A

A

A

Бүлэг: 1979

/Аймгийн ИТХ-ын 2021 оны 04/02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

Аймгийн иргэдийнТөлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн

    07/05 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

 

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

 

______он_____сар_____өдөр  Дугаар _______          Арвайхээр

/огноо/                    /ЗД-ын захирамж/

 

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН НЭР:__________________________________

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨРӨЛ: ______________________________________________

ЭЗЭМШИГЧ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР, ХАЯГ: _______________________

________________________________________________________________________

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ НУТАГ ДЭВСГЭР: ________________________________

 

ГЭРЧИЛГЭЭ ________ОН_______САР_______ӨДӨР ХҮРТЭЛ ХҮЧИНТЭЙ.

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА

 

 

Гэрчилгээний ар талд бичигдэнэ.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД ӨГӨХ ЗААВАР

  1. Үйл ажиллагааг тухайн нутаг дэвсгэрт явуулна.
  2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ажил үйлчилгээ эрхлэх талаар хууль тогтоомжид заасны дагуу  заавал гэрээ байгуулна.
  3. Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр  түдгэлзүүлж, мөн  хүчингүй болгоно.
  4. Тусгай зөвшөөрлөө нүдэнд харагдах ил газарт байрлуулах, эрх бүхий албан тушаалтаны шаардсанаар тусгай зөвшөөрлөө тухай бүрт шалгуулж байх. Эрх бүхий албан тушаалтанд: бүх шатны Засаг дарга, цагдаагийн эрх бүхий ажилтан, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч нар орно. 
  5. Тусгай зөвшөөрлөө эрх бүхий албан тушаалтанд шалгуулахаас татгалзах нь төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн зөрчил тул тусгай зөвшөөрлийг түр хураах үндэслэл болно.
  6. Тусгай зөвшөөрлөө хураалгасан тохиолдолд буцааж буюу дахин авах хүртэл согтууруулах ундаа худалдаалахгүй байх.  
  7. Холбогдох хууль тогтоомж, шинээр гарсан хууль, журам, заавар, тогтоол, захирамжийг судлаж, мэдлэгээ сайжруулах,  хуулийн хавтас нээж өөрөө болон үйлчилгээний ажилтандаа судлуулж мэдлэгийг нь шалгаж байх. Төрийн байгууллага, албан тушаалтнаас дээрх хууль тогтоомжийг мэдүүлэх үүрэггүй гэдгийг анхаарах.
  8. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан эсэхээс үл хамааран жил дараалан захиргааны шийтгэл эдлэж 3 удаа хариуцлага тооцогдсон тохиолдолд  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно. 
  9. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6.3, 6.5, 7.7, 9,2, 14.4 дэхь заалтуудыг зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг шууд хүчингүй болгох, 4.4, 5,9, 6.1, 6.2, 6.3 дахь заалтыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрөл дахин олгохгүй байх хуулийн заалттай.
  10. Тусгай зөвшөөрлийг нуун дарагдуулах, үрэгдүүлэх, хувилж олшруулах, бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, шилжүүлэх, төрийн эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлж эсэргүүцэхийг хориглоно.  Энэ тохиолдлыг ноцтой зөрчил гэж үзэн хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авах болно.

Зөрчлийн талаарх тэмдэглэл

 

Зөрчлийн тоо

Огноо

Зөрчлийн утга

Зөрчсөн хуулийн заалт

Торгуулийн арга хэмжээ

Хариуцлага тооцсон албан тушаалтны

Нэр албан тушаал

Гарын үсэг

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

Аймгийн иргэдийнТөлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 07/05 дугаар тогтоолын гуравдугаар хавсралт

/Гэрээний загвар/

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИХ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЭЭ

/Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх/

 

______________хот         №                                20 __оны__дугаар

аймаг,сум,дүүрэг                                                  сарын__-ны өдөр

 

Тусгай зөвшөөрөл эзэмшихийг /худалдаа, үйлчилгээний эрх аль нь болохыг доогуур нь зурна/-ыг зөвшөөрөх энэхүү гэрээг нэг талаас________________________________ ______________________________________________________________хаягт амьдрах _________________________________________________________/эцгийн нэр, нэр/ ___________________ /тоот регистртэй, /цаашид “Сумын Засаг дарга” гэнэ/, нөгөө талаас _____________________________________________________________хаягт оршин суух _________________________________________________________/Овог нэр, Хуулийн этгээдийн нэр/ ___________________ /тоот регистертэй, /цаашид “Эрх авагч” гэнэ/ нар цаашид /хамтдаа талууд гэнэ/ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдсан 2018_____ оны ________дугаар журмыг үндэслэн харилцан тохиролцож дор дурдсан нөхцөлөөр энэхүү гэрээг байгуулж байна.

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Архидан согтуурахтай тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргаас гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана.

1.2.Энэхүү гэрээгээр талууд орчны эрүүл ахуй, нийгмийн хэв журам сахих, хөршийн эрхийг хүндэтгэх зэрэг харилцаанд хяналт тавих, харилцан хамтарч ажиллахад чиглэнэ.

1.3.Худалдаа, үйлчилгээ явуулж буй цэгийн эрх эзэмшигч нь оршин суугаа газрын сумын Засаг даргатай энэхүү гэрээг байгуулах, шаардлагатай тохиолдолд гэрээ байгуулах, хяналт тавих эрхийг багийн Засаг даргад шилжүүлж болно.

Хоёр. Сумын Засаг даргын эрх, үүрэг

2.1. Энэхүү гэрээгээр эрх эзэмшигчийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй хяналт тавих, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг шаардах, нийтийг хамарсан арга хэмжээ, дайчилгаанд оролцуулах асуудлыг бүрэн хариуцна.

2.2. Эрх эзэмшигчийн эрх зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдалд эрх зүйн туслалцаа үзүүлж, хүсэлт гомдлыг эрх бүхий байгууллагад уламжлах

2.3. Эрх эзэмшигчийн үйл ажиллагааны талаархи санал дүгнэлтийг мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх

2.4. Эрх бүхий /Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, аймгийн Засаг даргаас  томилсон ажлын хэсэг/ байгууллагатай хамтран хяналт, шалгалтыг зохион байгуулах

Гурав. Эрх эзэмшигчийн эрх үүрэг

3.1. Холбогдох хууль тогтоомжид заасан эрх үүргийг эдлэхийн зэрэгцээ холбогдох хууль журам, стандарт, худалдаа, үйлчилгээний цагийн хуваарийг журмын дагуу мөрдөнө.

3.2. Эрх эзэмшигч нь гэрчилгээний эх хувийг худалдаа, үйлчилгээний цэгт олон нийт ил тод харагдахаар байршуулж, эрх бүхий этгээдэд саадгүй үзүүлэх ба эрхээ эдлэхдээ гэрчилгээг үрэгдүүлэх, хууль бусаар олшруулах, зориулалтыг өөрчлөхгүй, гэмтээхгүй байх үүрэгтэй.

3.3. Эрх эзэмшигч нь гэрчилгээ эзэмших эрхээ өөрийн нэрээр бүрэн эдэлнэ.

3.4. Худалдаа, үйлчилгээний цэгийн орчны эрүүл ахуй, стандартыг чанд мөрдөж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орон нутгийн засаг захиргааны байгууллагаас зохион байгуулж буй нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхитэй оролцоно.

Дөрөв. Бусад заалт

4.1. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдэд хамаарахгүй.

4.2. Энэхүү гэрээний нөхцөл, заалттай холбоотой маргаан гарвал талууд аль болох хэлэлцээ хийх аргаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд эс эвлэрэвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

4.3. Энэхүү гэрээнд талууд гарыг үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

4.4. Энэхүү гэрээг _____ оны ____ сарын ____ -ны өдрөөс адил хүчинтэй хоёр хувь үйлдэж талууд тус бүрт нэг хувь хадгалагдана.

4.5. Талууд энэхүү гэрээнд заасан нөхцлийг урьдчилан гүйцэд уншиж танилцсан, гэрээний бүх нөхцлийн талаар харилцан саналаа илэрхийлж тохиролцсон байх бөгөөд талууд бүрэн дүүрэн ойлголтыг авсан болно.

 

Гэрээ байгуулсан:

 

Засаг дарга:                                                           Эрх эзэмшигч:

__________________                  ______________________

/нэр/ /нэр/

__________________                                              ______________________

/гарын үсэг/                                                           /гарын үсэг/