- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 267
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Газрын тосны салбарт 2010 он хүртэл баримтлах чиглэл"-ийг хавсралт ёсоор баталсугай .
2. Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг Газрын тосны хэрэг эрхлэх газрын эрхлэх ажлын хүрээнд хамруулж, тус газрын дүрэм, үйл ажиллагааны стратеги, бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тос төслийн тухай" Засгийн газрын 1992 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 120 дугаар тогтоол, "Хөтөлбөрт тодотгол оруулах тухай" Засгийн газрын 1995 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 20 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
