- Нүүр
- Сайдын тушаал
- БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙНБЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН, ХҮҮХДИЙГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР, ҮЗҮҮЛЭЛТ
Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны
A/69/48 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт
БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙНБЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН, ХҮҮХДИЙГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР, ҮЗҮҮЛЭЛТ
Өдөр тутмын үйл ажиллагаа |
Үнэлэх шалгуур |
Оноо |
Хооллох |
Тусламжгүйгээр хооллоно |
2 |
Талх зүсэх, цөцгийн тос түрхэх зэрэгт тусламж шаардана |
1 |
|
Хооллоход бүрэн тусламж шаардана |
0 |
|
Хувцаслах |
Хувцас сонгох, өмсөхөд тусламж шаардахгүй |
2 |
Үдээс үдэх, товч товчлох зэрэгт тусламж шаардана |
1 |
|
Хувцаслахад туслалцаа шаардана, бүрэн хувцаслаж чадахгүй |
0 |
|
Усанд орох /ванн, шүршүүр/ |
Усанд тусламжгүйгээр орно |
2 |
Биеийн нэг хэсэг / нуруу/ угаахад тусламж шаардана |
1 |
|
Биеийн 2 хэсгээс дээш угаахад тусламж шаардана, усанд бие дааж орж чадахгүй |
0 |
|
Хөдөлгөөн |
Гэр дотуур болон гадагш чөлөөтэй явж чадна /таяг, түшлэгтэй байж болно/ |
2 |
Хүний тусламж шаардан гэр дотуур явна |
1 |
|
Тусламжгүйгээр орноос босч чадахгүй |
0 |
|
Бие засах |
Туслагчгүйгээр ариун цэврийн өрөө рүү ганцаараа явж, суултуурт суух, ариун цэврийн цаас ашиглан цэвэрлэж чадна |
2 |
Ариун цэврийн өрөө рүү ороход тусламж шаардана, хөтөвч тогтмол ашиглана. |
1 |
|
Өтгөн шингэнээ барьж чадахгүй |
0 |
|
Өтгөн шингэнээ барих чадвар |
Шээс болон өтгөнөө барих чадвар сайн, өтгөн шингэнээ өөрөө хянана. |
2 |
Шээс, өтгөнөө гаргахад бургуй ба шээлгүүр ашиглана. Хөтөвч тогтмол хэрэглэнэ |
1 |
|
Байнгын бургуй ба колостомийн тусламжтайгаар гаргана |
0 |
|
Нийт оноо |
|
Тайлбар: Шалгуур, үзүүлэлтийн дагуу 0-6 оноотой тохиолдолд байнгын асаргаа шаардлагатай гэж үзнэ.
ОЮУНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, СЭТГЭЦИЙН ХҮНД ХЭЛБЭРИЙН ЭМГЭГТЭЙ ХҮҮХЭД БА ИРГЭНИЙГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР, ҮЗҮҮЛЭЛТ
Нөхцөл байдал |
Шалгуур үзүүлэлт |
тийм |
үгүй |
F00, F01, F02, F02.2, F02.3, F02.8, F07.8, F71-F73, F84 |
Танин мэдэхүй дээд мэдрэлийн үйл ажиллагаа буурсан алдагдсан, хөгжөөгүй |
1 |
0 |
Гэр бүл, орчиндоо, өөртөө аюултай үйлдэл хийх , гэмтэхээс сэргийлж байнгын тасралтгүй хараа хяналтанд байлгах |
1 |
0 |
|
Хүчирхийлэлд өртөхөөс сэргийлж асран хамгаалагч хамт явдаг. |
1 |
0 |
|
Аливаад шүүмжлэлтэй хандах чадвар муудсан, чадваргүй болсон. |
1 |
0 |
|
Өдөр тутмын, гэр ахуйн, нийгмийн өөртөө үйлчлэх чадвар буурсан, алдагдсан, хөгжөөгүй |
1 |
0 |
|
Оюун ухааны чадварууд буурсан, алдагдсан, хөгжөөгүй |
1 |
0 |
|
Өвчний улмаас өөртөө болон бусдад, нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй |
1 |
0 |
|
Өвчний улмаас орон зай, цаг хугацааны баримжаа бүтэн болон хагас алдагдсан |
1
|
0 |
|
Шаардлагатай эмийг тогтмол уулгадаг. |
1 |
0 |
|
Уналт таталт, ухамсар ухаан балартлын, солиорол, зан төрхийн өөрчлөлтийн шинж хавсран илэрдэг. |
1 |
0 |
|
F20.5, F25 |
Позитив шинжүүд(Kататони, хий үзэгдэл, дэмийрэл, сэтгэл хөдлөлийн) шинжүүд үлдэц хэлбэрээр илэрдэг. |
1 |
0 |
Бие хүний гүнзгий (сэтгэлгүйдэх зориггүйдэх шинжүүд) өөрчлөлтүүд илэрч байгаа |
1 |
0 |
|
Өөртөө буюу өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадвар буурсан, алдагдсан. |
1 |
0 |
|
Эм уухаас татгалздаг тул гэр бүлийн гүшүүд шаардлагатай эмийг тогтмол уулгадаг. |
1 |
0 |
|
Өвчний улмаас өөртөө, бусдад нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй. |
1 |
0 |
|
Нийгэм хамт олны дунд дасан зохицох чадвар эрс буурсан, алдагдсан, бие хүний ганцаардлын шинж тод илэрч байгаа. |
1 |
0 |
|
Өвчний дахилт олон, засрал сайжиралд ордоггүй. |
1 |
0 |
|
Өөрөө өөртөө үйлчлэх чадвар буурч бие даан амьдрах чадваргүй |
1 |
0 |
|
Аюулгүй байдлыг хангах шаардлагаар бусдын хараа хяналт, асрамж шаардлагатай. |
1 |
0 |
|
Бие хүний доройтлын шинжүүд( сэтгэл хөдлөл, зориг үйлдэл, дурын өөрчлөлтүүд) илэрдэг. |
1 |
0 |
|
Нийт оноо |
|
Тайлбар: Шалгуур, үзүүлэлтийн дагуу 0-6 оноо авч байвал байнгын асаргаа шаардлагатай гэж үзнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар А/807, A/216
Улаанбаатар хот
Жагсаалт, шалгуур үзүүлэлт, маягт шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны "Журам шинэчлэн батлах тухай" 362 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, гэмтлийн жагсаалт"-ыг нэгдүгээр, "Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт"-ийг хоёрдугаар, "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн иргэнийг үнэлэх шалгуур, үзүүлэлт"-ийг гуравдугаар, "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт"-ыг дөрөвдүгээр, “Байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур”-ыг тавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
/Энэ хэсэгт ЭМС/ГБХНХС-ын 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Тушаалд нэмэлт оруулах тухай А/68, А/62 дугаар тушаалаар нэмэлт оруулсан/
2. Энэ тушаалыг мөрдөж ажиллахыг эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын аймаг, дүүргийн салбар комисст тус тус үүрэг болгосугай.
3. Тушаалыг хэрэгжүүлж ажиллах эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тус тус даалгасугай.
4. Уг тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт тус тус үүрэг болгосугай.
5. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын "Жагсаалт, шалгуур үзүүлэлт, заавар, маягт батлах тухай" 2018 оны А/69/48 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A