- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХАЛХЫН ГОЛЫН 1939 ОНЫ БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙД БЭЛТГЭХ, ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2018 оны 210 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ХАЛХЫН ГОЛЫН 1939 ОНЫ БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙД БЭЛТГЭХ,
ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Д/д |
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хугацаа (он, сар) |
Хариуцах байгууллага |
1. |
Халхын голын 1939 оны байлдааны ялалтын (цаашид “ялалтын” гэх) 80 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх |
2018 оны 7 сараас 2019 оны 9 дүгээр сард |
Зохион байгуулах хороо (цаашид “Хороо” гэх) |
2. |
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд нар ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Холбооны Хурлын танхимуудын дарга нар, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд нарт баярын илгээлт явуулах |
2019 оны 8 дугаар сард |
Хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, ГХЯ, БХЯ |
3. |
ОХУ-аас ойн арга хэмжээнд оролцох төлөөлөгчид болон тэдгээрийн зардалтай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх |
2018 оны 10 дугаар сард |
Хороо, ГХЯ, СЯ, БХЯ, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг |
4. |
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Монгол Улсад айлчлуулах, ялалтын ойн арга хэмжээнд оролцуулах |
2019 оны 8 дугаар сард |
ГХЯ, ЕТГ |
5. |
Москва хотноо тэмдэглэх ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд Монгол Улсын төлөөлөгчдийг оролцуулах |
2019 оны 8 дугаар сард |
Хороо, БХЯ, ГХЯ |
6. |
Сибирийн цэргийн тойрогт тэмдэглэх ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд Монгол Улсын БХЯ, Дайнд оролцогчдын Монголын хорооны төлөөлөгчдийг оролцуулах |
2019 оны 8 дугаар сард |
Хороо, БХЯ, Дайнд оролцогчдын Монголын хороо |
7. |
Ойн арга хэмжээнд орон нутгаас ахмад дайчдыг урьж оролцуулах ажлыг зохион байгуулах |
2019 оны 8 дугаар сард |
БХЯ, Дайнд оролцогчдын Монголын хороо |
8. |
Улаанбаатар хот болон орон нутагт болох арга хэмжээнд оролцох зочид, төлөөлөгчид болон тэдгээрийн унааны асуудлыг шийдвэрлэх |
2019 оны 5-8 дугаар сард |
Хороо, БХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар |
9. |
Дайн, байлдаан, тулгаралтад болон фронтод бэлгийн цуваа хүргэх ажилд оролцогчдод нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлүүлэх |
2019 оны эхний хагас жилд |
ХНХЯ, БХЯ, СЯ, аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газар |
10. |
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн дурсгалын медаль бий болгох |
2019 оны эхний хагас жилд |
Хороо, БХЯ |
11. |
Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчдыг төрийн дээд шагнал, одон медалиар шагнуулах ажлыг зохион байгуулах |
2019 оны 7 дугаар сард |
Хороо, БХЯ, Монголын ахмадын холбоо, аймаг, нийслэлийн Засаг дарга нар |
12. |
Дайн, байлдаан, тулгаралтад оролцсон ахмад дайчдын гавьяаг сурталчлан алдаршуулах, амьдрал ахуйд нь туслах ажлыг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулах |
2018 оны 8 дугаар сараас 2019 оны 8 дугаар сард |
аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар |
13. |
Улаанбаатар хотод байгаа Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлах |
2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сард |
БХЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар (зарим хэсгийг ОХУ-тай хамтран) |
14. |
Дорнод, Хэнтий аймгийн нутаг, Халхын голын сав газарт байгаа маршал Г.К.Жуковын командын байр болон орон нутагт байгаа Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлах, нэр нь үл мэдэгдэх дайчдын дурсгалын самбар, хөшөө босгох |
2018 оны 8 дугаар сараас 2019 оны 6 дугаар сард |
БХЯ, Дорнод, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар (зарим хэсгийг ОХУ-тай хамтран) |
15. |
Ялалтын ойд зориулсан сурталчилгааны ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх |
2018 оны 8 дугаар сараас 2019 оны 8 дугаар сард |
Хороо, БХЯ, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз |
16. |
“Ялалтын түүхэн ач холбогдол” сэдвээр эрдэмтэн судлаачдын дугуй ширээний ярилцлага, уулзалт хийх |
2019 оны 6-8 дугаар сард |
Хороо, БХЯ, Дайнд оролцогчдын Монголын хороо, найрамдлын нийгэмлэгүүд |
17. |
Ялалтын 80 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн, цомог гаргах, товхимол хэвлүүлэх ажлыг зохион байгуулах |
2019 оны эхний хагас жилд |
Хороо, БХЯ, Дайнд оролцогчдын Монголын хороо, найрамдлын нийгэмлэгүүд |
18. |
Ялалтын ойг тохиолдуулан нийслэл болон орон нутаг дахь монгол, зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах |
2019 оны 8 дугаар сард |
БХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар |
19. |
Ялалтын ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээ зохион байгуулах |
2019 оны 8 дугаар сард |
Хороо, БХЯ, БСШУСЯ, Монголын ахмадын холбоо |
20. |
“Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт Монгол-Оросын дайчид, залуучуудын төлөөлөгчдийн тойрон аялал, уулзалт, өдөрлөг зохион байгуулах |
2019 оны 6-8 дугаар сард |
Хороо, БХЯ, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар |
21. |
Цэрэг, эх орны сэдэвт дуу, яруу найраг, дуулаачдын уралдаан зохион байгуулах |
2019 оны 5-8 дугаар сард |
БХЯ, БСШУСЯ, Монголын зохиолчдын эвлэл |
22. |
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд ялалтын ой угтсан асуулт, хариултын уралдаан, орос хэлний олимпиад зохион байгуулах |
2019 оны 4-6 дугаар сард |
БСШУСЯ, БХЯ |
23. |
Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулсан кино бүтээх |
2018-2019 онд |
Хороо, БСШУСЯ |
24. |
Ялалтын ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлсэн тухай Засгийн газарт танилцуулга хүргүүлэх |
2019 оны 9 дүгээр сард |
Хороо, БХЯ |
Текст томруулах
A
A
A