A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн

213 дугаар тогтоолын хавсралт

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН САНГИЙН

САНХҮҮЖИЛТИЙГ ТӨВЛӨРҮҮЛЭХ, ДАНС БАЙРШУУЛАХ,

САНГИЙН ХӨРӨНГИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

 

            Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь жолоочийн даатгалын сан /цаашид “сан” гэх/-ийн санхүүжилтийг төвлөрүүлэх, данс байршуулах, сангийн хөрөнгийг шилжүүлэх,  зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

Хоёр. Сангийн хөрөнгийн эх үүсвэр

2.1.Сангийн хөрөнгө нь Жолоочийн даатгалын тухай хууль /цаашид “Хууль” гэх/-ийн 22.1 дэх хэсэгт заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

 

Гурав. Сангийн данс байршуулах, санхүүжилтийг төвлөрүүлэх,

сангийн хөрөнгийг шилжүүлэх

3.1.Холбоо нь сангийн данс байршуулах, орлого төвлөрүүлэх, төлбөр тооцоог гүйцэтгэх 3-аас доошгүй харилцагч банкийг сонгож хамтран ажиллана.

3.2.Холбоо   харилцагч   банкийг сонгохдоо дараах шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ:

3.2.1.Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 2 жилийн байдлаар хангасан;

3.2.2.санхүүгийн хувьд тогтвортой, найдвартай үйлчилгээг тогтмол үзүүлэх боломжтой;

3.2.3.харьцангуй бага шимтгэлтэй үйлчилгээг үзүүлэх чадвартай;

3.3.Холбоо нь  энэ журмын 3.2-т заасан шалгуурыг хангасан банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, сангийн дансыг байршуулж, санжүүжилтийг төвлөрүүлэх ба гэрээний хэрэгжилтийг  жил тутам дүгнэнэ.

3.4.Харилцагч банкны үйлчилгээ хангалтгүй, энэ журмын 3.2-т заасан шалгуурыг хангаагүй гэж үзсэн тохиолдолд харилцагч банктай байгуулсан гэрээг цуцалж, харилцагч банкийг дахин сонгон шалгаруулна.

3.5.Холбоо нь шалгаруулалтанд тэнцээгүй харилцагч банкинд данс нээхийг хориглоно.

3.6.Сангийн хөрөнгийг дараах хэлбэрээр байршуулж болно.

Заалт

Хөрөнгө байршуулах хэлбэр

Хөрөнгө байршуулах дээд хэмжээ /хувиар/

Нэгжид ногдох дээд хэмжээ /хувиар/

3.6.1

Засгийн газрын бонд

100

50

3.6.2

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

100

50

3.6.3

Банкны хадгаламжийн сертификат

20

5

3.6.4

Банкны харилцах, хадгаламж

100

33.4

3.6.5

Хорооноос зөвшөөрсөн бусад хөрөнгө оруулалт

Зөвшөөрсөн хэмжээгээр

Зөвшөөрсөн хэмжээгээр

 

3.7.Хөрөнгө байршуулах хэмжээг тооцохдоо нийт хөрөнгийн дүнг харгалзах хөрөнгө байршуулах хувиар үржүүлж тооцно.

Дөрөв. Сангийн зарцуулалт

 

4.1.Сангийн хөрөнгийг Хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу зарцуулна.

4.2.Хуулийн 23.1.1-т заасны дагуу нөхөн төлбөр олгохдоо дараах баримтуудаар баталгаажуулсан байна.

4.2.1.даатгалгүй, даатгалын гэрээний хугацаа нь дууссан этгээд даатгалын тохиолдол гаргасан үед Холбооны жолоочийн даатгалын мэдээллийн сангийн тодорхойлолт;

4.2.2.бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд тодорхой бус үед мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, акт, шийдвэр;

4.2.3.даатгагч дампуурсан тохиолдолд Хорооноос гаргасан тодорхойлолт, мэдэгдэл;

4.2.4.хохирогчийн өргөдөл;

4.2.5.даатгалын тохиолдолд холбогдогч талуудын иргэний болон жолооны үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, буруутай талын оршин суугаа газрын хаяг;

4.2.6.даатгалын тохиолдол болсныг нотолсон баримт бичиг буюу даатгалын тохиолдолд холбогдогч талууд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол шуурхай албаны үзлэгийн тэмдэглэл, 2 талын тохиролцсон хүснэгт, дүгнэлтийг үндэслэж болох ба талууд харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй , хүний амь нас , эрүүл мэндэд хохирол учирсан бол эрх бүхий этгээдийн акт, тодорхойлолт;

4.2.7.нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон хуульд заасан эрх бүхий этгээд, эсхүл даатгалын хохирол үнэлэгчийн дүгнэлт, тодорхойлолт;

4.2.8.Холбоо нь хохирлын үнэлгээг дахин хянаж, хохирогч болон буруутай этгээдээс нэмэлт мэдээлэл шаардаж болно;

4.2.9.даатгалын хохирол үнэлэгчийн тогтоосон хохирлын үнэлгээг буруутай этгээд, хохирогч, сангийн аль нэг тал нь хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд өөр даатгалын хохирол үнэлгээний байгууллагаар өөрийн зардлаар дахин нэг удаа хийлгэж болно. Дахин хийлгэсэн үнэлгээ, анхны үнэлгээний дүн зөрүүтэй байвал аль бага үнэлгээний дүнг үндэслэн нөхөн төлбөрийг олгоно;

4.2.10.Холбоо нь сангаас хохирогчид нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж үзвэл албан бичгээр хариу мэдэгдэнэ;

4.2.11.шаардлагатай тохиолдолд Холбоо нь санд нөхөн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй этгээдээс батлан даагч шаардаж болно.

4.3.Холбоо нь нөхөн төлбөр олгохдоо Хуулийн 19 дүгээр зүйлд заасныг баримтлана.

4.4.Холбоо нь Хуулийн 22.1, 23.1-т тус тус заасан сангийн бүрдүүлт, зарцуулалт хөрөнгийн төсвийн төслийг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Хороонд ирүүлж хянуулсны дараа Холбоо нь төсвийн төслийг хэлэлцэж 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор батална.

4.5.Жолоочийн даатгалын тухай хуулийн 23.1-т зааснаас өөр зориулалтаар сангаас хөрөнгө зарцуулахыг хориглоно. Сангаас гарах зардлыг санхүүжүүлэхтэй холбогдсон анхан шатны баримт нь үнэн зөв, бодит тоон мэдээнд үндэслэгдсэн байна. Санхүүгийн тайланд гарсан аливаа алдааг залруулах бол холбогдох нэмэлт баримт бүрдүүлэн залруулга хийж, зөвшөөрсөн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.

4.6.Зарцуулалтын анхан шатны баримтын бүрдэл, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээж авсан ажилтан хариуцна.

4.7.Даатгагч нь даатгалын гэрээний мэдээгээ жолоочийн даатгалын мэдээллийн санд ирүүлээгүйгээс сангаас нөхөн төлбөр олгосон тохиолдолд тухайн даатгагчаас нөхөн төлбөрийг буцаан нэхэмжилнэ.

 

Тав. Холбооны эрх, үүрэг

5.1.Холбоо нь сангийн бүрдүүлэлт, зарцуулалттай холбоотой дараах эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.санд татан төвлөрүүлвэл зохих хөрөнгийн гүйцэтгэлийг хангуулах, хяналт тавих;

5.1.2.сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;

5.1.3.жолоочийн даатгалын тухай хуулийн 20.2-т заасны дагуу олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх, шаардлагатай бол шүүхэд нэхэмжлэл гаргах;

5.1.4.даатгалын нөхөн төлбөр буюу хохирлын хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгуулагч, хохирогчоос шаардаж авах;

5.1.5.жолоочийн даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор мэдээллийн санг бүрдүүлэх , шаардлагатай  арга хэмжээг санхүүжүүлэх;

5.1.6.жолоочийн даатгалын тохиолдлын мэдээлэл хүлээж авах, газар дээрх үзлэг зохион байгуулах, олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх;

5.1.7.санг бүрдүүлэх болон зам тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг зохион байгуулах, шаардлагатай судалгааны ажлыг төлөвлөж зардлыг санхүүжүүлэх;

5.1.8.хууль тогтоомжид заасан бусад эрх.

5.2.Холбоо нь сангийн бүрдүүлэлт, зарцуулалтай холбоотой дараах үүргийг гүйцэтгэнэ:

5.2.1.сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаарх тайланг жил бүр гаргах;

5.2.2.санд татан төвлөрүүлсэн хөрөнгийг дансанд төвлөрүүлэх;

5.2.3.сангийн үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжийн дагуу хөтөлж, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг Хороонд тайлагнах;

5.2.4.сангийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод явуулах;

5.2.5.даатгалгүй этгээдийн буруугаас бусдад учруулсан даатгалын тохиолдлын үзлэг хийх, хохирлыг үнэлүүлэх, нөхөн төлбөр олгох, түүнийг буцааж нэхэмжлэх болон мэдээллийн санг бүрдүүлэн ажиллуулах, аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулахад чиглэгдсэн сургалт, сурталчилгаа, даатгалын сангийн нягтлан бодох бүртгэл хөтлөх зэрэг үндсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх төсвийн төслийг боловсруулж удирдах зөвлөлөөр батлуулж хэрэгжүүлэх;

5.2.6.сангийн үйл ажиллагааны үр дүнгийн талаарх мэдээллийг даатгагч нарт хүргүүлэх;

5.2.7.жилийн үйл ажиллагааны тайлан болон хөндлөнгийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Хороонд ирүүлэх;

5.2.8.сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг тухай бүр арилгах;

5.2.9.сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын улирлын тайланг дараа улирлын эхний  сарын 20-ны өдрийн дотор Хороонд ирүүлэх;

5.2.10.жилийн эцсийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийлгэх бөгөөд аудит хийх компанийг даатгалын байгууллагын аудитын эрх авсан, сүүлийн 2-оос доошгүй жилд даатгалын компанид аудит хийсэн туршлагатай 3 компаниас сонгоно;

5.2.11.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

 

Зургаа. Хяналт, хариуцлага

 

6.1.Сангийн хөрөнгийг бүрдүүлэлт, зарцуулалтанд Хороо хяналт тавьж, энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

----оОо---