- Нүүр
- Сайдын тушаал
- ХУВИЙН ХАМГААЛАЛТЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ,ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол,
соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2018 оны
06 дугаар сарын 15-ны өдрийн А/119, А/377дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ХУВИЙН ХАМГААЛАЛТЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ
ОЛГОХ,ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Хувийн хамгаалалтын сургалт явуулах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох, бүртгэх,зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох, сургалтын үйл ажиллагаанд нь хяналт тавихад энэ журмыг мөрдөнө.
1.2.Хувийн хамгаалалтын сургалт явуулахиргэн, хуулийн этгээдХувийн хамгаалалтын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн акт, энэхүү журмыг баримтална.
Хоёр.Хувийн хамгаалалтын сургалтыг бүртгэх, зөвшөөрөл олгох
2.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14.3 дахь хэсэгт заасан мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавих шаардлага, загвар”-ын дагуу иргэн, хуулийн этгээд нь хувийн хамгаалалтын сургалт явуулах зөвшөөрөл авах баримт бичиг бүрдүүлнэ.
2.2.Иргэн, хуулийн этгээд нь хувийн хамгаалалтын сургалтыгМэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14.5 дахь хэсэгт заасан боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан “Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын дагуу бүртгүүлж, зөвшөөрөл авна.
2.3. Хувийн хамгаалалтын сургалт явуулах зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд нь энэ тухайгаа цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.
Гурав.Хувийн хамгаалалтын сургалтын үйл ажиллагаанд тавих хяналт
3.1.Хувийн хамгаалалтын сургалт явуулах зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээд нь үндсэн мэргэжлийн сургалтад элсэгч болон төгсөгчдийн нэрсийн жагсаалт, мэргэжлийн үнэмлэхнийнэгдсэн бүртгэлийн дугаарыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.
3.2.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь хувийн хамгаалалтын сургалтын үйл ажиллагаанд дараах чиглэлээр хяналт тавина.
3.2.1.хувийн хамгаалалтын сургалт явуулах иргэн, хуулийн этгээдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж,зөвлөгөө өгөх;
3.2.2.хувийн хамгаалалтын сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд болон төгсөгчдийн талаар тоо бүртгэл хөтлөх;
3.2.3.хувийн хамгаалалтын сургалтын агуулга, төлөвлөгөөнд санал өгөх;
3.2.4.хувийн хамгаалалтынсургалтын үйл ажиллагаанд явцын хяналт, шалгалт, үнэлгээ хийх, үр дүнг эрх бүхий албан тушаалтанд тайлагнах, тодорхойлолт өгөх;
3.2.5.хувийн хамгаалалтын сургалтад суралцагч нь урьд ял шийтгэл эдэлж байсан эсэхийг шалгах;
3.2.6.хувийн хамгаалалтын үндсэн мэргэжлийн сургалтын гэрчилгээ олгохшалгалтад оролцож, санал гаргах.
Дөрөв. Бусад
4.1.Хувийн хамгаалалтын сургалт явуулж байгаа иргэн, хуулийн этгээд үйл ажиллагааны тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад хүргүүлнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A