A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2018 оны 23 тоот тогтоолын хавсралт

 

ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ СИСТЕМД АШИГЛАХ

РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ,

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

1.ЗОРИЛГО

1.1.Энэхүү баримт бичиг нь Дэлхийн радиогийн их хурлаас баталсан Олон улсын радио давтамж /цаашид РД гэх/-ийн дүрэм болон Монгол Улсын “Үндэсний РД-ийн хуваарилалтын хүснэгт"-ийн заалтуудыг үндэслэн Дараа үеийн хөдөлгөөнт холбооны /цаашид ДҮХХ гэх/ системд ашиглах РД-ийн зурвасыг хуваарилах, радио давтамжийг үр дүнтэй ашиглах техникийн нөхцөл, шаардлагыг тогтооход оршино.

2.РД-ИЙН ЗУРВАС ХУВААРИЛАХ ҮНДЭСЛЭЛ

2.1.Энэхүү баримт бичиг нь дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах РД-ийн зурвасыг хуваарилах, түүний техникийн нөхцөл, шаардлагыг агуулах ба техникийннарийвчилсан үзүүлэлтүүд, тоног төхөөрөмжийн бүтэц болон бусад олон талын техникийн үзүүлэлт агуулагдаагүй болно.

2.2.Энэхүү хуваарилалтад Олон улсын РД-ийн дүрэм, зөвлөмж, стандарт болон эдгээртэй холбоотой гаргасан үндэсний бодлогын чиглэл, баримт бичгүүдийг тусган авч үзсэн болно. Үүнд:

2.2.1.Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр (Засгийн газрын 2011 оны 145 тоот тогтоол);

2.2.2.Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл (МТШХХГ-ын Даргын 2015 оны 10 тоот тушаал);

2.2.3.Үндэсний РД-ийн хуваарилалтын хүснэгт (Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2016 оны А59 тоот тушаал);

2.2.4.MNS6611:2016 “LTE, LTE-А хөдөлгөөнт холбооны системийн бааз станц ба дахин дамжуулах станцын тоног төхөөрөмжид тавих техникийн шаардлага”.

2.2.5.Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Шийдвэр 223 (WRC15[1]) “Дараа үеийн хөдөлгөөнт холбоонд (IMT) тодорхойлогдсон нэмэлт РД-ийн зурвасууд”;

2.2.6.Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Шийдвэр 224 (WRC15)“РД-ийн 1 ГГц-ээс доош цараанд Дараа үеийн хөдөлгөөнт холбоонд тодорхойлогдсон РД-ийн зурвасууд”;

2.2.7.Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Зөвлөмж (ITU-R[2].M.1036) “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглагдах РД-ийн зурвасуудын зохицуулалт;

2.2.8.Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Зөвлөмж (ITU-R.M.1224)- “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн (IMT) үзүүлэлт, нөхцөл шаардлагуудын нэр томьёоны тодорхойлолтууд”;

2.2.9.Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Зөвлөмж (ITU-R.M.1457; M.2012) “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн (IMT/IMT-A) газрын радио интерфэйсүүдийн нөхцөл шаардлагууд”;

2.2.10.Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Тайлан (ITU-R.M.2135) “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн (IMT-А) технологиудыг тодорхойлох журам”;

2.2.11.Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Тайлан (ITU-R.M.2292) “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн (IMT-А) үзүүлэлтүүд ба РД-ийн хуваарилалт /харилцан нөлөөллийн дүн шинжилгээ”.

2.2.12.CEPT ECC Report 55 ”РД-ийн 2300-2400 МГц-ийн зурвасын утасгүй өргөн зурвасын (BWA) үйлчилгээний техникийн нөхцөл шаардлага”

2.2.13.Зөвлөмж ECC (11)05“РД-ийн 2500-2690 МГц-ийн зурваст электрон холбооны үйлчилгээнд ажиллах Хөдөлгөөнт/ Суурин үйлчилгээний РД-ийн төлөвлөлт болон зохицуулалт”;

2.2.14.Шийдвэр ЕСС (05)05“РД-ийн 2500-2690 МГц-ийн зурваст электрон холбооны үйлчилгээнд ажиллах Хөдөлгөөнт/ Суурин үйлчилгээний РД-ийн нэгдсэн хэрэглээ”.

3.ДҮХХ-НЫ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ШААРДЛАГА

3.1.ДҮХХ-ны систем нь багцын холболтод суурилсан холболтын байгууламжтай (packet switch), дамжуулах сүлжээ нь интернэт протоколд (All-Internet Protocol) суурилсан байна.

3.2.ДҮХХ-ны үйлчилгээ эрхлэгч нь бусад үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчидтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр ДҮХХ-ны системийн дэд бүтцийг хамтран ашиглаж болно.

3.3.ДҮХХ-ны системийн радио сүлжээ нь OFDMA[3], SC-FDMA, MIMO[4]технологийг ашиглах ба бусад дэвшилтэт технологиуд болох“VoLTE, ICIC, Carrier aggregation, LTE-RAN, CoMP, MTC, MBMS” болон бусад боломжуудыг дэмждэг байна.

3.4.Үйлчилгээ эрхлэгчийн сүлжээний болон худалдан борлуулж буй хэрэглэгчийн төхөөрөмжүүд нь Олон Улсын эсвэл үндэсний стандарт шаардлагад нийцсэн болохыг нотлох холбогдох байгууллагын баталгаажуулалтын гэрчилгээтэй байна.

3.5.Үйлчилгээ эрхлэгчид нь ОУЦХБ-аас батлагдсан “ITU-R M.2292 “ДҮХХ-ны системийн үзүүлэлтүүд ба РД-ийн хуваарилалт/ харилцан нөлөөлөлд дүн шинжилгээ хийх зөвлөмж”-ийн дагуу ДҮХХ-ны системийн бааз станцын үзүүлэлт, станцын байршил, үүрийн хамрах хүрээ, үүр хоорондын хамгаалалтын харьцаа, сүлжээний болон хэрэглэгчийн төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүдийг хангана.

 

4.РД-ИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ

4.1.ДҮХХ-ны системд ашиглах РД-ийн зурвасыг хуваарилахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

4.1.1.ОУЦХБ-ын шийдвэр, зөвлөмж, Дэлхийн радио холбооны дүрэм, Үндэсний РД-ийн хуваарилалтын хүснэгтийг үндэслэх;

4.1.2.ОУЦХБ-аас ДҮХХ-ны системд батлагдсан РД-ийн зурвасаас олон улсад илүү өргөн ашиглаж буй РД-ийн зурвасыг өөрийн орны онцлогт тохируулан хуваарилах;

4.2.ДҮХХ-ны системд ОУЦХБ-ын зөвлөмж (ITU-R M.1036) болон ОУЦХБ-ын РД-ийн нэгдүгээр бүсэд зөвшөөрөгдсөн дараах РД-ийн зурвасуудыг ашиглана.(Хүснэгт 1).

 

Хүснэгт 1. ДҮХХ-ны системд ашиглах РД-ийн зурвасууд.

РД-ийн зурвас (МГц)

1

450-470

2

698-960

3

1 427-1 518

4

1 710-2 025

5

2 110-2 200

6

        2 300-2 400

7

        2 500-2 690

8

        3 400-3 600

 

 

4.3.ДҮХХ-ны системд ашиглах РД-ийн зурвасын хуваарилалтыг хийхдээ Олон Улсын хөдөлгөөнт холбооны стандартын 3GPP[5] байгууллагаас баталсан РД-ийн зурвасын хуваарилалтыг мөрдөнө (Хүснэгт 2).

 

Хүснэгт 2. ДҮХХ-ны системийн РД-ийн зурвасын хуваарилалт

 

Зурвасын дугаар

Хэрэглэгч-бааз станц

(МГц)

Бааз станц-хэрэглэгч

 (МГц)

Хослол

(duplex)

1

31

452.5-457.5

462.5-467.5

FDD

2

28

703-748

758-803

FDD

3

20

847-862

806-821

FDD

4

8

890 - 915

935 - 960

FDD

5

3

1710-1785

1 805-1880

FDD

6

1

1920-1980

2110-2170

FDD

7

7

2 500-2 570

2 620-2 690

FDD

8

40

2 300 - 2 400

TDD

9

38

2 570 - 2 620

TDD

10

42

3400 - 3 600

TDD

 

4.4.Монгол улсад ДҮХХ системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийн 5 дугаар зүйлийг баримтлан хөдөлгөөнт холбооны системүүдэд хуваариласан РД-ийн зурвасуудыг Зохицуулах хороонд мэдэгдсэний үндсэн дээр зэрэгцүүлэн ажиллуулж болно.

4.5.Зохицуулах хороо нь улсын хэмжээнд онц байдал үүссэн тохиолдолд тусгай хэрэгцээнд ашиглах ДҮХХ-ны системийг ажиллуулах РД-ийн зурвасын хуваарилагдсан нөөцтэй байна.

4.6.Монгол Улсын хөдөлгөөнт холбооны 2 болон 3 дах үеийн системд ашиглаж буй РД-ийн зурвасыг ДҮХХ-ны системд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ашиглаж болно.

4.7.Өргөн зурвасын утасгүй холболтын (WiMAX ТDD) технологид ашиглаж буй радио давтамжийн 2520-2560 МГц-ийн зурвасын ашиглалтыг2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болно.

4.8.ДҮХХ-ны системд ашиглах РД-ийн зурвасууд нь Монгол Улсын хэмжээнд болон газар зүйн байрлалын хувьд ялгаатай бүсүүдэд[6] хуваарилагдаж болно.(Хүснэгт 3).

 

Хүснэгт 3. ДҮХХ-ны системийн РД-ийн зурвасын хамрах хүрээ

 

Зурвасын дугаар

Хэрэглэгч-

бааз станц (МГц)

Бааз станц-хэрэглэгч(МГц)

Хослол

(duplex)

Хамрах хүрээ

1

31

452.5-457.5

462.5-467.5

FDD

Монгол улс

2

28

703-748

758-803

FDD

Монгол улс

3

20

847-862

806-821

FDD

Монгол улс

4

8

890 – 915

935 – 960

FDD

Монгол улс

5

3

1710-1785

1 805-1880

FDD

Монгол улс

6

1

1920-1980

2110-2170

FDD

Монгол улс

7

7

2 500-2 570

2 620-2 690

FDD

Монгол улс, Бүс

8

40

2 300 - 2 400

TDD

Монгол улс, Бүс

9

38

2 570 - 2 620

TDD

Монгол улс, Бүс

10

42

3400 – 3600

TDD

Монгол улс, Бүс

 

4.9.ДҮХХ системд ашиглагдах Хүснэгт 2-т үзүүлсэн РД-ийн зурвасыг Олон Улсын хөдөлгөөнт холбооны стандартын 3GPP[7] байгууллагаас баталсан суваг үүсгэх зурвасын өргөнөөр хуваарилна. Үүнд:

4.9.1.ДҮХХ-ны РД-ийн 31-р зурвасын хуваарилалтыг хавсралт 1;

4.9.2.ДҮХХ-ны РД-ийн 28-р зурвасын хуваарилалтыг хавсралт 2;

4.9.3.ДҮХХ-ны РД-ийн 20-р зурвасын хуваарилалтыг хавсралт 3;

4.9.4.ДҮХХ-ны РД-ийн 8-р зурвасын хуваарилалтыг хавсралт 4;

4.9.5.ДҮХХ-ны РД-ийн 3-р зурвасын хуваарилалтыг хавсралт 5;

4.9.6.ДҮХХ-ны РД-ийн 1-р зурвасын хуваарилалтыг хавсралт 6;

4.9.7.ДҮХХ-ны РД-ийн 7-р зурвасын хуваарилалтыг хавсралт 7;

4.9.8.ДҮХХ-ны РД-ийн 40-р зурвасын хуваарилалтыг хавсралт 8;

4.9.10.ДҮХХ-ны РД-ийн 42-р зурвасын хуваарилалтыг хавсралт 9;

4.10.Хөдөлгөөнт холбооны 2 дах үеийн системд ашиглаж буй радио давтамжийн зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд дараах хуваарь, хугацаагаар шилжүүлнэ (Хүснэгт-4). /Энэ хэсгийг ХХЗХорооны 2020-04-29-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор нэмсэн./

 

2 дах үеийн (2G) радио давтамжийн зурвас

Нутаг дэвсгэр

Хугацаа, он

453-457.5/463-467.5

Улаанбаатар

2025 - 2030

Аймгийн төв

2028 - 2035

Сум, суурин

2030 - 2035

824-831/869-876

Улаанбаатар

2023 - 2025

Аймгийн төв

Сум, суурин

890.0-902.5/935.0-947.5

Улаанбаатар

2022 - 2026

Аймгийн төв

Сум, суурин

902.6-909.8/947.6-954.8

Улаанбаатар

2023 - 2028

Аймгийн төв

Сум, суурин

2020 - 2028

1710-1725/1805-1820

Улаанбаатар

2020 - 2028

Аймгийн төв

Сум, суурин

1745-1755/1840-1850

Улаанбаатар

2019 - 2020

Аймгийн төв

Сум, суурин

2020 - 2026

 

5.ХЯНАЛТ. БУСАД ЗҮЙЛ

5.1.Энэхүү хуваарилалт, нөхцөл шаардлагын хэрэгжилтэд Зохицуулах хороо болон харилцаа холбооны хяналтын улсын байцаагч холбогдох хууль тогтоомжын дагуу хяналт тавьж ажиллана.

5.2.Дэлхийн радио холбооны их хурлын шийдвэр, зөвлөмж, техник технологийн хөгжил, олон улсын болон үндэсний стандарт, РД-ийн төлөвлөлт, нөөц, дахин хуваарилалтаас хамааруулан энэхүү зохицуулалтын чиглэлд тухай бүр нэмэлт, өөрчлөлт орж болно.

 

 

------ oOo --------

 

 

 

 


[1]WRC15 – World Radio Conference -2015

[2]ITU-R – International Telecommunications Union - Radio sector

[3]OFDMA - Orthogonal Frequency-Division Multiple Access

[4] MIMO - Multiple-input and multiple-output

[5]3GPP – 3rd Generation Partnership Project

[6]Бүс – газар зүйн байршилын хувьд ялгаатай аймаг, нийслэл, сум, дүүрэг

 

[7]3GPP – 3rd Generation Partnership Project