A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХУВИЙН ХАМГААЛАЛТЫГ БИЕЧЛЭН ГҮЙЦЭТГЭХ БОЛОВСОН ХҮЧНИЙГ БЭЛТГЭХ, ДАВТАН СУРГАХ, МЭРГЭЖЛИЙГ НЬ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН АГУУЛГА, ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан

2018 оны А/119, А/377 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

ХУВИЙН ХАМГААЛАЛТЫГ БИЕЧЛЭН ГҮЙЦЭТГЭХ БОЛОВСОН ХҮЧНИЙГ БЭЛТГЭХ, ДАВТАН СУРГАХ, МЭРГЭЖЛИЙГ НЬ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН АГУУЛГА, ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Нэг. Хувийн хамгаалалтын сургалтын сэдэв, агуулга, цаг

                                                                                                                                                                                №

 

 

 

 

Сургалтын чиглэл, сэдэв

 

 

Агуулга

Бүгд цаг

Лекц

Дадлага

 

Сургалтад хамрагдаж буй иргэнд эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар

Нэг: Хувийн хамгаалалтыг биечлэн гүйцэтгэх бие хамгаалагчийг бэлтгэх анхан шатны сургалт

1

Бие хамгаалагчийн эрх зүйн байдал

  • Харуул хамгаалалтын тухай ойлголт, хувийн харуул хамгаалалтын үйл ажиллагааны онцлог
  • Хувийн нууцын тухай хуулийн ойлголт, зохицуулах зүйл, зохицуулалтын арга
  • Хувийн хамгаалалтын тухай хуулийн зохицуулалт, үйлчлүүлэгчтэй байгуулах гэрээ, талуудын хүлээх, үүрэг, хариуцлагын тухай
  • Хувийн хамгаалалтын байгууллагын эрх, үүрэг
  • Хувийн хамгаалалтын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны нийтлэг зохицуулалт
  • Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг хариуцлага
  • Хувийн хамгаалалтын үйл ажиллагааны нууцлал
  • Бие хүнийг хамгаалах ерөнхий зарчмууд

2

2

 

 

-

 

Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа болон алба хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан хууль тогтоомжийн талаар мэдлэг олгож, зөв хэрэглэх чадварыг эзэмшүүлнэ.

  • Үүссэн нөхцөл байдалд /Аюулын байдал/ үнэлэлт дүгнэлт хийх, шийдвэр гаргах
  • Хамгаалалтын тодорхой төрлүүд /автомашин болон явганаар гэх мэт/
  • Бие хамгаалагчийн нийтлэг эрх, үүрэг, хүлээх хариуцлага, үйл ажиллагаанд хориглох зүйл
  • Бие хамгаалагчийн сахилга, ёс зүйд тавигдах шаардлага, хүлээлгэх хууль зүйн хариуцлага
  • Бие хамгаалагчийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн бусад баталгааг хангах /хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажил, амралтын цаг, илүү цагийн хөлс, нийгмийн даатгалд хамрагдах асуудлууд/

2

2

-

Хувийн хамгаалагчийн хууль зүй, нийгмийн баталгааны мэдлэг төлөвшинө.

 

2

 

 

Бие хамгаалагчаас нэг бүрийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх үндэслэл, журам

  • Хүний эрх, эрх чөлөөг хууль тогтоомжоор хамгаалах шаардлага, ач холбогдол
  • Бие хамгаалагчийн хамгаалалтын ойлголт, тактик
  • Галт зэвсгийн ойлголт, төрөл, эрх зүйн зохицуулалт
  • Мэх хэрэглэх
  • Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл, журам

12

4

8

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, зөвхөн хууль тогтоомжийн дагуу албадлага хэрэглэх мэдлэг, дадал, чадварыг эзэмшүүлнэ

3

Хувийн хамгаалалтын байгууллага, бие хамгаалагчаас цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах

  • Гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, хүлээлгэх хариуцлага
  • Хувийн хамгаалалтын байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хүлээх үүрэг
  • Гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлэх, харилцан мэдээлэл солилцох, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалахчиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах

8

6

2

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хандлага төлөвшинө.

4

Галын аюул учрахаас сэргийлэх, эрсдэлийн үед ажиллах журам

  • Галын аюулгүй байдлын ойлголт
  • Гал унтраах техник хэрэгсэлд тавигдах стандарт, шаардлага
  • Галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэр гарсан тухай мэдээлж онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллах
  • Гал унтраах анхан шатны техник ажиллагаа
  • Галд өртөмтгий бодис, техник хэрэгслийн хадгалалт, хамгаалалтад тавигдах шаардлага
  • Учирч болзошгүй бусад эрсдэл учирсан үед ажиллах арга, тактик

6

2

4

Байгууллагад эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үед ажиллах арга, тактикийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлнэ

5

Бие хамгаалагч өөрийн аюулгүй байдлыг хангах

  • Аюулгүй байдлын тухай ойлголт
  • Аюулгүй байдлыг хангахад байгууллагын хүлээх үүрэг
  • Өөрийн аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал
  • Хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх

6

2

4

Аюулгүй байдлаа хангаж ажиллах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ

6

Эмнэлгийн анхан шатны тусламж

  • Гэмтэж, бэртсэн, шархадсан, оюун санааны хүчтэй нөлөөлөлд өртсөнхүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх

6

2

 

4

Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ

7

Харилцааны соёл, сэтгэл зүйн бэлтгэл

  • Харилцааны ур чадварын тухай ойлголт
  • Олон нийттэй харилцах арга зүй
  • Нөхцөл байдлыг зөв үнэлж бусадтай харилцах ур чадвар
  • Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдтэй харилцах, байгал, цаг агаарын болон онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэх сэтгэл зүйн бэлтгэлийг хангахад анхаарах асуудал

 

6

4

2

Бусадтай харилцах ур чадварын түвшинг дээшлүүлнэ

8

Бичиг баримт хөтлөх, боловсруулах арга зүй

  • Илтгэл, тайлан, мэдээ бичих арга зүй
  • Албаны бичиг баримтыг хөтлөх, үйлдэх
  • Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үндсэн стандарт, ойлголтууд

4

2

2

Бичиг баримт хөтлөх, боловсруулах чадавх дээшилнэ.

9

Хяналт, холбоо, мэдээллийн хэрэгсэл

  • Хувийн хамгаалалтын байгууллагын хяналт, холбоо, мэдээллийн хэрэгсэл, түүний зориулалт
  • Холбоо, мэдээллийн хэрэгслийг ашиглах арга зүй

4

2

2

Шуурхай байдал нь хангагдана.

Нийт

9 хэсэг, 38 сэдэв

56

28

28

 

Хоёр: Хувийн хамгаалалтыг биечлэн гүйцэтгэх алба хаагчийн давтан сургалт

1

Хувийн хамгаалалтын мэргэжлийн болон давтан сургалтад шаардлагатай бусад сэдэв, чиглэл

  • Үйлчлүүлэгчийн байрлах гэр, ажлын байр, байгууллагын орчны судалгаа
  • Тэсэрч дэлбэрэх бодис, төхөөрөмжийн тухай ойлголт
  • Химийн болон бусад хорт бодисын тухай ойлголт
  • Тээврийн хэрэгсэл шалгах
  • Орчиндоо хяналт явуулах, ажиглалт хийх
  • Үүссэн нөхцөл байдалд /Аюулын байдал/ үнэлэлт дүгнэлт хийх, шийдвэр гаргах
  • Үйлчлүүлэгч халдлагад өртөх үед алба хаагчийн ажиллагаа /Халдлагыг таслан зогсоох/
  • Сэтгэл зүйн бэлтгэл /Тэсвэр, хатуужил суулгах/

28

8

20

Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа болон алба хаагчийн мэдлэг, ур чадвар дээшилнэ.

Нийт

1 хэсэг, 8 сэдэв

28

8

20

 

 

Хоёр.Хувийн хамгаалалтын сургалт, сургалтын хугацаа

 

2.1.Хувийн хамгаалалтын үндсэн мэргэжлийн сургалтадхувийн хамгаалалт эрхлэх этгээдийн захиалгаар, эсхүл иргэн хүсэлтээр суралцана.

2.2.Хувийн хамгаалалтын сургалтыг үндсэн мэргэжлийн, давтан сургалт гэсэн хэлбэрээр зохион байгуулна.

2.3.Хувийн хамгаалалтын сургалтын багтаамжийг багц цагаар хэмжинэ.

2.4.Хувийн хамгаалалтын үндсэн мэргэжлийн сургалт нь 56 багц цагаас доошгүй агуулгатай, ажлын 7 хоногоос доошгүй хугацаанд үргэлжилнэ.

2.5.Хувийн хамгаалалтын давтан сургалт нь мэргэжлийн чиглэлээр нэмэлт мэдлэг, ур чадварыг олгоход чиглэгдэнэ.

2.6.Давтан сургалтын багц цаг нь 1 жил тутам 14 багц цагаас доошгүй агуулгатай байх бөгөөд хувийн хамгаалалтын чиглэлээр ажиллаж байгаа нөхцөлд заавал энэхүү багц цагийг хангасан байхыг шаардана.

2.7.Хувийн хамгаалалтын үндсэн мэргэжлийн сургалтыг жил бүрийн 03 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01, давтан сургалт нь жилийн туршид зохион байгуулагдана.

2.8.Хувийн хамгаалалтын үндсэн мэргэжлийн сургалтын гэрчлэх баримт бичиг ньмэргэжлийн үнэмлэх байна.

2.9.Давтан сургалтын багц цагийн сургалт нь энэ журмын 2.6-д заасан багц цагийг хангахад чиглэгдсэн сэдэвчилсэн,танхимын сургалт байх бөгөөд гэрчлэх баримт бичиг нь багц цагийн тэмдэглэгээ бүхий гэрчилгээ байна.

2.10.Үндсэн мэргэжлийн сургалт дууссанаас хойш төгсөлтийн шалгалтыг ажлын 5 хоногт зохион байгуулж, хамгаалалтын үйл ажиллагаа явуулах иргэн, хуулийн этгээд, цагдаагийн байгууллагаас төлөөллийг шалгалт авах бүрэлдэхүүнд оролцуулж болно.

2.11.Давтан сургалтад хамрагдах бие хамгаалагчийн талаар хуулийн этгээд захиалга өгөх, иргэн хүсэлт гаргах тохиолдолд суралцагчид хувийнхамгаалалтын үндсэн мэргэжлийн сургалтын гэрчилгээтэй байхыг шаардана.

2.12.Давтан сургалтын гэрчилгээг сургалт явуулсан иргэн, хуулийн этгээд баталгаажуулна.

2.13.Дээд боловсролын тухай хууль тогтоомжид зааснаар хувийн хамгаалалтын чиглэлээр дээд боловсролын диплом, бакалаврын зэрэгтэй иргэн хувийн хамгаалалтын үндсэн мэргэжлийн сургалтад хамрагдахгүй.