- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 57
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Гадаадын хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад оруулж байгаа болон гадаадад гуйвуулж байгаа хөрөнгийн хөдөлгөөнийг бүртгэх журмыг Монголбанктай зөвшилцөн 1994 оны 2 дугаар улиралд багтаан боловсруулж мөрдүүлэхийг Сангийн сайд Д.Даваасамбуу, Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт, Гаалийн ерөнхий газрын дарга Г.Сэсээр нарт даалгасугай.
3.Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, лавламжийн агуулгатай баримт бичгийг англи хэл дээр эмхлэн бэлтгэж 1994 оны 2 дугаар улиралд багтаан хэвлэж гаргахыг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гадаадын хөрөнгө оруулах тухай хуулийг мөрдөхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай" БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 207 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ
Текст томруулах
A
A
A

1994 оны 3 дугаар сарын 9-ний өдөр |
Улаанбаатар хот |