A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ, АШИГЛАЛТАД АВАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын2018 оны

49 дүгээр тушаалын хавсралт

 

АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ,

ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ, АШИГЛАЛТАД АВАХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Энэхүү журмыг хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, их засвар хийх инженерийн хийцтэй бүх төрлийн авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад мөрдөнө.

 

Хоёр. Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох

2.1.Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан хуулийн этгээд /цаашид Гүйцэтгэгч гэх/ нь авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх хүсэлт гаргахдаа энэхүү журмын 4 дүгээр хавсралтын А хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлж, тухайн авто зам, замын байгууламжийн барилгын ажилд техник технологийн хяналт тавих эрх бүхий Зөвлөх /цаашид Зөвлөх гэх/-өөр хянуулан Захиалагчид хүргүүлнэ.

2.2.Захиалагч авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан баримт бичгийн бүрдэл шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж, шийдвэрлэнэ. Дурдсан хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй тохиолдолд үндэслэл, тайлбарыг Гүйцэтгэгчид албан бичгээр хүргүүлнэ.

2.3.Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг тухайн авто зам, замын байгууламж баригдаж дуусах хүртэлх гэрээнд заасан хугацаагаар олгоно. Барилгын ажил гэрээт хугацаанд дуусаагүйгээс гэрээний хугацаа сунгасан бол зөвшөөрлийн маягтад сунгасан тухай тэмдэглэнэ.

2.4.Зөвшөөрөл олгосноос хойш 1 жилийн хугацаанд барилгын ажил эхлээгүй тохиолдолд тухайн зөвшөөрөл хүчингүй болсонд тооцогдоно. Энэ тохиолдолд Захиалагчид ажил эхлүүлэх хүсэлтийг дахин гаргаж шийдвэрлүүлнэ.

 

Гурав. Авто зам, замын байгууламжийн барилгын ажил

үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох

3.1.Авто зам, замын байгууламжийн барилгын ажил дараах шалтгаанаар 6 сараас дээш хугацаагаар зогссон бол барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл авна. Үүнд:

-Мэргэжлийн хяналтын болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлыг зогсоосон;

-Техник технологийн хяналтын Зөвлөхийн санал дүгнэлтэд үндэслэн Захиалагчийн шийдвэрээр ажлыг зогсоосон.

3.2.Дээрх үндэслэлээр барилгын ажил зогссон бол Гүйцэтгэгч энэхүү журмын 4 дүгээр хавсралтын Б хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлж, ажил зогсоосон шалтгаан, зөрчил дутагдлыг арилгасан тухай эрх бүхий байгууллагын дүгнэлтийн хамт ажил үргэлжлүүлэх хүсэлтийг Захиалагчид хүргүүлнэ. Захиалагч ирүүлсэн баримт бичгийг нягталж, шаардлага хангасан бол ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ.

 

Дөрөв.Авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах

4.1.Авто замын тухай хуулийн 28.1; 28.2-т заасан эрх бүхий байгууллага буюу Захиалагчийн зүгээс авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн /цаашид “Ажлын хэсэг” гэх/-ийг томилно.

4.2.Гүйцэтгэгч авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах Ажлын хэсэг ажиллуулах хүсэлт гаргахдаа энэхүү журмын 4 дүгээр хавсралтын В хэсэгт заасан баримт бичиг, холбогдох материалыг бүрдүүлэн Зөвлөхөөр хянуулж, баталгаажуулна.

4.3.Захиалагч хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор Ажлын хэсэг ажиллуулах эсэх шийдвэр гаргана. Захиалагч Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилохдоо авто зам, замын байгууламжийн зориулалт, ангилал, техник технологийн шийдэл, онцлог байдлаас хамааран энэхүү журмын хоёрдугаар хавсралтыг удирдамж болгоно.

4.4.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсноос хойш ажлын 5 хоногийн дотор ашиглалтад авах объектод очиж ажиллана.

4.5.Авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах Ажлын хэсгийн үйл ажиллагаа, хуралдааны бэлтгэлийг хангуулах ажлыг Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, хяналтын Зөвлөх, Гүйцэтгэгчтэй хамтран зохион байгуулна.

4.6.Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь хуралдаан зохион байгуулах, гишүүдийн ирц бүрдүүлэх, хуралдааны тэмдэглэл хөтлөх, гарах шийдвэрийн төсөл боловсруулах, техникийн баримт бичгийн иж бүрдлийг хангуулан архивд хүлээлгэн өгөх ажлыг хариуцна.

4.7.Ажлын хэсэг томилсон шийдвэрийн дагуу газар дээр нь ажиллахаар товлосон өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө ажиллах газар, хугацаа, тухайн авто зам, замын байгууламжтай холбоотой ерөнхий мэдээллийг Ажлын хэсгийн нийт гишүүдэд хүргүүлсэн байна.

4.8.Ажлын хэсгийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаархуралдаанд оролцох боломжгүй болсон тохиолдолд энэ тухай Ажлын хэсгийн дарга болон нарийн бичгийн даргад газар дээр нь ажиллахаас 1-ээс доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдсэн байна.

4.9.Ажлын хэсгийн зардлыг Гүйцэтгэгч хариуцна.

4.10.Авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах тухай Ажлын хэсгийн дүгнэлт гарч, Акт үйлдэж баталгаажуулснаар уг авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулсанд тооцно.

 

Тав. Ажлын хэсгийн эрх, үүрэг

5.1.Ажлын хэсэг нь Авто замын тухай хууль болон бусад хууль, тогтоомж, авто зам, замын байгууламжийн зураг төсөл, стандарт, техникийн баримт бичигт заасан шаардлага, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах үүрэгтэй.

5.2.Ажлын хэсэг нийт гишүүдийн 90-ээс дээш хувийн ирц бүрдсэнээр ажиллана. Ажлын хэсгийн гишүүн хуралдаанд оролцох боломжгүй бол тухайн гишүүнийг томилсон байгууллагаас орлон ажиллах хүнийг томилно.

5.3.Ажлын хэсгийннийт гишүүдийн санал дүгнэлтийг үндэслэн, дийлэнх олонхийн саналаар эцсийн шийдвэр гаргана. Энэхүү шийдвэр нь “Авто замын тухай” болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

5.4.Ажлын хэсгийн гишүүд мэргэжлийн чиглэл, ажлын чиг үүргийн дагуу ажиллаж, хариуцсан асуудал тус бүрээр санал дүгнэлтээ танилцуулна. Үүнд:

5.1.1.Авто зам, замын байгууламжийг батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэх, гүйцэтгэлийн чанар, ашиглалтын болон хөдөлгөөний аюулгүй байдал хангасан эсэх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар нарийвчлан шалгах, дүгнэлт гаргах;

5.1.2.Авто зам, замын байгууламжийн зураг төсөл, техникийн баримт бичгийн бүрдүүлэлт, баталгаажуулалт хийсэн байдлыг шалгах, нягтлах;

5.1.3.Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын хүрээнд хийгдсэн бусад байгууламж, төлбөр авах цэгийн барилга, суурилагдсан тоног төхөөрөмж, инженерийн нэмэлт шугам сүлжээний ажилд сорилт туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийсэн байдал,стандартын шаардлага хангасан эсэх зэрэг ажил, үйлчилгээ явуулах, ашиглахад бэлэн эсэхийг шалгах, дүгнэх;

4.1.4.Зохих журмын дагуу үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэх үнэлгээг гарган, ашиглалтад авах Ажлын хэсгийн акт, дүгнэлтэд тусгах;

5.2.Авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажил зураг төсөл, техникийн шаардлагын дагуу хийгдээгүй буюу чанаргүй хийсэн, стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн шаардлага зөрчсөн бол ашиглалтад авахыг тодорхой хугацаагаар хойшлуулна.Ноцтой зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагаар хөндлөнгийн дүгнэлт гаргуулна.

5.3.Авто замын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн заалтыг ноцтойгоор зөрчсөн тохиолдолд Гүйцэтгэгч, Зөвлөх, зураг төслийн байгууллагад хариуцлага тооцох, тусгай зөвшөөрлийн эрх түдгэлзүүлэх, цуцлах зэрэг саналыг холбогдох байгууллагад хүргүүлнэ.

5.4.Авто зам, замын байгууламжийн барилга, их засвар шинэчлэлтийн ажлыг дутуу буюу хууль тогтоомж, стандарт, норм, норматив, дүрэм, зураг төсөл, техникийн нөхцөл шаардлагыг зөрчиж чанаргүй хийсэн, барилгын ажлын явцад Захиалагч болон Зөвлөх, мэргэжлийн хяналтын байгууллагуудаас тавьсан шаардлага, дүгнэлтийг биелүүлээгүй тохиолдолд ашиглалтад авахаас татгалзана.

5.5.Ажлын хэсэг авто зам, замын байгууламжийг хэсэгчлэн ашиглалтад авах, авто тээврийн хөдөлгөөн нээх шийдвэр гаргаж болно.

5.6.Ажлын хэсгийн зүгээс шаардлагатай гэж үзвэл авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг зураг төсөл, техникийн шаардлагын дагуу хийгдсэн болон ашиглалтын шаардлага, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа эсэх талаар нарийвчилсан хэмжилт, иж бүрэн болон хэсэгчилсэн чанар байдлын дүгнэлт гаргах судалгаа хийлгэж болно.

5.7.Ажлын хэсгийн гишүүдзураг төсөл, техникийн шаардлагын хүрээнд илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгуулах талаар шаардлагатай үүрэг чиглэл өгч, гүйцэтгэлийн биелэлтийг хуралдаанд танилцуулан нэгдсэн зөвшилцөлд хүрсэн тохиолдолдэнэхүү журмын 3 дугаар хавсралтад заасан актад гарын үсэг зурж баталгаажуулснаар Ажлын хэсгийн шийдвэр хүчин төгөлдөр болно.

5.8.Ажлын хэсгийн хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврыг хурлын протоколд тэмдэглэж, Гүйцэтгэгч заасан хугацаанд чанартай гүйцэтгэж, биелэлтийг тайлагнах бөгөөд гүйцэтгэлийн чанарт Зөвлөх болон зам хариуцагч байгууллага хяналт тавьж ажиллана.

5.9.Ажлын хэсгийн акт баталгаажаагүй, архивын материалыг шаардлагын дагуу бүрдүүлж хүлээлгэж өгөөгүй байхад Гүйцэтгэгч болон Зөвлөхийн эцсийн шатны санхүүжилт олгохыг хориглоно.

Зургаа. Авто зам, замын байгууламжийн барилгын ажлынтехник технологийн хяналтын Зөвлөхийн эрх, үүрэг

6.1.Зөвлөх нь авто зам, замын байгууламжийн барилгын ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл болон авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах Ажлын хэсэг ажиллуулах хүсэлтийг хянаж баталгаажуулан Захиалагчид хүргүүлнэ.

6.2.Барилгын ажлын үе шатны техник технологийн хяналтын болон Захиалагч, мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьсан албан шаардлага, Ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Гүйцэтгэгчээр гаргуулж, хянаж баталгаажуулан Ажлын хэсэгт хүргүүлнэ.

6.3.Зөвлөх нь тухайн авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаанд тухайн объектын чанар байдалд гэрээнд заасны дагуу үзлэг хийж, дүгнэлт гаргаж, Захиалагчид ирүүлнэ.

6.4.Гүйцэтгэлийн чанар, технологийн алдаанаас үүссэн эвдрэл гэмтлийг Гүйцэтгэгч засварлах үйл ажиллагаанд хяналт тавьж, чанарыг баталгаажуулна.

6.5.Авто зам, замын байгууламжийн ажил дутуу, чанаргүй хийгдсэнээс Ажлын хэсэг дахин ажиллуулах тохиолдолд түүнтэй холбогдон гарах зардлыг хариуцна.

6.7.Ашиглалтад орсон тухайн барилга байгууламжийн паспорт, картыг Ажлын хэсэг газар дээр нь ажиллахаас өмнө Гүйцэтгэгчээр гаргуулж, баталгаажуулсан байна.

 

Долоо. Гүйцэтгэгчийн үүрэг

7.1.Авто зам, замын байгууламжийг зураг төсөл, стандарт, норм норматив, техникийн шаардлагын дагуучанартай гүйцэтгэж, Ажлын хэсгийн дүгнэлт, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, гарсан зөрчил дутагдлыг бүрэн арилгана.

7.2.Авто замын тухай хуулиар авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа 3 жил байхаар заасны дагуу Гүйцэтгэгч түүний чанарыг хариуцах, барилгын ажлын технологийн алдаанаас үүдэн гарсан эвдрэл, гэмтлийг өөрийн хөрөнгөөр засварлах баталгаа гаргаж, энэ хугацаанд гүйцэтгэх ажлын гэрээг Захиалагчтай байгуулж, хэрэгжүүлнэ.

7.3.Ашиглалтад орсон тухайн барилга байгууламжийн гүйцэтгэлийн зураг, баримт бичгийн бүрдлийг бүрэн хангаж, батлагдсан маягтын дагуу замын паспорт, гүүр, хоолойн картыг үнэн зөв хөтөлж, цаасан болон цахим хэлбэрээр авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн авто зам, замын байгууламжийн эзэмшигч, зам хариуцагч байгууллагын архивд хүлээлгэн өгч, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ.

 

Найм.Чанарын баталгаат хугацаа, барьцаа хөрөнгө суллах

8.1.Авто зам, замын байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш чанарын баталгаат хугацаанд Гүйцэтгэгч, Зөвлөх этгээдүүд тухайн зам, замын байгууламжид илэрсэн барилгын ажлын чанараас шалтгаалсан технологийн эвдрэл гэмтлийг бүрэн хариуцна. Ашиглалтын буруугаас болон байгалийнгэнэтийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эвдрэлийг хариуцахгүй.

8.2.Баталгаат засварын хугацааг Захиалагч эсвэл ашиглалтад оруулах Ажлын хэсгийн дүгнэлт, шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээсэн өдрөөс эхлэн тооцно.

8.3.Авто зам, замын байгууламжийг хэсэгчлэн ашиглалтад оруулсан тохиолдолд тухайн хэсэгт чанарын баталгаат хугацааг энэхүү журмын 8.2 дахь заалтын дагуу тооцно.

8.4.Чанарын баталгаат хугацаа дууссаны дараа дор дурдсан баримт бичгийг үндэслэн, Захиалагчийн албан ёсны зөвшөөрлөөр барьцаа хөрөнгийг суллана. Үүнд:

8.4.1.Баталгаат засварын хугацаанд хийгдсэн ажлын тайлан

8.4.2.Техник технологийн хяналтын Зөвлөхийн дүгнэлт

8.4.3.Зам хариуцагч байгууллагын зөвшөөрөл

8.5.Авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах Ажлын хэсгийн акт баталгаажсанаар гүйцэтгэлийн баталгааг чөлөөлнө.

8.6.Ажлын хэсгийнакт баталгаажсанаар Зөвлөхийн болон Гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгийн 50 хувийг чөлөөлөх бөгөөд чанарын баталгаат хугацааны эхний 1 жилд уг объектод технологийн эвдрэл илрээгүй тохиолдолд үлдэгдэл барьцаа хөрөнгийн 50 хувийг чөлөөлнө. Чанарын баталгаат хугацаа дуусахад /акт баталгаажсанаас хойш 3 жил/ барьцаа хөрөнгийн үлдэгдлийг бүрэн чөлөөлнө.

Ес. Хүлээх хариуцлага

9.1.Авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулах үйл ажиллагааны явцад барилгын ажлын талаар худал мэдээлэл өгсөн талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

9.2.Авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах үед гэрээний хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн архивын материалын бүрдэлтэнд хяналт тавьж ажиллах бөгөөд бүрдэл дутуу материал архивдхүлээн авсан тохиолдолд тухайн мэргэжилтэн болон архивын ажилтанд хариуцлага тооцно.

9.3.Энэхүү журмыг зөрчсөн аливаа зөрчил нь Захиргааны, Эрүүгийн, Зөрчлийн тухай, Иргэний хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх бүхий хууль хяналтын байгууллага тогтоож, холбогдох хуулийн заалтаар хариуцлага оногдуулна.

9.4.Барилга, байгууламжийг ашиглалтад авах Ажлын хэсгийн гишүүд хууль зөрчиж, алдаатай шийдвэр, дүгнэлтийг санаатай болон санамсаргүйгээр гаргасан нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авилгын эсрэг хууль болон бусад холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно.

 

“Авто зам, замын байгууламжийн барилгын ажил

эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад авах

журам”-ын нэгдүгээр хавсралт

 

АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ,

ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ

 

20 ... оны … сарын                                     Дугаар...                                Улаанбаатар хот

 ... -ны өдөр                          

 

1.Авто зам, замын байгууламж түүний туслах барилгуудын мэдээлэл:

Авто зам, замын байгууламж, объектын нэр:................................................

Хүчин чадал, байршил, хэмжээ, үндсэн хийц бүтээц ..........................................

Хаяг: .................................. аймаг /нийслэл/,..............................сум /дүүрэг/,

..................................баг /хороо/,...................................гудамж /хороолол/

Зургийн шифр....................................... Магадлалын дугаар ................................

Зөвшөөрөл олгосон үе шатны ажлын нэр:............................................................

Зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа:.............................................................

 

2.Газар олгосон шийдвэрийн мэдээлэл:

Газар олгосон шийдвэрийн (захирамж): 20.... оны .....сарын ...... өдрийн..... дугаар

Байршил:...................................аймаг /нийслэл/,............................сум /дүүрэг/,

...................................баг /хороо/,.................................гудамж /хороолол/

 

3.Гүйцэтгэгч байгууллагын талаарх мэдээлэл:

Байгууллагын оноосон нэр:................................................

Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, регистр: ................................

Байгууллагынтусгай зөвшөөрлийн төрөл, дугаар:................................................

Хаяг: ...................................аймаг /нийслэл/,.................................сум /дүүрэг/,

.................................баг /хороо/,..................................гудамж /хороолол/

Холбоо барих:......................................... цахим хаяг, ...................... утасны дугаар

 

4.Захиалагч байгууллагынталаарх мэдээлэл:

Байгууллагын оноосон нэр:................................................

Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, регистр: .................................

Хаяг: ...................................аймаг /нийслэл/,...................................сум /дүүрэг/,

...................................баг /хороо/,.................................гудамж /хороолол/

Холбоо барих:......................................... цахим хаяг, ...................... утасны дугаар

 

5.Техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээг эрхлэгч байгууллагын талаарх мэдээлэл:

Байгууллагын оноосон нэр:................................................

Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, регистр: ...............................

Байгууллагынтусгай зөвшөөрлийн төрөл, дугаар:................................................

Хаяг: ...................................аймаг /нийслэл/,...................................сум /дүүрэг/,

..................................баг /хороо/, ...................................гудамж /хороолол/

Холбоо барих:......................................... цахим хаяг, ...................... утасны дугаар

 

6.Зураг төсөл зохиогч байгууллагын талаарх мэдээлэл:

Байгууллагын оноосон нэр:................................................

Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, регистр: .................................

Байгууллагын тусгай зөвшөөрлийн төрөл, дугаар:................................................

Хаяг: ...................................аймаг /нийслэл/,...................................сум /дүүрэг/,

...................................баг /хороо/,...................................гудамж

Холбоо барих:......................................... цахим хаяг, ...................... утасны дугаар

 

7.Онцгойлон заах нөхцөл:.............................................................................

 

8.Дуусах үед нь зөвшөөрөл олгогчид заавал танилцуулж байх үндсэн үе шатны ажлууд:.................................................................................

 

9.Зөвшөөрөл олгогч байгууллагын тусгай тэмдэглэл: ...........................................................................................................

 

10.Зөвшөөрөл олгосон албан тушаалтны мэдээлэл:

 

........................................... байгууллагын нэр, ...................................... албан тушаал,

........................................... овог нэр,..................................................... гарын үсэг,

(тамга, тэмдэг)

 

ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГАЛТ

 

  1. ..оны ... -р сарын ... –ны өдөр

 

1.Зөвшөөрлийн хугацааг сунгах шалтгаан, үндэслэл: ......................................................

2.Барилгын ажлын явцын мэдээлэл:

Гүйцэтгэсэн ажлын үе шат, нэр, төрөл, хэмжээ ..............................................................

3.Зөвшөөрлийг сунгах хугацаа: ...........................................................................

4.Онцгойлон заах нөхцөл: ...................................................................................................

5.Дуусах үед нь зөвшөөрөл олгогчид заавал танилцуулж байх үндсэн үе шатны ажлууд:....................................................................................................................

6.Зөвшөөрөл олгогч байгууллагын тусгай тэмдэглэл: ......................................................

7.Зөвшөөрөл сунгасан албан тушаалтны мэдээлэл:

......................................... байгууллагын нэр, .................................... албан тушаал,

 

.......................................... овог нэр, ...................................................гарын үсэг

 (тамга, тэмдэг)