A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР (Засгийн газрын 2020 оны 155 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 58 дугаар
тогтоолын хавсралт


ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

(Засгийн газрын 2020 оны 155 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Эрүүл мэндийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх) нь Эрүүл мэндийн сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн эрүүл мэндийн болон эрүүл мэндийн даатгалын бодлогыг төлөвлөх, боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, төрийн захиргааны удирдлагаар хангах, салбарын эдийн засаг, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжилтийг хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх асуудлыг хамарсан үйл ажиллагааны болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ыг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;

-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Хууль тогтоомжийн тухай хууль;

-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль;

-Захиргааны ерөнхий хууль;

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

-Төсвийн тухай хууль;

-Эрүүл мэндийн тухай хууль;
-Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль;

-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль;

-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль;

-Нийгмийн даатгалын тухай хууль;

-Бусад холбогдох хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад хууль эрх зүйн орчны өөрчлөлт, салбарын тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, зорилтуудыг харгалзан өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, олон улсын туршлага, өмнөх хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлсэн туршлага, сургамжид үндэслэсэн болно.

1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны эрүүл мэндийн талаарх бодлого, зорилт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын танхимд дээр дурдсан хүрээнд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Яам нь салбарын бодлого, төлөвлөлт болон бодлогын хэрэгжилт, түүний үр дүн, төсвийн зарцуулалтын харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн цар хүрээтэй хандаж, эрүүл мэндийн салбарыг зөв зохистой бодлого, зохицуулалтаар удирдана.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын үндсэн хэрэглэгч

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тогтооход чухал ач холбогдолтойг харгалзан энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг хамруулав:

Эрүүл мэндийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газрын танхим байна. Яамны бодлого, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги болон төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын зорилтууд, сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж, сайдын үйл ажиллагаанд цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхэд оршино.

2.2. Тэргүүлэх чиглэл

Яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй байна:

2.2.1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын тогтвортой хөгжлийн зорилт, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын монгол хүний эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилго, зорилтын хэрэгжилтийг хангах;

2.2.2. эрүүл мэндийн салбарын удирдлагын чадавхийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох;

2.2.3. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нийт хүн амд хүргэх, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанаржуулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх нөөцийг бүрдүүлэх, чадавхийг бэхжүүлэх;

2.2.4. яамны үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, сайд, Засгийн газрын танхимд үзүүлэх зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэгийг мэргэшлийн өндөр түвшинд хүргэх.

2.3. Эрхэм зорилго

Яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэн бүрт аюулгүй, чанартай хүргэх замаар амьдралын чанарыг сайжруулж, хүн амын дундаж наслалтыг уртасгахад оршино.

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1. эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, бодлогын нөлөөллийн үнэлгээ хийх, эрүүл мэндийн даатгалын болон цахим мэдээллийн технологийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийн нэгдсэн удирдлагаар хангах;

2.4.2. салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, биелэлтийг хангуулах, тайлагнах, улсын төсвийн санхүүжилтийн уялдаа холбоог хангах;

2.4.3. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, гадаад хамтын ажиллагааг хариуцах;

2.4.4. эрүүл мэндийг дэмжих орчин бий болгоход чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, салбар болон салбар хоорондын шуурхай удирдлагын үйл ажиллагааг уялдуулах;

2.4.5. хүн амд хүртээмжтэй, чанартай, аюулгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, чанарын баталгаажилтын үйл ажиллагааг зохицуулах;

2.4.6. эрүүл мэндийн салбар дахь үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эм үйлдвэрлэл, эрүүл мэндийн технологийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх;

2.4.7. эрүүл мэндийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, санхүүгийн дотоод аудит хийх, статистик мэдээлэл гаргах, судалгаа, мэдээллээр хэрэглэгчийг хангах.

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

Яам нь үйл ажиллагааны стратегийн зорилтуудтай уялдсан дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1. эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлын судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгцээний төлөвлөлт хийх, хууль тогтоомж болон бодлогын баримт бичгийн хувилбар, төлөвлөгөө, зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.2. эрүүл мэндийн салбарын цахим мэдээллийн технологийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, салбарын мэдээллийн программ, техник хангамжийн нэгдсэн байдал, аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах;

2.5.1.3. эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн арга, жишиг өртөгийг судлах, бодлого, дүрэм, журмын төсөл, даатгагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар санал боловсруулах.

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1. салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, цалин хөлсний бодлогыг судалж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг боловсруулах, зохицуулах, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлагнах;

2.5.2.2. эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хэрэгцээнд дүн шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, зураг төсөв, техникийн үзүүлэлтийг бэлтгэх, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах.

Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1. яамны үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжилтийг зохион байгуулах, эрүүл мэндийн байгууллагын болон хүний нөөцийн хөгжлийг дэмжих арга хэмжээг зохицуулах, яам, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах;

2.5.3.2. эрүүл мэндийн чиглэлээрх хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулж давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, салбарын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах ажлыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах;

2.5.3.3. гадаад хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэлтэй уялдуулан зохион байгуулах, хөгжлийн албан ёсны тусламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэх.

2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1. хүн амын өвөрмөц бүлгүүдийн эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх болон халдварт, халдварт бус өвчлөл, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, тэмцэх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааны нэгдсэн удирдлагаар хангах;

2.5.4.2. эрүүл мэндийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, олон нийтийн оролцоо, олон улсын болон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэвлэл мэдээлэлтэй харилцах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэх;

      2.5.4.3. шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулахад шуурхай удирдлагаар хангах;

    2.5.4.4. нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөлийн тайван цагийн бэлэн байдал, хариу арга хэмжээг төлөвлөх, нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөл үүссэн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хөрш орнуудтай харилцах, эрсдэлийн үеийн мэдээ мэдээлэл, харилцаа холбоо, хариу арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах.

2.5.5. Үйл ажиллагааны 5 дугаар зорилтын хүрээнд:

2.5.5.1. эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээг хүн амд үзүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.5.2. эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлага, чанарын хөгжил, эрүүл мэндийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангах ажлыг зохион байгуулах;

2.5.5.3. эмнэлгийн тусламж, үйлчилгээний болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн алдаанаас сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;

2.5.5.4. уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

2.5.6. Үйл ажиллагааны 6 дугаар зорилтын хүрээнд

2.5.6.1. эрүүл мэндийн чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, практикт нэвтрүүлэх, үр дүн, үр ашгийг тооцох үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах;

2.5.6.2. эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал, онцлогт тохирсон эрүүл мэндийн технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний техникийн зохицуулалт, стандарт, эмнэлзүйн заавар боловсруулах, шинэчлэх үйл ажиллагааг зохицуулах, арга зүйн нэгдсэн удирдамжаар хангах;
2.5.6.3. эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн чанарын хяналт, тохируулга, баталгаажуулалт, засвар үйлчилгээний үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах,

2.5.6.4. эм зүйн салбарт сайн засаглалыг бэхжүүлэх, чанарын баталгаатай, аюулгүй эм, эмнэлгийн хэрэгслээр хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэх, дотоодын эмийн үйлдвэрт эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг бүрэн нэвтрүүлж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах.

2.5.7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

2.5.7.1. эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулах, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах;

2.5.7.2. эрүүл мэндийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нь үнэлэх;

2.5.7.3. хуульд заасны дагуу дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах.

2.6. Үйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

 

Гурав. Яамны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтлав:

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой байх (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагаа тодорхой илэрхийлэгдэж байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх (Төрийн нарийн бичгийн даргаас доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах);

3.1.6. улс төржихгүй байх (тухайн яамны албан хаагчид эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан байх);

3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд бодитой, үр өгөөжтэй байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загвартай байна:

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратеги болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:

3.3.1. бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, бодлогын нөлөөллийн үнэлгээ хийх, эрүүл мэндийн даатгалын болон цахим мэдээллийн технологийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийн нэгдсэн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээж, эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлын судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгцээний төлөвлөлт хийх, хууль тогтоомж болон бодлогын баримт бичгийн хувилбар, төлөвлөгөө, зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах; эрүүл мэндийн салбарын цахим мэдээллийн технологийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, салбарын мэдээллийн программ, техник хангамжийн нэгдсэн байдал, аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах; эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн арга, жишиг өртгийг судлах, бодлого, дүрэм, журмын төсөл, даатгагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар санал боловсруулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд эрүүл мэндийн цахим мэдээллийн нэгж, эрүүл мэндийн даатгалын бодлогын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын нэгдсэн бодлогын дүн шинжилгээ хийх болон эрүүл мэндтэй холбоотой хуулийн төсөл, бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, боловсронгуй болгох, эрүүл мэндийн бодлогыг бусад салбарын бодлогод тусгах, уялдуулах, төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагын хөгжил, удирдлага, зохион байгуулалт болон эрүүл мэндийн салбарын хүний нөөц, мэдээллийн технологийг хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангах, программ, техник хангамжийн аюулгүй байдлыг хангах, сайжруулах ажлыг зохион байгуулах, эрүүл мэндийн даатгалын бодлогыг төлөвлөж санал гаргах, төсвийн ерөнхийлөн захирагчаас аймгийн Засаг даргатай байгуулах гэрээг салбарын бодлого, төлөвлөлт, тэргүүлэх чиглэл, хэрэгцээтэй уялдуулан боловсруулахад чиглэгдэж, сайдыг салбарын бодлого, хөгжлийн асуудлаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төрийн өмчийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, бусад төрийн захиргааны төв байгууллагууд, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага байна.

3.3.2. эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, биелэлтийг хангуулах, тайлагнах, улсын төсвийн санхүүжилтийн уялдаа холбоог хангах үндсэн үүрэг хүлээж, салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, цалин хөлсний бодлогыг судалж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг боловсруулах, зохицуулах, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлагнах; эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хэрэгцээнд дүн шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, зураг төсөв, техникийн үзүүлэлтийг бэлтгэх, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд эдийн засаг, санхүүгийн нэгж, хөрөнгө оруулалтын нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, эдийн засаг, санхүүжилттэй холбоотой судалгаа, дүн шинжилгээ хийх, эрүүл мэндийн бодлого, тэргүүлэх чиглэлийг дэмжсэн санхүүжилтийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх, санхүүжилтийг тусламж, үйлчилгээний чанар, гүйцэтгэлтэй уялдуулах, төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, боловсронгуй болгоход чиглэгдэж, сайдыг салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төрийн өмчийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, бусад төрийн захиргааны төв байгууллагууд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага болон аж ахуйн нэгж байна.

3.3.3. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, гадаад хамтын ажиллагааг хариуцах үндсэн үүрэг хүлээж, яамны үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжилтийг зохион байгуулах, эрүүл мэндийн байгууллагын болон хүний нөөцийн хөгжлийг дэмжих арга хэмжээг зохицуулах, яам, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах; эрүүл мэндийн чиглэлээрх хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулж давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, салбарын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах ажлыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах; гадаад хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэлтэй уялдуулан зохион байгуулах, хөгжлийн албан ёсны тусламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, албан хэрэг хөтлөлтөд хяналт тавих, яамны үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг явуулах замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, түүнчлэн хууль тогтоомжийн төсөл боловсруулахад эрх зүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах, салбартай холбоотой гэрээ, хэлэлцээр, протоколын төслийг хянах, хэрэгжилтэд хяналт тавих, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, эрх зүйн маргаанд яамыг төлөөлөн оролцох, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, зохицуулах, эрүүл мэндийн салбар дахь олон улсын хамтрагч талуудын тусламж, дэмжлэгийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулж, гадаад зээл, тусламжийн үр дүн, үр ашгийг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, эрүүл мэндийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, бусад төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага байна.

3.3.4 нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд эрүүл мэндийг дэмжих орчин бий болгоход чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, салбар болон салбар хоорондын шуурхай удирдлагын үйл ажиллагааг уялдуулах үндсэн үүрэг хүлээж, хүн амын өвөрмөц бүлгүүдийн эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх болон халдварт, халдварт бус өвчлөл, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, тэмцэх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааны нэгдсэн удирдлагаар хангах; эрүүл мэндийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, олон нийтийн оролцоо, олон улсын болон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэвлэл мэдээлэлтэй харилцах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэх; шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулахад шуурхай удирдлагаар хангах; нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөлийн тайван цагийн бэлэн байдал, хариу арга хэмжээг төлөвлөх, нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөл үүссэн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хөрш орнуудтай харилцах, эрсдэлийн үеийн мэдээ мэдээлэл, харилцаа холбоо, хариу арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн тухайлбал халдварт болон халдварт бус өвчний хяналт, дархлаажуулалт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, өсвөр үе, залуучууд, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал, орчны эрүүл мэндийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хүн амд эрүүл мэндийн боловсролыг төлөвшүүлэх, эрүүл зан үйл, аж төрөх ёсыг хэвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах, олон нийттэй харилцах, эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндэд үзүүлэх нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах ажлыг зохион байгуулах, зохицуулах, халдварт өвчний хяналт, сэргийлэлт, биотерроризмаас сэргийлэх бодлогын хэрэгжилтийн зохицуулалтаас гадна эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ болон эрсдэлийн үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах, олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийг хангах талаар сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох бүх байгууллагад зохион байгуулалт, мэргэжлийн бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд энэ үйлчилгээний шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь нутгийн захиргааны байгууллага, холбогдох яам, Онцгой байдлын ерөнхий газар, мэргэжлийн хяналтын бүх шатны байгууллага, лаборатори, нийгмийн эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага байна.

3.3.5. эмнэлгийн тусламжийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дүгээр зорилтын хүрээнд хүн амд хүртээмжтэй, чанартай, аюулгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, чанарын баталгаажилтын үйл ажиллагааг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээг хүн амд үзүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлага, чанарын хөгжил, эрүүл мэндийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангах ажлыг зохион байгуулах; эмнэлгийн тусламж, үйлчилгээний болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн алдаанаас сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах; уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын нэгж, уламжлалт анагаах ухааны нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ, түүний дотор эх барих, сэргээн засах, сувилахуйн тусламж, үйлчилгээ, уламжлалт анагаах ухаан, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж зохицуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал хоорондын болон үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх магадлан итгэмжлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох байгууллагын удирдлагад зохион байгуулалтын болон мэргэжлийн бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн өвөрмөц хэрэгцээт бүлгүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэх үйл ажиллагааг зохицуулахаас гадна нийтийг хамарсан гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төлөвлөж зохион байгуулна.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд, нутгийн захиргааны байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам болон бусад төрийн захиргааны төв байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, мэргэжлийн хяналтын бүх шатны байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага байна.

3.3.6. эм, үйлдвэрлэл технологийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбар дахь үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эм үйлдвэрлэл, эрүүл мэндийн технологийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх үндсэн үүрэг хүлээж, эрүүл мэндийн чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, практикт нэвтрүүлэх, үр дүн үр ашгийг тооцох үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах; эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал, онцлогт тохирсон эрүүл мэндийн технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний техникийн зохицуулалт, стандарт, эмнэлзүйн заавар боловсруулах, шинэчлэх үйл ажиллагааг зохицуулах, арга зүйн нэгдсэн удирдамжаар хангах; эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн чанарын хяналт, тохируулга, баталгаажуулалт, засвар үйлчилгээний үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах, эм зүйн салбарт сайн засаглалыг бэхжүүлэх, чанарын баталгаатай, аюулгүй эм, эмнэлгийн хэрэгслээр хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэх, дотоодын эмийн үйлдвэрт эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг бүрэн нэвтрүүлж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь эм хангамжийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чанарын баталгаатай, аюулгүй эмийг бүртгэн эмчилгээнд сонгон хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг тасралтгүй, жигд, хүртээмжтэй байлгахад чиглэсэн арга хэмжээг оновчтой зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд хэрэглэх эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эрүүл мэндийн салбар дахь үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, практикт нэвтрүүлэх, үр дүн, үр ашгийг тооцох, эрүүл мэндийн байгууллага, тусламж, үйлчилгээний шатлал, онцлогт тохирсон чанар, стандарт, аюулгүй байдлыг хангасан хүртээмжтэй, иж бүрэн оновчтой эрүүл мэндийн шинэ технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, шинжлэх ухаан, технологийн сан болон олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл болон инновацийг дэмжин хөгжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, эмнэлзүйн заавар, хөтөч, хяналтын хуудас боловсруулах, шинэчлэх үйл ажиллагааг зохицуулах, арга зүйн нэгдсэн удирдамжаар хангах, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн чанарын хяналт, нэгдсэн нэршил, ангилал, бүртгэл, хөрөнгийн төлөвлөлтийн цахим тогтолцоог бий болгох шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгж байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь стандартчилал, хэмжилзүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хил, гааль, хууль, мэргэжлийн хяналтын байгууллага, анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болон эм үйлдвэрлэгч, импортлогч, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч, эмийн сан болон бусад аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага байна

3.3.7. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд эрүүл мэндийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад      хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, санхүүгийн дотоод аудит хийх, статистик мэдээлэл гаргах, судалгаа, мэдээллээр хэрэглэгчийг хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулах, статистик мэдээ гаргах, хэрэглэгчийг мэдээллээр хангах; эрүүл мэндийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нь үнэлэх; хуульд заасны дагуу дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хэрэгжилтэд холбогдох хууль тогтоомжийн дагуу дотоод аудит хийх замаар яамны бүтцийн нэгжүүд, бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажилд оролцож байгаа байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааны үр дүнг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгж байх бөгөөд энэ үйлчилгээг шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам болон бусад төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага байна.

 


---оОо---