- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- Олон сувгийг олон цэгт түгээх системд ашиглах радио давтамжийн зурвас хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага
Харилцаа холбооны зохицуулах хорооны
2018 оны 17 тоот тогтоолын хавсралт
Олон сувгийг олон цэгт түгээх системд ашиглах
радио давтамжийн зурвас хуваарилалт,
техникийн нөхцөл, шаардлага
1.ЗОРИЛГО
Энэхүү баримт бичиг нь Дэлхийн радиогийн их хурлаас баталсан Олон улсын радиогийн дүрэм болон Монгол Улсын “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт"-ийн заалтуудыг тус тус үндэслэн олон сувгийг олон цэгт түгээх системд ашиглах 2200-2300, 2700-2900 МГц-ийн зурвасыг хуваарилах, радио давтамжийг үр дүнтэй ашиглах техникийн нөхцөл, шаардлагыг тодорхойлоход оршино.
2.радио давтамжийн зурвасыг хуваарилах нийтлэг үндэслэл
2.1.Зурвасын хуваарилалтад харилцаа холбооны дэвшилтэт технологийг хөгжүүлэх, сүлжээний үйл ажиллагааны нөхцөл шаардлагыг зохицуулах зорилгоор Дэлхийн радиогийн их хурлаас баталсан Олон улсын радио давтамжийн дүрэм болон Монгол улсын “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт"-ийн (цаашид “давтамжийн зурвасын төлөвлөлт” гэх) заалтуудыг үндэслэл болгоно.
2.2.Энэхүү хуваарилалтаар MNS 5397:2004“Олон сувгийг олон цэгт түгээх системийн техникийн шаардлага” стандартын дагуу давтамжийн сувгийн хуваарилалтыг хийнэ
2.3.Олон сувгийг олон цэгт түгээх системд ашиглах 2200-2300, 2700-2900 МГц-ийн давтамжийн зурваст суваг хуваарилахад доорхи баримт бичгүүдийг мөрдлөг болгосон. Үүнд:
2.3.1.Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 тоот тогтоолоор батлагдсан “Радиотелевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”;
2.3.2.Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргын 2016 оны А49 тоот тушаалаар баталсан “Үндэсний радио давтамжийн зурвасын хүснэгт”;
2.3.3.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 37 тоот тогтоолоор баталсан “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын төлөвлөгөөний 2700-2900 МГц зурваст оруулсан өөрчлөлт”;
2.3.4.MNS 5397:2004“Олон сувгийг олон цэгт түгээх системийн техникийн шаардлага” стандарт.
2.3.5.MNS 6400:2013 “Газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-Т2 системийн нэвтрүүлэх төхөөрөмжид тавих техникийн шаардлага” стандарт.
2.4.Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлогдсон олон сувгийг олон цэгт түгээх системийн нэвтрүүлэх станцад ашиглах нийт радио давтамжийн зурвасыг доорхи хуваарилалтын дагуу суваг үүсгэн ашиглана.Үүнд:
2.4.1.Радио давтамжийн 2200-2300 МГц-ийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг хавсралт 1;
2.4.2.Радио давтамжийн 2700-2900 МГц-ийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг хавсралт 2;
3.Техникийн ашиглалтын нөхцөл, шаардлага
3.1.Энэхүү бичиг баримтад тусгайлан давтамжийн зурвасыг үр дүнтэй ашиглахтай холбоотой нөхцөл, техникийн үзүүлэлтүүдийг агуулах ба тоног төхөөрөмжийн бүтэц болон бусад олон талын техникийн үзүүлэлтийг тусгаагүй болно.
3.2.Радио төхөөрөмжиийн радио давтамжийн суваг, нэвтрүүлэгчийн чадлыг бусад радио холбоонытөхөөрөмжүүдэд хаирлцан нөлөөлөл үүсгэхгүйгээр тохиргоог хийж, ашиглах бөгөөд хүлээн авагчийн мэдрэмжийн үзүүлэлт нь хөндлөнгийн нөлөөллийг босго түвшингийн үзүүлэлтийг хангахуйц, хамгаалагдсан байх шаардлагатай.
3.3.Антенн цамхагийн байгууламж нь газардуулгын стандарт шаардлагыг хангасан байх ба антенн,цамхагийн аюулгүй ажиллагааны заавар, шаардлагын дагуу байгуулж,антенны таних тэмдэглэгээг антенн тус бүрд бэхэлсэн байна.
3.4.Бусад радио давтамжийн зөвшөөрөлтэй сүлжээнд харилцан нөлөөлөл үзүүлэхгүй байх болон үйлчилгээний чанарын үзүүлэлтийг хангах үүднээс хүлээн авах антенны бага шуугиант өсгөгчийн суурь давтамжийг (Local Oscillator) тохирлын гэрчилгээгээр баталгаажуулсан байна.
3.5.Нэвтрүүлэх антенны туйлширлыг Зохицуулах хороотой зөвшилцөж сонгох ба цаашид өөрчлөхгүй ашиглана.
3.6.Ашиглах тоон телевизийн технологийн стандартуудаас хамаарч хуваарилагдсан радио давтамжийн сувгийг нэгтгэн ашиглаж болно.
3.7.Техник технологийн хөгжил, радио давтамжийн нөөц, дахин хуваарилалтаас хамааруулан энэхүү хуваарилалтад тухай бүр нэмэлт, өөрчлөлт орж болно.
“Олон сувгийг олон цэгт түгээх системд ашиглах радио давтамжийн зурвас хуваарилах, техникийн нөхцөл, шаардлага”-ын Нэгдүгээр хавсралт
Олон сувгийг олон цэгт түгээх системд ашиглах 2200-2300 МГц-ийн радио давтамжийн зурвас хуваарилалт
1.Радио давтамжийн зурвасын хуваарилалт
Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд /цаашид төлөвлөлт гэх/ тусгагдсан 2200-2300 МГц-ийндавтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д тодорхойлсон.
Хүснэгт 1. 2200-2300 МГц давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт
ОУЦХБ-ын хуваарилалт I бүс |
Үндэсний хуваарилалт |
Ашиглалт |
2 200-2 290 САНСАР АШИГЛАЛТ (сансар-газар) (сансар-сансар) ДЭЛХИЙ СУДЛАХ ХИЙМЭЛ ДАГУУЛ (сансар-газар) (сансар-сансар) ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ 5.391 САНСАР СУДЛАЛ (сансар-газар) (сансар-сансар) 5.392 |
2 200-2 290 САНСАР АШИГЛАЛТ (сансар-газар) (сансар-сансар) ДЭЛХИЙ СУДЛАХ ХИЙМЭЛ ДАГУУЛ (сансар-газар) (сансар- сансар) ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ САНСАР СУДЛАЛ (сансар-газар) (сансар-сансар) |
БЗРХТТ-д холбогдох журмын шаардлагын дагуу ашиглана. |
2 290-2 300 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад) САНСАР СУДЛАЛ (огторгуй) (сансар-газар) |
2 290-2 300 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад) САНСАР СУДЛАЛ (огторгуй) (сансар-газар) |
БЗРХТТ-д холбогдох журмын шаардлагын дагуу ашиглана. |
2.Радио давтамжийн суваг үүсгэх
2.1.Шуугианаас хамгаалах зурвасыг оролцуулан олон сувгийг олон цэгт түгээх системд ашиглах радио давтамжийн 2200-2300 МГц зурвасыг MNS 5397:2004 стандартыг үндэслэн 8МГц-ийн зурвасын өргөнтэй 12 зөөгч сувагт Хүснэгт 2-т үзүүлснээр хуваарилна.
Хүснэгт 2.2200-2300 МГц-ийн радио давтамжийн зурвасын сувгийн хуваарилалт
Олон сувгийг олон цэгт түгээх сүлжээний зөөгч сувгийн хязгаар, төвийн зөөгч |
|||||
Сувгийн тоо |
Сувгийн хязгаар (МГц) |
Төвийн зөөгч радио равтамж (МГц) |
Сувгийн тоо |
Сувгийн хязгаар (МГц) |
Төвийн зөөгч радио давтамж (МГц) |
T1 |
2202-2210 |
2206 |
Т7 |
2250-2258 |
2254 |
T2 |
2210-2218 |
2214 |
Т8 |
2258-2266 |
2262 |
T3 |
2218-2226 |
2222 |
Т9 |
2266-2274 |
2270 |
T4 |
2226-2234 |
2230 |
Т10 |
2274-2282 |
2278 |
T5 |
2234-2242 |
2238 |
Т11 |
2282-2290 |
2286 |
T6 |
2242-2250 |
2246 |
Т12 |
2290-2298 |
2294 |
“Олон сувгийг олон цэгт түгээх системд ашиглахрадио давтамжийн зурвас хуваарилах, техникийн нөхцөл, шаардлага”-ын
Хоёрдугаар хавсралт
Олон сувгийг олон цэгт түгээх системд ашиглах 2700-2900 МГц-ийн радио давтамжийн зурвас хуваарилалт
1.Радио давтамжийн зурвасын хуваарилалт
Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд /цаашид төлөвлөлт гэх/ тусгагдсан 2700-2900 МГц-ийн давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д тодорхойлсон.
Хүснэгт 1. 2700-2900 МГц давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт
ОУЦХБ-ын хуваарилалт I бүс |
Үндэсний хуваарилалт |
Ашиглалт |
2 700-2 900 АГААРЫН РАДИО НАВИГАЦИ 5.337 Радиолокаци 5.423 5.424 |
2 700-2 900 АГААРЫН РАДИО НАВИГАЦИ Радиолокаци |
БЗРХТТ-д холбогдох журмын шаардлагын дагуу ашиглана. |
2.Радио давтамжийн суваг үүсгэх
2.1.Шуугианаас хамгаалах зурвасыг оролцуулан олон сувгийг олон цэгт түгээх системд ашиглах радио давтамжийн 2700-2900 МГц зурвасыг MNS 5397:2004 стандартыг үндэслэн 8МГц-ийн зурвасын өргөнтэй 20 зөөгч сувагт Хүснэгт 2-т үзүүлснээр хуваарилна.
Хүснэгт 2.2700-2900 МГц-ийн радио давтамжийн зурвасын сувгийн хуваарилалт.
Олон сувгийг олон цэгт түгээх сүлжээний зөөгч сувгийнхязгаар, төвийн зөөгч |
|||||
Сувгийн тоо |
Сувгийн хязгаар (МГц) |
Төвийн зөөгч радио равтамж (МГц) |
Сувгийн тоо |
Сувгийн хязгаар (МГц) |
Төвийн зөөгч радио давтамж (МГц) |
T1 |
2704-2712 |
2708 |
T13 |
2800-2808 |
2804 |
T2 |
2712-2720 |
2716 |
T14 |
2808-2816 |
2812 |
T3 |
2720-2728 |
2724 |
T15 |
2816-2824 |
2820 |
T4 |
2728-2736 |
2732 |
T16 |
2824-2832 |
2828 |
T5 |
2736-2744 |
2740 |
T17 |
2832-2840 |
2836 |
T6 |
2744-2752 |
2748 |
T18 |
2840-2848 |
2844 |
T7 |
2752-2760 |
2756 |
T19 |
2848-2856 |
2852 |
T8 |
2760-2768 |
2764 |
T20 |
2856-2864 |
2860 |
T9 |
2768-2776 |
2772 |
|
|
|
T10 |
2776-2784 |
2780 |
|
|
|
T11 |
2784-2792 |
2788 |
|
|
|
T12 |
2792-2800 |
2796 |
|
|
|
Текст томруулах
A
A
A