A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛСАД 2018 ОНД ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ (ТОО) ЖАГСААЛТ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 214 дүгээр

          тогтоолын хавсралт

 

ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛСАД

 2018 ОНД ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ,

МЭРГЭЖИЛТНИЙ (ТОО) ЖАГСААЛТ

 

 

Аж ахуйн нэгж, байгууллагын нэр

Гүйцэтгэх үйл ажиллагаа

Гадаадын ажиллах хүч, мэргэжилтний тоо

Уул уурхай, эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн салбарт

1.

“Клин-Энержи”  ХХК

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах 50 мВт хүчин чадалтай “Салхит” салхин цахилгаан станц барих ажил гүйцэтгэх

11

2.

“Шенгчан” ХХК

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа  “Эрдэсхолдинг” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу уул уурхайн тоног төхөөрөмж угсрах, засварлах үйлчилгээ эрхлэх

23

3.

“Түмэнзаг” ХХК

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт нүүрс угааж баяжуулах үйлдвэрлэл явуулах

30

4.

“Багануур пауэр” ХХК

Багануур дүүрэгт баригдах 700 мВт хүчин чадалтай “Багануур дулааны цахилгаан станц” төслийн барилгын ажил гүйцэтгэх

30

5.

“Чангжесаяан”  ХХК

Ашигт малтмалын MV-019106 дугаар бүхий  тусгай зөвшөөрөлтэй “Айраг эксплорэйшн” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу жоншны уурхайн үйл ажиллагаа эрхлэх

30

Газрын тосны салбарт

6

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК

Дорнод аймгийн Тамсагийн сав газарт Монгол Улсын Засгийн газрын бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны олборлолтын үйл ажиллагаа эрхлэх

642

7.

“Петроматад” ХХК

Дорнод аймгийн Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуулын ажил гүйцэтгэх

73

Барилгын салбарт

8.

“БСИЖМН” ХХК

БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжаар Сонгино-хайрхан дүүргийн 25 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга, мөн дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн сургуулийн барилгын ажил гүйцэтгэх

100

9.

“Асе энд Ти констракшн” ХХК

Дорнод аймгийн Матад сумын нутагт дэвсгэрт уул уурхайн баяжуулах үйлдвэрийн барилга, үйлдвэрийн хэрэгцээний 7.5 мВт хүчин чадалтай цахилгаан станц, конторын барилга барих ажил гүйцэтгэх

30