A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА- ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОН ТООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН НОРМАТИВ /БСШУСС, СС-ын 2018 оны А/817/287-р хүчингүй болсон/
Бүлэг: 1979

Шинжлэх ухаан, боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны

227, 199 дүгээр хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт

/БСШУСС, СС-ын 2018 оны А/817/287-р хүчингүй болсон/

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА-

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОН ТООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН НОРМАТИВ

 

1.Захирал

- Бие даасан бага, дунд, бүрэн дунд сургуульд 1 байна.

- Багийн сургуульд эрхлэгч ажиллана.

2.Хичээлийн эрхлэгч

- 450 хүртэл сурагчтай сургуульд 1, 451-920 сурагчтай сургуульд 2, 921 дээш сурагчтай сургуульд 921-ээс 1000 сурагч тутам нэг эрхлэгч ажиллуулах бөгөөд бие даасан бага сургуулийн сурагчдын тоо 200-аас доош бол хичээлийн эрхлэгчийн ажлыг захирал хариуцна. Хүмүүжлийн эрхлэгчийг орон тоонд багтаан ажиллуулахыг сургуулийн захиргаа шийдвэрлэнэ.

3.Аж ахуйн нярав

- Бие даасан бага, дунд, бүрэн дунд сургуульд аж ахуйн нярав нэг ажиллах бөгөөд сурагчдын тоо 1000-аас давсан болон 100-аас доошгүй ортой дотуур байртай сургуульд аж ахуйн эрхлэгч 1 байна.

4.Нягтлан бодогч

- Бие даасан сургуульд 1 байна. Гэвч сургуулийн үйл ажиллагаатай холбогдуулан хавсруулан ажиллуулахыг сургуулийн захиргаа шийдвэрлэнэ.

5.Номын санч

- 921-ээс дээш сурагчидтай, номын сантай сургуульд 1 байх ба түүнээс доош сурагчидтай сургуульд бичиг хэргийн ажилтан хариуцна.

6.Бичиг хэрэг, бичээч

- 921-ээс дээш сурагчидтай бие даасан сургуульд 1 байна. 921-ээс доош сурагчидтай бол номын санг хариуцна.

7.Лаборант

- Сургуульд шаардлага хангасан лабораторитой нөхцөлд нэг орон тоо ажиллуулж болно.

8.Байрны багш

- Дотуур байранд 60-аас дээш сурагч байгаа тохиолдолд 1 байна.

9.Эмч

- 901-ээс дээш сурагчтай дунд сургуульд нэг бага эмч ажиллах бөгөөд хүүхдийн тооноос хамааруулан сургууль, цэцэрлэгийн дунд ажиллуулж болно.

10.Тогооч, гал тогоооны туслах ажилтан

- Дотуур байртай сургуульд 60 сурагч тутам нэг тогооч ажиллуулах ба тогооч бүрийг дагалдуулан гал тогооны туслах ажилтан ажиллуулна.

Жижүүр, манаач, слесарь, үйлчлэгч зэрэг улсын нэгдсэн нормативээр ажилладаг орон тоог жилийн төсөвтөө тусган аймаг, сум, дүүргийн санхүүгийн байгууллагаар батлуулан ажиллуулна.