- Нүүр
- Хадгаламжийн даатгалын үндэсний хороо
- Даатгалын тохиолдолд олон нийтэд мэдээлэл хүргэх журам
Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны
2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн
54 дүгээр тогтоолын хавсралт
Даатгалын тохиолдолд олон нийтэд
мэдээлэл хүргэх журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар Хадгаламжийн даатгалын корпораци /цаашид “Корпораци” гэх/-иас “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль” /цаашид “ХДХ” гэх/-ийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу татан буугдсан банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох хэлбэр, хугацааны тухай мэдэгдэх, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт болон 6 дугаар зүйлд заасан даатгалын тохиолдолд бий болсныг болон нөхөн төлбөр олголтын явцын талаар хуулийн15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.Мөн ХДХ-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасны дагуу банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн тухай олон нийтэд мэдээлэл хүргэх харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3.Корпораци нь хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэхдээ олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглан үнэн зөв, шуурхай хүргэх үүрэг хүлээнэ.
1.4.Олон нийтэд мэдээлэл хүргэхдээ санхүүгийн тогтвортой байдлыг хангах байгууллагуудын төлөвлөгөө, мэдээлэлтэй уялдуулан тодорхойлж, давтамжийг хангана.
1.5.Мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх мэдээллийнзагвар, агуулгыг Корпорацийн Гүйцэтгэх захирлаар урьдчилан батлуулсан байна.
Хоёр.Хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох хэлбэр, хугацааны талаар мэдээлэх
2.1.Даатгалын тохиолдол бий болоход ХДХ-ийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг болон 24 дүгээр зүйлийн 24.1.6-дзаасны дагуу Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо /цаашид “Үндэсний хороо” гэх/-ноос хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэрийг гаргана.
2.2.Энэ журмын2.1-т заасан шийдвэр гарсан даруй Корпораци хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох арга хэлбэр, цаг хугацааны талаарх мэдээллийг дараахь байдлаар хүргүүлнэ.Үүнд:
2.2.1.Корпораци нь Үндэсний хорооноос нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гарснаас хойш 48 цагийн дотор дараахь агуулга бүхий мэдээллийг олон нийтэд хүргүүлнэ:
2.2.1.1.Банк татан буугдах болсон үндэслэл, нөхцөл байдлын талаарх товч мэдээлэл;
2.2.1.2.Нөхөн төлбөр олгож эхлэхээр товлосон өдөр;
2.2.1.3.Нөхөн төлбөр олгох хэмжээ болон хадгаламж эзэмшигчдийн тоо;
2.2.1.4.Нөхөн төлбөр олгох банк (цаашид “НТОБ” гэх )-ийг сонгон шалгаруулж, нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг зохион байгуулах тухай;
2.2.1.5.НТОБ-ыг олон нийтэд зарласнаар хадгаламж эзэмшигчид тухайн банкны салбар, тооцооны төв дээр очиж хадгаламжаа нэхэмжлэх эрхтэй тухай;
2.2.1.6.Нөхөн төлбөр олгох үед шаардагдах бичиг баримтын талаарх мэдээлэл (иргэн, хуулийн этгээд тус бүрээр).
2.2.2.НТОБ-ыг сонгон шалгаруулсны дараа дараахь агуулга бүхий мэдээллийг хүргүүлнэ:
2.2.2.1.НТОБ-ыг сонгон шалгаруулах ажиллагааны үр дүн;
2.2.2.2.НТОБ-ны нэр; салбар тооцооны төвийн нэр /байршил/;
2.2.2.3.Нөхөн төлбөр олгож эхлэх өдөр;
2.2.2.4.Нөхөн төлбөр олгох хэлбэр (хэрэв НТОБ-нд данс эзэмшдэггүй бол НТОБ-нд данс нээлгэх, эсхүл данс эзэмшиж буй өөр аль нэгэн банкны дансандаа шилжүүлж авах гэх мэт).
2.3.Энэ журмын 2.2.1 болон 2.2.2-т заасан мэдээллийг дараахь мэдээллийн хэрэгслээр дамжуулж олон нийтэд мэдээлнэ.
2.3.1.Хэвлэлийн бага хурал (энэ журмын 2.2.1–д заасан мэдээлэл);
2.3.2.Телевиз,(Үндэсний телевиз болон хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаагаар тогтоогдсон хамгийн олон үзэгчтэй 4 телевиз);
2.3.3.Өдөр тутмын сонин хэвлэл (хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаагаар тогтоогдсон хамгийн олон уншигч, захиалагчтай 3 сонин);
2.3.4.Сошиал медиа (Корпорацийн фэйсбүүк хуудас, НТОБ-ны сошиал медиа);
2.3.5.НТОБ-ны цахим хуудас;
2.3.6.Олон нийтийн радио (Үндэсний радио болон хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаагаар тогтоогдсон хамгийн олон сонсогчтой 3радио);
2.3.7.Лавлах утас (лавлах утасны төв);
2.3.8.Корпорацийн цахим хуудас;
2.3.9.НТОБ-ны лавлах утасны төв;
2.3.10.Хэвлэмэл материалууд;
2.3.11.Үүрэн телефон утасны мессеж үйлчилгээ (мессежний тэмдэгт, тоонд багтаан, агуулга нь товч тодорхой, лавлах утасны дугаар орсон байх).
2.4.Нөхөн төлбөр олгохтой холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэхдээ зорилтот бүлгүүдэд ангилах бөгөөд тэдгээрийг байршил, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нь тодорхойлон насанд хүрэгчид, өндөр настан буюу тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан орон нутгийн иргэд гэх мэт бүлэглэнэ.
2.5.Мэдээлэл хүргэх зорилтот бүлгүүдийг тодорхойлсоны дагуу тус бүрийн онцлогт тохируулан дараахь байдлаар мэдээллийн сувгуудыг ашиглана:
2.5.1.Насанд хүрэгчдэд сошиал медиа болон цахим хуудсаар дамжуулан;
2.5.2.Өндөр настан буюу тэтгэврийн насны иргэдэд мобайл мессеж болон телевиз, радиогоор дамжуулан;
2.5.3.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мессеж үйлчилгээгээр дамжуулан;
2.5.4.Алслагдсан орон нутгийн иргэдэд мессеж үйлчилгээ, орон нутгийн телевиз, радио;
2.5.5.Залуучуудад зориулан бүх мэдээллийн сувгуудаар;
2.5.6.Сэтгүүлч, сурвалжлагчдад хэвлэлийн бага хурал, ярилцлага, нийтлэл;
2.5.7.Бусад санхүүгийн тогтвортой байдлыг хангах байгууллагууд болон бусад эрх бүхий байгууллагуудад;
Гурав.Нөхөн төлбөр олгох үйл ажиллагааны явцын талаар
олон нийтэд мэдээлэх
3.1.Корпораци нь нөхөн төлбөр олгох үйл ажиллагааны явцын талаар доорх мэдээллийг тогтмол хугацаанд олон нийтэд мэдээлнэ.
3.1.1.Банк татан буугдах болсон талаарх товч тайлбар, НТОБ-ны нэр, нөхөн төлбөр олгох салбарууд, нөхөн төлбөр олгож эхэлсэн өдөр;
3.1.2.Нөхөн төлбөр олгох нийт хадгаламжийн дүн болоод хадгаламж эзэмшигчдийн тоо;
3.1.3.Энэхүү журмын 3.2-т заасан тайлант хугацаанд нөхөн төлбөр олгосон хадгаламжийн дүн, хадгаламж эзэмшигчдийн тоо болон тэдгээрийн нийт нөхөн төлбөр олгох хэмжээнд эзлэх хувь;
3.1.4.Нөхөн төлбөр олгох ажиллагаа эхэлснээс хойш олгосон нийт хадгаламжийн дүн, хадгаламж эзэмшигчдийн тоо болон тэдгээрийн нийт нөхөн төлбөр олгох хэмжээнд эзлэх хувь;
3.1.5.Иргэдээс ирж буй дийлэнх гомдол хүсэлтийн төрөл, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн байдал;
3.2.Нөхөн төлбөр олгож эхэлсэн өдрөөс хойш эхний 6 долоо хоногийн турш 7 хоног тутам, 6 долоо хоног өнгөрснөөс хойш сар тутам, нэг жил өнгөрснөөс хойш улирал бүр энэ журмын 3.1-т заасан мэдээллийг олон нийтэд хүргэнэ.
3.3.Корпораци нь нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг эхлүүлсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаа өнгөрмөгц мэдээлэл хүргэх ажиллагааг зогсоож болно.Энэ журмын 3.4-д заасан нөхцөл байдал бий болсон нөхцөлд энэ журмын олон нийтэд мэдээлэл хүргэх арга хэмжээг зогсооно.
3.4.Корпораци нь нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа дуусмагцолон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан дараахь агуулга бүхий мэдээллийг олон нийтэд хүргэнэ.
3.4.1.Нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа дуусгавар болсон өдөр;
3.4.2.Нөхөн төлбөр олгосон нийт хадгаламжийн дүн, хадгаламж эзэмшигчдийн тоо болон тэдгээрийн нийт нөхөн төлбөрт олгох хэмжээнд эзлэх хувь;
3.4.3.Нөхөн төлбөр олгох ажиллагааны явцын талаарх мэдээлэл, гарсан хүндрэлүүд, хэрхэн шийдвэрлэсэн тухай;
3.4.4.Нөхөн төлбөр олгогдоогүй үлдсэн нөхөн төлбөрийг хэрхэн шийдвэрлэх тухай.
3.5.Энэ журмын 3.3-т заасан мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох телевиз, өдөр тутмын сонинуудаар дамжуулж олон нийтэд мэдээлнэ.
Дөрөв. Банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн тухай мэдээлэх
4.1.ХДХ-ийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Үндэсний хорооны шийдвэр гарснаас хойш 48 цагийн дотор дараахь агуулга бүхий мэдээллийг хүргэнэ:
4.1.1.Банк татан буугдах болсон тухай үндэслэл, нөхцөл байдлын талаарх товч мэдээлэл;
4.1.2.Санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон тухай шийдвэр.
4.2.ХДХ-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасны дагуу банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон тохиолдолд Корпораци холбогдох хэлцэл, гүйлгээг гүйцэтгэсний дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан санхүүгийн дэмжлэгийн төрөл болон хэмжээний талаар олон нийтэд мэдээлэл хүргэнэ.
Тав. Журам хүчин төгөлдөр болох
5.1.Энэхүү журам батлагдсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
--оОо--
Текст томруулах
A
A
A