- Нүүр
- Сайдын тушаал
- “ТЕХНОЛОГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ДАМЖУУЛАХ ХООЛОЙ” /БНбД 41-06-18/
Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр тушаалын хавсралт
“ТЕХНОЛОГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ДАМЖУУЛАХ
ХООЛОЙ” /БНбД 41-06-18/
1. Хамрах хүрээ
Энэхүү норм ба дүрэм нь хагас болон бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологийн тоног төхөөрөмжүүд, хий ба уур, шингэн төлөвт байгаа 0,001 МПа-аас 100 МПа даралтад ажиллах төрөл бүрийн бодис тээвэрлэх зориулалттай технологийн шугам хоолойд үйлчилнэ.
Энэхүү норм ба дүрэм нь технологийн тоног төхөөрөмж, технологийн шугам хоолой /цаашид “технологийн тоног төхөөрөмж”, “шугам хоолой” гэнэ/ -г угсрах, хүлээн авах, туршилт тохируулгын ажил гүйцэтгэх ерөнхий дүрмийг тогтооно.
2. Норматив ишлэл
Энэхүү норм ба дүрэмд дор жагсаасан норматив ишлэлүүдийг ашигласан. Ишлэлийн хувьд, тухайн иш татсан хэвлэлийн хамгийн сүүлийн албан ёсны хэвлэлээс иш татан (нэмэлт өөрчлөлтийг оролцуулан) мөрдөнө.
MNS 1953:1999 Даралт хэмжих хэрэгсэл. Нэр томъёо, тодорхойлолт
MNS 0359:1989 Усны аж ахуй, гидротехник, урсгал усны нэр томъёо, тодорхойлолт
MNS 5085-2001 Дулааны эрчим хүч, нэр томъёо, тодорхойлолт
MNS6279:2011 Ус хангамж, ариун цэврийн байгууламж, нэр томъёо тодорхойлолт-тайлбар толь
3. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
3.1 Тоног төхөөрөмж, шугам хоолойн угсралтыг холбогдох техникийн баримт бичиг, БНбД, стандарт, техникийн нөхцөл, технологийн дагуу хийж гүйцэтгэнэ.
3.2Тоног төхөөрөмж, шугам хоолойн угсралтыг хийж гүйцэтгэхдээ батлагдсан ажлын зураг төсөл, ажил гүйцэтгэх төсөл, үйлдвэрлэгч байгууллагын техникийн шаардлага зэргийг баримтлана.
3.3 Тоног төхөөрөмж, шугам хоолойн угсралтыг хэсэгчилсэн ба иж бүрэн зангилааны аргаар хийж гүйцэтгэнэ.
Тайлбар.
1. Хэсэгчилсэн зангилгааны арга гэж барилга угсралтын ажлаас үл хамааран, өөр хоорондоо уялдаа холбоотой тоног төхөөрөмж, шугам хоолойн зангилгаа хэсгийг угсралтын талбайд угсарч, туршилт тохируулга хийх үйл ажиллагааг хэлнэ.
2. Иж бүрэн зангилааны арга гэдэг нь барилга үйлдвэрлэлийн бааз буюу үйлдвэрлэгч байгууллагыг түшиглэн тоног төхөөрөмж, шугам хоолойг иж бүрэн цогцолбор байдлаар нь буюу технологийн шугам, дамжлага байдлаар угсарч, туршиж шалгаад барилгын талбайд авчирч угсрах үйл ажиллагааг хэлнэ.
3.4 Угсралтын байгууллагад очих техникийн баримт бичигт (3.2-тзаасан) дараах зүйлүүд тусгагдсан байна. Үүнд:
а) захиалагч, гүйцэтгэгч байгууллагын харилцан тохиролцож баталсан угсрагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн болон технологийн шаардлага, угсралтын ажлыг хийж гүйцэтгэх аргууд;
б) зураг төслийн байгууллага, захиалагч, гүйцэтгэгч байгууллагуудын зөвшөөрлөөр барилга объектыг бүтэц, хэмжээ, технологийн зангилаа бүрээр нь хувааж ангилсан байдал;
в) тоног төхөөрөмж, түүний зангилаа хэсгийг барилгын талбайд суурилуулах арга, шаардагдах машин механизм, жин, овор ихтэй тоног төхөөрөмж, ачаа өргөгчийн тодорхойлолт, барилгын хана таазны нүх, зөөврийн зориулалттай байнгын болон түр зам, түр хугацаанд нэмэлт ачаа авахад барилгын бүтээцийг хүчитгэх арга шийдэл, тоног төхөөрөмжийг байран дээр нь эргүүлж тааруулан тохируулах арга;
г) тоног төхөөрөмжийг байрлуулахад шаардагдах суурийн болон байрлалын геодезийн тэмдэгтийн тооцоо, зураглал;
3.5 Ерөнхий гүйцэтгэгч нь барилга байгууламжийн бүтээцийн шийдэл, барилгын ажил зохион байгуулах төсөл мөн түүнчлэн иж бүрэн зангилааны аргаар үйлдвэрлэл явуулах үндсэн нөхцөлийг тодорхойлно. Технологийн бүрдлийг зураг төслийн дагуу авч үзэж үнэлэлт дүгнэлт өгөх ажилд угсралтын байгууллагыг татан оролцуулна.
3.6 Захиалагч бүрэн хянагдаж угсралт хийхийг зөвшөөрсөн ажлын зураг төсөл, техникийн баримт бичгийг ерөнхий гүйцэтгэгч байгууллагад хүлээлгэн өгнө.
3.7 Угсралтын байгууллагатай зөвшөөрөлцөж боловсруулсан материал хангамжийн графикийн дагуу материал, хийц бэлдэц, шугам хоолой, тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.
3.8 Тоног төхөөрөмж, шугам хоолойд энэ дүрмийн 7 дугаар бүлэгт заасны дагуу хэсэгчилсэн туршилт, шалгалтыг хийх ба түүнийг хүлээн авах тухай актад ажлын комисс гарын үсэг зурсан тохиолдолд тоног төхөөрөмж, шугам хоолойн угсралтын ажил дууссанд тооцно. Тоног төхөөрөмжийн угсралтын ажил дуусаж, хэсэгчилсэн туршилт шалгалтын ажил хийгдсэний дараа захиалагч энэ дүрмийн хавсралт А-д заасаны дагуу иж бүрэн байдлаар тоног төхөөрөмжүүдэд туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэнэ.
3.9 Угсрагч байгууллага барилга объект бүр дээр тоног төхөөрөмж, шугам хоолойн угсралтын ажлыг хийх явцад “Барилгын ажлын дэвтэр”-ийг тогтмол хөтөлж, энэ дүрмийн хавсралт Б-д заасны дагуу техникийн баримт бичгийг бүрдүүлнэ.
4. Угсралтын бэлтгэл ажил
4.1. Ерөнхий шаардлага
4.1.1. Тоног төхөөрөмж, шугам хоолойн угсралтын ажлыг эхлэхийн өмнө барилга-угсралтын ажлыг зохион байгуулах болон энэ дүрмийн шаардлагын дагуу бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
4.1.2. Захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, угсрагч байгууллагууд хамтран техник, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг тодорхойлсон байна. Үүнд:
а) захиалагчаас барилга объектын технологийн шугам, технологийн дамжлага бүрийн тоног төхөөрөмж, материалыг иж бүрдүүлж объектод нийлүүлэх нөхцөл;
б) барилга угсралт, тоног төхөөрөмж, туршилт тохируулгын ажлуудын технологийн дарааллыг тооцож, төхөөрөмж, хийц бэлдэц, үндсэн ба туслах материалыг нийлүүлэх “Материал хангамжийн график”;
в) нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн төвшин нь холбогдох стандарт, техникийн нөхцөл, угсралтын ажлын технологийн шаардлага хангасан байдал;
г) угсрагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, тэдгээрийн техникийн хүч чадал;
д) хүнд жинтэй, овор ихтэй тоног төхөөрөмжийг зөөж тээвэрлэх, угсрагдах байранд хүргэх техникийн нөхцөл;
4.1.3. Тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг эхлэхийн өмнө угсралтын байгууллага дараах бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:
а) тоног төхөөрөмж, шугам хоолойн угсралтын ажил гүйцэтгэх төсөл (АГТ) хийж батлуулсан байх;
б) тоног төхөөрөмж, шугам хоолойг иж бүрдүүлж технологийн болон тоног төхөөрөмжийн зангилаа хэсгийг угсрах талбайг бэлэн болгосон байх;
в) тоног төхөөрөмж, шугам хоолойг угсрах, хэсэгчлэн туршин шалгах төхөөрөмж, өргөх буулгах, зөөж тээвэрлэх машин механизмуудыг ажилд бэлтгэж, үйлдвэр, захиргаа аж ахуй, туслах зориулалтын барилга байгууламжуудыг ажил гүйцэтгэх төсөлд заасны дагуу бэлэн болгож, шугам хоолой, хийц эдлэлийг бэлтгэх, технологийн болон төхөөрөмжийн зангилаа хэсгийг иж бүрдүүлэх газар, туслах үйлдвэрийг ажилд бэлтгэсэн байх;
г) байгаль орчныг хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээг зохих норм, дүрмийн дагуу авч хэрэгжүүлсэн байна.
4.1.4. Захиалагч угсрагдах тоног төхөөрөмж, хийц эдлэл, материалыг нийлүүлэгч байгууллагаас хүлээн авч угсралтын талбайд татах, ерөнхий гүйцэтгэгч үйлдвэрийн барилга байгууламж болон тоног төхөөрөмж, шугам хоолой байрлах суурийг бэлтгэн угсрагч байгууллагад хүлээлгэн өгөх, тоног төхөөрөмж, шугам хоолой, хийц эдлэл технологийн тоног төхөөрөмжийн зангилаа хэсгүүдийг иж бүрдүүлж барилгын талбайд татах зэрэг бэлтгэл ажлуудыг төлөвлөлтийн дагуу угсралтын ажил эхлэхээс өмнө хийж гүйцэтгэсэн байна.
4.2. Тоног төхөөрөмж, хийц эдлэл, материалыг угсралтад нийлүүлэх
4.2.1. Нийлүүлэгч байгууллага, захиалагч (ерөнхий гүйцэтгэгч)-д тоног төхөөрөмж, хийц эдлэл, материалыг хүлээлгэн өгөхдөө дараах техникийн баримт бичгийг хавсаргасан байна. Үүнд:
а) тоног төхөөрөмж бусад тоноглолуудын хувьд: техникийн дагалдах бичиг;
б) бэлдэц хэлбэрээр бэлтгэсэн Ру нь 10 МПа-аас дээш даралтад ажиллах шугам хоолойн хувьд: хоолой түүний тулгуур бэхэлгээг угсрах ажлын зураг болон чанарыг илэрхийлсэн техникийн баримт бичиг;
в) материалын хувьд: үйлдвэрлэгч байгууллагын батламж бичиг;
Үйлдвэрлэгч байгууллагын техникийн баримт бичгийг захиалагч байгууллагын баталгаа бүхий баримт бичгээр орлуулж болно. Угсрах тоног төхөөрөмж шугам хоолой, хийц эдлэл бүрийн хэв загвар, тоо хэмжээ, техникийн хүчин чадал нь техникийн дагалдах бичигтэй тохирч байгаа эсэхийг шалгана.
4.2.2. Тоног төхөөрөмж, хийц эдлэл, материалыг ажлын зургийн дагуу технологийн зангилаа, блок байдлаар угсралтад өгнө. Ру нь 10 МПа-аас дээш даралтад ажиллах шугам хоолойг угсралтад бэлдэц хэлбэрээр багцалж нийлүүлнэ.
4.2.3. Тоног төхөөрөмж, хийц эдлэл, материалыг угсралтад нийлүүлэхдээ холбогдох техникийн дагалдах бичиг, ажлын зураг, стандарт, техникийн нөхцөл, технологийн шаардлагын дагуу шалгаж үйлдвэрлэгч байгууллагын баталгаат засварын хугацааг тодотгоно.
Тоног төхөөрөмжийг хүлээн авах үед илэрсэн согог гэмтлийг арилгах асуудлыг захиалагч хариуцна.
4.2.4. Техникийн нөхцөлд заагдсан баталгаат засварын хугацаа дууссан буюу ийм зааваргүй тоног төхөөрөмжийг нэг жилийн хугацааны дотор сорилт туршилт хийж, согог гэмтлийг бүрэн арилгуулж, ашиглалтын үеийн шаардлага хангасан нөхцөлд угсралтад нийлүүлэхийг зөвшөөрнө. Энэ тухай дүрмийн 5.2.1-д заасан техникийн баримт бичигт тэмдэглэсэн байна.
4.2.5 Угсрах тоног төхөөрөмж, хийц эдлэл, материалыг, ажил гүйцэтгэх төсөл, үйлдвэрлэгч байгууллагын техникийн баримт бичигт заасан шаардлагын дагуу хадгалж хамгаална.
Тоног төхөөрөмжийг үзлэг шалгалт хийх боломжтой бөгөөд ус чийг, тоос, гадны хүчний үйлчлэлээр эвдрэх, гажих зэргээс урьдчилан сэргийлж хадгална.
4.3. Угсралтын ажилд барилга байгууламж, суурийг хүлээлгэн өгөх
4.3.1. Тоног төхөөрөмж, шугам хоолойн угсралтад барилга байгууламжийг хүлээлгэн өгөхдөө ажил гүйцэтгэх төсөл болон энэ дүрмийн 5.1.3-д заасан ажлыг хийж, газар доорх инженерийн шугам сүлжээ, түүний газар шорооны ажил бүрэн дуусаж, хөрсийг төслийн тэмдэгт хүртэл нягтруулсан байхаас гадна өргөх ба дүүжинт краны зам тавигдаж, шал хана, тааз сувагнаас авах татуурган бэхэлгээнүүд хийгдсэн байна. Мөн шугам хоолой угсрахад зориулсан нүхийг гаргаж, тулгуур бэхэлгээнд зориулсан барилгын бүтээц, хэсэглэлийг бүрэн хийсэн байхаас гадна суурь болон бусад хийцийн хэв хашлагыг задалж, барилгын хана таазан дахь нүхийг түр хааж орчныг хог шорооноос цэвэрлэсэн байна.
Орчны ариун цэврийн нөхцөл, агаарын температурын тогтвортой байдал зэрэг техникийн тодорхой нөхцөл шаардах тоног төхөөрөмж байрлуулах өрөөг зохих нөхцөлийг бүрдүүлсний дараа угсралтад хүлээлгэн өгнө.
4.3.2. Тоног төхөөрөмж, шугам хоолойн угсралтад барилга байгууламж, суурийг хүлээлгэн өгөхдөө угсрах тоног төхөөрөмж, элементүүдийн байрлалыг тодорхойлсон тэнхлэгүүд ба өндөржилтийн тэмдэгт зэргийг барилгын геодезийн ажлын шаардагдах нарийвчлалтайгаар тэмдэглэж тогтоосон байна.
Өндөр нарийвчлал буюу нилээд зай хэмжээ шаардагдаж угсрагдах тоног төхөөрөмжийн тэнхлэгийн болон өндөржилтийн тэмдэглэгээг сууринд бэхэлсэн тусгай металл хуудсан төмөрт тэмдэглэнэ.Тоног төхөөрөмжийн цутгаж хийх суурийн өндөржилтийн тэмдгийг ажлын зурагт заасан өндөржилтөөс 50-60 мм-ийн доор, төхөөрөмжийн хажуу ирмэг таарах газруудад ирмэгийн тэмдэгтээс 50-60 мм-ийн дор байхаар тэмдэглэгээг хийнэ.
4.3.3. Суурийг угсралтад хүлээлгэн өгөхдөө төхөөрөмжийг бэхлэх боолт, эд анги болон боолт байрлуулах нүхийг ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн байна. Хэрэв ажлын зурагт суурийн боолтонд зориулж шалгагч байрлуулахаар төлөвлөсөн бол шалгагчийг байрлуулах боолтыг бэхлэх ажлыг угсрагч байгууллага хийж гүйцэтгэнэ.
Суурийн боолт бэхэлгээ, эд анги, хэсэглэлийг зэврэлтээс хамгаална.
4.3.4. Тоног төхөөрөмж, шугам хоолойг бэхлэх суурийн эд анги болон боолтын байрлалыг тэмдэглэсэн гүйцэтгэлийн зургийн хамтаар барилга байгууламж, түүний бүтээц эдлэлийг угсралтад хүлээлгэн өгнө.
Барилга байгууламж, суурийн бодит хэмжээ нь ажлын зурагт тусгасан хэмжээнээс хэтрэхгүй байна.
4.3.5. Технологийн зангилаа, шугам хоолой ба иж бүрэн тоног төхөөрөмжийг угсарч болохуйц хангалттай хэмжээний барилга байгууламж болон суурийг угсралтад хүлээлгэн өгнө.
4.4. Шугам хоолойг бэлдэц хэлбэрээр бэлтгэх
4.4.1. Холбогдох стандарт, техникийн нөхцөл, хийцийн хэсэглэл зургийн дагуу шугам хоолойг бэлдэц хэлбэрээр бэлтгэнэ. Салдаггүй холбоосыг энэ дүрмийн 7 дүгээр бүлэгт зааснаар гүйцэтгэнэ.
4.4.2. Бэлдэц хэлбэрийн шугам хоолойг угсралтад нийлүүлэхдээ хийцийн хэсэглэл зургийн дагуу бүрдүүлж, багцалсан байхаас гадна уулзварын гагнаасыг шалгаж, амсрыг тусгай бөглөөгөөр таглаж, гадаргууд дэвсгэр будаг хийнэ.
Бэлдэц хэлбэрийн шугам хоолойн уртын дагуух хэмжээний хэлбэлзэл нь 1 метрт ±3 мм байх ба бүх уртынхаа хэмжээнд ±10 мм-ээс их байж болохгүй. Тэнхлэгийн ба матах хэмжээний хэлбэлзэл нь 1 метрт ±2.5 мм, дараагийн нийт уртад ±8 мм-ээс их байж болохгүй.
4.5. Технологийн ба тоног төхөөрөмжийн зангилааг угсрах
4.5.1. Зангилааны бүрэлдэхүүнд орсон шугам хоолойг угсрах ба гагнахдаа энэ дүрмийн 5 ба 7 дугаар бүлгийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэнэ. Зангилаанд цахилгаан төхөөрөмж, автоматжуулалтын системийн хянах ба удирдах төхөөрөмжийг байрлуулахдаа холбогдох цахилгаан болон автомат төхөөрөмжийн угсралтын норматив баримт бичгийн заалтуудыг баримтлана.
4.5.2. Технологийн зангилааг угсарч дууссаны дараа будаж, нүх сүвийг тусгай бөглөөгөөр таглаж, туршилт хийсэн байна. Зангилаа болон түүний нэгж элементүүдийг энэ дүрмийн 8 дугаар бүлэгт заасны дагуу туршиж шалгана.
Тоног төхөөрөмжтэй холбогдоогүй төхөөрөмжийн зангилаа болон түүний нэгж элементүүдийг төсөлд заасны дагуу байрлуулсны дараа туршиж шалгана.
4.5.3. Угсарч бэлэн болсон зангилааг энэ дүрмийн 5.2.5-д заасан шаардлагын дагуу хадгалж хамгаална.
4.5.4. Төхөөрөмжийн зангилааны бүрэлдэхүүнд орсон шугам хоолойг байнгын тулгуур дээр байрлуулж бэхэлсэн байна.
5. Угсралтын ажил
5.1. Ерөнхий шаардлага
5.1.1 Тоног төхөөрөмж, шугам хоолойг өргөх буулгах, ачиж тээвэрлэх, шилжүүлэх, байран дээр нь эргүүлж тохируулахдаа түүний бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллана. Барилгын талбайд зөөвөрлөх, тээвэрлэх, шилжүүлэх, байран дээр нь эргүүлэх, тохируулах ажлыг хийж гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэх төсөл (АГТ)–ийн зааврыг хатуу баримтлана.
5.1.2 Технологийн болон төхөөрөмжийн зангилаа хэсэг шугам хоолойг зориулалтын сэнж буюу дэгээнээс найдвартай оосорлоно. Тоног төхөөрөмж, шугам хоолойг найдвартай бэхлэх буюу байрлуулсаны дараа оосрыг салгаж авна.
5.1.3 Тоног төхөөрөмж, шугам хоолойг зөөвөрлөх, шилжүүлэх, байрлуулах зэрэг угсралтын ажлын явцад барилгын хийц эдлэлд үүсэх ачаалал нь ажлын зурагт тусгагдсан зөвшөөрөгдөх ачааллаас (хэмжээ, чиглэл, үйлчлэл зэрэг) хэтрэхгүй байна. Барилгын бүтээцэд үйлчлэх ачааллыг ихэсгэх үед зураг төслийн болон барилгын байгууллагаас зөвшөөрөл авсан байна.
5.1.4 Шугам хоолой, тоног төхөөрөмжийн холбох хэрэгслүүдийг стандарт, техникийн нөхцөлийн шаардлагад тусгагдаагүй бол задалж шалгахыг хориглоно. Үйлдвэрлэгч байгууллагын битүүмжилж лацдаж, ломбодсон тоног төхөөрөмжид энэ дүрмийн 5.2.4-т зааснаас бусад тохиолдолд задаргаа хийхийг хориглоно.
5.1.5 Тоног төхөөрөмж, шугам хоолойг төсөлд зааснаар байрлуулахын өмнө түүний гадаргуугийн хадгалах үед хамгаалах зориулалттай тос ба түрхлэгийг цэвэрлэсэн байна. Угсралтын ба ашиглалтын явцад хамгаалах үүрэг гүйцэтгэх тос ба түрхлэгийг хэвээр үлдээнэ. Төхөөрөмжийг туршин шалгахын өмнө задаргаа хийхгүйгээр үйлдвэрлэгч байгууллагын зааврыг баримтлан хамгаалах тос, түрхлэгийг арчиж цэвэрлэнэ.
5.1.6 Гадна гадаргуу нь бохирдсон, гажиж гэмтсэн, хамгаалах бүрхүүл нь согогтой зэрэг гологдолтой тоног төхөөрөмжийг засвар үйлчилгээ хийхгүйгээр угсарч байрлуулахыг хориглоно.
5.1.7 Тоног төхөөрөмж, шугам хоолойн угсралтын ажлын явц түүний чанар, байдалд хяналт хийнэ. Хэрэв ямар нэг гологдол илэрвэл дараагийн ажил эхлэхээс өмнө засна.
5.1.8 Төхөөрөмжийн ашиглалтын үеийн орчны температураас их буюу бага тохиолдолд төхөөрөмж шугам хоолойн угсралтын ажлыг хийхдээ ашиглалтын үеийн хэвийн ажиллагааг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
5.2. Тоног төхөөрөмжийн угсралт
5.2.1. Суурин дээрх тоос, шороо, тортог, тос зэргийг сайтар цэвэрлэсний дараа төхөөрөмжийг байрлуулж угсарна.
5.2.2. Төхөөрөмжийг суурин дээр нь тааруулж байрлуулахдаа үйлдвэрлэгч байгууллагын техникийн баримт бичиг, ажлын зургийн дагуу урьдчилан тэмдэглэсэн тэнхлэг, ба өндөржилтийн тэмдэгт, өмнө нь байрлуулсан технологийн болон хатуу холбоогоор холбогдох тоног төхөөрөмж зэрэгтэй харьцуулан байрлуулна.
5.2.3. Төхөөрөмжийн суурийг цутгах хүртэл түүнийг хэв гажилтад орохооргүй түр тулц дээр байрлуулах ба найдвартай бэхэлж өгнө.
5.2.4. Төхөөрөмжийн тулах гадаргуу нь сууринд болон тохируулга хийх тулцын хуудас төмөрт, мөн байнгын суурийн тулцын (бетон дэр, металл ивүүр г.м) гадаргууд жигд зай завсаргүй суусан байна.
5.2.5. Суурийн бетон цутгах, суурин дээр тааруулж, байрлуулах зорилгоор төхөөрөмжийг түр тулц дээр байрлуулахдаа түүний хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор суурийн боолтын эргийг урьдчилан чангална. Үйлдвэрлэгч байгууллагын техникийн баримт бичгийн шаардлагын дагуу суурийн эрэг, боолтын эцсийн чангалгааг суурийн бэхжилт нь төсөлд заасан хэмжээний 70%-д хүрсэн нөхцөлд хийж гүйцэтгэнэ.
Байнгын тулц ашиглах төхөөрөмжийг тааруулж, байрлуулах тохиолдолд, суурийг цутгахын өмнө бэхэлж, эрэг, боолтыг бүрэн чангалсан байна.
Төхөөрөмжийг суурин дээр тааруулж, байрлуулан бэхэлсний дараа төхөөрөмж суурилуулж угсарсан тухай акт үйлдэнэ.
5.2.6. Барилгын байгууллага төхөөрөмж суурилуулсан тухай мэдэгдлийг угсрагч байгууллагаас хүлээн авснаас хойш 48 цагийн дотор угсрагч байгууллагын төлөөлөгчийг байлцуулан суурь цутгах ажлыг хийж гүйцэтгэнэ.
5.2.7. Суурийн бетон цутгах, түүнийг бэхжүүлэх арга ажиллагааг холбогдох норматив баримт бичгийн дагуу хийж гүйцэтгэнэ.
5.3. Шугам хоолойн угсралт
5.3.1. Зөвхөн тулцан дээр бэхэлсэн тоног төхөөрөмжид хоолой холбохыг зөвшөөрнө. Хоолойг төхөөрөмжид мурийлт, хазайлтгүй ямар нэгэн нэмэгдэл суналт, таталтгүй байдлаар холбоно. Хоолойг төхөөрөмжид холбосны дараа тулцын хийцэд хөдөлгөөнгүй бэхэлгээгээр бэхэлнэ. Бэлдэц хэлбэрээр бэлтгэгдсэн хоолойг төслийн дагуу байрлуулахын өмнө хавсарга тав холбоосны боолтыг чангалж уулзваруудыг гагнасан байна.
5.3.2. Төсөлд ямар нэгэн онцгой заавар байхгүй тохиолдолд шугам хоолойн тулгуур болон тулгуурын хийцийн тэнхлэг нь төсөлд заасан хэмжээнээс дотор системд ±5 мм, гадна системд ±10 мм, налууд ±0,001-ын зөрүүтэй байхыг зөвшөөрнө. Төслийн налууг бий болгохын тулд тулгуур доогуур металл ивээс хийж, сууринд гагнахыг зөвшөөрнө. Тулгуурын ба дүүжин бэхэлгээний пүршийг ажлын зурагт заасны дагуу чангална.
5.3.3. Шугам хоолойг суваг, тавиур, тавцан дээр угсрахдаа бэхэлгээг үл хөдлөх тулгуураас эхэлж хийж гүйцэтгэнэ.
5.3.4. Хана, хучилт зэрэг барилгын хийцийг нэвтлэн гарч буй хэсэгт хоолойн гадна талаар хамгаалах бүрхүүл хийж өгнө. Хамгаалах бүрхүүл дотор шугам хоолойн хэсэгт ямар нэгэн залгаас байж болохгүй. Шугам хоолойд дулаалга, тусгаарлалтын ажил хийсний дараа хамгаалах бүрхүүл дотор оруулж угсрах бөгөөд хоорондын зай завсрыг шатахгүй материалаар чигжсэн байна.
5.3.5. Шил, хуванцар доторлогоотой болон эдгээр материалаар хийсэн хоолойг угсрахад тэдгээрийг халаах замаар нугалах, тайрах, мөн цорго суулгахыг хориглоно. Хоолойн урт, төсөлд заасан хэмжээнээс өөрчлөгдсөн тохиолдолд хавсарга тав холбоост байрласан тохируулагч цагиргаар уртыг тохируулна.
5.3.6. Шил, хуванцар хоолой угсарсан орчинд гагнуур болон дулаалга, тусгаарлалтын ажил хийхийг хориглоно.
5.3.7. Тоног төхөөрөмж, ган, хуванцар хоолойг угсрах ажиллагаа дууссаны дараа шилэн хоолой угсрах ажлыг хийнэ. Шилэн хоолойг металл бэхэлгээгээр бэхлэхдээ завсар нь уян зөөлөн материалаар жийргэвч хийнэ.
5.3.8. Шилэн хоолойг 0,1 МПа-аас ихгүй даралттай хийгээр үлээлгэж цэвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд уураар үлээлгэхийг хориглоно.
5.3.9. Шилэн хоолойн угсралтад химийн үйлчлэлд тэсвэртэй уян зөөлөн материалаар хийсэн жийргэвч бүхий муфтэн ба фланцан салдаг холбоосыг хэрэглэнэ.
6. Шугам хоолойн гагнаасан ба бусад салдаггүй холбоос
6.1 Ерөнхий шаардлага
6.1.1. Холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон “Гагнуурчны мэргэшлийн гэрчилгээ” бүхий гагнуурчныг I-IV зэрэглэлийн 10 МПа-аас дээш даралтад ажиллах ган хоолойн уулзварыг гагнахыг зөвшөөрнө. “Гагнуурчны мэргэшлийн гэрчилгээ”-гүй боловч сорилтын гагнуурыг гагнаж чадсан гагнуурчныг V зэрэглэлийн ган хоолойн уулзварыг гагнахыг зөвшөөрнө.
6.1.2. Хоёр сарын хугацаагаар үндсэн ажлаа хийгээгүй буюу анх удаа гагнуурын ажил хийж буй гагнуурчид, мөн гагнуурын шинэ материал, төхөөрөмж ашиглах тохиолдолд “Гагнуурчны мэргэшлийн гэрчилгээ”-г харгалзахгүйгээр бүх төрлийн гагнуурчдаас барилга объектын онцлог нөхцөл байдалд тохирсон сорилтын гагнуур хийлгэж шалгана.
6.1.3. Сорилтын гагнуурын чанарыг энэ дүрмийн хавсралт В болон 7.2.1, 7.2.3-7.2.7-д заасан шаардлагын дагуу эвдэхгүй физик эсвэл, механик аргаар мөн гадаад байдлын үзлэгээр тус тус шалгаж тодорхойлно.
Сорилтын гагнаасны чанар хангалтгүй болох тохиолдол:
а). гадаад байдлын үзлэгээр ямар нэгэн гологдол илэрвэл бусад шалгах аргуудыг хэрэглэлгүй гологдолд тооцох;
б). эвдэхгүй физик аргын шалгалтаар сорилтын гагнааснаас гологдол илэрвэл гагнуурчин нь дахин 2 залгаасанд сорилтын гагнаас хийж шалгуулах бөгөөд эдгээрийн аль нэгнээс нь гологдол илэрвэл сорилтын гагнаасыг гологдолд тооцох;
в). механик шалгалтаар гологдол илэрвэл шалгах тоог 2 дахин ихэсгэх буюу шинээр гагнуулж дахин шалгалтад оруулна. Энэ тохиолдолд аль нэгнээс нь гологдол илэрвэл сорилтын гагнаасыг гологдолд тооцох;
Сорилтын гагнаасыг гологдолтой хийсэн гагнуурчин холбогдох эрх бүхий байгууллагаас боловсруулсан тусгай программын дагуу дахин шалгуулсны дараа сорилтын гагнаас хийх эрх олж авна.
7.1.4. Өнгөт металл ба түүний хайлш, хуванцар хоолойг гагнах, наах ажлыг холбогдох яам, газрын баталсан тусгай программын дагуу суралцаж шалгуулсан мэргэжлийн ажилчид хийж гүйцэтгэнэ.
7.1.5. Ган хоолойг гагнах ажлыг тусгай эрх бүхий байгууллагын дүрэм, холбогдох стандарт, техникийн нөхцөл, норматив баримт бичигт заасан температуртай орчинд хийж гүйцэтгэнэ. Өнгөт металл ба түүний хайлш, хуванцар хоолойг нааж гагнах ажлыг ±5оС-аас дээш температуртай орчинд хийж гүйцэтгэнэ.
7.1.6. Шугам хоолойн гагнагдах уулзварын гадаргууг зохих стандарт, техникийн баримт бичгийн шаардлагын дагуу цэвэрлэнэ.
7.1.7. Гагнасан шугам хоолой болон бусад хийц хэсгийг бүрэн хөргөсний дараа, хуванцар хоолойг нааснаас хойш 2 цагийн дараа угсрахыг зөвшөөрнө.
6.2 Ган хоолойн холбоосны чанарыг хянаж шалгах
6.2.1 Ган хоолойн уулзварын гагнаасын чанарыг хянаж шалгахдаа гагнуурын ажилбар бүрийн системчилсэн хяналт, гагнаасын сорьцод хийх механик шалгалт, гагнаасыг үл эвдэх физик шалгалт, энэ дүрмийн 5 дугаар бүлэгт заасан хий, шингэний туршилт зэрэг аргуудыг хэрэглэнэ.
V зэрэглэлийн шугам хоолойн уулзварын гагнаасын чанарыг зөвхөн “гагнуурын ажилбар бүрийн системчилсэн хяналт”-аар тодорхойлно. Зэвэрдэггүй гангаар хийсэн шугам хоолойн гагнаасны чанарт холбогдох норматив, техникийн баримт бичгийн дагуу материалын дотоод бүтцээс зэврэх чанарыг тодорхойлох шалгалт хийнэ.
6.2.2 Гагнуурын ажилбар бүрийн хяналтаар материалын чанар, шугам хоолой түүний гагнагдах уулзварыг бэлтгэсэн байдал, гагнуур хийх горим зэргийг хянаж шалгана.
6.2.3 Гагнаасыг шалгахдаа Ру нь 10 МПа-аас дээш даралтад ажиллах шугам хоолойд өнгө ялгаруулах буюу соронзот нунтаг түрхэх арга хэрэглэж шалгахад үүссэн гологдлыг арилгасны дараа бусад шугам хоолойн хувьд гадаад байдлыг үзэх шалгалтаар илэрсэн гологдлыг арилгасны дараа радиографик буюу хэт дууны аргаар шалгана. Ган хоолойн гагнаасын оёдолд язралт, түлэгдэлт, нүх сүв, их хэмжээний тасалдалт, 0,5 мм-ээс их гүнтэй ханын хонхойлсон идэлт байхыг зөвшөөрөхгүй.
6.2.4 Ган хоолойн уулзварыг гагнасан гагнуурчин бүрийн гагнаасын чанарт, гагнаасыг эвдэхгүйгээр турших шалгалтыг доорх хувиар хийнэ. (1-ээс багагүй уулзварт):
Ру нь 10 МПа-аас дээш |
100% |
I зэрэглэлийн |
20% |
II зэрэглэлийн |
10% |
III зэрэглэлийн |
2% |
IV зэрэглэлийн |
1% |
Ган хоолойн гагнаасын чанарыг үл эвдэх сорилоор шалгахад хэт дууны, цахилгаан-рентгенграфик болон рентгенграфикын аргууд хэрэглэх нь тохиромжтой. Гагнаасын чанарын шалгалтыг уулзварын хөндлөн огтлолын нийт уртын дагууд хийнэ. I-IV зэрэглэлийн ган хоолойн гагнаасын чанарт хийх шалгалтыг гадаад байдлын үзлэгээр сэжигтэйд тооцогдсон уулзваруудад хийнэ.
Ру нь 10 МПа-аас дээш даралтад ажиллах 16 мм-ээс дээш зузаан ханатай ган хоолойн гагнаасын оёдлын чанарыг шалгахад радиографикийн аргыг, С.ХГ.ХМ маркийн гангаар хийсэн шугам хоолойн гагнаасын чанарыг шалгахад гологдол тэмдэглэгчтэй хэт дууны аргыг тус тус хэрэглэнэ.
Ру нь 10 МПа-аас дээш даралтад ажиллах ган хоолойн гагнаасын чанарыг радиографик болон хэт дууны аргаар шалгахын өмнө өнгө ялгаруулах буюу соронзон нунтаг түрхэх аргаар шалгасан байна. Энэ аргаар шалгахад гагнуурын оёдлын захаас 20 мм-ээс багагүй зайнд шалгалтыг хийнэ.
6.2.5 Ган хоолойн гагнаасын чанарыг радиографикийн аргаар шалгаж үнэлэхдээ энэ дүрмийн хавсралт Г-д заасаны дагуу онооны системийг ашиглана. Хэрэв нийлбэр оноо нь доорх оноотой тэнцүү буюу их байвал шугам хоолойн гагнаасын чанарыг гологдолд тооцно.
Ру нь 10 МПа-аас дээш |
2 |
I зэрэглэлийн |
3 |
II зэрэглэлийн |
3 |
III зэрэглэлийн |
5 |
IV зэрэглэлийн |
6 |
Шалгалтаар дээрх оноотой тэнцүү буюу их оноо гарсан тохиолдолд чанарын гологдол гаргасан гагнуурчны гагнасан уулзвар гагнаасуудаас эхний шалгагдсан тооноос 2 дахин ихэсгэсэн тоогоор гагнагдсан уулзвар авч нэмэгдэл шалгалт хийх бөгөөд энэ тохиолдолд гологдол илрэхгүй бол гологдлыг арилгахыг зөвшөөрнө.
III-IV зэрэглэлийн шугам хоолойн гагнаасын чанарыг оноо нь 4 ба 5 байх тохиолдолд гологдлыг хэвээр үлдээх бөгөөд уг гагнуурчны гагнасан уулзвар гагнаасуудаас эхний шалгагдсан тооноос 2 дахин ихэсгэсэн тоогоор авч нэмэгдэл шалгалт хийнэ. Нэмэгдэл шалгалтаар нэг л гологдол илэрвэл 100% бүх уулзваруудад шалгалт хийнэ. Энэ тохиолдолд нэг л гагнаасанд чанарын гологдол илэрвэл уг гагнуурчны гагнуурын ажил хийх эрхийг хасна.
6.2.6. Радиографикийн шалгалтын багажны мэдрэмтгий чадварын ангилал нь Ру нь 10 МПа-аас дээш даралтад ажиллах болон I ба II зэрэглэлийн шугам хоолойн гагнаасны чанарыг шалгахад 2, III ба IV зэрэглэлийн шугам хоолойн гагнаасны чанарыг шалгахад 3 байна.
6.2.7. Ру нь 10 МПа-аас дээш даралтад ажиллах шугам хоолойн гагнаасын чанарыг хэт дууны багажаар шалгахад доорх гологдлууд илрэхгүй байвал гагнаасыг чанартай болсон гэж үзнэ. Үүнд:
а). үргэлжлэлийн, талбайн, эзлэхүүний гологдлууд;
б). үргэлжлээгүй эзлэхүүний гологдлын харьцангуй талбайн хэмжээ нь 20 мм хүртэл зузаан ханатай шугам хоолойд 2 мм2-аас их, 20 мм-ээс дээш зузаан ханатай шугам хоолойд 3 мм2 буюу 100 мм урт үргэлжлэлтэй оёдол бүрд 3 мм2-аас их байх.
I-IV зэрэглэлийн шугам хоолойн уулзварын гагнаасын чанар нь стандартын шаардлагыг хангасан байна. Хэт дууны аргаар шалгасан гагнаасуудаас нэг л гологдол илэрвэл уг гагнаас хийсэн гагнуурчны гагнасан уулзваруудад анхныхаас 2 дахин их тоогоор нэмэгдэл шалгалт хийнэ. Гологдол гаргасан гагнуурчин нь холбогдох эрх бүхий байгууллагаас боловсруулсан программын дагуу шалгалт өгсний дараа гагнах эрхтэй болно.
6.2.8. Ган хоолойн уулзварын гагнаасанд гологдол илэрвэл гологдолтой хэсгийг ухаж аваад (уулзварыг бүхэлд нь дахин гагнахгүй) дахин гагнахыг зөвшөөрнө. Тэгэхдээ гологдолтой хэсгийг ухаж авах хэмжээ 7.1-р хүснэгтэд заасан хэмжээнээс хэтэрч үл болно.
Ган хоолойн уулзварын гагнаасын гологдлыг арилгахдаа 7.1-р хүснэгтэд заасан хэмжээнээс багагүй гологдолтой хэсгийг ухаж авах бөгөөд оронд нь биет зүйл тавьж байж гагнана. Ган хоолойн уулзварын гагнаасын гологдлыг арилгасны дараа гадаад байдлын үзлэг, хэт дууны болон авиа, өнгө ялгаруулах буюу соронзот нунтаг түрхэх аргуудаар шалгалтыг хийнэ.
Энэ дүрмийн хавсралт Г, 7.2.5-д заасны дагуу радио-зураглалын аргаар илэрсэн гологдлуудыг арилгана. Хэрэв хоолойн уулзварын гагнаасын гологдлын оноо нь энэ дүрэмд заасан оноотой тэнцүү бол оёдлын зөвхөн дутуу гагнасан хэсгийн гологдлыг арилгана. Хоолойн уулзварын гагнаасын гологдолтой хэсэгт нэг удаа гологдлыг арилгах үйлчилгээ хийхийг зөвшөөрнө. Гологдлыг цохиж чигжих аргаар арилгахыг хориглоно.
Гологдлыг нь арилгасан гагнуурын оёдлуудыг үл эвдэх сорилоор шалгана.
Гологдлыг арилгаж дахин шалгалт хийсэн тухай материалыг энэ дүрмийн хавсралт Б-д заасан техникийн баримт бичигт хавсаргана.
7.1-р хүснэгт
Хоолойн ханын зузаан буюу гагнуурын оёдлын тооцоот хөндлөн огтлолтой харьцуулсан гологдолтой хэсгийн ухалтын гүн (%) |
Гагнагдсан уулзварын гагнаасны оёдлын уртын хэмжээнд харьцуулсан гологдолтой хэсгийн урт (%) |
Ру нь 10 МПа-аас дээш даралтад ажиллах шугам хоолойн хувьд |
|
Ру 15 хүртэл 15-аас их 30 хүртэл 30-аас их 50 хүртэл 50-аас их |
Нормчлогдохгүй 35 хүртэл 20 хүртэл 15 хүртэл |
I-IV зэрэглэлийн шугам хоолойн хувьд |
|
25 хүртэл 25-аас их 50-иас бага 50-иас их |
Нормчлогдохгүй 50 хүртэл 25 хүртэл |
6.2.9 ХМ.ХФ маркийн гангаар дулааны боловсруулалт хийж үйлдвэрлэгдсэн Ру нь 10 МПа хүртэл буюу түүнээс дээш даралтад ажиллах ган хоолойн гагнаасны металлын хатуулгийг шалгана. Дараах тохиолдлуудад гагнаасны хатуулгийн чанарыг хангалттайд тооцно. Үүнд:
а) үндсэн металлын хатуулгийн хамгийн бага хэмжээнээс хайлсан металлын хатуулаг 25 НВ-ээс ихгүй буурсан байх;
б) үндсэн металлын хатуулгийн хамгийн бага хэмжээнээс хайлсан металлын хатуулаг 20 НВ-ээс ихгүй нэмэгдсэн байх;
в) дулааны үйлчлэд оролцсон орчны металлын хатуулаг ба үндсэн металлын хатуулгийн зөрүү нь 50 НВ-ээс ихгүй байх.
Хэрэв хатуулгийн зөрүү нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их байвал гагнаасын уулзварт дулаан боловсруулалт дахин хийнэ. Дахин хийгдсэн дулаан боловсруулалтын дараа хатуулгийн зөрүү нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их байвал уг гагнуурчны гагнасан бүх уулзварт үндсэн металл ба гагнаасны оёдлын найрлагыг тогтоох шалгалт хийнэ. Уулзварын хайлсан металлын химийн найрлага үндсэн металлын найрлагатай тохирохгүй болсон тохиолдолд гагнуурын ажлыг гологдолд тооцно.
6.3. Өнгөт металл ба түүний хайлшаар хийсэн хоолойн холбоосны чанарыг хянаж, шалгах
6.3.1. Гагнах ба халаах аргаар хийсэн холбоосны чанарыг гадаад байдлыг үзэх буюу энэ дүрмийн 8 дугаар бүлэгт заасны дагуу хий ба шингэнээр туршиж шалгана.
6.3.2. Гадаад байдлаараа гагнаасын оёдол нь гөлгөр гадаргуутай, үндсэн металл руугаа алгуур жигд урсаж орсон байна . Наалдаагүй, хөндийрсөн, задгай урссан, хонхор үүсгэсэн гагнуурын оёдол байхыг хориглоно.
6.3.3. Гагнуурын оёдлын гологдлыг дахин гагнах журмаар арилгах бөгөөд нэг хэсэгт хоёроос илүү удаа гагнаас хийхийг хориглоно.
6.4. Хуванцар шугам хоолойн холбоосны чанарыг хянаж, шалгах
6.4.1. Хуванцар хоолойн чанарт бэлтгэл ажлын, ажилбарын, хүлээн авах хяналтын зэрэг шалгалтуудыг хийж гүйцэтгэнэ. (Гадаад байдлыг үзэх, уулзварын гагнаасыг механик аргаар турших, хурдавчилсан байдлаар чанарыг шалгах)
6.4.2. Хоолойг гагнах ба нааж холбох зориулалттай материал, эдлэлийг холбогдох техникийн баримт бичгийн дагуу шалгахыг бэлтгэл ажлын шалгалт гэнэ.
6.4.3. Хоолойг гагнахад бэлтгэсэн байдал, холбогдох хоолойн уулзваруудын чанар, гагнах багажийг халаах, гадаргыг цэвэрлэх, гагнуурын ажлын явц, түүний горим зэргийг шалгах ажиллагааг гагнаасын чанарт хийх ажилбарын шалгалт гэнэ.
Наагдах уулзварын гадаргуугийн чанар, угсрах явц дахь уулзвар хоорондын зай хэмжээ, наах арга ажиллагаа болон түүний горим зэргийг шалгах ажиллагааг наалтын чанарт хийх ажилбарын шалгалт гэнэ.
6.4.4. Гагнах буюу нааж холбосон бүх холбоосуудын гадаад байдлыг үзэж шалгана.
Холбоосуудын гадаад байдлыг үзэж шалгахад дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
а) холбох уулзварыг контактын гагнуураар гагнахад үүсэх булцруу нь өргөн ба хөндлөн огтлолын уртдаа адил хэмжээгээр жигд тархсан байх;
б) хоолойг хооронд нь тулгах буюу бурзанд углаж гагнахад үүсэх булцруу нь огцом тусгаарлагдсан зурвасгүй, язралт болон хийн хөөс бусад төрлийн хольцгүй байхаас гадна жигд гөлгөр байх;
в) хийн гагнуур хэрэглэж холбоход үүсэх булцруу нь аливаа нүх сүвгүй, хэт түлэгдэлтгүй, өндөр ба өргөний хувьд жигд, цүлхийсэн бөмбөгөр хэлбэртэй байх бөгөөд үндсэн материалтай алгуур холбогдсон байх;
г) хоолойг нааж холбоход уулзвар хоорондын зай нь наагч материалаар бүх уртын дагууд жигд дүүргэгдсэн байна.
6.4.5. Контактын гагнуураар холбосон уулзварт гологдол илэрвэл тэр хэсгийн хоолойг огтлон авч оронд нь 200 мм-ээс багагүй хэмжээний урттай хоолойг залгаж гагнана. Хийн гагнуураар холбосон уулзварт гологдол илэрвэл хоолойг огтлон авахгүйгээр гологдлыг арилгана.
6.4.6. Шинэ төрлийн материалаар хийсэн шугам хоолойгоор угсралтын ажил хийхийн өмнө гагнах технологи, гагнуурын ажлын горимыг тогтоох, аппарат хэрэгслийг тохируулж бэлтгэх зорилгоор хурдавчилсан чанарын шалгалт явуулж, хоолойн суналт, нугаралт, хайлалтын хэмжээг тогтооно.
6.4.7. Суналт, таталтын механик аргаар II ба III зэрэглэлийн шугам хоолойн гагнаасыг туршиж шалгана. Угсралтад оролцсон гагнуурчин бүрийн нэгээс доошгүй тооны гагнагдсан уулзвар оролцсон байхаар бодож объектод хийсэн бүх холбоосны 5%-д туршилт шалгалт хийнэ. Шалгалтад оруулахаар сонгож авсан сорьц нь шулуун, гагнаасны уулзвар нь огтолж авсан хэсгийн дунд байна. Холбогдох техникийн баримт бичгийн дагуу шалгах сорьцын хэмжээ, чанар байдлыг сонгож авна.
Сорьцыг гагнаснаас хойш 24 цагийн дараа суналт таталтын механик туршилтаар шалгахыг зөвшөөрнө.
Суналт, таталтын механик шалгалтаар нэг л уулзвараас чанарын гологдол илэрвэл шалгах тоог 2 дахин нэмэгдүүлж дахин шалгана. Хэрэв дахин шалгалтаар чанарын гологдол илэрвэл бүх гагнасан уулзваруудыг гологдолд тооцож огтолж хаяна.
7. Угсрагдсан тоног төхөөрөмж ба шугам хоолойг хэсэгчлэн туршиж шалгах
7.1. Тоног төхөөрөмж, шугам хоолойд хэсэгчилсэн туршилт шалгалт хийхийн өмнө туршилт шалгалтын ажиллагаанд зайлшгүй шаардлагатай хөргөх, тослох, галаас хамгаалах, автомат удирдлагын систем болон цахилгаан хөдөлгүүр, хамгаалах газардуулгын угсралтын ажлыг дуусгаж туршиж тохируулсан байна.
Хэсэгчилсэн туршилт, тохируулгын ажлыг захиалагч, ерөнхий ба туслан гүйцэтгэгч байгууллагуудтай харилцан зөвшөөрөлцөж, баталсан графикийн дагуу угсралтын байгууллага хугацаанд нь гүйцэтгэсэн байна.
7.2. Барилгын талбайд угсрах эзлэхүүний сав, аппарат хэрэгслүүдэд бат бэхийн болон нягтын шалгалт хийнэ. Үйлдвэрлэгч байгууллагаас шалгаж, иж бүрэн байдлаар угсарч объектод нийлүүлсэн эзлэхүүний сав, аппарат хэрэгсэлд бат бэхийн болон нягтын шалгалт хийх шаардлагагүй. Туршилт шалгалтын төрөл (бат бэх, нягт) турших арга (хий, шингэн) туршилт үргэлжлэх хугацаа, даралтын хэмжээ, туршилт шалгалтыг үнэлэх журам зэргийг ажлын зураг ба техникийн бусад дагалдах баримт бичигт тусгасан байна.
7.3. Машин механизм, тоног төхөөрөмж зэргийг үйлдвэрлэгч байгууллагын техникийн нөхцөлийн дагуу хоосон явалтаар ажиллуулж туршина. Үйлдвэрлэгч байгууллагын битүүмжилсэн лацтай, дангаараа буюу иж бүрэн байдлаар угсралтад нийлүүлсэн машин, механизм төхөөрөмжийг туршихын өмнө задлахыг хориглоно.
7.4. Шугам хоолойг бат бэхийн болон нягтын туршилтаар шалгана. Туршилтын төрөл (бат бэх, нягт), турших арга (хий, шингэн), туршилт үргэлжлэх хугацаа, туршилтын үр дүнг үнэлэх журам зэргийг ажлын зураг ба техникийн баримт бичигт тодорхой тусгасан байна.
Хэрэв ажлын зураг ба техникийн баримт бичигт ямар нэгэн нэмэлт тайлбар байхгүй бол шугам хоолойд бат бэхийн туршилт, шалгалт хийх даралтын хэмжээг (хийгээр, шингэнээр) 8.1-р хүснэгтэд үзүүлэв.
400оС-аас дээш температуртай дулаан зөөх ган хоолойг 1,5 Ру буюу 0,2 МПа-аас багагүй даралтаар шахаж шалгана.
Нягт байдлыг шалгах даралтын хэмжээ ажлын даралтын хэмжээнээс бага байж болохгүй.
8.1-р хүснэгт
Хоолойн материалын төрөл |
Даралт МПа |
|
Ажлын Ра |
Туршилтын Рш |
|
Ган, хуванцар болон бусад доторлогоотой ган |
0,5 (5) хүртэл |
1,5 Ра ба 0,2 (2)-с багагүй |
0,5 (5)-с дээш |
1,5 Ра ба 0,8 (8)-аас багагүй |
|
Шил, хуванцар болон бусад материал |
Энэ дүрэмд заасан хэмжээнд |
1,25 Ра ба 0,2 (2)-оос багагүй |
Өнгөт металл ба түүний хайлш |
Энэ дүрэмд заасан хэмжээнд |
1,25 Ра ба 0,1 (1)-ээс багагүй |
7.5. Ажлын зураг, техникийн баримт бичигт ямар нэгэн онцгой заалт байхгүй бол туршилт шалгалтын ажлыг хийхдээ шугамыг хэсэгчлэн хуваах (хэрэв шаардлагатай бол), бат бэхийн болон нягтын шалгалтыг цуг хийх, гологдлыг илрүүлэх аргыг тогтоох (шохойн уусмал түрхэх, гоожилт илрүүлэх, багаж хэрэгсэл г.м) зэрэг асуудлыг угсрагч байгууллага өөрсдөө шийдвэрлэх бөгөөд эрх бүхий байгууллагаас гаргасан галын аюулаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөр хамгаалах, техник аюулгүй ажиллагааны болон бусад холбогдох дүрэм зааврыг мөрдлөг болгон ажиллана.
7.6. Ган хоолойг шингэнээр шахаж шалгах үед 1,5 кг-аас ихгүй жинтэй, өнгөт металлаар хийсэн хоолойг 0,8 кг-аас ихгүй жинтэй алхаар цохиж шалгахыг зөвшөөрнө.
Хийгээр шугам хоолойг шахаж шалгаж байх үед цохиж шалгахыг хориглоно.
7.7. Хуванцар хоолойд бат бэхийн ба нягтын шалгалтыг гагнуур буюу наах ажил дууссанаас хойш 24 цагийн дараа хийхийг зөвшөөрнө.
7.8. Улсын хяналтын байгууллагын хяналтад байх шаардлагатай тоног төхөөрөмж, шугам хоолойг туршиж шалгахдаа дээрх байгууллагын баталсан дүрэм зааврын дагуу хийж гүйцэтгэнэ. Тоног төхөөрөмж, шугам хоолойг туршиж шалгах явцад угсралт, шалгалт хийх үед зөвшөөрөгдөх хэмжээний гологдол илэрвэл, гологдлыг арилгасны дараа дахин туршиж шалгана. Тоног төхөөрөмж, машин механизмыг ажиллаж байх үед, эзлэхүүний сав, аппарат хэрэгсэл, шугам хоолойг даралттай үед нь засвар үйлчилгээ хийхийг хатуу хориглоно.
7.9. Орчны температур 0оС-аас бага үед тоног төхөөрөмж, шугам хоолойг шингэнээр туршиж шалгахдаа шингэнийг хөлдөөхгүй байлгах арга хэмжээ авна.(шингэнийг халаах, хөлдөх температурыг багасгах бодис хийх г.м).
7.10. Эзлэхүүний сав, аппарат хэрэгсэл, шугам хоолойг хийгээр шахаж шалгахдаа даралтыг аажмаар нэмэх бөгөөд 0,2 МПа-аас бага даралтад ашиглагдах тоног төхөөрөмж, шугам хоолойн даралт туршилтын даралтын 60%-д, 0,2 МПа-аас их даралтад ашиглагдах тоног төхөөрөмж, шугам хоолойн даралт туршилтын даралтын 30 ба 60%-д хүрсэн үед үзлэг шалгалт хийнэ. Үзлэг шалгалт хийж байгаа үед даралтыг нэмэгдүүлэхийг хориглоно. Эцсийн ба бат бэх нягтын туршилт, шалгалтыг ажлын даралттай тэнцүү даралтаар хийж гүйцэтгэнэ.
7.11. Эзлэхүүний сав, аппарат хэрэгсэл, шугам хоолойг шингэнээр шахаж шалгасны дараа шингэнийг бүрэн юүлж хаалт хэрэгслийг онгойлгож орхино.
7.12. Хийгээр туршиж шалгахын өмнө шахалтын үеийн тодорхой нөхцөл байдалд тохирсон аюулгүй ажиллагааны заавар боловсруулж шахалтын ажилд оролцох бүх хүнд судлуулсан байвал зохино.
7.13. Дараах нөхцөлд хийгээр бат бэхийн шалгалт хийхийг хориглоно. Үүнд:
а) хэврэг материалаар (шил, ширэм, фаолит г.м) хийсэн эзлэхүүний сав, аппарат хэрэгсэл, шугам хоолойд;
б). ажиллаж буй цех, тасагт байрласан эзлэхүүний сав, аппарат хэрэгсэл, шугам хоолойд;
в) ашиглагдаж буй шугам хоолойтой хамт тавиур, өндөр тавцан сувагт угсрагдсан шугам хоолойд;
г) 0,4 МПа-аас дээш даралтад ажиллах эзлэхүүний сав, аппарат хэрэгсэл, шугам хоолойд ширмэн хэрэгсэл тавьсан үед;
7.14 Шингэн ба хийгээр бат бэхийн шалгалт хийж байгаа үед туршилтын даралтыг 5 минутын турш бариулах шаардлагатай бөгөөд улмаар ажлын даралтын хэмжээнд хүртэл аажмаар багасгана.
Шилэн хоолой нь туршилтын даралтыг 20 минутын турш тэсвэрлэх ёстой.
7.15. Ажлын зураг, техникийн баримт бичигт ямар нэгэн тусгай заалт байхгүй бол шалгалтын хугацааны туршид эзэлхүүний сав, аппарат хэрэгсэл, шугам хоолойн салдаг ба салахгүй холбоос, гагнаасны уулзваруудаар ямар нэгэн алдагдал ажиллагдаагүй бөгөөд манометрийн даралт даралт уналтгүй тохиолдолд нягтын шалгалтыг давсанд тооцно.
7.16. Тоног төхөөрөмж, шугам хоолойд хэсэгчлэн туршилт хийсэн тухай актад гарын үсэг зурж, ажлын комисст төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөд бэлэн болсон тохиолдолд хэсэгчлэн туршиж шалгах ажлыг дууссанд тооцно.
8. Цэвэрлэгээ, угаалга
8. 1. Шугам хоолойн цэвэрлэгээ
8.1.1. Төсөлд заасан үед шугам хоолой ба тоноглолуудын дотор гадаргууг зэв, төмрийн хаг, исэлдлийн хальснаас /бүрхүүлээс/ цэвэрлэнэ.
8.1.2. Дотор гадаргуугийн цэвэрлэгээг халаах үйл явцтай /халааж матах, дулааны боловсруулалт хийх, гагнах гэх мэт/ холбоотой ажлуудыг хийж дууссаны дараа хийнэ.
8.1.3. Механик болон химийн цэвэрлэгээг дараах тохиолдолд заавал хийнэ. Үүнд:
- Хоолой, холбох хэрэгсэл, эд ангиуд, тоноглолууд болон бусад эдлэхүүнүүдийг хадгалалтаас гаргах үед;
- Шугам хоолойн гадна гадаргуу, зангилаанууд болон хэсгүүдэд зэврэлтээс хамгаалах будаг болон тусгаарлах материалаар хамгаалалт хийхийн өмнө;
- Шугам хоолойн төгсгөлүүд болон эд ангиудыг гагнах, наах, эрээс /резьба/ татах ажилд бэлтгэх үед;
- Тусгай зориулалтын шугам хоолойг угсралтад бэлтгэх болон угсрах явцад /дотор гадаргуугийн цэвэрлэгээг/.
8.1.4. Хоолой болон эдлэхүүнүүдийг зэврэлтээс хамгаалах түрхлэг /будаг/ ба тусгаарлалт хийх зорилгоор цэвэрлэхийн өмнө тэдгээрийг урьдчилан хуурай байр саванд /халаалттай/ байлгах буюу даралттай /халуун/ агаараар үлээлгэх шаардлагатай.
8.1.5. Шугам хоолойн цэвэрлэгээний үр дүнгээр акт / Хавсралт Д-г үз / үйлдэнэ.
8.1.6. Тусгай зориулалтын шугам хоолойн хувьд төсөлд химийн аргыг хэрэглэнэ.
8.1.7. Тайралт хийгдсэн шугам хоолойнуудын төгсгөлүүдийг боловсруулалт хийхийн өмнө хүчилд тэсвэртэй лакаар бүрэх шаардлагатай.
8.1.8. Хоолойнуудын болон эдлэхүүнүүдийн дотор гадаргуунуудын цэвэрлэгээний дараа амнуудыг нягт таглана.
8.2. Шугам хоолойн угаалга ба үлээлэг.
8.2.1. Угсрагдаж дууссан шугам хоолойнуудыг энэ бүлгийн шаардлагууд болон ажлын баримт бичгүүдийн заалтуудын дагуу угаалга ба үлээлгийг хийх шаардлагатай.
8.2.2. Шугам хоолойн угаалгыг ажлын баримт бичгийн заалтуудын дагуу буюу дотор гадаргуунуудын цэвэрлэгээний чанарт тавигдах шаардлагуудаас хамааруулан техникийн усаар болон эрдсээс цэвэрлэсэн усаар /химийн, зөөлрүүлсэн, давсгүйжүүлсэн ус/ төрөл бүрийн химийн урвалжууд ба бусад шингэн орчнуудыг ашиглан хийж гүйцэтгэнэ.
8.2.3. Шугам хоолойн угаалгыг 1-1,5 м/с хурдтайгаар хийж гүйцэтгэх шаардлагатай.
8.2.4. Шугам хоолойн угаалгын үргэлжлэх хугацаа нь шугам хоолойг угаагаад хаягдаж байгаа усны дүгнэлтээр /бохирдолтоор / тодорхойлогдоно.
8.2.5. Угаалгын дараа шугам хоолойг бүрэн гүйцэд юүлсэн байх ба шаардлагатай тохиолдолд даралттай агаар болон инертийн хийгээр үлээлгэнэ.
8.2.6. Шугам хоолойнуудын дотор гадаргуунуудыг цэвэрлэхийн тулд тэдгээрийг даралттай агаар , инертийн хий, болон уураар дараах тохиолдлуудад үлээлэг хийнэ. Үүнд:
- барилгын даацын хийцүүд болон тулгуурууд шугам хоолойнуудыг усаар дүүргэхийг тооцоогүй бол;
- орчны агаарын температур 00 С-ээс бага ба шугам хоолойнуудыг юүлсний дараа тэдгээрийн зарим хэсгүүд дээр хөлдөлтийн аюул байгаа тохиолдолд;
- ажлын баримт бичгүүдэд хэрэглэх үлээлгийн орчныг тодорхойлсон бол.
8.2.7. Шугам хоолойнуудын үлээлгийг ажлын даралттай тэнцүү, гэхдээ 4 МПа-аас ихгүй даралттайгаар хийж гүйцэтгэнэ.
8.2.8. Вакуум болон 0,1 МПа хүртэл илүүдэл даралтанд ажиллаж байгаа шугам хоолойнуудын үлээлгийг 0,1 МПа-аас ихгүй даралттайгаар 4м/с хурдтайгаар хийж гүйцэтгэнэ.
8.2.9. Хэрвээ ажлын баримт бичигт тусгайлан заагаагүй бол үлээлгийн хугацаа нь 10 минутаас багагүй байна.
8.2.10. Хүчилтөрөгч шугам хоолойг азот болон даралттай агаараар шугам хоолойгоос гарахдаа 40м/с-ээс багагүй хурдтай байх нөхцлийг хангах зардалтайгаар үлээлгийг хийж гүйцэтгэнэ.
8.2.11. Угаалгын (үлээлгийн) үед диафрагмууд, багаж хэрэгслүүд, тохируулах хамгаалах тоноглолуудыг салган авч оронд нь дамарууд, таглаанууд, шайбуудыг тавина.
8.2.12. Шугам хоолойн угаалга, үлээлгийн үед ус буулгах шугамууд болон мухардмал хэсгүүд дээр тоноглогдсон хаалт арматуруудыг бүрэн нээсэн байх ба угаалга, үлээлгийн дараа тэдгээрт маш анхааралтай үзлэг цэвэрлэгээ хийнэ.
8.2.13. Хэмжилтийн диафрагмуудын оронд тавигдсан угсралтын шайбуудыг зөвхөн угаалга ба үлээлгийг хийсний дараа ажлын диафрагмуудаар сольж болно.
8.2.14. Хүчилтөрөгч дамжуулах шугам хоолойнуудыг усаар угаахын тулд 5 мг/л-ээс ихгүй тос агуулсан усыг хэрэглэж болно.
8.2.15. Хүчилтөрөгч дамжуулах шугам хоолойнуудыг үлээлгэхийн тулд 10 мг/м3-ээс ихгүй тос агуулсан даралттай агаар болон инертийн хийг хэрэглэх шаардлагатай.
8.2.16. Хуванцар хоолойг 600 С-ээс ихгүй температуртай усаар болон бусад бодисоор угаалга хийнэ. Харин уураар үлээлэг хийхийг хориглоно.
8.2.17. Тэсэрч дэлбэрэх-галын аюултай болон хортой бодис тээвэрлэж байгаа, инертийн хий, уур, ус болон зуурмаг зөөвөрлөж (зайлуулж) байгаа технологийн шугам хоолойнуудад угаалга үлээлэг хийхийн тулд тэдгээрт угсрагддаг салдаг хэсгүүд болон уян хоолойнуудын тусламжтайгаар хийж гүйцэтгэх шаардлагатай.
8.2.18. Угаалгын (үлээлгийн) дараа салдаг хэсгүүд болон хоолойнуудыг салган авч хаалт арматурууд дээр таглаанууд /заглушки/ тавина.
8.2.19. Ундны чанартай усаар хангах сүлжээнд холбогдсон технологийн шугам хоолойнуудыг (ахуй ундны ус хангамж, халуун ус хангамж, халуун ус хангамжийн нээлттэй хэлхээний дулааны сүлжээний тэжээл гэх мэт) ашиглалтад оруулахын өмнө БНбД 40-04-16-гийн шаардлагын дагуу угаалга ба халдваргүйжүүлэлтийг хийх шаардлагатай.
8.2.20. Шугам хоолойн угаалгын (үлээлгийн) үр дүнгээр акт (Хавсралт Е) үйлдэнэ.
Хавсралт. А
Туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэх заавар
А.1. Объектын технологийн системийг хэсэгчлэн буюу иж бүрэн цогцолбор байдлаар ажиллуулж шалгах арга ажиллагааг туршилт тохируулгын ажил гэнэ.
Тайлбар:
а) Төсөлд заасан эхний ээлжийн бүтээгдэхүүн гаргахад шаардлагатай цахилгаан, сантехник, автоматжуулалтын системүүд, технологийн болон бусад зориулалттай тоног төхөөрөмж, шугам хоолойн иж бүрэн цогцолбор байгууламжуудыг объектын технологийн систем гэнэ.
б) Туршилт тохируулгын ажлын зардлыг барилга байгууламжийн төсөвт өртгөөс захиалагч гаргана.
А.2. Төсөл, стандарт, техникийн нөхцөл, техникийн баримт бичиг, технологийн шаардлагын дагуу угсрагдсан тоног төхөөрөмж, машин механизм, аппарат хэрэгслүүдийг тус тусад нь болон хэсэг бүлгээр нь ажиллуулж шалгаад, актаар ажлын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгох ажиллагааг тоног төхөөрөмжийг хэсэгчлэн туршиж шалгах ажил гэнэ.
А.3. Ажлын комисс хүлээн авсны дараа объектын технологийн системийг иж бүрэн хэмжээгээр ажиллуулж тохируулах арга ажиллагааг тоног төхөөрөмжийг иж бүрэн цогцолбор байдлаар туршиж шалгах ажил гэнэ. Иж бүрэн цогцолбор байдлаар туршиж шалгасны дараа барилга объектыг улсын комисст хүлээлгэн өгнө.
А.4. Барилга объектыг улсын комисс хүлээн авсны дараа төслийн хүчин чадалд хүргэж ашиглах ажлыг захиалагч холбогдох эрх бүхий байгууллагаас тогтоосон дүрэм зааврын дагуу хийж гүйцэтгэнэ.
А.5. Тоног төхөөрөмжид хэсэгчилсэн туршилт шалгалт хийхийн өмнө шаардлагатай автомат удирдлагын систем, цахилгаан, сантехник, дулааны тоног төхөөрөмжүүдэд туршилт тохируулгын ажлыг холбогдох норматив баримт бичгүүдийн дагуу хийж гүйцэтгэсэн байна.
А.6. Тоног төхөөрөмжийг иж бүрэн цогцолбор байдлаар туршиж шалгахдаа, тоног төхөөрөмжүүдийн ажиллагааны хоорондын уялдаа холбоо, технологийн горимын тогтвортой, найдвартай ажиллагааг хоосон явалтаар болон ачаалалттай байдлаар төслийн шаардлагын дагуу шалгаж, тохируулсан байна.
А.7. Тоног төхөөрөмжийг иж бүрэн цогцолбор байдлаар туршиж шалгахын өмнө аваар осол, гал гарах үед ажиллах механик болон автомат системүүдийг ашиглалтад оруулсан байна.
А.8. Тоног төхөөрөмжийг иж бүрэн цогцолбор байдлаар туршиж, шалгах үед ажиллах хүний тоо, түлш эрчим хүчний нөөц, материал ба түүхий эдийн хэмжээ, үргэлжлэх хугацаа зэргийг холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журамд тодорхой тусгасан байна.
А.9. Тоног төхөөрөмжийг иж бүрэн цогцолбор байдлаар, туршиж шалгах үед угсралтын ажилд гарсан гологдлыг түргэн арилгах зорилгоор ерөнхий ба туслан гүйцэтгэгч байгууллага хариуцлагатай жижүүр томилон ажиллуулна.
А.10. Туршилт тохируулгын ажлыг хийхдээ тоног төхөөрөмж үйлдвэрлэгч байгууллагын техникийн тодорхойлолт, улсын хяналтын байгууллагын болон хөдөлмөр хамгаалал, техник аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагааны дүрэм, заавруудыг мөрдлөг болгоно.
А.11. Туршилт тохируулга, тоног төхөөрөмжийг иж бүрэн цогцолбор байдлаар туршиж шалгах үед төсөлд заагдаагүй гарч ирсэн нэмэгдэл ажлыг захиалагч буюу захиалагчийн шийдвэрээр ерөнхий ба туслан гүйцэтгэгч байгууллага тусгай боловсруулсан техникийн баримт бичгийг үндэслэн хийж гүйцэтгэнэ.
А.12. Хэсэгчилсэн ба иж бүрэн цогцолбор туршилт шалгалт хийх явцад илэрсэн тоног төхөөрөмжийн гологдлыг захиалагч (үйлдвэрлэгч байгууллага) объектыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөс өмнө арилгасан байна.
А.13. А.6-д заагдсан ажлыг туршилт тохируулгын байгууллага, захиалагчтай хамтран боловсруулсан график, төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ.
А.14. Тоног төхөөрөмжийг иж бүрэн цогцолбор байдлаар туршин шалгах ажиллагааг зураг төслийн болон захиалагч, ашиглагч байгууллагын төлөөлөгчид ерөнхий ба туслан гүйцэтгэгч байгууллагын инженер техникийн ажилтнуудын оролцоотой хийж гүйцэтгэнэ.
Хавсралт. Б
Тоног төхөөрөмж, шугам хоолойг угсарсан тухай техникийн баримт бичиг
Доорх хүснэгт дэхь техникийн баримт бичгүүдийг (1-3 дугаар дарааллаас бусад) тоног төхөөрөмж, шугам хоолойг угсрах явцад бүрдүүлж, угсралт дууссаны дараа ажлын комисст хүлээлгэн өгнө.
№ |
БАРИМТ БИЧГИЙН НЭР |
БАРИМТ БИЧГИЙН АГУУЛГА |
ТАЙЛБАР |
1 |
Угсралтад шаардлагатай ажлын зураг болон техникийн баримт бичгийг хүлээлгэн өгсөн тухай акт |
Холбогдох стандарт, барилгын зураг төслийн системийн шаардлагыг хэрхэн хангаж байгаа, угсралтын ажилд ашиглах боломж, хэсэгчилсэн болон иж бүрэн зангилаа, тохируулга туршилт хийх боломж, угсралтад хэрэглэхийг зөвшөөрсөн захиалагч, ерөнхий ба туслан гүйцэтгэгч байгууллагын баталгаа, хүлээлгэн өгсөн он, сар, өдөр |
|
2 |
Угсралтад тоног төхөөрөмж, хийц эдлэл, материал хүлээлгэж өгсөн тухай акт |
Холбогдох актын маягтаар |
|
3 |
Тоног төхөөрөмжийн угсралтын ажилд барилга байгууламж, суурийг хүлээлгэн өгсөн тухай акт |
Барилга угсралтын ажлын норматив баримт бичгийн шаардлагын дагуу онцгой хийц эдлэлийг хүлээлгэн өгөх актын маягтаар |
|
4 |
Эзлэхүүний сав, аппарат хэрэгслийг туршиж шалгасан тухай акт |
|
Туршилт шалгалтаар орох ёстой бүх эзлэхүүний сав аппарат хэрэгсэлд үйлдэнэ. |
5 |
Шугам хоолойг туршиж шалгасан тухай акт |
|
Хоолойн биеэ даасан шугам (систем) бүрд үйлдэнэ. |
6 |
Машин механизмыг туршин шалгасан тухай акт |
Ажлын зургийн дагуух нэр ба номер, үйлдвэрлэгч байгууллагын зааврын дагуу туршилт шалгалт үргэлжилсэн хугацаа, туршилт шалгалтын дүн, угсрагч захиалагч байгууллагын баталгаа |
Туршилт шалгалтад орох машин механизм бүрд үйлдэнэ. |
7 |
Тоног төхөөрөмж, шугам хоолойг угсрах үед хийж гүйцэтгэсэн далд ажлын акт |
Барилга угсралтын ажлын норматив баримт бичгийн шаардлагын дагуу далд ажлыг хийж гүйцэтгэсэн тухай акт |
|
8 |
Тоног төхөөрөмжийг суурилуулж угсарсан тухай акт |
Ажлын зургийн дагуух нэр ба номер, үйлдвэрлэгч байгууллагын зааврын дагуу хэрхэн суурилагдсаныг шалгасан тухай дүн суурийн бетон цутгах зөвшөөрөл захиалагч угсрагч байгууллагын баталгаа |
Угсралтын үед хэрэглэсэн хэмжих аргыг актад хавсаргана. |
9 |
Тоног төхөөрөмжийг хэсэгчлэн туршиж шалгасан тухай акт |
|
|
10 |
Гагнуурын ажлын журнал |
|
I II зэрэглэлийн буюу Ру нь 10 МПа-аас дээш даралтад ажиллах шугам хоолойг гагнах үед үйлдэнэ. |
11 |
Гагнуурчдын нэрсийн жагсаалт |
Барилга объект угсрагч байгууллагын нэр, гагнуурчдын овог, нэр, зэрэг хувийн номер, гагнуурчны үнэмлэхийн баталгаат хугацаа, дугаар, гагнуурын ажлыг удирдан хийлгэсэн албан тушаалтан болон ерөнхий инженерийн баталгаа |
|
12 |
Гагнуурын ажлын чанарын шалгасан тухай бүртгэл |
|
I II зэрэглэлийн буюу Ру нь 10 МПа-аас дээш даралтад ажиллах шугам хоолойг гагнах үед үйлдэнэ. |
13 |
Дулааны боловсруулалтын ажлын журнал |
|
|
Хавсралт. В
Ган хоолойн гагнаасны сорьцонд механик шалгалт хийх
Гагнаасны уулзваруудаас тусгайлан сонгож авсан сорьц нь механик шалгалтад дараах шаардлагыг хангана. Үүнд:
а) Статик сунгалт хийх үеийн агшилтын эсэргүүцэл нь сорьц авсан шугам хоолойн металлын агшилтын эсэргүүцлийн доод хязгаараас бага байх;
б) Статик гузайлт хийх үеийн хотойлгох өнцөг нь дараах хүснэгтэд заагдсан хэмжээнээс бага байх.
Гангийн төрөл |
Хамгийн бага гулзайх өнцөг, град |
||
Цахилгаан нуман гагнуураар гагнасан тохиолдолд (ханын зузаан, мм) |
Хийн гагнуур |
||
20-оос бага |
20-оос дээш |
||
0,23%-ийн нүүрстөрөгчтэй ган |
100 |
130 |
70 |
Чанаржуулсан ган |
80 |
60 |
50 |
Дулаанд тэсвэртэй чанаржуулсан ган |
50 |
40 |
30 |
Мартенситно-феррит төрлийн ган |
50 |
50 |
|
Аустенитийн төрлийн ган |
100 |
100 |
|
в) Ган хоолойн огтлолын диаметрийн хэмжээг ханын зузааныг 3 дахин авсантай тэнцэх хэмжээгээр давтаж хавчийлгахад гагнаасанд цав үүсэх ёсгүй.
г) Ру нь 10 МПа-аас их даралтад ажиллах буюу 12 мм-ээс дээш зузаан ханатай 1 дүгээр зэрэглэлийн шугам хоолойн 20оС-ийн орчинд байгаа сорьцын цахилгаан нуман гагнуурын гагнаасны цохилтын зунгааралт нь бүх төрлийн ганд 50 Дж/см2 аустенитийн төрлийн ганд 70 Дж/см2 -аас багагүй байна.
Хавсралт. Г
Радиографикийн аргаар ган хоолойн холбоосны гагнуурын
чанарыг нийлбэр оноогоор тодорхойлох
Г.1. Ган хоолойн холбоосны чанарыг 1 ба 2-р хүснэгтэд заагдсан чанарыг үнэлэх үнэлгээнд тохирох хамгийн их оноонуудын нийлбэрээр тодорхойлно.
Г.2. Шугам хоолойн уулзварын гагнаасны чанар байдлыг, оёдлын тэнхлэгийн дагуух ханын дутуу идүүлэлт ба хайлуулалт, язралт болон оёдлын угийн дутуу ба илүү идүүлэлт зэрэг согогийн үргэлжлэлийн урт, хэмжээнээс хамааруулж үнэлэх оноог 1-р хүснэгтэд үзүүлэв.
1-р хүснэгт
Чанарыг үнэлэх оноо |
Оёдлын тэнхлэгийн дагуух ханын дутуу идүүлэлт, дутуу хайлуулалт, язралт болон оёдлын угийн дутуу, илүү идүүлэлт |
|
Өндөр (гүн)-ийг хоолойн ханын зузаанд харьцуулсан харьцаа (%) |
Хөндлөн огтлолын дагуу дахь нийт урт |
|
0 |
Дутуу идүүлэлт байхгүй бол Оёдлын угийн дутуу идүүлэлт 10% хүртэл бөгөөд 1,5мм-ээс ихгүй бол |
Хөндлөн огтлолын дагуу дахь нийт урт |
1 |
Оёдлын тэнхлэгийн дагуух ханын дутуу идүүлэлт 10% бөгөөд 2мм-ээс ихгүй бол мөн 5% хүртэл бөгөөд 1мм хүртэл бол |
Хөндлөн огтлолын дагуух уртын ¼ хүртэл мөн ½ хүртэл |
2 |
Оёдлын тэнхлэгийн дагуух ханын дутуу идүүлэлт 20% хүрсэн бөгөөд 3мм-ээс ихгүй бол мөн 10% хүрсэн бөгөөд 2мм хүртэл бол мөн 5% хүрсэн бөгөөд 1мм-ээс ихгүй |
Хөндлөн огтлолын дагуух уртын ¼ хүртэл мөн ½ хүртэл хязгаарлагдахгүй. |
3 |
Язралт Үндсэн металл оёдлын хооронд болон оёдлын уулзваруудын хооронд гүйцэд биш хайлуулалт үүссэн байх |
Уртыг харгалзахгүй |
4 |
Уулзваруудын хооронд гүйцэд биш хайлуулалт үүссэн байх |
мөн адил |
5 |
Оёдлын тэнхлэгийн дагуух ханын дутуу идүүлэлт 20%-иос их бөгөөд 3 см-ээс их бол |
мөн адил |
Тайлбар: Оёдлын угийн дутуу ба илүү идүүлэлтийн хэмжээ I-IV зэрэглэлийн шугам хоолойд нормчлогдохгүй.
Г.3. Радиографикийн шалгалтын дүнг үндэслэн гагнаасны чанарыг үнэлэх оноо болон согогын зөвшөөрөгдөх хэмжээг 2-р хүснэгтэд үзүүлэв. Согог ажиглагдаагүй уулзвар гагнаасны чанарыг үнэлэх оноог 1-ээр авна.
2-р хүснэгт
Чанарыг үнэлэх оноо |
Ханын зузаан, мм |
Чанарт нөлөөлөх согог |
Согогын бөөгнөрсөн хэсгийн урт, мм |
100м урт оёдол дахь согогийн нийлбэр урт |
|
өргөн (диаметр), мм |
урт, мм |
||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1 |
3 хүртэл 3-аас их 5-аас бага 5 8 8 11 11 14 14 20 20 26 26 34 34-өөс дээш |
0,5 0,6 0,8 1,0 1,2 1,5 2,0 2,5 3,0 |
1,0 1,2 1,5 2,0 2,5 3,0 4,0 5,0 6,0 |
2,0 2,5 3,0 4,0 5,0 6,0 8,0 10,0 10,0 |
3,0 4,0 5,0 6,0 8,0 10,0 12,0 15,0 20,0 |
2 |
3 хүртэл 3-аас их 5-аас бага 5 8 8 11 11 14 14 20 20 26 26 34 34-өөс их 45-аас бага 45-аас дээш |
0,6 0,8 1,0 1,2 1,5 2,0 2,5 2,5 3,0 3,5 |
2,0 2,5 3,0 3,5 5,0 6,0 8,0 8,0 10,0 12,0 |
3,0 4,0 5,0 6,0 8,0 10,0 12,0 12,0 15,0 15,0 |
6,0 8,0 10,0 12,0 15,0 25,0 30,0 30,0 30,0 40,0 |
3 |
3 хүртэл 3-аас их 5-аас бага 5 8 8 11 11 14 14 20 20 26 26 34 34 45 45-аас дээш |
0,8 1,0 1,2 1,5 2,0 2,5 3,0 3,5 4,0 4,5 |
3,0 4,0 5,0 6,0 8,0 10,0 12,0 12,0 15,0 15,0 |
5,0 6,0 7,0 9,0 12,0 15,0 20,0 20,0 25,0 30,0 |
8,0 10,0 12,0 15,0 20,0 25,0 30,0 35,0 40,0 45,0 |
4 |
Ханын зузаанаас хамаарахгүй |
Согогийн хэмжээ, согог бөөгнөрсөн хэсгийн болон нийлбэр уртын хэмжээ нь энэ хүснэгтийн 3 онооны үнэмлэх үзүүлэлтийн хэмжээнээс их байх тохиолдолд |
Тайлбар.
1. Радиографикийн зургийг уншихдаа 0,2мм-ээс бага урттай буюу бөөгнөрөл үүсгээгүй согогийг тооцохгүй.
2. 100м урт оёдлын хүснэгтэд заагдсанаас бага хэмжээтэй согогын тоо нь 1 оноонд 10-аас ихгүй, 2 оноонд 12-оос ихгүй, 3 оноонд 15-аас ихгүй байх бөгөөд нийлбэр урт нь хүснэгтэд заагдсан хэмжээнээс хэтрэхгүй байна.
3. Оёдлын нийт урт нь 100м хүрэхгүй тохиолдолд зөвшөөрөгдөх нийт уртыг олохдоо хийгдсэн оёдлын ба 100м уртын харьцаагаар тодорхойлно.
4. Хэрэв Ру нь 10 МПа-аас дээш даралтад ажиллах шугам хоолойн уулзварын гагнаасанд согогийн бөөгнөрөл илэрвэл чанарыг үнэлэх үнэлгээг 1-ээр ихэсгэж авна.
5. Бүх зэрэглэлийн шугам хоолойн уулзварын гагнаасанд, үргэлжилсэн согогийн бөөгнөрөл илэрвэл чанарыг үнэлэх оноог 1-ээр ихэсгэж авна.
Г.4. Зураг унших, гологдлын төрөл, хэмжээг тодорхойлохдоо холбогдох стандарт, техникийн баримт бичгийн шаардлагыг мөрдлөг болгоно.
Г.5. Радиографикийн шалгалтын журналд уулзварын гагнаасны чанарыг 1 ба 2 дугаар хүснэгтээр тодорхойлсон оноо болон нийлбэр оноог тэмдэглэнэ. Жишээ нь: 1/2-3, 6/6-12 гэх мэт.
Хавсралт. Д
Шугам хоолойн дотор цэвэрлэгээг шалгасан тухай акт
№ ............... 20 .... он .... сар .... өдөр
Объект . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . .
( объектын нэр ба байрлал)
Захиалагч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
( байгууллагын нэр)
Гүйцэтгэгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
( байгууллагын нэр)
Захиалагчийн төлөөлөгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
(биечлэн төлөөлж буй этгээдийн албан тушаал, төлөөлж буйг гэрчлэх баримт бичиг)
Ерөнхий гүйцэтгэгчийн төлөөлөгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
(биечлэн төлөөлж буй этгээдийн албан тушаал, төлөөлж буйг гэрчлэх баримт бичиг)
Угсралтын байгууллагын төлөөлөгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
(биечлэн төлөөлж буй этгээдийн албан тушаал, төлөөлж буйг гэрчлэх баримт бичиг)
Ашиглагч байгууллагын төлөөлөгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . .
(биечлэн төлөөлж буй этгээдийн албан тушаал, төлөөлж буйг гэрчлэх баримт бичиг)
нарын бүрэлдэхүүнтэйгээр шугам хоолойнуудын хэсгүүд болон зангилаануудын дотор цэвэрлэгээнд үзлэг, шалгалт хийж энэхүү актыг үйлдэв.
..............................................................................................................................................
( шугам хоолойн нэр, түүний үзүүлэлтүүд) шалгав.
Шалгалтын үр дүн ...............................................................................................................
..............................................................................................................................................
ШИИЙДВЭРЛЭСЭН НЬ:
Энэхүү актад заагдсан шугам хоолойнуудын хэсгүүд болон зангилаануудын угсралтын ажлуудыг хийхийг зөвшөөрөв.
Захиалагчийн төлөөлөгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
албан тушаал, овог нэр,тэмдэг, гарын үсэг)
Ерөнхий гүйцэтгэгчийн төлөөлөгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
албан тушаал, овог нэр,тэмдэг, гарын үсэг)
Угсралтын байгууллагын төлөөлөгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
албан тушаал, овог нэр,тэмдэг, гарын үсэг)
Ашиглагч байгууллагын төлөөлөгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
албан тушаал, овог нэр,тэмдэг, гарын үсэг)
Хавсралт. Е
Шугам хоолойд угаалга (үлээлэг) хийсэн тухай акт
№ ............... 20 .... он .... сар .... өдөр
Объект . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . .
( объектын нэр ба байрлал)
Захиалагч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
( байгууллагын нэр)
Гүйцэтгэгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
( байгууллагын нэр)
Захиалагчийн төлөөлөгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
(биечлэн төлөөлж буй этгээдийн албан тушаал, төлөөлж буйг гэрчлэх баримт бичиг)
Ерөнхий гүйцэтгэгчийн төлөөлөгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . .
(биечлэн төлөөлж буй этгээдийн албан тушаал, төлөөлж буйг гэрчлэх баримт бичиг)
Угсралтын байгууллагын төлөөлөгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
(биечлэн төлөөлж буй этгээдийн албан тушаал, төлөөлж буйг гэрчлэх баримт бичиг)
Ашиглагч байгууллагын төлөөлөгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
(биечлэн төлөөлж буй этгээдийн албан тушаал, төлөөлж буйг гэрчлэх баримт бичиг)
нарын бүрэлдэхүүнтэйгээр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .(угсралтын байгууллагын нэр) гүйцэтгэсэн дор дурдсан ажилд үзлэг хийж энэхүү актыг үйлдэв. Үүнд:
1. Шугам хоолойнуудын трассын № .......худгаас (пикетийн цэгээс, хонгилоос), № .......худаг (пикетийн цэг, хонгил) хүртэл .........м шугамд угаалга (үлээлэг ) хийв.
Угаалга (үлээлэг) -г....................................................(орчны нэр, даралт, зардал) хийв.
2. Угаалга (үлээлэг)–гийн ажлыг ............................................(зураг төслийн байгууллагын нэр, ажлын зургийн дугаар ба огноо) зураг төслийн (ажлын) дагуу хийж гүйцэтгэв.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
Угаалга (үлээлэг)-гын ажлууд нь ........................ стандарт, ........................ БНбД болон ..................................................................................... төслийн (ажлын) баримт бичгийн дагуу хийгдсэн ба тэдгээрийг хүлээн авах шаардлагуудыг хангаж байна.
Шугам хоолойнуудын угаалга (үлээлэг)–г актад дурдсаны дагуу бүрэн гүйцэд хийгдсэнд тооцов.
Захиалагчийн төлөөлөгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
(албан тушаал, овог нэр,тэмдэг, гарын үсэг)
Ерөнхий гүйцэтгэгчийн төлөөлөгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
(албан тушаал, овог нэр,тэмдэг, гарын үсэг)
Угсралтын байгууллагын төлөөлөгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
(албан тушаал, овог нэр,тэмдэг, гарын үсэг)
Ашиглагч байгууллагын төлөөлөгч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
(албан тушаал, овог нэр,тэмдэг, гарын үсэг)
Текст томруулах
A
A
A