- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- Тоон радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 24 тоот тогтоолын хавсралт
Тоон радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн
зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага
- ЗОРИЛГО
1.1 Энэхүү баримт бичиг нь Дэлхийн радиогийн их хурлаас баталсан Олон улсын радио давтамжийн дүрэм болон Монгол улсын “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт"-ийн заалтуудыг тус тус үндэслэн тоон радио өргөн нэвтрүүлгийн (DAB+)технологид ашиглах радио давтамжийн зурвасыг хуваарилах, радио давтамжийг үр дүнтэй ашиглах техникийн нөхцөл, шаардлагыг тодорхойлоход оршино.
2.Радио давтамжийн зурвасыг хуваарилах нийтлэг үндэслэл
2.1 Радио давтамжийн зурвасын хуваарилалтанд харилцаа холбооны дэвшилтэт технологийг хөгжүүлэх, сүлжээний үйл ажиллагааны нөхцөл шаардлагыг тогтоох зорилгоор Дэлхийн радиогийн их хурлаас баталсан Олон улсын радио давтамжийн дүрэм болон Радио долгионы тухай Монгол Улсын хуулийн 3.1.4[1] дэх заалт “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт"-ийн (цаашид “давтамжийн зурвасын төлөвлөлт” гэх) заалтуудыг үндэслэл болгоно. Үүнд.
2.1.1. “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” (Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275-р тогтоол);
2.1.2. ”Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах чиглэл (цаашид баримтлах чиглэл гэх)” (Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны А/71 дүгээр тушаалын хавсралт);
2.1.3. “Монгол Улсад газрын тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээнд ашиглах давтамжийн зурвасын хуваарилалт батлах тухай” (Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 43 тоот тогтоол);
2.2 Хуваарилалтанд ашиглах техникийн нөхцөл, шаардлагад Олон улсын цахилгаан холбооны байгууллагын ITU-R BS серийн зөвлөмж, шийдвэрүүдийн сүүлийн хувилбаруудыг баримтална. Үүнд:
2.2.1 Зөвлөмж (ITU-R[2] BS.1114) – Тоон радио өргөн нэвтрүүлгийн газрын системд тавигдах шаардлага;
2.2.2 Зөвлөмж (ITU-R BS.1615) – Радио давтамжийн 30 МГц –ээс дээш зурваст ажиллах дууны тоон өргөн нэвтрүүлгийн төлөвлөлт, параметрүүд;
2.2.3 Зөвлөмж (ITU-R BS.774) – Хэт богино давтамж ба ультра хэт богино давтамжийн (VHF/UHF) зурваст ажиллах дууны өргөн нэвтрүүлэгт тавигдах хүлээн авалтын нөхцөл шаардлагууд;
2.2.4 Зөвлөмж (ITU-R BS.1660) – Хэт богино давтамжийн (VHF) зурваст ажиллах дууны өргөн нэвтрүүлгийг газрын сүлжээгээр дамжуулах техникийн төлөвлөлтийн үндэс;
3.РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ГАЗРЫН СҮЛЖЭЭНИЙ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
3.1 Монгол Улсад тоон РӨН-ийн (DAB+) технологийг хэрэгжүүлэхэд ETSI TR 101495 олон улсын стандартуудыг тус тус дагаж мөрдөнө.
3.2 Нэг операторт олгох радио давтамжийн зурвасын өргөнийг баримтлах чиглэлийн 4.1-т заасныг үндэслэн тоон радио өргөн нэвтрүүлгийн (DAB+) технологид 1.5 МГц өргөнтэйгээр хуваарилна.
3.3 Улаанбаатар хотод тоон радиогийн сүлжээг нэг давтамжийн сүлжээгээр зохион байгуулах ба 2-оос доошгүй цэгээс дамжуулалтыг хийнэ.
3.4 Нэг нэвтрүүлэгч нь 2-оос доошгүй тооны 1.5 МГц-ийн өргөнтэй тоон радио өргөн нэвтрүүлгийн нягтруулагч/модулятор холбогдохоор техникийн төлөвлөлтийг хийсэн байна.
3.5 Шилжилтийн хугацаанд РӨН-ийн аналог технологийн радио давтамж ашиглагч оператор нь тухайн орон нутгийн тоон радиогийн сүлжээнд тэргүүн ээлжинд холбогдоно.
3.6 Тоон радио өргөн нэвтрүүлгийн (DAB+)технологид ажиллах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг “Баримтлах чиглэл”-ийн 4-т заасан хэт богино дологионы III дугаар цараанаас Хүснэгт 1-т үзүүлсэн хуваарилалтаар ашиглана.
Хүснэгт 1. Тоон РӨН-ийн (DAB+) технологид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт
|
DAB+ стандартын суваг |
Төвийн зөөгч давтамж (МГц) |
Ажиллах радио давтамжийн зурвасын өргөн (МГц) |
Хамгаалалтын зурвасын өргөн /ХЗӨ/(кГц) |
|
|
Доод ХЗӨ (кГц) |
Дээд ХЗӨ (кГц) |
|||
|
7B |
190,640 |
189,872–191,408 |
176 |
176 |
|
7C |
192,352 |
191,584–193,120 |
176 |
176 |
|
7D |
194,064 |
193,296–194,832 |
176 |
336 |
|
8A |
195,936 |
195,168–196,704 |
336 |
176 |
4. Хяналт, бусад
4.1 Энэхүү хуваарилалт, нөхцөл шаардлагын хэрэгжилтэд Зохицуулах хороо болон харилцаа холбооны хяналтын улсын байцаагч холбогдох хууль тогтоомын дагуу хяналт тавьж ажиллана.
4.2 Аналог РӨН-ийн системийг тоон технологид үе шаттай шилжүүлэх ба тоон технологид шилжих шилжилтийн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан аналог болон тоон РӨН-ийн газрын сүлжээг зэрэгцүүлэн ажиллуулна.
4.3 Техник технологийн хөгжил, олон улсын болон үндэсний стандарт, радио давтамжийн төлөвлөлт, нөөц болон холбогдох бусад хүчин зүйлүүдээс хамааруулан энэхүү баримт бичигт тухай бүр нэмэлт, өөрчлөлт орж болно.
------ oOo --------
[1]3.1.4 “үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт” гэж радио давтамжийн нийт зурвасыг радио холбооны үйлчилгээний төрөлд хуваасан хуваарилалтыг;
[2] ITU-R BS – International Telecommunications Union-Radio Broadcasting service (Sound)
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх