- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Төрийн аудитын байгууллагын санхүүгийн тайлангийн аудитын явцад илэрсэн залруулаагүй алдаа, зөрчлийг арилгах шийдвэр гаргах нийтлэг үндэслэл, нөхцөл байдал
Ерөнхий аудиторын 2020 оны А/106 дугаар тушаалаар хүчингүй болсон
Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журмын Хавсралт № 2.
Төрийн аудитын байгууллагын санхүүгийн тайлангийн аудитын явцад илэрсэн залруулаагүй алдаа,
зөрчлийг арилгах шийдвэр гаргах нийтлэг үндэслэл, нөхцөл байдал
№ |
Зөрчилтэй асуудлыг шийдвэрлэх ангилал |
Шийдвэр гаргах үндсэн нөхцөл, тэдгээрийн ялгаа |
Залруулаагүй алдаа, зөрчлийг шийдвэрлэхэд үндэслэл болгох нийтлэг тохиолдол |
1 |
Зөвлөмж өгөх |
Үйлчлүүлэгчийнтөсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн бодлого, үйл ажиллагааг сайжруулах болон бусад шийдвэрийг боловсронгуй санал, зөвлөгөө өгөх тохиолдолд |
Тухайн байгууллага, салбарын төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн бодлого, үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомж, стандарттай зөрчилдсөн бөгөөд боловсронгуй болгох боломж байгаа бол |
Санхүүгийн тайлан, тодруулга, төсвийн гүйцэтгэлийн тайлан бэлтгэх, иж бүрдлийг баталгаажуулахтай холбоотой зохицуулагдаагүй асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд санал болгох, зөвлөх |
|||
Төсвийн орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах боломж нөхцөл бий болсон |
|||
Аудитад хамрагдсан байгууллагын үйл ажиллагаа, салбарын нягтлан бодох бүртгэлийн бодлого, тогтолцоог боловсронгуй болгох нөхцөл, боломжүүссэн бол |
|||
2 |
Төлбөрийн акт тогтоох |
Төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, төсөв, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалах харилцааг зохицуулсан стандарт, хууль тогтоомж зөрчиж, төсөвт хохирол учруулсан тохиолдолд |
Зохих шийдвэргүйгээр төрийн өмч, хөрөнгийг бусдад хандивласан, үнэ төлбөргүй шилжүүлсэн; |
Төрийн өмчийн байр, эд хөрөнгийг ашиглуулсны төлбөр болон борлуулсны орлогыг дутуу төвлөрүүлсэн эсвэл төвлөрүүлээгүй; |
|||
Ажилтнуудад цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмж зөрүүтэй тооцож олгосон |
|||
Холбогдох хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх ёстой татварын болон татварын бус төсвийн орлогыг дутуу төвлөрүүлсэн болон төвлөрүүлээгүй |
|||
Бусдад өгөх төлбөр тооцоог зөрүүтэй тооцоолсноос төсөвт хохирол учирсан |
|||
Тогтоосон норм, нормативыг хэтрүүлэн зарцуулсан |
|||
Тооллогоор хөрөнгө дутагдсан |
|||
Төрийн өмч, хөрөнгийг шамшигдуулсан, хувьдаа ашигласан |
|||
3 |
Албан шаардлага өгөх |
Аудитын явцад илэрсэн алдаа, зөрчлийг тогтоосон хугацаанд таслан зогсоож, давтан гаргуулахгүй байх шаардлагатай тохиолдолд |
Нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийг холбогдох стандарт, хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор хөтөлж, баталгаажуулаагүй |
Төрийн өмчийн тооллогыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хийгээгүй, баримтжуулаагүй, баталгаажуулаагүй бол |
|||
Өмч, хөрөнгийг бусдад зүй бусаар ашиглуулсан |
|||
Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, зах зээлийн үнээс өндөр үнэтэй эсвэл шаардлагагүй хөрөнгө олж бэлтгэсэн |
|||
Төсвийн орлого, зарлагыг буруу тооцоолсон, төсөвт зардлыг хэтрүүлсэн, зориулалт бусаар зарцуулсан; |
|||
Байгууллага, иргэдтэй үүссэн авлага, өглөгийг тооцоо нийлж актаар баталгаажуулаагүй |
|||
Байгуулсан гэрээ, хэлцэл, дотооддоо батлан мөрдөж байгаа дүрэм, журмын шаардлага, нөхцөлийг баримтлаагүй |
|||
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж зөрчсөн нь энэ хавсралтын 2,4-т заасан нөхцөл үүсээгүй бол |
|||
4 |
Асуудлыг хууль хяналтын бусад байгууллагад шилжүүлэх |
Төрийн аудитын байгууллагаас залруулаагүй алдаа, зөрчлийг шийдвэрлэх зөвлөмж өгөх, төлбөрийн акт тогтоох, албан шаардлага өгөх нөхцөл байдлаас бусад хүндрүүлэхноцтой нөхцөл байдал үүссэн тохиолдолд |
Төрийн аудитын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу төрийн аудитын байгууллагаас төсвийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын өмчийн ашиглалт, зарцуулалтад аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрвэл энэ тухай эрх бүхий байгууллагад мэдэгдэж холбогдох баримт бичгийг шилжүүлэн шалгуулна |
Текст томруулах
A
A
A