A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

                                               2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн                                                                                

                   08/07 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

 

СУМЫН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН

ХИЛИЙН ЗААГ, ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМ

 

Нэг. Үндэслэл

1.1 Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт орших сумын хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын хилийн зааг, хамгаалалтын дэглэмийг тогтоох.

 

Хоёр. Түүх соёлын үл хөдлөх дурсгалын хилийн зааг, түүнд тавигдах шаардлага

2.1 Сумын хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бүсийн хилийн зааг нь тухайн дурсгалаас 50 метрийн радиуст байна.

2.2 Энэхүү тогтоол гарахаас өмнө түүх соёлын үл хөдлөх дурсгалаас 50 метрээс дотогш олгогдсон газрыг хэвээр үлдээж, хамгаалалтад хатуу хяналт тавина.

2.3 Түүх соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсийн хилийн заагт 2015 оны улсын үзлэг тооллогоор тойруулан авсан солбилцлыг мөрдөнө.

2.4. Тухайн түүх, дурсгалын орчинд байгалийн унаган төрх, түүний хэв, шинж, онцлогийг алдагдуулахгүйгээр уламжлалт аж ахуй эрхэлж болно.

2.5 Хамгаалалттай газар нутагт явуулах үйл ажиллагаа нь сумын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хяналт тавих эрх бүхий албан тушаалтны хяналтан дор явагдана.

2.6 Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг холбогдох төрийн байгууллагууд, иргэд хамтран хамгаална. 

2.7 Түүх, соёлын дурсгалт газар, туурийг сэргээх, засварлах, уламжлах, түүх, хэв загвараа хадгалсан, хамгаалалтын зориулалт бүхий обьектыг холбогдох хууль эрх зүйн хүрээнд барьж байгуулахад энэ дэглэмийн 2.1 хамаарахгүй байж болно.

 

Гурав. Хамгаалалттай газарт хориглох үйл ажиллагаа

3.1 Ашигт малтмал эрж, хайх, олборлох, газар, түүний хэвлийг хөндөх, тэсэлж, дэлбэлэх.

3.2 Үйлдвэрлэлийн зориулалтаар болон тусгай зөвшөөрлөөр ан амьтан агнах, барих , мод бут бэлтгэх.

3.3 Байгалийн унаган төрхийг өөрчлөх, түүх соёлын дурсгалт зүйлийг ухах, нураах, газрын хөрсийг эвдэх.

3.4 Түүх соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бүсэд түүний бараа сүрийг хаах байшин барилга, хашаа, хаалт барих.

3.5 Онцгой байдал үүссэнээс бусад тохиолдолд нисэх онгоц буулгах.

3.6 Хилийн заагаас дотогш овоо тахилганы наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах.

3.7 Хамгаалалтын бүсээс мод, элс, хайрга, чулуу авах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх.

3.8 Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх.

3.9 Жишиг стандартад нийцээгүй пайз, хамгаалалтын хашаа барих.

3.10 Хөшөө дурсгалд сүү, тос өөх түрхэх, хадаг яндар, торго бөс, даавуу ороох, түүний орчинд гал, түймрийн болзошгүй эрсдэл гаргах нөхцөл бий болгох зэрэг дурсгалд сөргөөр нөлөөлөх. 

 

 

____oOo____