- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОВД АЙМГИЙН ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС БЭЛЧЭЭР АШИГЛАХ, ХАМГААЛАХ, ХАДЛАНГИЙН ТАЛБАЙ ЭЗЭМШИХ ТАЛААР НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ
Сумын ИТХ-ын ээлжит
9 дүгээр хуралдааны 9/04 дүгээр тогтоолын хавсралт
ХОВД АЙМГИЙН ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС
БЭЛЧЭЭР АШИГЛАХ, ХАМГААЛАХ, ХАДЛАНГИЙН ТАЛБАЙ ЭЗЭМШИХ
ТАЛААР НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл:
1.1.Зорилго: Малчид иргэдийн хадлан, бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, өнжөөж сэргээх, зөрчил дутагдлыг арилгах, учирсан хохирлыг барагдуулах, энэ үйл ажиллагаанд иргэдийн тэгш оролцоог хангах харилцааг зохицуулахад журмын зорилго оршино.
1.2.Журмыг дагаж мөрдөх: Сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, өвөлжөө, хаваржааны бэлчээр, хадлангийн талбайг тодорхой хугацаанд малын хөлөөс чөлөөлөх зэрэг бэлчээрийг зүй зохистой ашиглаж улирлын хуваарьтай хамгаалахад сумын бүх багийн иргэд, малчид, бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлэг, нөхөрлөл, аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд энэхүү журмыг мөрдлөгө болгон ажиллана.
1.3 Журмыг хэрэгжүүлэх: Журмын хэрэгжилтийг сумын Засаг даргын удирдлага зохион байгуулалтаар Засаг даргын Тамгын газар, Засаг даргын Тамгын газрын газрын даамал, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга хариуцан гүйцэтгэнэ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч, Сумын бэлчээрийн ашиглагчдын холбоо төрийн бус байгууллага, Бэлчээр ашиглагчдын хэсгүүд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.
Хоёр.Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх улирлын хуваарь:
Багийн нэр |
Зуслан 6 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 20 хүртэл 61 хоног |
Шилжих хугацаа 16 хоног |
Намаржаа 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 10 хүртэл 35 хоног |
Шилжих хугацаа 20 хоног |
Өвөлжөө 11 дүгээр сарын 01-нээс 2 дугаар сарын 20 хүртэл 112 хоног |
Шилжих хугацаа 10 хоног |
Хаваржаа 3 дугаар сарын 01- нээс 5 дугаар сарын 15 хүртэл 76 хоног |
Шилжих хугацаа 30хоног |
Баянгол |
Цагаан голоос зүүн тийш Зүүн дэвсэг Харзын бөөргөөс дээш зуслангийн газрууд |
16 |
Ацын өврөөс доош Дунд голын дотор тал |
20 |
Түвшин, Цагаан гол адгийн бууц, Гараацат, Адаргана, Ямаа үхдэгийн адарганаас дээш соосгой, цанхин, Улаан бэл, буурын амнаас дээш |
10 |
Улиастайн гол болон Өвдгийн голын дагуух бүх нутаг, Ховдын гол Хавцлын ам |
30 |
Намарзан |
Цагаан буудлаас дээш Намарзан, Бухайн булаг, өргөн ширгийн торны амнаас доош хар дугуйгаас дээш |
16 |
Мухрын амнаас доош Ховдын голын сав газар их түймэрт |
20 |
Өргөн ширэг, Баянтолгой, Цагаан сайрын бургаст, Асгат хавчуу, Улаан дав, Цүнхэг, Харз, Цагаан гол, Эмч, Их өтөг, Дулаан, Адарганы дунд бүсээс дээш |
10 |
Улаан дав, Цагаан голоос доош, Баньд тариалангаас дээш, Ховд голын сав газар |
30
|
Хонгио |
Улаан бэлчир, Зурхайчийн хар дав, Хожгорын хар бэлчир, Хонгион улаан хавчгийн амнаас дээш. |
16 |
Ооны тохой, Шар бөөргийн үзүүрээс дотогш |
20 |
Ховдын гол, Хавцал хаваржингийн ам, Шунхатаас дээш /говьд ямар ч айл өрх өвөлжихгүй/ |
10 |
Салхитын хагаас-Баньд хүртэл, Ховд гол |
30 |
Шураг |
Илжгэн булаг яст хонхноос дээш, Тарвагатай бэлчирээс дээш Балтгай, Бөөрөг, Мухар, Манжиг, цүнхэгийн, амнаас дээш, Ендэртийн асгаан ташуугаас дээш |
16 |
Ховдын голын хорчингийн хөвөөнөөс, дотор цагаан, Гахайтын хоол, Булжимаас доош булгийн хадаас дээш намаржих |
20 |
Ховд гол, Хайрханы нуруу, Дунд үзүүр, Дунд хараас дээш |
10 |
Дунд үзүүрээс доош Шургийн голын дагуу Давхар эрэг хүртэл, Ямаатын улааны хойд, урьд талаар Ховдын голын хаяагаар хаваржих |
30 |
Хар ус |
Бусад багийн тогтсон бүс нутагт |
16 |
Бусад багийн Намаржингийн бүс нутаг Ховдын голд намаржина. Сум эргэн айл өвөлжихгүй |
20 |
Бусад багийн өвөлжөөны бүс нутагт |
10 |
Сумын төвийн орчим Булаг, Хар ус, Тэмээн чулуун болон бусад багийн хаваржингийн бүс нутагт |
30
|
2.1. Жил бүрийн 10 дугаар сарын 20-наас Баянгол баг Хайрханаас дээш, Намарзан баг Шуудуун хашаанаас дээш, Хонгио баг Салхитын хаг, Тэхтээс дээш, Шураг баг Дунд үзүүрээс дээш, Хайрхан, Хавцалын амнаас дээш айлууд бууна.
2.2. Байгаль цаг агаар, бэлчээрийн даацтай уялдуулан малчид өвөлжөө хаваржааны бэлчээрийг сумын Засаг даргатай хэсэг, бүлгээрээ гэрээ байгуулан эзэмшин хамгаалж болно.
2.3. Сумын төвийн Урд булаг, Урьд Хар усны харгана, өртөөний хашааны орчимд өвөлжөө хаваржингийн бүс нутагт малчид, мал бүхий иргэд намаржуулахгүй.
2.4. Сумын аль нэгэн багийн нутагт малын гоц халдварт өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтвол сумын Засаг даргын захирамжаар тухай бүр шийдвэр гарган мөрдөнө.
Гурав. Бэлчээр, хадлангийн талбайг зүй зохистой ашиглах, хамгаалах журам
3.1 Малчид өвөлжөө, хаваржааны бэлчээрийг сумын Засаг даргатай хэсэг, бүлгээрээ хийсэн гэрээний дагуу ашиглана.
Гэрээнд дараах зүйлийг тусгана. Үүнд:
-гэрээний эрх зүйн үндэс,
-гэрээний зорилго,
-ашиглах бэлчээрийн хил,талбайн ургац,
-бэлчээр, хадлангийн талбайг малаас чөлөөлөх, мал оруулах хугацаа,
-мал тууварлан өнгөрөх зурвас, түр саатах хугацаа. (2 хоногоос илүүгүй байна).
-тухайн бэлчээрт байлгах малын тоо, толгой, төрөл.
-тухайн БАХ-ын бэлчээрээс нөөц бэлчээрт ашиглах хэмжээ.
-талуудын хүлээх үүрэг хариуцлага.
-гэрээт бэлчээрт ашиглагч, ашиглуулагч талуудаас хийх хөрөнгө оруулалт.
3.2.Байгуулсан гэрээгүй нөхцөлд бэлчээр ашиглах, хадлан эзэмших эрхийг хязгаарлана.
3.3.Бэлчээр ашиглах, хадлан эзэмших гэрээний хугацааг зохих хуулийн заалтанд нийцүүлэн 5-15 жилээр тогтооно.
3.4.Сумын хадлангийн талбайг 6 дугаар сарын 20-наас 8 дугаар сарын 25-ны хооронд малаас чөлөөлнө.
3.5.Намаржаанд буюу Ховдын голд 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 20 хүртэл, өвөлжөөнд 11 дүгээр сарын 1-нээс хойш бууна.Намаржаанд буух хүртэл бүх төрлийн малыг отрын бэлчээрт гаргана.
3.6.Энэ хугацааг мөрдөхөд уг журмын 2.1-д заасан газар нутаг хамаарна.
3.7.Бэлчээр ашиглагч хэсэг, бүлгүүдийн өвөлжөө, хаваржааны тусгайлан ашиглах болон нийтээр ашиглах дундын бэлчээрийн хилийг тухайн хэсэг бүлгийн хурлаар хэлэлцэн тогтоож, гар зураг үйлдэн хамтын ажиллагааны гэрээнд тусгаж баталгаажуулна.
3.8.Энэхүү тусгайлан ашиглах бэлчээрийн чадавхийг гол үзүүлэлт болгож бэлчээрийн даацыг тооцож түүнд тохирсон малыг хамтын гэрээнд тусгаж баримтална.
Дөрөв. Хадланг зүй зохистой ашиглах,эзэмших, хамгаалах тухай
4.1.Хадлангийн талбайг БАХ-ын хурал болон багийн ИНХ-аар хэлэлцүүлэн сумын Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад гэрээгээр эзэмшүүлнэ.
4.2.Сумын хэмжээний хадлангийн нийт талбайг газрын даамал жил бүр бүртгэн энэхүү журамд хавсаргана.
4.3.Уулын хадланг 8 дугаар сарын 01-нээс, голын хадланг 8 дугаар сарын 10-наас эхэлж хадланд орно.
4.4.Хадлангийн талбайг услах журам, хуваарийг сумын Засаг дарга захирамжлан мөрдүүлнэ.
Тав. Шинээр өвөлжөө, хаваржаа барих,бэлчээр ашиглах, хадлан эзэмших талаар
5.1.Өвөлжөө, хаваржаа, намаржаанд шинээр нэмж малын хашаа, пүнз барих, бэлчээр хашихад эхлээд тухайн Бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлгийн саналыг авч гаргасан багийн ИНХ-ын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга шийдэрлэнэ.
5.2.Өвөлжөө, хаваржааныхаа хашаа хороог худалдвал, бэлчээр ашиглах, хадлан эзэмших гэрээг сумын Засаг дарга цуцалж, тухайн багийн бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлгийн саналыг үндэслэн бэлчээр ашиглалтын асуудлыг багийн ИНХ-аар хэлэлцэн шийдвэрлэж, гэрээг шинээр байгуулна.
5.3.Хадлангийн талбайг Сумын Засаг дарга иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад гэрээгээр эзэмшүүлж болно.
5.4.Сумын Засаг дарга бэлчээр, хадлангийн талбайн эзэмшилтын талаар менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ.
5.5. Хадлангийн талбайг газрын даамал жил бүр бүртгэн тогтоосон байна.
5.6. Малчид намрын бүс нутгийн улирлын хуваарьт шилжсэн үед тухай багт өвөл, хаврын бэлчээр хамгаалах пост ажиллана.
5.7. Уг пост баг бүрт байж болох бөгөөд тухайн багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн томилж, багийн Засаг даргын захирамжаар баталгаажуулан гэрээ байгуулан ажиллуулна.
5.8. Постоор ажиллах малчин нь саалийн үнээ, ямаа, уналганы морь, мотоцикльтэй ажиллах боломжтой байна.
5.9. Постоор ажиллах хүнд олгох хөлсийг багийн ИНХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэж ажиллана.
5.10. Постоор ажиллах хүний эрхийн үнэмлэх, холбогдох гарын авлага материалаар сумын Засаг даргын Тамгын газар хангана.
Зургаа. Бэлчээр хаших талаар
6.1 Өвөлжөөний бүс нутагт бэлчээр хашиж хамгаалахгүй байх.
6.2 Хаваржаа, намаржааны бүсэд өөрийн эзэмшлийн хаваржаа, намаржааны хашааны орчмын 25 сот бэлчээрийн газрыг торлохийг зөвшөөрнө.
6.3 Хаваржаа намаржааны хашааны орчмоос өөр газар заасан хэмжээнээс илүү торлосон газрын торыг татан буулгана. хориглоно
Долоо. Сумын төвийн мал бүхий иргэдийн бэлчээр
7.1.Сумын төвөөс 3 км радиус бүхий тойргийн 2800 га бэлчээрийг сумын төвийн мал бүхий иргэд ашиглана.
7.2.Энэхүү тойрогт сумын Урьд Хар ус, Урьд булаг, Улаан уулын ар, өвөр тал хамрагдана.
Найм. Мал тууварлан өнгөрөх зам
Мал тууварлан өнгөрөх замыг зуслангаас намаржаанд, намаржаанаас өвөлжөөнд буух болон худалдан борлуулахаар бэлтгэж бөөнөөр мал туусан үед мөрдөнө.
Багийн нэр |
Газрын нэр |
Мал тууварлах зам |
1.Намарзан |
Цагаан буудлаас Мөстийн хөтөл |
Цагаан буудал, Цагаан сайрын гол, Бургаст, Асгатын ам, Хавчуу, Улаан давын хэв, Дэвсэг, Мөстийн хөтөл дагуу 7 хоногийн хугацаанд бууж өнгөрөх. |
2.Хонгио |
Хашаатын амнаас Мааньтын дугуйгаас дээш |
Хонгион гол дагуу, Хонгион бэлчир, Улаан үзүүр, Хар үзүүр, Мааньтын дугуйгаас дээш 5-7 хоног бууж өнгөрөх. |
Ес. Хариуцлага
9.1 Журмын аливаа заалтыг зөрчсөн малчид, иргэн, аж ахуй нэгж, байгууллагад Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагч дараах хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:
9.2. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.6, 8.1.7, 8.1.8-д заасны дагуу хариуцлага тооцно.
9.3. Журам зөрчиж нүүхгүй малаараа бусдын бэлчээр идүүлсэн хүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 37.1 заалтуудыг тус тус үндэслэл болгон Газрын харилцаа геодези зураг зүйн газраас гаргасан аргачлалын дагуу бэлчээрт учирсан хохирлыг тооцож нөхөн төлбөр оногдуулж, төлбөрийг орон нутгийн хүү торгуулийн орлогын дансанд 7 хоногийн дотор төлүүлнэ.
Бэлчээрийн нөхөн төлбөрийг дараах байдлаар тооцно.
Хонин толгойд шилжүүлэх коэффициент: 1 тэмээ 5, 1 адуу 7, 1 үхэр 6, 1 ямаа 0,9 хонь гэж тус тус тооцно. Өдөрт 1 хонь бэлчээрээс 1.5 кг өвс иднэ гэж тооцоод нийт өвсний хэмжээг орон нутгийн өвсний үнийн ханшаар үржүүлж нөхөн төлбөрийн хэмжээг гаргаж, төлбөр ноогдуулна.
9.4. Зөрчлийг дахин давтан үйлдсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бэлчээр ашиглах, эзэмших гэрээг цуцалж, эрхийг дуусгавар болгон, ашиглаж байсан бэлчээрийг нь отрын бүс нутагт, хадлангийн талбайн эзэмшлийг бусад этгээдэд тус тус шилжүүлнэ.
9.5. Бэлчээрийн бүс нутгийн улирлын хуваарь зөрчин, бусдын өвөлжөө хаваржаанд хохирол учруулбал албадан нүүлгэн түүнд гарах зардлыг тухайн малчнаас гаргуулна.
Арав. Журам хүчин төгөлдөр болох
10.1 Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.
-----ОоО-----
Текст томруулах
A
A
A