- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФЫГ ИНДЕКСЖҮҮЛЭХ ЖУРАМ
Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 221 дүгээр тогтоолын хавсралт
ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФЫГ ИНДЕКСЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Энэхүү журмын зорилго нь хэрэглэгчдэд худалдах эрчим хүчний үнэ тариф, үйлдвэрлэгчийн үнэ, дамжуулах, түгээх, хангах үйлчилгээний төлбөрийг эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах зардлын үндсэн хүчин зүйлсийн бодит өөрчлөлтөөс хамааруулан тооцож зохицуулахад оршино.
Хоёр. Индексжүүлэн тооцох зардал
2.1.Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах зардлын үндсэн хүчин зүйлсийн бодит өөрчлөлтөөс хамааруулан дараах зардлуудыг индексжүүлнэ.
2.1.1.Эрчим хүч үйлдвэрлэгдэхэд ашиглагдах түлш (нүүрс, мазут, галлагааны дизель түлш гэх мэт)-ний үнэ, тэдгээрийн тээврийн хөлс, төлбөрийн өөрчлөлтийг түлшний зардлыг тооцоход;
2.1.2.Гадаад валютын ханшны өөрчлөлт ба гадаад орны үйлдвэрлэгчийн үнийн индексийн нөлөөллийг шатахуун, сэлбэг хэрэгсэл, урсгал засварын зардлыг тооцоход;
2.1.3.Хэрэглээний үнийн индексийн нөлөөллийг үндсэн ба нэмэгдэл цалин урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэл болон ажиллагсдын нийгмийн зардлыг тооцоход;
2.1.4.Үйлдвэрлэгчийн үнийн индексийн нөлөөллийг түүхий эд материал, тээвэр, материал, хангамжийн материал, албан томилолт, конторын хангамж, харилцаа холбоо, харуул хамгаалалт, хөдөлмөр хамгаалал, даатгал, байгаль орчин хамгаалах, галын аюулаас хамгаалах, гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл, борлуулалт, маркетинг, диспетчер, зохицуулалтын үйлчилгээний хөлс, гадны үйлчилгээний хөлс, түрээс, сургалт, найдваргүй авлага, аваарын нөөц, үйл ажиллагааны бусад зардлыг тооцоход;
2.1.5.Татвар, хууль, шийдвэрийн өөрчлөлтийн нөлөөллийг усны зардал, цахилгаан, дулаан болон усны ашиглалтын зардал, орлогын албан татвараас бусад татвар, элэгдэл, хөрөнгө оруулалтын өгөөж (урт хугацаа зээлийн хүүгийн зардал, ашиг)-ийн зардлыг тооцоход;
2.1.6.Худалдан авах цахилгаан эрчим хүчний үнийн өөрчлөлт болон холбогдох валютын ханшны өөрчлөлт, худалдан авах цахилгаан эрчим хүчний биет хэмжээний өөрчлөлтийг импортын болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс худалдан авсан цахилгааны зардлыг тооцоход;
Гурав. Үнэ тарифыг индексжүүлэхэд баримтлах зарчим
3.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанаас үл хамааран эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах зардалд нөлөөлөх хүчин зүйлд үндэслэн эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлнэ.
3.2.Эрчим хүчний үнэ тарифт индексжүүлэлт тооцох хүчин зүйлийг дараах мэдээлэлд үндэслэн тооцно. Үүнд:
3.2.1.Түлшний үнийн өөрчлөлтийг тооцоход Эрчим хүчний зохицуулах хорооноос хянасан нүүрсний үнэ, УБТЗ-ын тогтоосон тээврийн хөлс, мазут, дизель түлш худалдах, худалдан авах гэрээний үнэ;
3.2.2.Хэрэглээний үнийн индекс, үйлдвэрлэгчийн үнийн индекс, валютын ханшны өөрчлөлтийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан сарын болон жилийн мэдээлэлд үндэслэнэ;
3.2.3.Гадаад орны үйлдвэрлэгчийн үнийн индексийг АНУ-ын Хөдөлмөрийн газрын Статистик товчооноос гаргасан мэдээлэлд үндэслэнэ;
3.2.4.Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах зардалд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанаас үл хамааран нөлөөлөх бусад хүчин зүйлсийг холбогдох хууль, тогтоомж, эрхийн актад үндэслэнэ;
3.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанаас хамаарч зардалд нөлөөлөх хүчин зүйлсийг “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үнэ тарифыг тооцох аргачлал”-ын хүрээнд тооцно.
Дөрөв. Үнэ тарифыг индексжүүлэх тооцоолол
4.1.Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх үнэ тарифыг дараах байдлаар индексжүүлнэ. Үүнд:
Tиү |
- |
Эрчим хүчний индексжүүлсэн үйлдвэрлэх үнэ; |
TCиү |
- |
Индексжүүлсэн үйлдвэрлэх үйл ажиллагааны борлуулалтын орлогын шаардлагын хэмжээ; |
Qү, цах, дул |
- |
Цахилгаан дулааны биет хэмжээ; |
F |
- |
Түлшний зардал; |
ΔF |
- |
Түлшний зардлын өөрчлөлт; |
FC1 |
- |
Гадаад валютын ханшны өөрчлөлт ба гадаад орны үйлдвэрлэгчийн үнийн индексийн нөлөөллийг тооцох зардал; |
P1 |
- |
Гадаад валютын ханшны өөрчлөлт ба гадаад орны үйлдвэрлэгчийн үнийн индексийн нөлөөллийн зардалд эзлэх хувийн жин; |
PPIГО |
- |
Гадаад орны үйлдвэрлэгчийн үнийн индекс; |
FX |
- |
Гадаад валютын ханшны өөрчлөлт (ам.дол); |
FC2 |
- |
Хэрэглээний үнийн индексийн нөлөөллийг тооцох зардал; |
P2 |
- |
Хэрэглээний үнийн индексийн нөлөөллийн зардалд эзлэх хувийн жин; |
CPIMon |
- |
Хэрэглээний үнийн индекс; |
FC3 |
- |
Үйлдвэрлэгчийн үнийн индексийн нөлөөллийг тооцох зардал; |
P3 |
- |
Үйлдвэрлэгчийн үнийн индексийн нөлөөллийн зардалд эзлэх хувийн жин; |
PPIMon |
- |
Үйлдвэрлэгчийн үнийн индексийн нөлөөллийн регресс; |
FC4 |
- |
Татвар, хууль, шийдвэрийн өөрчлөлтийн нөлөөллийг тооцох зардал; |
ΔFC4 |
- |
Татвар, хууль, шийдвэрийн өөрчлөлт нөлөөллийг тооцох зардлын өөрчлөлт; |
Sдул |
- |
Цахилгааны тарифт шингээх дулааны санхүүгийн алдагдлын хэмжээ; |
SЗГ |
- |
Засгийн газрын татаасын хэмжээ; |
4.2.Цахилгаан, дулаан дамжуулах, түгээх, хангах үйлчилгээний төлбөрийг дараах байдлаар индексжүүлнэ. Үүнд:
TCдтх= |
+FC1×[P1× (PPIГО×FX)+(1-P1)]+ +FC2×[P2× CPIMon+(1-P2)]+ +FC3×[P3× PPIMon+ (1-P3)]+ +(FC4+ΔFC4)+SЗГ; |
|
TCдтх |
- |
Индексжүүлсэн дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны борлуулалтын орлогын шаардлагын хэмжээ; |
4.3.Хэрэглэгчдэд худалдах цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг дараах байдлаар индексжүүлнэ. Үүнд:
Tи |
- |
Хэрэглэгчдэд худалдах индексжүүлсэн үнэ; |
TCи |
- |
Индексжүүлсэн нийт борлуулалтын орлогын шаардлагдах хэмжээ; |
Qцах, дул |
- |
Борлуулсан цахилгаан, дулааны биет хэмжээ; |
TCсэх |
- |
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс худалдан авсан цахилгааны зардал; |
ΔTCсэх |
- |
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс худалдан авсан цахилгааны зардлын өөрчлөлт; |
TCимп |
- |
Импортоор худалдан авсан цахилгааны зардал; |
ΔTCимп |
- |
Импортоор худалдан авсан цахилгааны зардлын өөрчлөлт; |
4.4.Гадаад валютын ханшны өөрчлөлт, гадаад орны үйлдвэрлэгчийн үнийн индекс, хэрэглээний үнийн индекс, үйлдвэрлэгчийн үнийн индексийн хүчин зүйлийн нөлөөллийн холбогдох үйл ажиллагааны зардалд эзлэх хувийн жинг дараах байдлаар тогтооно.
4.4.1.2005 оноос тухайн индексжүүлэлт хийх хугацааны өмнөх оныг дуустал хугацаан дахь 4.4.-д заасан зардалд нөлөөлөх хүчин зүйлс болон үйл ажиллагааны зардлын өсөлтийн хоорондын хамаарлыг тогтоож, регрессийн шинжилгээ хийнэ.
4.4.2.Уг регрессийн шинжилгээгээр индексжүүлэлт хийх хугацаан дахь зардалд нөлөөлөх хүчин зүйлс болон холбогдох зардлын өсөлтийг тогтооно.
4.4.3.Регрессийн шинжилгээгээр тооцож гаргасан зардлын өсөлтийн хувийг хүчин зүйлсийн өсөлтийн хувьд харьцуулж, холбогдох үйл ажиллагааны зардалд хүчин зүйлсийн нөлөөллийн эзлэх хувийн жинг тодорхойлно.
Тав. Бусад
5.1.Эрчим хүчний үнэ тарифыг жилд 4 хүртэл удаа индексжүүлж болно.
5.2.Хэрэглэгчдэд худалдах цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг индексжүүлсэн тохиолдолд эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үнэ тариф, үйлчилгээний төлбөрийг индексжүүлэн тогтоож болно.
Текст томруулах
A
A
A