A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 80-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015-3-9-ний өдрийн 80-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2004 оны 2 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 51

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгжийг хавсралт ёсоор баталсугай /хавсралтад 2009-10-21-ний өдрийн 322 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт, 2011-05-11-ний 152-р тогтоолоор нэмэлт орсон/.

2. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгжийн зохион байгуулалт, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан тогтоож мөрдөхийг Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга П.Дашид үүрэг болгосугай. /Хавсралтад 2009-10-21-ний өдрийн 322 дугаар тогтоолоор нэмэлт,өөчлөлт орсон/.

З. Нийслэлийн Онцгой байдлын газар, аймаг, дүүргийн Онцгой байдлын хэлтсийг тухайн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд агентлаг хэлбэрээр ажиллуулахаар тогтоосугай.

4. Татан буугдсан Гал түймэртэй тэмцэх газар, Иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрын төсвийг тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцаас Ерөнхий сайдын төсвийн багцад шилжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

5. "Аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйл болон "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 185 дугаар тогтоолын 6 дугаар зүйлд "Цэрэг-иргэний хамгаалалтын штаб" гэснийг тус тус "Цэргийн штаб" гэж өөрчилсүгэй.

6. Цэрэг-иргэний хамгаалалтын штабыг Цэргийн штаб болгосонтой холбогдуулан аймаг, нийслэл, дүүргийн Цэрэг-иргэний хамгаалалтын штабын иргэний хамгаалалтын чиг үүрэг бүхий орон тоог зохих төсөв, зардлын хамт Онцгой байдлын газар (хэлтэс)-т шилжүүлэхийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын дор дурдсан тогтоол, тогтоолын заалтыг хүчингүй болсонд тооцсугай: