A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны

2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн

211 дүгээр тогтоолын хавсралт

 

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ

ТООЦОХ ИТГЭЛЦҮҮР ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журмын зорилго нь Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу даатгуулагчийн төлөх хураамжийн хэмжээг тооцохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэхүү журам нь Даатгалын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-ноос гаргасан даатгалын багц дүрмийн хүрээнд мөрдөгдөнө.

 

Хоёр. Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг

тооцоход хэрэглэх итгэлцүүр

/Энэ зүйлд СЗХ-ны 2020 оны 165 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

2.1.Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцохдоо Жолоочийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан суурь хураамж, мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан итгэлцүүрийг хэрэглэнэ.

2.2.Тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршлаас хамаарах итгэлцүүр (И1).

2.2.1.И1 нь дараах хэмжээтэй байна:

Тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил

И1

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймаг

1.2

Бусад аймаг, хот

1.0

 

2.2.2.тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршлыг тогтоохдоо тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бичигдсэн газар нутгийн байршлыг үндэслэнэ;

2.2.3.дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн даатгалын газар нутгийн байршлаас хамаарах итгэлцүүр И1=1.5 байна.

2.3.Өмнөх 365 хоногийн хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээнээс хамаарах итгэлцүүр (И2). /Энэ хэсэгт СЗХ-ны 2020 оны 165 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

2.3.1.И2 нь дараах хэмжээтэй байна:

Даатгуулагчийн 1 /нэг/ жилийн өмнөх И2-ийн утга

Өмнөх 365 хоногт даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо. олгосон нөхөн төлбөрийн хэмжээнээс хамаарах итгэлцүүр И/Энэ заалтад Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 165 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

Нөхөн төлбөр олгоогүй

1 удаа олгосон нөхөн төлбөрийн нийт хэмжээ /мян.төг/

2 удаа олгосон нөхөн төлбөрийн нийт хэмжээ /мян.төг/

3 болон түүнээс дээш удаа олгосон нөхөн төлбөрийн нийт хэмжээ /мян.төг/

200.0 хүртэлх

500.0 хүртэлх

1000.0 хүртэлх

1000.0-ээс дээш

200.0 хүртэлх

500.0 хүртэлх

1000.0 хүртэлх

1000.0 –с дээш

200.0 хүртэлх

500.0 хүртэлх

1000.0 хүртэлх

1000.0 –с дээш

2.45

2.3

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.3

1.55

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

1.55

1.4

2.3

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

1.4

1

1.55

2.3

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

1

0.95

1.4

1.55

2.3

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

0.95

0.9

1

1.4

1.55

2.3

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

0.9

0.85

0.95

1

1.4

1.55

2.3

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

0.85

0.8

0.9

0.95

1

1.4

1.55

2.3

2.45

2.45

2.45

2.45

2.45

2.45

0.8

0.75

0.85

0.9

0.95

1

1.4

1.55

2.3

2.45

2.45

2.45

2.45

2.45

0.75

0.7

0.8

0.85

0.9

0.95

1

1.4

1.55

2.3

2.45

2.45

2.45

2.45

0.7

0.65

0.75

0.8

0.85

0.9

0.95

1

1.4

1.55

2.3

2.45

2.45

2.45

0.65

0.6

0.7

0.75

0.8

0.85

0.9

0.95

1

1.4

1.55

2.3

2.45

2.45

0.6

0.55

0.65

0.7

0.75

0.8

0.85

0.9

0.95

1

1.4

1.55

2.3

2.45

0.55

0.5

0.6

0.65

0.7

0.75

0.8

0.85

0.9

0.95

1

1.4

1.55

2.3

0.5

0.5

0.55

0.6

0.65

0.7

0.75

0.8

0.85

0.9

0.95

1

1.4

1.55

 

2.3.2.И2 итгэлцүүрийг жолоочийн даатгалын гэрээ байгуулах тухай бүрт энэ журмын 2.3.1-т заасны дагуу тооцно;

2.3.3.даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээг өссөн дүнгээр тооцно;

2.3.4.даатгалын тохиолдол, олгосон нөхөн төлбөрийн хэмжээг бүртгэхдээ тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн түүх дээр бүртгэнэ;

2.3.5.жолоочийн даатгалын гэрээ байгуулахад И2 итгэлцүүрийг даатгуулагчийн 365 хоногийн өмнөх итгэлцүүр И2 болон өмнөх 365 хоногийн даатгуулагчийн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээнээс хамааруулж энэ журмын 2.3.1-т заасны дагуу тогтооно; /Энэ заалтад СЗХ-ны 2020 оны 165 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

2.3.6.жолоочийн даатгалын гэрээг анх удаа байгуулж байгаа болон тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн тоог хязгаарлаагүй тохиолдолд даатгуулагчийн итгэлцүүр И2=1 байна. Тээврийн хэрэгслийг хэд хэдэн жолооч ашиглах бол тэдгээрийн хамгийн өндөр итгэлцүүрийг И2 гэж тооцно;

2.3.7.даатгуулагчийн 365 хоногийн өмнөх И2 итгэлцүүрийг тухайн гэрээ байгуулж буй хугацаанаас 365 хоногийн өмнөх эсхүл  365 хоногийн өмнөх хугацаанаас өмнө хамгийн ойр хугацааны И2 итгэлцүүрээр тогтооно. /Энэ заалтад СЗХ-ны 2020 оны 165 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

2.4.Даатгуулагчийн нас, тээврийн хэрэгсэл жолоодох туршлагаас хамаарах итгэлцүүр (И3)

2.4.1.И3 нь дараах хэмжээтэй байна:

 

Даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлага

И3

25 хүртэлх насны

3 жил хүртэлх туршлагатай

1.2

3 болон түүнээс дээш жилийн туршлагатай

1.15

25 болон түүнээс дээш насны

3 жил хүртэлх туршлагатай

1.1

3 болон түүнээс дээш жилийн туршлагатай

1.0

 

2.4.2.Даатгалын гэрээнд тээврийн хэрэгслийн жолоочийн тоог хязгаарлаагүй тохиолдолд И3=1.2 байна.

2.4.3.даатгалын гэрээнд тээврийн хэрэгслийг хэд хэдэн жолооч ашиглах бол тэдгээрийн хамгийн өндөр итгэлцүүрийг И3 гэж тооцно.  

2.4.4.тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хуулийн этгээд бол И3=1.2 байна.  /Энэ заалтыг СЗХ-ны 2020 оны 165 дугаар тогтоолоор хассан/

2.5.Даатгалын гэрээний хугацаанаас хамаарах итгэлцүүр (И4).

2.5.1.Монгол улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн жолоочийн даатгалын гэрээний хугацаа /1 жил/-аас хамаарах итгэлцүүр И4=1 хэмжээтэй байна.

2.5.2.гадаад улсад бүртгэлтэй буюу дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн даатгалын гэрээний хугацаанаас хамаарах итгэлцүүр И4 нь дараах хэмжээтэй байна:

 

Гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийнжолоочийн даатгалын гэрээний хугацаа

И4

2 сар хүртэл

1.3

2 сараас 3 сар хүртэл

1.6

3 сараас 4 сар хүртэл

1.9

4 сараас 5 сар хүртэл

2.1

5 сараас 6 сар хүртэл

2.4

 

2.6.Даатгуулагч даатгалын хураамжийн хэмжээг журамд зааснаас доогуур тогтоосон, эсхүл даатгалын нөхөн төлбөрийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц худал мэдүүлэг санаатай өгсөн нь тогтоогдвол тус даатгалын гэрээ дууссаны дараа байгуулсан гэрээний даатгалын хураамжийг И5=1.3 итгэлцүүрээр нэмэгдүүлж тооцно.

2.7.Тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тооноос хамаарах итгэлцүүр (И6)

2.7.1.И6 нь дараах хэмжээтэй байна:

 

Тээврийн хэрэгсэл ашиглах жолоочийн тоог хязгаарласан эсэх

И6

Гэрээнд жолоочийн тоог зааж, нэр дурдсан

1.0

Гэрээнд жолоочийн тоог хязгаарлаагүй

1.5

           

2.8.Тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадлаас хамаарах итгэлцүүр (И7).

2.8.1.И7 нь дараах хэмжээтэй байна:

Тээврийн хэрэгслийн ангилал, даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал

И7

В ангилал

Хөдөлгүүрийн багтаамж /см3/

-1000 хүртэл

0.9

-1001-2000

1.0

-2001-3000

1.1

-3001-4000

1.2

-4001-с дээш

1.3

С ангилал

Тээврийн хэрэгслийн даац

-8 тонн хүртэлх даацтай

1.0

-8 болон түүнээс дээш тоннын даацтай

1.3

D ангилал

Суудлын тоо

-16 хүртэлх зорчигчийн суудалтай

1.0

-16 болон түүнээс дээш зорчигчийн суудалтай

1.3

 

2.8.2.гадаад улсад бүртгэлтэй буюу дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадлаас хамаарах итгэлцүүр И7 дараах хэмжээтэй байна:

Тээврийн хэрэгслийн ангилал, даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал

И7

В ангилал

Хөдөлгүүрийн багтаамж /см3/

                 -1000 хүртэл

1.0

                 -1001-2000

1.3

                 -2001-3000

1.6

                 -3001-4000

1.9

                 -4001-с дээш

2.1

С ангилал

Тээврийн хэрэгслийн даац

-10 тонн хүртэлх даацтай

1.0

-10-аас 20 хүртэлх тоннын даацтай

1.5

-20-иос 40 хүртэлх тоннын даацтай

2.0

-40 болон түүнээс дээш тоннын даацтай

3.0

D ангилал

Суудлын тоо

-15 хүртэлх зорчигчийн суудалтай

1.0

-16-аас 33 хүртэлх зорчигчийн суудалтай

2.0

-33 болон түүнээс дээш зорчигчийн суудалтай

3.0

 

2.8.3.И7 итгэлцүүрийг тогтоохдоо B, C болон D ангиллын тээврийн хэрэгслийн жолоочийн даатгалд энэхүү журмын 2.8.1, 2.8.2-т заасан хүснэгтийг үндэслэнэ.

2.8.4.“А” болон “механизм” ангиллын тээврийн хэрэгслийн хувьд И7=1 байхаар тооцно.

2.9.Тээврийн хэрэгслийн зориулалтаас хамаарах итгэлцүүр (И8).

2.9.1.И8 нь дараах хэмжээтэй байна:

Тээврийн хэрэгслийн зориулалт

И8

Хувийн

1.0

Хуулийн этгээдийн

1.5

 

2.9.2.тээврийн хэрэгслийн зориулалтыг тогтоохдоо тээврийн хэрэгслийн гэрчилгээнд дурдсан өмчлөгчийн мэдээллийг үндэслэнэ.

2.10.Чиргүүлтэй эсэхээс хамаарах итгэлцүүр (И9).

2.10.1.И9 нь дараах хэмжээтэй байна:

 

Чиргүүлтэй эсэх

И9

Чиргүүлгүй

1.0

Чиргүүлтэй

1.2

 

Гурав. Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох

 

3.1.Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцохдоо дараах хүснэгтийг ашиглана:

 

Даатгалын хураамжийн төрөл

Даатгалын хураамжийг тооцох томьёо

1

Мэргэшсэн болон C, D ангиллын

 жолоочийн даатгалын хураамж

Х= Х02345

2

Хувь хүний нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийнжолоочийн даатгалын хураамж

Х= Х01хИ23хИ45хИ67хИ89

3

Хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн жолоочийн даатгалын хураамж

Х= Х0xИ1xИ3xИ4xИ5хИ6xИ7xИ8xИ9

4

Дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн даатгалын хураамж

Х= X0xИ1ХИ2xИ3xИ4xИ5xИ6xИ7xИ8xИ9

 

3.2.Энэ журмын 3.1-д заасан Х0 нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан даатгалын суурь хураамж байна.

3.3.Энэ журмын 3.1-д заасан И1, И2, И3, И4, И5, И6, И7, И8, И9-д энэ журмын 2.2-2.10-т заасан итгэлцүүрийг ойлгоно.

 

Дөрөв. Хяналт, хариуцлага

 

4.1.Хороо энэ журмын биелэлтэд хяналт тавих бөгөөд зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

---оОо--