A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны

2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн

159 дүгээр тогтоолын хавсралт

 

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН ҮНДЭСНИЙ

ХОЛБООНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.1. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу Хорооноос тогтоосон шаардлагыг хангасан хадгаламж, зээлийн хоршоодын холбоо “Үндэсний холбоо” гэх тодотголыг оноосон нэрд хэрэглэнэ.

ХОЁР. ҮНДЭСНИЙ ХОЛБООНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2.1. Үндэсний холбоо нь дараах шаардлагыг хангасан байна:

2.1.1. Үндэсний холбоо нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, оноосон нэр, тамга, албан бичгийн хэвлэмэл хуудас, харилцах данстай байх;

2.1.2. Үндэсний холбооны үйл ажиллагаа нь хоршооллын мөн чанарт түшиглэсэн, хадгаламж, зээлийн хоршооны олон улсын зарчимд нийцсэн байх бөгөөд эдгээрийг дүрэмдээ тусгасан байх;

2.1.3. Үндэсний холбоо нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт хадгаламж, зээлийн хоршоодын 50-иас доошгүй хувийг гишүүнээр элсүүлсэн байх;

2.1.4. Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо нь үүсгэн байгуулагдсанаас хойш 2-оос доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тогтмол явуулж, туршлага хуримтлуулсан байх;

2.1.5. Монголын хоршооллын хөдөлгөөнийг дэмжин “Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо”-нд гишүүнээр элсэн хамтран ажилладаг байх;

2.1.6. Олон улсын болон бүсийн түвшний ижил төрлийн зорилго бүхий байгууллагуудтай түншлэлийн харилцаа тогтоож, хамтын ажиллагааг хөгжүүлж чадсан, тэдгээрт гишүүнчлэлтэй байх;

2.1.7. Хадгаламж, зээлийн хоршооны салбарын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулсан, хадгаламж, зээлийн хоршоодод мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, техник хэрэгслийн болон боловсон хүчний чадавхтай байх;

2.1.8. Үндэсний холбоо нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасан бүтэц, зохион байгуулалттай, чиг үүргийг хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байх.

ГУРАВ. БУСАД

3.1. Үндэсний холбоонд тавигдах шаардлага хангагдсан болохыг Хорооны шийдвэрээр тодорхойлж, Хадгаламж, зээлийн хоршооны тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу хамтран ажиллана.

 

 

-----оОо---