- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭН, НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИН, ТҮҮНИЙ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ, МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2018 оны 173 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭН, НААДАМД АМЖИЛТТАЙ
ОРОЛЦОЖ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИН, ТҮҮНИЙ
ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ,
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа Монголын бүх ард түмний спортын наадам, хүүхдийн, оюутны, үндэсний спортын наадам, Биеийн тамир, спортын тухай хуулийн дагуу эрх авсан спортын холбооноос зохион байгуулах улсын аварга шалгаруулах тэмцээн (цаашид “тэмцээн” гэх)-д амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг мөнгөн шагналаар шагнахад энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Шагналын хувь хэмжээ
2.1. Медаль хүртсэн тамирчинд доор дурдсан хэмжээний мөнгөн шагнал олгоно:
Д/д |
Тэмцээний |
Медалийн төрөл |
Мөнгөн шагналын хэмжээ (мян.төг) |
|
Ангилал |
Зэрэглэл |
|||
1 |
Наадам |
Монголын бүх ард түмний спортын их наадам |
Алт |
1,500.0 |
Мөнгө |
1,000.0 |
|||
Хүрэл |
500.0 |
|||
Оюутны, Үндэсний, Хүүхдийн |
Алт |
600.0 |
||
Мөнгө |
400.0 |
|||
Хүрэл |
200.0 |
|||
2 |
Улсын аварга |
Насанд хүрэгчид |
Алт |
600.0 |
Мөнгө |
400.0 |
|||
Хүрэл |
200.0 |
|||
Залуучууд, Өсвөр үе |
Алт |
400.0 |
||
Мөнгө |
200.0 |
|||
Хүрэл |
100.0 |
2.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчид энэхүү журмын 2.1-ийн “наадам” ангилалд заасан мөнгөн шагналыг олгоно.
2.3. Багийн нийлбэр дүнгээр медаль хүртсэн бол багийн дасгалжуулагчид энэ журмын 2.1-д заасан тэмцээний ангиллын дагуу ногдох мөнгөн шагналыг олгоно.
2.4. Багийн спортын төрлөөр медаль хүртсэн тамирчин тус бүрийн тэмцээний турш талбайд тоглосон нийт хугацааны статистикийг харгалзан доор дурдсан хувиар мөнгөн шагналыг олгоно:
Багийн гишүүн |
Нийт тоглосон хугацаанд хамаарах хувь |
Олгох мөнгөн шагналын хувь |
Тамирчин |
50 - аас дээш |
100 |
50 - аас доош |
50 |
2.5. Улсын аварга шалгаруулах тэмцээний жин, зайд оролцсон тамирчны тоо, өрсөлдөөний чанараас хамааран тамирчинд доор дурдсан хувиар мөнгөн шагнал олгоно:
Спортын их наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээн |
Жин, зай, төрөл тус бүрт оролцсон тамирчны тоо |
Олгох мөнгөн шагналын хувь |
|
Эрэгтэй |
Эмэгтэй |
||
Насанд хүрэгчид |
16-аас дээш |
14-өөс дээш |
100 |
9-15 |
8-13 |
80 |
|
8-аас доош |
7-оос доош |
60 |
|
Залуучууд, өсвөр үе |
14-өөс дээш |
12-оос дээш |
100 |
8-13 |
7-11 |
80 |
|
7-оос доош |
6-аас доош |
60 |
Гурав. Улсын хэмжээний тэмцээн, наадамд мөнгөн шагнал
олгоход тавих шаардлага
3.1. Тэмцээн зохион байгуулсан спортын холбоо нь тэмцээний тайлан, протоколыг тэмцээн дууссанаас хойш 21 хоногийн дотор Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 97 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.2. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь спортын холбоодоос ирүүлсэн тэмцээний протокол, тайланг хянаж, тамирчин, дасгалжуулагчдын мөнгөн шагналыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгоно.
(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 97 дугаар тогтоолоор өөрчлөн найрууулсан. Мөн заалтад Засгийн газрын 2023 оны 122 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.3. Дараах тохиолдолд мөнгөн шагналыг олгохгүй:
3.3.1. тэмцээний протокол, тайлан, тамирчинд олгох мөнгөн шагналтай холбоотой материалын бүрдэл дутуу, хугацаанд нь ирүүлээгүй;
3.3.2. өсвөр үе, залуучуудын тэмцээнд нас дарж орсон.
3.4. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мөнгөн шагнал хүртсэн тамирчин, дасгалжуулагчийн талаарх мэдээллийн санг бүрдүүлнэ.
Текст томруулах
A
A
A