A

A

A

Бүлэг: 1979

Ус   сувгийн   удирдах   газрын    даргын

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн

           А/116 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ АЛБАНЫ ТӨЛБӨРТЭЙ ҮЗҮҮЛЭХ

 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ /НӨАТ/-гүй

 

Д/Д

Үзүүлэх тусламж үйлчилгээний төрөл

Тариф /төгрөг/

1

Хэрэглэгчдийн ус хангамж, бохир ус ашиглалтын талаар өгсөн дуудлага, хүсэлтийн дагуу газар дээр нь үзэх, шалтгааныг тогтоох

5 км хүртэл /1цаг/

12500

5 км-ээс дээш /2 цаг/

22000

2

Салбар шугам хаах, нээх

1 цагт

16000

3

Усны төлбөр, тоолуур баталгаажуулалт, шугам сүлжээний ашиглалт усны хэрэглээ болон бусад асуудлаар мэдэгдэх, шаардах хуудас хүргэж өгөх

5 км хүртэл /1цаг/

6500

5 км-ээс дээш /2 цаг/

11000

4

Хэрэглэгчийн узельд усны төлбөр, тоолуур баталгаажуулалт болон бусад асуудлаар ус хаах, буцааж нээх

1 удаа

8500

5

Холбох хэрэгсэл авч суурилуулах

ф15-25 мм /2цаг/

11000

ф32-дээш /3цаг/

30000

6

Тоолуурт хяналтын лац тавих, салгах

1 удаа

8000

7

Төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хэрэглэгчид төлбөрөө төлөхийг сануулах

утсаар /1 удаа/

200

8

Тоолуур салгах, буцааж суурилуулах /фланцтай/

ф15-40 /1 цаг/

6500

9

Тоолуур салгах, буцааж суурилуулах /фланцтай/

ф50 мм /1 цаг/

12500

ф 80мм-ээс дээш

20000

 

 

 

 

УЛААНБААТАР ХОТЫН УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР ОНӨААТҮГ ДАРГЫН ТУШААЛ

Дугаар А/288

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.9, 20.1.10 дахь заалт, Ус сувгийн удирдах газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Хэрэглэгчдэд үйлчлэх албаны төлбөртэй үзүүлэх үйлчилгээний үнийг нэгдүгээр хавсралтаар, Усны тоолуурын лабораториос төлбөртэй үзүүлэх үйлчилгээний үнийг хоёрдугаар хавсралтаар, Тоолуур суурилуулах үнийг гуравдугаар хавсралтаар, Усны тоолуурын лабораторид цэвэр, бохир усны тоолуур шалгах, засварлах, тохируулга хийх үнэ тарифыг дөрөвдүгээр хавсралтаар, Гадны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүссэн шугам сүлжээний гэмтэл саатлыг засварлах төлбөртэй үзүүлэх үйлчилгээний үнэ тарифыг тавдугаар хавсралтаар, Усны төв лабораторид ундны усанд шинжилгээ хийх үнийг зургаадугаар хавсралтаар, Усны төв лабораторид бохир усанд шинжилгээ хийх үнийг долоодугаар хавсралтаар, Усны төв лабораторид ICP-OES багажаар 23 элемент, GC-MS багажаар 50-55 дэгдэмхий органик нэгдэл тодорхойлох шинжилгээний үнийг наймдугаар хавсралтаар, Сургалт судалгааны төвийн төлбөрт үйлчилгээний үнийг есдүгээр хавсралтаар, Спорт цогцолборын төлбөрт үйлчилгээний үнийг аравдугаар хавсралтаар, Архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний үнийг арваннэгдүгээр хавсралтаар, Инженерийн дэд бүтцийн ажлын зурагт тодруулга хийх үйлчилгээний үнийг арванхоёрдугаар хавсралтаар, Цэвэр ус зөөвөрлөх, бохир ус татан зайлуулж тээвэрлэх үнийг арвангуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа сараас дагаж мөрдсүгэй.

3.Тарифын хэрэгжилтэд хяналт тавьж, мөрдүүлэн ажиллахыг Үйл ажиллагааны хяналтын хэлтэс /Д.Мөнхзул/-т, Эдийн засаг санхүү бүртгэлийн хэлтэс /Ч.Ариунаа/-т нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Ус сувгийн удирдах газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/116 дугаар тушаал хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.ТӨРХҮҮ