- Нүүр
- Сайдын тушаал
- Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ахуйн бохир ус зайлуулах цэгээ ус тусгаарлагчаар тусгаарлаж тохижуулах журам
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2018 оны
04 сарын 05 өдрийн А/82/128 тоот тушаалын
хавсралт
Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ахуйн бохир ус зайлуулах
цэгээ ус тусгаарлагчаар тусгаарлаж тохижуулах журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь /цаашид “ус ашиглагч” гэх/ ахуйн бохир ус зайлуулах цэгээ /цаашид “цэг” гэх/ ус тусгаарлагчаар тусгаарлаж тохижуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. Цэгийг тусгаарлаж тохижуулахад тавих шаардлага
2.1.Ус ашиглагч нь Усны тухай хуульд заасны дагуу хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл авна.
2.2.Цэгийн орчны газрыг тэгшилж, хур борооны ус, чийг шүүрч нэвчихээс сэргийлж гадаргын урсац зайлуулах суваг татаж, бохир ус зөөвөрлөх машин чөлөөтэй орж гарах талбайтай байна.
2.3.Хоногт 5 шоо метрээс их ахуйн бохир ус хуримтлагдах цэгийг батлагдсан зураг төслийн дагуу хийнэ.
2.4.Цэгийг бетон, төмөр бетон болон бусад ус үл нэвчих материалаар доторлоно:
2.4.1.бетон, төмөр бетон нь усны барилга, байгууламжийн бүтээцэд тавигдах шаардлагыг хангасан байна;
2.4.2.бусад ус үл нэвчих материалаар доторлосон үед цэгийн бохир ус соруулах хэсэг нь гэмтэхээс хамгаалсан хийцтэй байна.
2.5.Цэгийн хөрсний устай харьцах хэсгийг ус үл нэвчих материалаар хийнэ.
2.6.Ус ашиглагч нь цэгийн эзэлхүүний 70-80 хувь дүүрсэн үед суллаж, цэг болон цэгийн орчинд халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр халдваргүйжүүлэлтийг хийлгэнэ.
2.7.Цэгийн бохир усыг суллах, цэгт халдваргүйжүүлэлт хийхдээ тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлнэ.
2.8.Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь Усны тухай хуульд заасны дагуу бохир ус зайлуулах тогтоосон цэгт болон төвлөрсөн шугам сүлжээний зөвшөөрөлтэй худагт нийлүүлнэ.
2.9.Ус ашиглагч нь дахин ашиглах боломжгүй цэгт халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр халдваргүйжүүлэлт хийлгэж, эрүүл хөрсөөр дүүргэж, цэг болон түүний орчинд халдваргүйжүүлэлтийг давтан хийлгэнэ.
2.10.Сум, дүүргийн Засаг дарга нь цэг, түүний орчинд хөрсний бохирдлын шинжилгээг жилд 1-ээс доошгүй хийлгэж, халдваргүйжүүлэх арга хэмжээг зохион байгуулна.
2.11.Цэгт хатуу хог хаягдал хаяхыг хориглоно.
----oOo----
Текст томруулах
A
A
A