A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ХОРООНЫ ИВЭЭЛ ДООР ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ТИВ, ДЭЛХИЙН НААДАМ БОЛОН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИН, ТҮҮНИЙ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ, МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 173 дугаар
  тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ХОРООНЫ ИВЭЭЛ ДООР ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ
ТИВ, ДЭЛХИЙН НААДАМ БОЛОН ДЭЛХИЙН  АВАРГА ШАЛГАРУУЛАХ
ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИН,
ТҮҮНИЙ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ,
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Олон Улсын Олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнах, урамшуулах харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Мөнгөн шагнал, урамшууллыг дараах байдлаар олгоно:

        1.2.1. энэ журмын 1.1 дэх хэсэгт заасан тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчдад нэг удаагийн мөнгөн шагнал олгоно;

        1.2.2. үе үеийн олимпийн наадам (зуны олимп, өвлийн олимп, паралимпийн наадам), дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн жин, зайд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал олгоно. 

1.3. Олон улсын олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн хэмжээний спортын наадам, Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын спортын холбооны зохион байгуулсан тэмцээн гэж дараах тэмцээн, наадмыг ойлгоно:

        1.3.1. “спортын наадам” гэж Олон улсын олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг Олимп, Паралимп, Дифлимп, Өсвөр үеийн Олимп, Универсиад, Тусгай Олимп, Дэлхийн наадмыг;

        1.3.2. “Азийн наадам” гэж Азийн олимпийн зөвлөлийн ивээл доор зохион байгуулагддаг Азийн танхимын, тулааны, элсний наадмыг;

        1.3.3. “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” гэж Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлийн олон улсын спортын холбооноос зохион байгуулагддаг спортын тэмцээнийг;

        1.3.4. “Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаггүй спортын төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” гэж Олон улсын Олимпийн хороо болон Азийн олимпийн зөвлөлөөр хүлээн зөвшөөрөгдсөн спортын төрлийн олон улсын холбооноос зохион байгуулагддаг Олимпийн бус төрлийн тэмцээнийг.

1.4.Энэ журмын дагуу мөнгөн урамшуулал хүртэх тамирчин, дасгалжуулагч нь Монгол хүний мөн чанар, ёс жудгийг эрхэмлэсэн, ирээдүй хойч үе хүүхэд, залуучуудад үлгэр дуурайлал үзүүлсэн, сайн дурын хүмүүнлэгийн үйлсэд өөрийн биеэр манлайлан оролцсон, амьдралын эрүүл, зөв дадлыг сурталчилсан, нийгэмд эерэг зөв хандлагыг түгээгч байх зарчмыг баримтална. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн)

Хоёр. Тамирчинд мөнгөн шагнал олгох

2.1. Журмын 1.3-т заасан тэмцээн, наадамд амжилттай оролцсон тамирчин, түүний дасгалжуулагчдад спортын тэмцээн, наадмын ангилал, тэмцээнд оролцсон тивийн төлөөлөл, тухайн жин, зайд оролцсон орны өрсөлдөгч тамирчны тооноос хамааран доор дурдсан хувь, хэмжээгээр мөнгөн шагнал олгоно:

Мөнгөн шагнал тооцох хувь

Тэмцээн

Тивүүдийн оролцоо, хувь хэмжээ

Жин, зай тус бүрт оролцсон орны тоо

Мөнгөн шагналын хувь

Нэр

Оролцсон тивүүдийн тоо

Мөнгөн шагналын хувь

Эрэгтэй

Эмэгтэй

Олимп

Оролцогч орны тоо, тивийн төлөөлөл харгалзахгүй

100

Паралимп

Өсвөр үеийн Олимп

Дифлимп

Универсиад, Дэлхийн наадам,

Тусгай Олимп

 

 

 

 

4-5

100

32 болон түүнээс дээш

24 болон түүнээс дээш

100

3 хүртэлх

80

21-31

17-23

60

20 хүртэлх

16 хүртэлх

30

Азийн наадам

Тивийн төлөөлөл харгалзахгүй

24 болон түүнээс дээш

16 болон түүнээс дээш

100

16-23

12-15

60

15 хүртэлх

11 хүртэлх

30

Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдийн

Дэлхийн аварга

4-5

100

32 болон түүнээс дээш

24 болон түүнээс дээш

100

3 хүртэлх

 

80

 

21-31

17-23

60

20 хүртэлх

16 хүртэлх

30

Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаггүй спортын төрлийн Дэлхийн аварга

4-5

100

32 болон түүнээс дээш

24 болон түүнээс дээш

100

3 хүртэлх

 

80

 

21-31

17-23

60

20 хүртэлх

16 хүртэлх

30

Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг багийн спортын төрлүүдийн Дэлхийн аварга (Засгийн газрын 2023 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн) 4-5 100 32 болон түүнээс дээш

21-31

20 хүртэлх
24 болон түүнээс дээш 100
3 хүртэлх 80 17-23 70
16 хүртэлх 50

Тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ

Д/д

Наадам, тэмцээний ангилал, оноосон нэр

Мөнгөн шагналын хэмжээ (сая.төг)

(Тамирчдын насны ангилал, медалиар)

Насанд хүрэгчид

Залуучууд

Өсвөр үе

Алт

Мөнгө

Хүрэл

Алт

Мөнгө

Хүрэл

Алт

Мөнгө

Хүрэл

1.

Олимпийн наадам

120.0

60.0

30.0

-

-

-

40.0

20.0

10.0

Паралимпийн наадам

120.0

60.0

30.0

-

-

-

-

-

-

Дифлимпийн наадам

60.0

30.0

10.0

-

-

-

-

-

-

Универсиад

-

-

-

30.0

15.0

10.0

-

-

-

Дэлхийн спортын наадам

15.0

8.0

4.0

-

-

-

-

-

-

Дэлхийн оюуны наадам,

Дэлхийн тулааны наадам

10.0

6.0

3.0

-

-

-

-

-

-

Азийн наадам

30.0

15.0

10.0

-

-

-

7.0

5.0

4.0

Азийн элсний, танхимын, тулааны наадам

8.0

4.0

2.0

-

-

-

-

-

-

2.

Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлийн Дэлхийн аварга

40.0

25.0

20.0

15.0

10.0

8.0

7.0

5.0

4.0

 

 

 

3.

Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаггүй спортын төрлийн Дэлхийн аварга

10.0

7.0

5.0

7.0

5.0

3.0

4.0

3.0

2.0

2.2. Тамирчны оролцсон жин, зай тус бүрд авсан медальд, оролцсон спортын төрлийн тэмцээн нь олон төрлийн нийлбэр дүнгээр амжилтыг тооцож медаль олгодог бол зөвхөн нийлбэр дүнгийн медальд ногдох мөнгөн шагналыг тус тус олгоно.

2.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчинд энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан тэмцээний ангилалд ногдох мөнгөн шагналыг олгоно.

2.4. Тусгай Олимпийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчинд энэ журмын 2.1-д заасан тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээний  олимпийн наадмын хөтөлбөрт багтдаггүй спортын төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн насны ангилалд ногдох мөнгөн шагналыг олгоно.

2.5. Багийн спортын төрлөөр медаль хүртсэн тамирчин тус бүрийн тэмцээний оролцооны статистикийг харгалзан доор дурдсан хувиар мөнгөн шагналыг олгоно:
 

Багийн гишүүн

Нийт оролцоонд хамаарах хувь

Олгох мөнгөн шагналын хувь

Тамирчин

50-аас дээш

100

50-аас доош

50

2.6. Тамирчин шатар, зуун буудалт даамын төрлөөр олон улсын их мастер (Гроссмейстер)-ын цол хүртсэн бол Азийн наадмын алтан медальд ноогдох мөнгөн шагналыг нэг удаа олгоно.

2.7. Тамирчин хэмжигдэхүүнтэй спортын төрлөөр энэ журмын 2.1-д заасан ангиллын тэмцээнүүдэд оролцох үед тив, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон тохиолдолд тухайн тэмцээн, наадмын алтан медальд ногдох шагналын 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг тивийн оролцоо, оролцогч орны тоог харгалзахгүй олгоно.

Гурав. Дасгалжуулагчид олгох мөнгөн шагнал

3.1. Дасгалжуулагчид медаль хүртсэн тамирчинд олгох мөнгөн шагналын    50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно.

3.2. Тамирчин нь тив, дэлхийн рекорд амжилт тогтоосон бол тамирчны мөнгөн шагналтай дүйцэх хэмжээний мөнгөн шагналыг дасгалжуулагчид олгоно.

3.3. Тамирчин болон багтай 1-ээс дээш дасгалжуулагч ажилласан тохиолдолд мөнгөн шагналыг хувь тохирсон гэрээний дагуу дасгалжуулагчид хувааж авна.

Дөрөв. Тамирчинд сар бүр олгох урамшуулал

4.1. Олимп, паралимп болон олимпийн наадмын төрөлд багтдаг спортын төрлийн зай, жинд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилал, зай, жинд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож, медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр мөнгөн урамшууллыг доор дурдсан хэмжээгээр олгоно.


Сар бүр олгох мөнгөн урамшууллын хэмжээ

Д/д

Тэмцээний нэр

Хүртсэн медаль

Урамшууллын хэмжээ (сая.төг)

1.

Олимпийн наадам (Зуны олимп, өвлийн олимп, зуны паралимп, өвлийн паралимп)

Алт

4.0

Мөнгө

3.0

Хүрэл

2.0

2.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлийн зай, жинд)

Алт

2.0

Мөнгө

1.0

Хүрэл

0.5

4.2. Гадаад улсын иргэн байх үедээ медаль хүртсэн тамирчинд сар бүрийн мөнгөн урамшууллыг олгохгүй.

4.3. Тамирчин нь сар бүрийн мөнгөн урамшуулал авах болзол хангасан бол мөнгөн урамшууллыг дараа оны төсвийн жилийн эхнээс эхэлж олгоно.

4.4. Тамирчин сар бүрийн мөнгөн урамшуулал авах болзол хангасан боловч урамшуулал олгогдохоос өмнө нас барсан тохиолдолд түүний ар гэрт нэг жилийн турш олговол зохих мөнгөн урамшуулалтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэг удаа олгоно.

4.5. Мөнгөн урамшуулал авч байсан тамирчин нас барсан тохиолдолд тухайн сараар дуусгавар болгож мөнгөн урамшууллыг зогсооно.

Тав. Мөнгөн шагналаар шагнах, мөнгөн урамшуулал
олгоход тавих шаардлага

5.1. Мөнгөн шагналаар шагнуулах болзол хангасан тамирчин, дасгалжуулагчийн харъяалах спортын холбоо нь биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараах материалыг бүрдүүлэн тэмцээн дууссанаас хойш 30 хоногийн дотор ирүүлнэ:

 (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 97 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

        5.1.1. тамирчин, дасгалжуулагчийг мөнгөн шагналаар шагнуулах тухай хүсэлт;

        5.1.2. тэмцээний албан ёсны урилга, заавар;

        5.1.3. тэмцээнд оролцох тамирчдын овог, нэр, нас, хүйс, оролцох зай, жинг тусгасан багийн бүрэлдэхүүнийг баталсан спортын холбооны шийдвэр;

        5.1.4. тэмцээн, наадамд медаль авсныг нотолсон Олон улсын спортын холбооны албан ёсны протокол, дипломын хуулбар;

        5.1.5. тухайн тэмцээний мэдээлэл, протоколыг байршуулсан албан ёсны цахим хаяг;

        5.1.6. мөнгөн шагналыг шилжүүлэх банкны нэр, дансны болон регистрийн дугаар;

        5.1.7. тамирчин болон багтай 1-ээс дээш дасгалжуулагч ажилласан бол мөнгөн шагналын хувь тохирсон гэрээ.

         5.1.8.энэ журмын 1.3-т заасныг нотлох баримт бичиг. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн)

5.2. Тамирчин сар бүрийн мөнгөн урамшуулалд хамрагдахдаа дараах материалыг бүрдүүлэн Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

 (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 97 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

        5.2.1. холбооны хүсэлт, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөл, тухайн тамирчин нас барсан бол эхнэр, нөхөр, хүүхэд, албан ёсны өв залгамжлагч болохыг нь нотлох бичиг баримт;

        5.2.2. тамирчны амжилтыг гэрчлэх албан ёсны протокол, дипломын   хуулбар;

        5.2.3. мөнгөн урамшууллыг шилжүүлэх банкны нэр, дансны болон регистрийн дугаар.

5.3. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь холбогдох материалыг хянаж, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр мөнгөн шагнал, сар бүрийн мөнгөн урамшууллыг олгоно.

(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 97 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан. Засгийн газрын 2023 оны 122 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

5.4. Олимп, паралимпийн наадмаас медаль авснаас бусад тохиолдолд мөнгөн урамшууллыг улиралд нэг удаа олгоно.

5.5. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сар бүрийн мөнгөн урамшуулал авах тамирчдын нэрсийг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор шинэчлэн баталж, мөнгийг сар бүрийн 25-ны өдрийн дотор тухайн тамирчны дансанд шилжүүлнэ.

(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 97 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

5.6. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчийн талаарх мэдээллийн санг бүрдүүлж ажиллана.

(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 97 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

5.7. Тамирчин допинг хэрэглэсэн нь тогтоогдож медалиа хураалгасан тохиолдолд мөнгөн шагнал, урамшууллыг олгохгүй бөгөөд олгосны дараа илэрвэл мөнгөн шагнал, урамшууллыг нөхөн төлүүлнэ.

5.8.Мөнгөн шагнал, урамшуулал хүртэх тамирчин гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн энэ журмын 4.1-д заасан тамирчинд сар бүр олгох мөнгөн урамшууллыг зогсоож, ялгүйд тооцогдсон өдрөөс үргэлжлүүлэн олгоно. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн)