A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын

2018 оны 05 сарын 01 өдрийн

А/68 дугаар тушаалын хавсралт

 

ХҮЧИНГҮЙ БОЛСОН ТУШААЛЫН ЖАГСААЛТ

1. “Харилцан хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хооронд хийгдэж байгаа борлуулалтад бодит бус үнэ хэрэглэж болзошгүй дотоодын бараа, ажил, үйлчилгээний төрөл, зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн жагсаалт батлах тухай” 2007 оны 165 дугаар тушаал,

2.“Зөрчил бүхий татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэх журам батлах тухай” 2009 оны 225 дугаар тушаал,

3.“Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах тухай журам, Татварын өрөнд авсан эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах тухай журам, Ажлын зураг авалт хийхэд баримтлах журам” батлах тухай 2008 оны 220 дугаар тушаал,

4.“Согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээс согтууруулах ундааны нэр, савлалтын хэмжээг авах, түүнийг татварын хяналтанд ашиглах журам батлах тухай” 2004 оны 129 дугаар тушаал,

5.“Гэрчилгээний загвар батлах тухай” 2002 оны 26 дугаар тушаал,

6.“Гэрчилгээний загвар, түүнийг нөхөх заавар батлах тухай” 2004 оны 13 дугаар тушаал,

7.“Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2004 оны 23 дугаар тушаал,

8.“Онцгой албан татварын тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий архи, тамхийг хураан авч улсын орлого болгох тухай” 2001 оны  84 дугаар тушаал,

9.“Татвар төлөгчийн хувийн хэргийн маягт батлах тухай” 1999 оны 19 дугаар тушаал.

 

 

 

----оОо----