- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН БАЙГУУЛАХ ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ЭЛЭГДЭЛ, ХОРОГДЛЫН ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭ
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2018оны 04 дугаар сарын 27-ны өдрийн 40 дугаар тогтоолын хавсралт
УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН БАЙГУУЛАХ ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ЭЛЭГДЭЛ, ХОРОГДЛЫН ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭ
Д/д |
Үндсэн хөрөнгийн төрөл, зүйл |
Элэгдэл тооцоход баримтлах хугацаа /жил/ |
Жилд байгуулах элэгдлийн хэмжээ /хувь/ |
---|---|---|---|
Нэг. Барилга, байгууламж |
|||
1.1 |
Төмөр бетон, угсармал байшин, төмөр сараалжтай ердийн, тоосгон болон блокон барилга |
60 |
1.7 |
1.2 |
Холимог бүтэцтэй болон дүнзэн байшин |
25 |
4.0 |
1.3 |
Карказгүй төмөр бетон, тоосгон болон блокон барилга |
20-40 |
5-2.5 |
1.4 |
Зуслангийн модон байшин, угсармал болон бусад хөнгөвчилсөн хийцийн модон, сэндвичэн барилга |
15-20 |
6.7-5 |
1.5 |
Зоорь, хүлэмж, малын хашаа |
15 |
6.7 |
1.6 |
Услалтын систем, хөргөх цамхаг |
25 |
4 |
1.7 |
Төмөр чингэлэг |
60 |
1.7 |
1.8 |
Угсармал төмөр бетон далан |
30 |
3.3 |
1.9 |
Цутгамал бетон далан |
15 |
6.7 |
1.10 |
Асфальт бетон хучилттай зам, талбай |
25 |
4 |
1.11 |
Цемент бетон хучилттай зам, талбай |
15 |
6.7 |
1.12 |
Гэр |
5-15 |
20-6.7 |
1.13 |
Ус түрэлтийн цамхаг (төмөр бетон) |
60 |
1.7 |
1.14 |
Усан сан |
|
|
1.14.1 |
Төмөр бетон |
70 |
1.4 |
1.14.2 |
Ган |
15-20 |
6.7-5 |
1.14.3 |
Хуванцар |
8-10. |
12.5-10 |
1.15 |
Ус дамжуулах, түгээх шугам хоолой |
|
|
1.15.1 |
Ган |
15-20 |
6.7-5 |
1.15.2 |
Ширэм |
40 |
2.5 |
1.15.3 |
Хуванцар |
50-60 |
2-1.7 |
1.16 |
Бохир усны гаргалгаа, цуглуулах, татан зайлуулах шугам хоолой |
|
|
1.16.1 |
Ширэм |
40 |
2.5 |
1.16.2 |
Хуванцар |
25-50 |
4-2. |
1.16.3 |
Вааран |
20-30 |
5-3.3 |
1.16.3 |
Асбесто цементэн |
25-35 |
1-2.8 |
1.17 |
Ус хангамжийн хяналтын худаг, бохир усны үзлэгийн худаг |
30 |
3.3 |
1.18 |
Хлорын шугам |
10 |
10 |
1.19 |
Дулааны шугам (ган) |
20 |
5 |
1.20 |
Барилгын суурийг уснаас хамгаалах далд шугам |
30 |
3.33 |
1.21 |
Ус цэвэршүүлэх байгууламж |
25-30 |
4-3.3 |
1.22 |
Бохир ус цэвэрлэх байгууламж, тунгаагуур, лагийн талбай, элсний талбай |
15-30 |
6.7-3.3 |
1.23 |
Бохир ус цэвэрлэх байгууламжийн эзэлхүүний байгууламжууд |
10-30 |
10-3.3 |
1.24 |
Лаг боловсруулах байгууламж |
10-20 |
10-5 |
1.25 |
Төмөр торон хашаа |
10 |
10 |
1.26 |
Бетонон хашаа |
20 |
5 |
1.27 |
Асфальт бетон хучилттай зам |
15 |
6.7 |
1.28 |
Цемент бетон хучилттай зам |
25 |
4 |
1.29 |
Гадна реклам чимэглэл, тэмдэг |
5 |
20 |
1.30 |
Гадна гэрэлтүүлгийг төхөөрөмж, сандал сүүдрэвч хогийн сав |
10 |
10 |
Хоёр. Ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмж |
|||
2.1 |
Цэвэр усны насос |
6-15 |
16.7-10 |
2.2 |
Бохир усны насос |
3-6 |
33.3-16.7 |
2.3 |
Лагийн насос |
4 |
25 |
2.4 |
Цахилгаан тоног төхөөрөмж, хэрэгслүүд |
6-15 |
16.7-6.7 |
2.5 |
Тоолуур, хэмжих хэрэгсэл |
3-8 |
33.3-12.5 |
2.5 |
Хаалтууд |
4-10 |
20-10 |
2.6 |
Теле механикийн тоног төхөөрөмж |
4 |
25.00 |
2.7 |
Удирдлагын щит, самбар, автомат |
8-15 |
12.5-6.7 |
2.8 |
Ариутгал, халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмж |
6 |
16.7 |
2.9 |
Лабораторийн тоног төхөөрөмжүүд |
3.-10 |
33.3-10 |
2.10 |
Кабель |
3-6 |
33.3-16.7 |
2.11 |
Агаарын хаалт |
25 |
4 |
2.12 |
Вакуум таслуур |
15 |
6.70 |
2.13 |
Ус хангамж, ариутгах татуургын бусад тоног төхөөрөмжүүд |
4-10 |
25-10 |
2.14 |
Сантехникийн болон бусад багаж хэрэгсэл, гагнуурын аппарат |
3-6 |
33.3-16.7 |
2.15 |
Ялтсан бойлер, дулааны узель |
15 |
6.6 |
2.16 |
Дизель генератор, трансформатор |
15-20 |
6.7-5 |
2.17 |
Халаалтын тогоо |
10 |
10 |
2.18 |
Засварын багаж, тоног төхөөрөмж /холбоо, сүлжээ, автоматжуулалт болон бусад/ |
4-6 |
25-16.7 |
Гурав. Тээврийн хэрэгсэл |
|||
3.1 |
Угааж цэвэрлэх, тослох, цэнэглэх, задалж угсрах зэрэг зориулалтын тоног төхөөрөмж |
6 |
17 |
3.2 |
Ачааны болон суудлын автомашин, автобус,тусгай зориулалтын машин, механизм, тээврийн хэрэгсэл /экскаватор, кран, өрмийн машин, бульдозер болон бусад/ |
10 |
10 |
3.3 |
Усны галт тэрэг |
25 |
4 |
Дөрөв. Тавилга, эд хогшил |
|||
4.1 |
Тавилга, эд хогшил |
10 |
10 |
4.2 |
Бие бялдаржуулах болон биеийн тамирын техник хэрэгсэл |
5 |
20 |
Тав. Офисын техник хэрэгсэл |
|||
4.3 |
Компьютер, техник хэрэгсэл |
5-8 |
20-12.5 |
4.4 |
Хөгжмийн хэрэгсэл, дуу авиа, радио, телевиз |
5 |
20 |
4.5 |
Мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, программ хангамж |
3-5 |
33.3-20 |
4.6 |
Дохиолол хамгааллын техник хэрэгсэл |
10 |
10 |
Тайлбар: 1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага, хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийн ашиглах хугацаа болон элэгдэл хорогдлын шимтгэлийг тооцохдоо Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 16 “Үндсэн хөрөнгө”-ийг мөрдөнө.
2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид өөрсдийн үйл ажиллагаа, онцлогт тохируулан ашиглалтын хугацааг сонгоно.
3. Үндсэн хөрөнгийг ашиглаж эхлэх үеээс эхлэн элэгдэл тооцно. Үндсэн хөрөнгийг ашиглаж эхлээгүй, үйлдвэрлэл явуулаагүй үед элэгдлийн зардал тэг байж болно.
4.Гадаад, дотоодын байгууллагуудын буцалтгүй тусламжаар, бусдаас үнэ төлбөргүйгээр болон балансаас балансад шилжүүлэн авсан, шүүхийн шийдвэр, өр барагдуулалтаар хүлээн авсан зэрэг нөхцөлүүдээр шилжин ирсэн үндсэн хөрөнгийн элэгдлийг Хот, суурины ус ханамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (цаашид Зохицуулах зөвлөл гэх)-өөсзөвшөөрөл авсны дараа байгуулж эхэлнэ.
5. Үндсэн хөрөнгийн ашиглахад хугацааг хавсралтад заасныг жишиг болгон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тусгана.
6. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг дараах нөхцөлд эрх бүхий байгууллагаар хийлгэнэ.
- Ашиглалтын хугацаа нь дуусч, элэгдлийн зардлаараа анхны өртгөөр бүрэн нөхсөн боловч техникийн комиссын шийдвэрээр цаашид ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан;
-Гадаад, дотоодын байгууллагуудын буцалтгүй тусламжаар, бусдаас үнэ төлбөргүйгээр болон балансаас балансад шилжүүлэн авсан, шүүхийн шийдвэр, өр барагдуулалтаар хүлээн авсан зэрэг нөхцөлүүдээр шилжин ирсэн үндсэн хөрөнгийн үнэ нь зах зээлийн үнээс хэт өндөр эсвэл хэт доогуур байх;
-Хөрөнгийн дансны үнэ нь зах зээлийн үнээс хэт доогуур болон дээгүүр бол;
7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь Үндсэн хөрөнгөндөө дахин үнэлгээ хийлгэх тохиолдолд дахин үнэлгээ хийх болсон үндэслэл, холбогдох мэдээллийг хангалттай баримтаар баталгаажуулан Зохицуулах зөвлөлд ирүүлж зөвшөөрөл авна.
8. Зохицуулах зөвлөлөөс элэгдлийн зардлын хуримтлал болон зарцуулалтад хяналт тавьж ажиллана.
9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь үйлчилгээний тарифт тусгагдсан элэгдлийн зардлыг хуримтлал байдлаар төвлөрүүлнэ.
10. Санхүүгийн тайланд тусгагдсан элэгдлийн зардал, хуримтлагдсан дүн, өөрчлөлт, үйлчилгээний тарифт тусгагдсан элэгдлийн хуримтлалыг Тусгай зөвшөөрлийн хүрээнд үндсэн хөрөнгийн ангилал тус бүрээр хавсралт-д заасны дагуу гаргаж санхүүгийн жилийн эцсээр Зохицуулах зөвлөлд тайлагнана.
11. Хуримтлагдсан элэгдлийн зардлаас зарцуулалт хийхдээ Зохицуулах зөвлөлтэй зөвшилцсөн батлагдсан төлөвлөгөөг баримтална.
Текст томруулах
A
A
A