A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ОРОН ТООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН НОРМАТИВ /БСШУСС, СС-ын 2018 оны А/817/287-р хүчингүй болсон/
Бүлэг: 1979

Шинжлэх ухаан, боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны

227, 199 дүгээр хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт

/БСШУСС, СС-ын 2018 оны А/817/287-р хүчингүй болсон/

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ОРОН ТООНЫ ҮЛГЭРЧИЛСЭН НОРМАТИВ

 

1.Эрхлэгч

Ердийн ажиллагаатай болон 24 цагийн ажиллагаатай бис даасан цэцэрлэг тус бүрт нэг байна.

2.3аах арга зүйч

Ердийн ажиллагаатай 9 хүртэл бүлэгтэйд эрхлэгч хариуцах бөгөед 9 ба түүнээс дээш бүлэгтэй бие даасан цэцэрлэгт нэг,

3.Багш

Ердийн ажиллагаатай цэцэрлэгийн бүлэг тутам 1, 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгт бүлэг тутам 2 байна.

4.Дуу хөгжмийн багш

Бие даасан 4-өөс дээш бүлэгтэй цэцэрлэгт 1 байна.

5.Туслах багш

Ердийн ажиллагаатай цэцэрлэгийн нэг багшийг дагаж 1, 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгт нэг багшийг дагаж 1,5 байна.

6.Нягтлан бодогч

Бие даасан 8-аас дээш бүлэгтэй ердийн ажиллагаатай болон 24 цагийн ажиллагаатай 6 бүлэгтэй цэцэрлэгт тус тус 1 байх бөгөөд сум, дүүргийн санхүүгийн байгууллагатай зөвшилцөн хавсруулан ажиллуулах ба цалингийн нэмэгдлийн асуудлыг цэцэрлэгийн захиргаа шийднэ.

7.Нярав

Бне даасан ердийн ажиллагаатай болон 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгт тус тус 1 байх бөгөөд төсөвтөө зохицуулан хавсруулах асуудлыг цэцэрлэгийн захиргаа шийднэ.

8.Тогооч

Ердийн ажиллагаатай 6 хүртэл бүлэгтэй, 24 цагийн ажиллагаатай 4 хүртэл бүлэгтэй цэцэрлэгт 1, ердийн ажиллагаатай 6-10 бүлэгтэй, 24 цагийн ажиллагаатай 4 дээш бүлэгтэй цэцэрлэгт 2, ердийн ажиллагаатай 10 дээш бүлэгтэй цэцэрлэгт 3 ажиллана.

9.Гал тогооны туслах ажилтан

Бие даасан цэцэрлэгт 1 байна.

10.Жижүүр, манаач, слесарь, үйлчлэгч зэрэг улсын нэгдсэн нормагивээр ажилладаг орон тоог жилийн төсөвтөө тусган аймаг, сум, дүүргийн санхүүгийн байгууллагаар батлуулан ажиллуулна. Сувилалын цэцэрлэгт эмч ажиллуулах асуудлыг орон нутгийн засаг захиргааны байгууллага төсөвтөө багтаан шийдвэрлэнэ.