар хувь тус бүрт битүүмжлэн хийсэн байна.

3.3.3.1.Сонгон шалгаруулалтын талбайн босго үнэ 2240 төг/га, хэрэв эрдсийн хуримтлал бүхий талбай бол 4500 төг/га байхаар тус тус тооцох бөгөөд тухайн зарлагдсан талбайн хэмжээнд дүйцэх мөнгөн дүнг “босго үнэ” гэнэ.

3.3.3.2.Сонгон шалгаруулалтад оролцогч нь үнийн саналдаа журмын 3.3.3.1-д заасан босго үнийг оруулж тооцно.

3.4.Сонгон шалгаруулалтын саналыг Төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу бүрдүүлж, хуудас тус бүрийг дугаарласан байна.

3.5.Сонгон шалгаруулалтад оролцох санал нь “эх хувь” ба “хуулбар хувь” гэсэн 2 (хоёр) хувь байх бөгөөд тус тусад нь битүүмжлэн ирүүлнэ. Эх ба хуулбар хувь дахь техникийн болон үнийн саналуудыг журмын 3.3.2, 3.3.3-т заасны дагуу бүрдүүлсэн байна.

3.6.Сонгон шалгаруулалтад оролцохоор битүүмжлэн ирүүлсэн бичиг баримтынхавтасны гадна талын зүүн дээд буланд сонгон шалгаруулалтад оролцохоор хүсэлт ирүүлж буй хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг,цахим шуудангийн хаяг, холбоо барих утас, сонгон шалгаруулалт зарласан талбайн байршил, нэр, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийн хуудасны нийт тоо, эх эсхүл хуулбар хувийн аль нь болохыг тодорхой бичсэн байна.

3.7.Сонгон шалгаруулалтад оролцогчийн гүйцэтгэх захирал эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчнь сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаанд журмын 3.3.1-д заасан бичиг баримтыг бүрдүүлж сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгнө.

3.8.Журмын 3.5 ба 3.6-д заасан шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга нь хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан ажиллагааг явуулна.

3.9.Сонгон шалгаруулалтын санал нь журмын 3.5 ба 3.6-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга нь тэмдэглэл үйлдэн буцаасан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэсэн тодорхойлолтыг ирүүлсэн хүсэлтийн хамт сонгон шалгаруулалтад оролцогчийн гүйцэтгэх захирал эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчидбуцаан өгнө.

3.10.Сонгон шалгаруулалтад оролцох саналыг шуудангаар ирүүлсэн тохиолдолд бүртгэхээс татгалзаж, энэ тухай хариу мэдэгдэнэ.

3.11.Сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаа дуусмагц сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга нь сонгон шалгаруулалтын санал бүртгэх дэвтрийг хааж, ирүүлсэн нийт сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулах комиссын даргад акт үйлдэн хүлээлгэн өгнө.

3.12.Сонгон шалгаруулалтын комиссын дарга болон нарийн бичгийн дарга нь оролцогчдоос ирүүлсэн нийт сонгон шалгаруулалтын саналыг тусгай шүүгээнд хийн лацдаж энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох

4.1.Сонгон шалгаруулалтын комисс

4.1.1.Сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх асуудлыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар шийдвэрлэнэ.

4.1.2.Сонгон шалгаруулалтыг тасралтгүй зохион явуулах, ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс 3 (гурав) хүртэл тооны сонгон шалгаруулалтын комиссыг томилж болох бөгөөд комиссын бүрэлдэхүүний 2/3-ийг хагас жил тутамд өөрчилж болно.

4.1.3.Сонгон шалгаруулалтын комиссын гишүүн ньгеологи, уул уурхай, эрх зүй, эдийн засгийн салбарын мэргэжилтэй, геологийн судалгаа, хайгуул, ашиглалтын төлөвлөгөө, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг үнэлэх мэргэжлийн чадвар, туршлагатай байна.

4.1.4.Сонгон шалгаруулалтын комисс нь дарга, нарийн бичгийн дарга болон гишүүдээс бүрдсэн нийт 10 (арав) хүний бүрэлдэхүүнтэй байна. Нарийн бичгийн дарга нь сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ хийх эрхгүй бөгөөд тэмдэглэл хөтөлж, тодорхойлолт, дүгнэлтийн төслийг бэлтгэх, сонгон шалгаруулалтын болон сонгон шалгаруулалтын комиссын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.

4.1.5.Сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд төрийн захиргааны байгууллагын геологи, уул уурхай, кадастр, хууль эрх зүйн асуудал хариуцсан нэгжийн төлөөллийг заавал оролцуулах бөгөөд нарийн бичгийн даргыг төрийн захиргааны төв байгууллагаас томилно.

4.1.6.Сонгон шалгаруулалтын комиссын саналын эрхтэй гишүүдийн 70 (дал) ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр болно.

4.1.7.Сонгон шалгаруулалтын комисс нь “Төрийн болон албаны нууцын тухай“, “Байгууллагын нууцын тухай”, “Хувь хүний нууцын тухай” хуульд заасан мэдээллийг задлах, нийтлэх буюу тараахыг хориглоно.

4.2.Сонгон шалгаруулалтын техникийн саналыг нээх

4.2.1.Сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулалтын урилгад заасан газарт, дурдсан хугацаанд техникийн саналыг нээнэ.

4.2.2.Сонгон шалгаруулалт зарласан талбайд ирүүлсэн техникийн санал нь журмын 3.3.2, 3.4-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах ажиллагаагтухайн сонгон шалгаруулалтад оролцогчдынгүйцэтгэх захирал эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг байлцуулан нээлттэй хэлбэрээр явуулна.

4.2.3.Сонгон шалгаруулалтад оролцогчийн гүйцэтгэх захирал эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг журмын 4.2.2-т заасан ажиллагаанд оролцох нөхцлийг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга бүрдүүлнэ.

4.2.4.Сонгон шалгаруулалтад оролцогчоос ирүүлсэн саналын эх хувийг нээж журмын 3.3.2, 3.4-т заасан иж бүрдлийг нь нягтлан шалгаж, дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх ба иж бүрдэл нь бүрэн бол тухайн саналыг хүлээн авна.

4.2.5.Хэрэв ирүүлсэн санал нь энэ журмын 3.3.2, 3.4-т заасан шаардлагыг хангаагүй бол тухайн саналыг хүчингүйд тооцон үнэлгээ хийхгүй бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж сонгон шалгаруулалтад оролцогчийнгүйцэтгэх захирал эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчид буцаан өгнө.

4.2.6.Саналаа ирүүлсэн сонгон шалгаруулалтад оролцогчийн гүйцэтгэх захирал эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь урилгад заасан газар болон цаг хугацаанд хүрэлцэн ирээгүй бол саналыг задлахгүйгээр хүчингүйд тооцож оролцогчид бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш ажлын 3 (гурав) өдөрт багтаан сонгон шалгаруулалтад оролцохоор битүүмжлэн ирүүлсэн саналыг тухайн оролцогчийн гүйцэтгэх захирал эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн аваагүй бол энэ тухай тэмдэглэл үйлдэн журмын 3.6-д заасан шуудангийн хаягаар буцаан хүргүүлнэ.

4.3.Сонгон шалгаруулалтын техникийн саналыг үнэлэх

4.3.1.Сонгон шалгаруулалтын техникийн саналыг нээсний дараа нээсэн эх хувийг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалт тус бүрээр нь багцалж, хавтаст хийн лацдаж хадгална. Сонгон шалгаруулалтын комисс нь үнэлгээг хийхдээ шаардлага хангасан сонгон шалгаруулалтын санал тус бүрийнэх хувь дээр үнэлгээ хийнэ. Хэрэв үнэлгээний явцад маргаан гарсан тохиолдолд хуулбар хувийг нээж, эх хувьтай харьцуулах замаар маргааныг шийднэ. Сонгон шалгаруулалтын саналын эх ба хуулбар хувь хоорондоо зөрчилдсөн тохиолдолд эх хувийг баримтлана.

4.3.2.Санал ирүүлсэн сонгон шалгаруулалтад оролцогчдын баримт бичгүүдийн бүрдлийг нэг бүрчлэн шалгаж баталгаажуулсны дараа сонгон шалгаруулалтад оролцогчдод техникийн онооны үнэлгээг нийт үнэлгээний 55 (тавин тав) хүртэл хувьд нь өгнө.

4.3.3.Сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн санал нь албан ёсны тооцоо, судалгаан дээр суурилсан, хэрэгжих боломжтой, бодитой ажил, үйлчилгээгтөлөвлөсөн эсэхийг харгалзан техникийн саналыг үнэлнэ.

4.3.4.Сонгон шалгаруулах комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтын техникийн саналд доорх шалгуур үзүүлэлтээр үнэлгээг өгнө. Үүнд:

4.3.4.1.Геологи, хайгуулын ажлын арга, аргачлал, төлөвлөлт оновчтой, өмнөх судалгааны материалыг судалсан байдал;

4.3.4.2.Байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлтийн төлөвлөлт, ажлын нэр төрөл, түүнд зарцуулах зардлын хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа;

4.3.4.3.Орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө;

4.3.4.4.Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал болон тэдгээрийн туршлага чадвар;

4.3.4.5.Геологи, хайгуулын ажлын болон үйл ажиллагааны туршлага;

4.3.4.6.Төсөлд ажиллах, үйл ажиллагаа явуулах техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал.

4.3.5.Техникийн саналын үнэлгээг хийхдээ сонгон шалгаруулалтын комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудсыг ашиглана.

4.3.6.Гишүүдийн өгсөн үнэлгээний үнийн дүнг нэмж, үнэлгээ өгсөн гишүүдийн тоонд хуваан техникийн саналын нийт үнэлгээг гаргах бөгөөд бутархай тоог зуутын орны нарийвчлалтай тодорхойлно.

4.3.7.Сонгон шалгаруулалтын комисс нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн техникийн саналыг ажлын 5 (тав) өдөрт багтаан үнэлж, сонгон шалгаруулах комиссын үнэлгээний хуралдааны тэмдэглэл үйлдэнэ.

4.3.8.Сонгон шалгаруулалтын комисс нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн техникийн саналыг үнэлэх үед материал дутуу үнэлэх боломжгүй техникийн саналыг үнэлэхээс татгалзаж болно. Ийнхүү татгалзсан тохиолдолд журмын 4.2.5, 4.2.6-д заасны дагуу материалыг буцааж хүлээлгэн өгнө./энэ заалтыг УУХҮС-ын 2020 оны А/16 дугаар тушаалаар нэмсэн/

4.4.Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээх.

4.4.1.Техникийн саналыг үнэлж журмын 4.3.7-д заасан тэмдэглэл гарснаас хойш ажлын 3 (гурав) өдрийн дотор сонгон шалгаруулалтын комисс нь үнийн саналыг нээх бөгөөд үнийн санал бүрийн дүнг комиссын дарга зарлаж, нарийн бичгийн дарга тэдгээр үнийг самбарт ил харагдахуйц байдлаар бичнэ.

4.4.2.Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга нь үнийн саналыг нээхдээсонгон шалгаруулалтад оролцогчийн гүйцэтгэх захирал эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг үнийн санал нээх ажиллагаанд оролцох боломжоор хангана.

4.4.3.Сонгон шалгаруулалтад оролцогчид хүсэлт гаргавал комисс тухайн хуулийн этгээдийг бусад оролцогчдын ирүүлсэн үнийн саналтай танилцуулж болно. Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга нь үнийн санал нээх ажиллагааны үед тэмдэглэл үйлдэн сонгон шалгаруулалтын комиссын дарга, гишүүдээр баталгаажуулна.

4.5.Сонгон шалгаруулалтын үнийн саналыг үнэлэх

4.5.1.Сонгон шалгаруулалтад оролцогчоос ирүүлсэн үнийн санал нь журмын 3.3.3-т заасан шаардлагыг хангаагүй бол 0 (тэг) оноо өгнө.

4.5.2.Сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн үнийн саналд үнэлгээ өгөхдөө хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчид 45 (дөчин тав) оноог шууд өгнө. Бусад оролцогчдын тухайд ирүүлсэн үнэ тус бүрийг хамгийн өндөр үнийн саналтай харьцуулах хэлбэрээр оноог доор дурдсан томъёог ашиглан тооцоолно.

оролцогчийн үнийн санал

Оролцогчдын оноо = ------------------------------------ x 45

хамгийн өндөр үнийн санал

4.6.Сонгон шалгаруулалтын дүнг зарлах

4.6.1.Сонгон шалгаруулалтын комисс нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн техникийн санал болон үнийн саналыг журмын 4.3.6, 4.5.2-д заасны дагуу үнэлсэн дүнг нэгтгэн үнэлж, сонгон шалгаруулах комиссын үнэлгээний хуралдааны тэмдэглэл үйлдэж, үр дүнг баталгаажуулсан нэгдсэн дүгнэлт гаргана.

4.6.2.Сонгон шалгаруулалтад оролцсон хоёр болон түүнээс дээш оролцогч нь адил үнэлгээ авсан болхүсэлтээ хамгийн түрүүнд бүртгүүлсэн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох тухай дүгнэлтийг гаргана.

4.6.3.Сонгон шалгаруулалтын комисс нь нэгдсэн дүгнэлтийгТөрийн захиргааны байгууллагын даргад ажлын 2 (хоёр) өдөрт багтаан хүргүүлнэ.

4.6.4.Төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалтын комиссын нэгдсэн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 (хоёр) өдөрт багтаан холбогдох тушаалыг гаргана.

4.6.5. Сонгон шалгаруулалтын комиссын нэгдсэн дүгнэлт, Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалыг үндэслэн үнэлгээний комисс нь сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогчид сонгон шалгаруулалтын үнийн саналын босго үнийн зөрүүг төлөх тухай мэдэгдлийг, харин бусад оролцогч нарт шалгараагүй үндэслэлийг дурдсан мэдэгдлийг гарган энэ тухай журмын 3.6-д заасан холбоо барих утсаар болон шаардлагатай бол цахим шуудангийн хаягаар мэдэгдэнэ.

4.6.6.Мэдэгдсэнээс хойш ажлын 3 өдөрт багтаан мэдэгдлийг тухайн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн аваагүй бол энэ тухай тэмдэглэл үйлдэн журмын 3.3.2.1-д заасан шуудангийн хаягаар хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснээс хойш нийслэлд ажлын 5 (тав) өдөр, орон нутагт ажлын 10 (арав)өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түүнийг илгээснээс хойш ажлын 5 (тав) өдөр өнгөрснөөр мэдэгдлийг хүргүүлсэнд тооцно.

4.6.7.Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу сонгон шалгаруулалт зарласан боловч тухайн талбайд хүсэлт ирээгүй бол сонгон шалгаруулалтыг дахин зарлана.

4.6.8.Сонгон шалгаруулалтад шалгараагүй бусад оролцогчийн төлсөн босго үнийг энэхүү журмын 4.6.5-д заасан мэдэгдлийг хүргүүлснээс хойш ажлын 10 (арав) өдөрт багтаан буцаан олгоно.

4.7.Тусгай зөвшөөрөл олгох.

4.7.1. Шалгарсан оролцогч нь журмын 4.6.6-д заасан үнийн саналын босго үнийн зөрүүг төлсөн бол Кадастрын асуудал хариуцсан нэгж нь тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргаж түүнийг үндэслэн тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр, хайгуулын тусгай зөвшөөрлийг эрх олгох үйлчилгээний хөлсийг төлөх тухай мэдэгдлийг хүргүүлнэ. Оролцогч нь мэдэгдлийн дагуу төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол хайгуулын тусгай зөвшөөрлийг ажлын 3 (гурав) өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгоно.

4.7.2.Хайгуулын тусгай зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон талбайн булангийн цэгийн солбицлуудыг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна.

4.7.3. Журмын 4.6.5-д заасны дагуу үнийн саналын босго үнийн зөрүүг 4.6.6-д заасан хугацаанд төлөөгүй эсхүл тусгай зөвшөөрлийг авах боломжгүй тухайгаа мэдэгдсэн бол төрийн захиргааны байгууллага нь журмын 4.6.5-д заасан мэдэгдлийг хүчингүй болгож энэ тухай бичгээр мэдэгдэх бөгөөд тухайн талбайн сонгон шалгаруулалтад удаах өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийн үнийн саналыг хамгийн өндөр үнийн санал ирүүлсэнд тооцож, үнийн саналын оноог дахин гаргах ба нийлбэр оноогоор хамгийн өндөр оноо авсан оролцогчийг шалгарсанд тооцно.

4.7.4.Хэрэв тухайн талбайн сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан оролцогч нь сонгон шалгаруулалтын үнийн саналд тусгасан мөнгөн дүнг энэхүү журмын 4.6.5-д заасны дагуу төлөөгүй бол тус оролцогчийн босго үнийг улсын төсөвт оруулж, буцаан олгохгүй.

4.7.5.Төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон даруйд энэ тухай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн талбай байрших аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ.

4.7.6.Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга нь сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан тухай тайланг бичиж, санал ирүүлсэн материалуудын бүртгэлийг талбай тус бүрээр нь хөтөлж багцлан сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 10 (арав) өдөрт багтаан Төрийн захиргааны байгууллагын Кадастрын асуудал хариуцсан нэгжийн  архивт хүлээлгэн өгнө.

4.7.7.Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга нь сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан тухай тайланг бичиж, санал ирүүлсэн материалуудын бүртгэлийг талбай тус бүрээр нь хөтөлж багцлан сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 10 (арав) өдөрт багтаан Төрийн захиргааны байгууллагын Кадастрын асуудал хариуцсан нэгжийнархивт хүлээлгэн өгнө.

ТАВДУГААР ЗҮЙЛ

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын комисс болон оролцогчийн эрх, үүрэг

5.1.Сонгон шалгаруулалтын комиссын эрх, үүрэг.

5.1.1.Сонгон шалгаруулалтыг урилгад заасан газарт, дурдсан хугацаанд нь эхлүүлэх;

5.1.2.Сонгон шалгаруулалт явуулах тухай холбогдох тушаал, шийдвэрийг танилцуулах, оролцогчдоос сонирхсон асуудлаар тавьсан асуултанд тайлбар өгөх;

5.1.3.Сонгон шалгаруулалт зарласан талбайд1 (нэг) болон түүнээс дээш санал ирсэн бол сонгон шалгаруулалтыг хүчинтэйд тооцох;

5.1.4.Сонгон шалгаруулалт зарласан талбайд ирүүлсэн бүх сонгон шалгаруулалтын хүсэлт болон түүнд хавсаргасан материалыг энэ журамд заасан шаардлагыг хангаагүй бол сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулах тухай дүгнэлт гаргах;

5.1.5.Сонгон шалгаруулалтын үйл явцыг баримтжуулж, тухай бүр тэмдэглэл үйлдэх;

5.1.6.Сонгон шалгаруулалтын журамд хугацаа заасан үйл ажиллагаануудыг тодорхой шалтгааны улмаас хугацаанд нь багтаан явуулах боломжгүй болсон тохиолдолд комиссын гишүүдийн хурлаар шийдвэрлэн оролцогч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэн хугацааг өөрчилж болно./энэ заалтыг УУХҮС-ын 2020 оны А/16 дугаар тушаалаар нэмсэн/

Сонгон шалгаруулалтын саналд үнэлгээг үнэн зөв өгөх.

5.2.Сонгон шалгаруулалтад оролцогчийн эрх, үүрэг.

5.2.1.Сонгон шалгаруулалтын журамтай танилцах;

5.2.2.Сонгон шалгаруулалтын урилгаар зарласан хэд хэдэн талбайн сонгон шалгаруулалтад оролцох;

5.2.3.Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлттэй танилцах;

5.2.4.Сонгон шалгаруулалтын саналыг үнэн зөв бүрдүүлэх;

5.2.5.Сонгон шалгаруулалтын комиссын шийдвэрт гомдол гаргах.

ЗУРГААДУГААР ЗҮЙЛ

Бусад зүйл

6.1.Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага.

6.1.1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэд хавсаргасан баримт бичиг нь энэхүү журмын 3.3.1-д заасан шаардлагыг хангаагүй, баримтаар нотлогдоогүй, холбогдох байгууллагаас олгосон хуулийн этгээдийн болон татварын албаны тодорхойлолт, боловсролын үнэмлэх, гэрчилгээ, тоног төхөөрөмжийн гэрчилгээ зэрэг сонгон шалгаруулалтын бичиг баримтыг дуурайлган хийсэн, эсхүл сонгон шалгаруулалтад оролцох зорилгоор тэдгээр бичиг баримтад засвар, өөрчлөлт оруулсан нь илэрхий байвалсонгон шалгаруулалтын комисс үнэлгээ хийхээс татгалзаж, энэ тухай хурлын тэмдэглэлд тусгана.

6.1.2.Сонгон шалгаруулалтын саналыг үнэлэх явцад комиссын гишүүн нь энэхүү журамд заасныг зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашигласан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

6.1.3.Тухайн сонгон шалгаруулалтад оролцогч нь хэт өндөр үнийн саналыг /бусад оролцогчдын үнийн саналаас 50-иас дээш хувиар их/ ирүүлсэн боловч төлөхөөс татгалзвал тухайн оролцогчийг энэ журмаар зохицуулагдаж байгаа сонгон шалгаруулалтад дахин оролцуулахгүй.

6.2.Маргааныг хянан шийдвэрлэх.

6.2.1.Сонгон шалгаруулалтад оролцогч нь сонгон шалгаруулалтын явцад өөрийнх нь эрх ашиг зөрчигдсөн, сонгон шалгаруулалтын комисс энэхүү журамд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногт багтаан төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах бөгөөд гомдолд нотлох баримтыг хавсаргана.

6.2.2.Төрийн захиргааны төв байгууллага нь гаргасан гомдлын дагуу сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг шалгах эрх бүхий ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр томилох бөгөөд ажлын хэсгээс гомдлыг ажлын 5 хоногт багтаан хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг гомдол гаргагчид мэдэгдэнэ.

6.2.3.Сонгон шалгаруулалтад оролцогч нь Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

6.3.Бусад асуудал.

6.3.1.Энэхүү журамд заасан сонгон шалгаруулалтын саналыг бүртгэх дэвтрийн маягтыг Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батална.

6.3.2.Сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогчийн техникийн саналд тусгасан хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хугацаанд нь гүйцэтгэсэн эсэх, түүнийг хайгуулын ажлын жилийн тайланд тайлагнасан эсэхэд Төрийн захиргааны байгууллага хяналт тавьж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажилллана.

 

МАЯГТ 1

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН

ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

...... оны ... дугаар сарын ....-ны өдөр

....................................................................

(аж ахуйн нэгжийн нэр)

 

..................................................                    ..............................................................                  ............................................................

          (талбайн нэр)                                       (аймаг, нийслэл)                                  (сум, дүүрэг)

 

 

 

Шалгуур үзүүлэлт

Жишиг

оноо

Онооны хязгаар

Нийт оноо хүртэл

1

Төслийн баримт бичгийн үнэлгээ

25

 

1.1

Геологи хайгуулын ажлын талаар

0-15

 

Арга, аргачлал, төлөвлөлт оновчтой, дэвшилтэт аргачлал, техник технологийн шийдэл бүхий,өмнөх судалгааны материалыг бүрэн судалсан

13-15

 

 

Арга, аргачлал, төлөвлөлт оновчтой, дэвшилтэт аргачлал, техник технологийн шийдэл бүхий,өмнөх судалгааны материалыг бүрэн судлаагүй

10-12

 

Арга, аргачлал, төлөвлөлт оновчтой, өмнөх судалгааны материалыг бүрэн судалсан

7-9

 

Арга, аргачлал, төлөвлөлт оновчгүй, дэвшилтэт аргачлал, техник технологийн шийдэл бүхий, өмнөх судалгааны материалыг бүрэн судлаагүй

4-6

 

Арга, аргачлал, төлөвлөлтгүй, дэвшилтэт аргачлал, техник технологийн шийдлийг үйл ажиллагаандаа тусгаагүй, өмнөх судалгааны материалыг бүрэн судлаагүй

1-3

 

1.2

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөлт, ажлын нэр төрөл, түүнд зарцуулах зардлын хэмжээ, хэрэгжүүлэх хугацааг харгалзан

0-6

 

Бүрэн хангалттай

6

 

 

Хангалттай

3

 

 

Хангалтгүй

0

 

1.3

Орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө

0-4

 

 

Энэхүү журмын 3.3.2.8 дугаар заалтыг хангасан

4

 

 

Энэхүү журмын 3.3.2.8 дугаар заалтыг хангаагүй

0

 

2

Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал болон тэдгээрийн туршлага чадвар

11

 

2.1

Төсөлд ажиллах Монгол ажилтнуудын эзлэх хувь 100% бол

3

1-3

 

Төсөлд ажиллах Монгол ажилтнуудын эзлэх хувь 90%-аас дээш бол

2

 

Төсөлд ажиллах Монгол ажилтнуудын эзлэх хувь 90% буюу түүнээс доош бол

1

 

2.2

Төсөлд МУ-ын зөвлөх геологич ажиллах бол

3

0-3

 

Төсөлд МУ-ын мэргэшсэн геологич ажиллах бол

2

 

Төсөлд МУ-ын зөвлөх болон мэргэшсэн геологич аль аль нь байхгүй бол

1

 

2.3

Төсөлд оролцох ИТАжилтан болон Геологичид нь 100 хувь үндсэн ажилтантай бол

5

1-5

 

Төсөлд оролцох ИТАжилтан болон Геологичид нь үндсэнболон гэрээт ажилчидаас бүрдэх бол

3-4

 

Төсөлд оролцох ИТАжилтан болон Геологичид нь 100 хувь гэрээт ажилтантай бол

2

 

Төсөлд ямар нэг тодорхой ИТАжилтан болон геологич тусгагдаагүй бол

1

 

3

Геологи, хайгуулын ажлын болон үйл ажилагааны туршлага

10

 

3.1

Геологи, хайгуулын салбарт 10-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан бол

4

1-4

 

Геологи, хайгуулын 5-10-н жил үйл ажиллагаа явуулсан бол

2-3

 

Геологи, хайгуулын салбарт 5 хүртэл жил үйл ажиллагаа явуулсан бол

1

 

3.2

Бусад салбарт 10-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан бол

3

1-3

 

Бусад салбарт 6-10 жил үйл ажиллагаа явуулсан бол

2

 

 

Бусад салбарт 5 хүртэл жил үйл ажиллагаа явуулсан бол

 

1    

3.3

 

3

 

1-2

 

Геологи хайгуулын төсөл, үйл ажиллагааг бие даан явуулсан, хангалттай баялаг туршлагатай    

Геологи хайгуулын төсөл, үйл ажиллагаа явуулсан болон туслан гүйцэтгэгчээр оролцож байсан

/3 дугаар хэсэгт УУХҮС-ын 2020 оны А/16 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/

1-3

 

4

Төсөлд ажиллах техник тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал

9

 

4.1

Төсөл хэрэгжүүлэгч ААН геологи, хайгуулын ажил гүйцэтгэх өөрийн эзэмшлийн өрмийн, геофизикийн болон бусад техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бол

7-9

1-9

 

4.2

Төсөл хэрэгжүүлэгч ААН геологи, хайгуулын ажил гүйцэтгэх өрмийн, геофизикийн болон бусад техник тоног төхөөрөмжийн 50-аас дээшгүй хувийг түрээсэлдэг бол

4-6

 

4.3

Төсөл хэрэгжүүлэгч ААН геологи, хайгуулын ажил гүйцэтгэх өрмийн, геофизикийн болон бусад техник тоног төхөөрөмжийг бүгдийг түрээсэлдэг бол

1-3

 

НИЙТ ОНОО

55

 

Үнэлгээг баталгаажуулсан:

 

Сонгон шалгаруулалтын комиссын дарга/...................................................../

 

Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга/...................................................../

 

Сонгон шалгаруулалтын комиссын гишүүд                                                                                                                                                / ..................................................../

                                                                      /..................................................../

                                                                      /.................................................../

/..................................................../