- Нүүр
- Хадгаламжийн даатгалын үндэсний хороо
- ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ЖУРАМ /ХДҮХ-ны 2018 оны 69 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/
/ХДҮХ-ны 2018 оны 69 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/
Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны
2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн
55 тоот тогтоолын хавсралт
ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ЖУРАМ
Нэгдүгээр бүлэг. нийтлэг үндэслэл
Нэг. Зорилго, нэр томьёоны тодорхойлолт
1.1.Энэхүү журмын зорилго нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль (цаашид “ХДХ” гэх)-д заасан даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөрийг олгох болон түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэ журамд хэрэглэсэн нэр томьёог ХДХ болон Банкны тухай хуульд заасан утгаар ойлгоно.
1.3.Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
1.3.1.“Хадгаламжийн даатгалын корпораци” (цаашид “Корпораци” гэх)гэж ХДХ-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтанд заасан хуулийн этгээдийг;
1.3.2.“Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо”(цаашид "Үндэсний хороо“ гэх) гэжХДХ-ийн 22 дугаар зүйлд заасан, Корпорацийн удирдах дээд байгууллагыг;
1.3.3.“Хадгаламжийн даатгалын сан”гэж ХДХ-ийн ийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтанд заасан хөрөнгийг;
1.3.4.“Банк” гэж Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтанд заасан хуулийн этгээдийг;
1.3.5.“Хадгаламж” гэж ХДХ-ийн 3.1.4 дэх заалтанд заасан мөнгөн хөрөнгийг;
1.3.6.“Татан буулгах” гэж Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан шийдвэр гаргахыг;
1.3.7.“Эрх хүлээн авагч” гэжБанкны тухай хуулийн 68 дугаар зүйл, 69 дүгээр зүйлд заасан этгээдийг;
1.3.8.“Нэг Харилцагчийн Зарчим” (”Single Customer View”) гэж Үндэсний хорооноос баталсан банкны харилцагч бүрийн мэдээллийг хадгалах нэгдсэн загварыг (цаашид “SCV” гэх).
Хоёр. Даатгалын нөхөн төлбөр олгох арга, нөхцөл
2.1.Корпораци нь нөхөн төлбөр олгоход бэлтгэх үйл ажиллагааг Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу банкийг албадан татан буулгах тухай Монголбанкны шийдвэрийг хүлээн авсан даруй эхлүүлнэ.
2.2.Хэрэв Монголбанк банкинд тодорхой асуудал бэрхшээл тулгарч, энэ талаар албадлагын арга хэмжээ авч болзошгүй нь тодорхой болсон үедэнэ тухай Корпорациднэн даруй мэдэгдэх бөгөөд Корпорацимэдэгдэл хүлээн авч банкийг татан буугдахаас өмнө нөхөн төлбөр олгох бэлтгэл үйл ажиллагааг эхлүүлнэ. Бэлтгэл ажиллагааг гүйцэтгэхэд Монголбанк Корпорацитай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ.
2.3.Даатгалын нөхөн төлбөр олгох ажиллагааг ХДХ-ийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Үндэсний хорооны шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор олгож эхэлнэ.
2.4.Хадгаламж болон хадгаламж эзэмшигчтэй[1] холбоотой маргаан үүссэн тохиолдолд Корпораци нөхөн төлбөр олгох эсэхийг тухайн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд түдгэлзүүлнэ.
2.5.Корпораци нь даатгалын тохиолдол бий болоход даатгагдсан хадгаламж[2] эзэмшигчийн дараахь баримт бичгүүдэд үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг олгоно: Үүнд:
2.5.1.Хэрэв хадгаламж эзэмшигч иргэн бол иргэнийүнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол улсад оршин суух үнэмлэх;
2.5.2.Хэрэв хадгаламж эзэмшигч хуулийн этгээд бол:
2.5.2.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний эх хувь;
2.5.2.2.Хуулийн этгээдийг төлөөлөгч иргэний хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол улсад оршин суух үнэмлэх;
2.5.2.3.Дансан дахь мөнгөн хөрөнгө захиран зарцуулах албан тушаалтанд эрх олгосон эрх бүхий этгээдийн итгэмжлэл, эсхүл тушаал, шийдвэр.
2.5.3.Хадгаламж эзэмшигч өв залгамжлагч болхууль ёсны өв залгамжлагч мөн болохоо нотлох баримт бичиг, гэрээслэлийн гэрчилгээ;
2.5.4.Хадгаламж эзэмшигч нас барсан бол нас барсан этгээдийн хууль ёсны өв залгамжлагч мөн болохоо нотлох баримт бичиг, өвийн гэрчилгээ;
2.5.5.Хадгаламж эзэмшигч итгэлцлийн дансны үйлчилгээ ашигладаг бол талуудын иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын хооронд байгуулсан хэлцлийн гэрээ, тухайн банктай байгуулсан итгэлцлийн үйлчилгээний гэрээ;
2.5.6.Хадгаламж эзэмшигч аккредитив үйлчилгээ ашигладаг бол талуудын иргэний үнэмлэх, тухайн банктай байгуулсан гэрээ;
2.5.7.Хадгаламжэзэмшигч кастодиан банкны үйлчилгээ ашигладаг бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн банктай байгуулсан гэрээ;
2.5.8.Хамтарсан данстай тохиолдолд хадгаламж эзэмшигч талуудын иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, албан тоот.
2.6.Даатгагдсан хадгаламж эзэмшигч[3]зөвхөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, бичгээр гаргасан итгэмжлэлээр бусад этгээдэдөөрийн нэрийн өмнөөс нөхөн төлбөр хүлээн авахэрх олгож болно.
2.7.Итгэмжлэгдсэн этгээд нь энэ журмын 2.5-т заасан биеийн байцаалтыг үзүүлэх үүрэгтэй.
2.8.Банк албадан татан буулгах шийдвэр гарсны дараахь бүрэн хийгдэж дуусаагүй шилжүүлгийн асуудлыг түргэн зохистой шийдвэрлэх талаарх зохицуулалтыг Эрх хүлээн авагчтай байгуулах гэрээ, Монголбанктай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан байна.
2.9.Корпораци даатгалын нөхөн төлбөрийг нөхөн төлбөр олгох банкаар[4] дамжуулан олгоно.
2.10.Корпораци нь Хадгаламжийн даатгалынҮндэсний хорооноос 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 45 тоот тогтоолоор баталсан “Нөхөн төлбөр олгох банкийг сонгон шалгаруулах журам”-ын дагуухураангуй жагсаалтад багтсан банкны санхүүгийн байдлын талаарх шаардлагатай мэдээллийг сүүлийн үеийн байдлаар Монголбанкнаас 6 сар тутам хүсэлт гарган авна.
2.11.Хураангуй жагсаалтад багтсан банк нь нөхөн төлбөр олгох салбар, тооцооны төвийн тоо, тухайн салбаруудаар нэг өдөр үйлчлүүлдэг хадгаламж эзэмшигчдийн тоо, хаяг, байршил, утас, факс, мэдээлэл технологийн дэд бүтэц, техник төхөөрөмж зэрэг мэдээллийг сүүлийн үеийн байдлаар бэлтгэж 6 сар тутамКорпорацид мэдээлнэ.
2.12.Хураангуй жагсаалтад багтсан банк нь ажилтнууддаа дараахь мэдээллийг 6 сар тутам өгнө. Үүнд:
2.12.1.Нөхөн төлбөр олгох ажиллагаанд баримтлах ХДХ болонКорпорацийн дүрэм журам, заавар зааварчилгаа;
2.12.2.Нөхөн төлбөр олгох арга хэлбэр;
2.12.3.Нөхөн төлбөр олгох зааварчилгаа өгөх.
2.13.Хураангуй жагсаалтад багтсан банк нь энэ журмын 2.10, 2.11-т заасан мэдээллийн шаардлагыг хангаагүй тохиолдолд нөхөн төлбөр олгох банкаар сонгон шалгарахгүй.
Гурав. Банктай хамтран ажиллах
3.1.Банкууд Корпорацийн нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, даатгалын тохиолдолд нөхөн төлбөрийг түргэн шуурхай, үнэн зөв олгох, бэлэн байдлыг хангах зорилгоор хадгаламж болон түүнтэй холбогдох бусад мэдээллийгКорпорацийн заасан загвар, нөхцөл болон техникийн шаардлагындагуу хадгалах үүрэгтэй.
3.2.Банк нь Корпорацид ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.
3.3.Банк нь програм хангамжийн болон холбоосны хэвийн, найдвартай ажиллагааг хангана.
3.4.Банк нь даатгалын тохиолдол бий болсон үедшаардлагатай мэдээллийг Корпорацийн системд тохирууланоруулах хөрвүүлэлтийг[5] урьдчилан бэлтгэсэн байна.
Дөрөв. Эрх хүлээн авагчтай хамтран ажиллах
4.1.Эрх хүлээн авагч нь хадгаламжийн хэмжээг тодорхойлоход шаардлагатай хадгаламж болон түүнтэй холбогдох бусад мэдээллийг Корпорацийн заасан, шаардлагын дагуу боловсруулж ирүүлнэ.
4.2.Эрх хүлээн авагч Корпорацийн тавьсан шаардлагын дагуу мэдээлэлд нэвтрэх, мэдээллийг шилжүүлэн авахад шаардагдах мэргэжлийн боловсон хүчнийг гаргаж өгнө.
4.3.Эрх хүлээн авагчийн хүлээх үүргийг Корпораци болон Эрх хүлээн авагчийн хооронд байгуулсан гэрээнд тусгана.
4.4.Эрх хүлээн авагч нь Корпорацид ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.
Тав. Монголбанктай хамтран ажиллах
5.1.Корпораци нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой, эсхүл даатгалын тохиолдлын магадлалыг үнэлэхэд шаардлагатай гэж үзвэл банкинд хяналт шалгалт хийлгэх болон татан буугдсан банкны эрх хүлээн авах ажиллагаанд корпорацийн төлөөллийг оролцуулах хүсэлтийг Монголбанкинд тавьж, гүйцэтгүүлнэ.
5.2.Даатгалын тохиолдол бий болсон үедКорпораци шаардлагатай мэргэжлийн боловсон хүчний дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Монголбанкинд тавьж болно.
5.3.Монголбанк болон Корпорацийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт мэдээлэл солилцох, банкинд хяналт шалгалт хийх, банкны эрх хүлээн авагчтай хамтран ажиллах талаар тусгана.
5.4.Корпораци нь нөхөн төлбөрийн жагсаалт[6] боловсруулахад шаардлагатай ХДХ-ийн 7 дугаар зүйлийн 7.2.6 дахь заалтанд заасан хадгаламж эзэмшигчийн мэдээллийг Монголбанкаас гаргуулж авна.
Зургаа. Бусад байгууллагатай хамтран ажиллах
6.1.Корпораци төрийн болон бусад байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг, эсхүл гэрээ байгуулсны үндсэн дээр хамтран ажиллаж болно.
6.2.Корпораци нь олон улсын санхүүгийн байгууллага болон ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж болно.
Долоо. Мэдээллийн технологи
7.1.Корпораци нь хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг үнэн зөв боловсруулах, нөхөн төлбөрийг алдаагүй, түргэн шуурхай олгох нөхцлийг бүрдүүлэх чадвар бүхий өөрийн гэсэн програм хангамжтай байна.
7.2.Корпораци нь нөхөн төлбөрийн ажиллагаатай холбоотой мэдээллийг хадгалах нөөц мэдээллийн сантай байна.
7.3.Нөхөн төлбөр олгох програм хангамж нь дараахь үндсэн шаардлагыг хангана. Үүнд:
7.3.1.Нөхөн төлбөр олгох програм хангамж нь нэгэн зэрэг олон тооны даатгалын тохиолдол дээр ажиллах боломжтой байна.
7.3.2.Корпораци нь даатгалын тохиолдол бий болох тухай бүр програм хангамжид даатгалын тохиолдлын шинэ бүртгэл үүсгэнэ.
7.3.3.Нөхөн төлбөрийн програм хангамжид нэвтрэх, мэдээлэл дээр ажиллах ажилчдын системд хандах эрхийг тодорхойлно.
Найм. Онцгой нөхцлийн санхүүжилт
8.1.Корпораци өөрийн хөрвөх чадварыг хангах, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай гэж үзвэл ХДХ болонХадгаламжийн даатгалынҮндэсний хорооноос 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 36 тоот тогтоолоор баталсан “Сангийн хөрөнгө хүрэлцээгүй болсон тохиолдолд санхүүжилт авах журам”-ын дагуу нэмэлт санхүүжилт татна.
Ес. Хамтран ажиллах байгууллагыг сонгох
9.1.Даатгалын нөхөн төлбөрийг түргэн шуурхай олгох,харилцагчдад хүрч үйлчлэх зорилгоор Корпораци нөхөн төлбөр олгох банк, лавлах утасны төв, хамтран ажиллах шаардлагатай бусад байгууллагыг урьдчилан сонгоно.
9.2.Нөхөн төлбөр олгох банкийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 45 тоот тогтоолоор “Нөхөн төлбөр олгох банкийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна.
Арав. Боловсон хүчин
10.1.Корпораци нь даатгалын нөхөн төлбөрийг үнэн зөв,түргэн шуурхай олгох зорилгоор хангалттай боловсон хүчний болон бусад нөөцтэй байна.
10.2.Корпорацидаатгалын тохиолдол бий болоход боловсон хүчний нэмэлт нөөц шаардлагатай үед хэрэгжүүлэх арга хэмжээг онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан байна.
10.3.Корпораци боловсон хүчний хэрэгцээ шаардлагаас хамааран Монголбанк, татан буугдаж буй банк, нөхөн төлбөр олгох банкны ажилтнуудтай гэрээ байгуулж ажиллаж болно.
10.4.Монголбанкнаас боловсон хүчний дэмжлэг хүсэх асуудлыг Корпораци болон Монголбанкны хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт тусгах ба бусад ажилтан нэмж авч ажиллуулах асуудлыг Эрх хүлээн авагч болон нөхөн төлбөр олгох банктай урьдчилан байгуулсан гэрээнд тусгана.
Арван нэг. Даатгалын тохиолдол бий болсон үед хадгаламж эзэмшигч болон олон нийттэй харилцах
11.1.Корпораци санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах,даатгалын тохиолдол бий болсон үед олон нийтийн бодол санаа, хүлээлтийг зохистой удирдах зорилгоор хадгаламж эзэмшигчдэд зориулан нөхөн төлбөр олгох ажиллагаа явагдаж эхлэх, үргэлжлэх хугацаа, нөхцөл, нөхөн төлбөрийн дээд хэмжээний тухай мэдээллийгХадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос 2018 оны 8 дугаар сарын 16-ний өдрийн 54 тоот тогтоолоор баталсан“Даатгалын тохиолдолд олон нийтэд мэдээлэл хүргэх журам”-ын дагуу хүргэнэ.
11.2.Корпораци нөхөн төлбөр олголтын явцын талаар Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос2018 оны 8 дугаар сарын 16-ний өдрийн 54 тоот тогтоолоорбаталсан “Даатгалын тохиолдолд олон нийтэд мэдээлэл хүргэх журам”-ын дагуу мэдээлнэ.
Арван хоёр. Онцгой байдлын төлөвлөгөө болон дадлага туршилтаар үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах
12.1.Даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд нөхөн төлбөрийг зөв тооцоолж шуурхай олгох зорилгоор Корпорационцгой байдлын төлөвлөлт,дадлага туршилтыг банкуудтай хамтран хэрэгжүүлж үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах арга хэмжээг тогтмол авна.
12.2.Корпораци нөхөн төлбөр олгох ажиллагааны үед хамтран ажиллах байгууллагуудын ажилтнуудад урьдчилан боловсруулсан гарын авлагаөгч, сургалтын агуулгын дагуу сургалт зохион байгуулна.
Хоёрдугаар бүлэг. Нөхөн төлбөр олгох ажиллагаанд бэлтгэх
Арван гурав. Нөхөн төлбөр олгох ажиллагааны үе шат
13.1.Нөхөн төлбөр олгох ажиллагааг дараахь гурван үндсэн хэсгээр гүйцэтгэнэ. Үүнд:
13.1.1.Нөхөн төлбөр олгох ажиллагаанд бэлтгэх;
13.1.2.Нөхөн төлбөр олгох ажиллагааг гүйцэтгэх;
13.1.3.Нөхөн төлбөр олгох ажиллагааг дуусгавар болгох.
13.2.Нөхөн төлбөр олгох ажиллагаанд дараахь этгээдүүд оролцоно. Үүнд:
13.2.1.Корпораци;
13.2.2.Монголбанк;
13.2.3.Монголбанкнаас томилсон бүрэн эрхт төлөөлөгч, эсхүлэрх хүлээн авагч;
13.2.4.Татан буугдаж буй банк;
13.2.5.Нөхөн төлбөр олгох банк;
13.2.6.Лавлах утасны төв;
13.2.7.Холбогдох бусад байгууллага.
Арван дөрөв. Бэлтгэл үе шат
14.1.Монголбанк ньхяналт шалгалтын явцад банкинд учирсан аливаа хүндрэлийн талаар харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Корпорацийг мэдээллээр урьдчилан хангана.
14.2.Корпорациэнэ журмын 14.1-д заасан мэдээллийг хүлээн авснаар дараахь урьдчилсан арга хэмжээг авна. Үүнд:
14.2.1.Өндөржүүлсэн бэлэн байдал тогтоох;
14.2.2.Хадгаламжийн мэдээллийг газар дээр нь шалгах,програм хангамжийн ажиллагааг шалгах зорилгоор хадгаламжийн мэдээллийг шилжүүлж турших;
14.2.3.Нөхөн төлбөр олгохтой холбоотой бүх журам, бичиг баримтыг шалгажнягтлах, шаардлагатай бол тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах;
14.2.4.Нөхөн төлбөр олгох банк, лавлах утасны төв болон бусад хамтран ажиллах байгууллагын ажил үүргийн хуваарийг эцэслэн батлах;
14.2.5.Корпорацийн санхүүгийн нөхцөл байдлыг нягтлах;
14.2.6.Боловсон хүчний хүрэлцээ хангалттай эсэхийг нягтлах, нөхөн төлбөр олгох ажиллагааны явцадДаатгалын нөхөн төлбөр олгох ажлын төлөвлөгөөний дагуу ажиллах дотоод ажлын хэсгүүдийг байгуулах.
14.3.Бэлтгэл шатанд КорпорациМонголбанктай хамтран хадгаламж болон хадгаламж эзэмшигчдийн мэдээллийн бүрэн, зөвийг шалган баталгаажуулахгазар дээрх ажлыг гүйцэтгэж, шаардлагатай бол залруулга хийх арга хэмжээ авна.
Арван тав. Нөхөн төлбөр олгох ажиллагаан дахь Үндэсний хороо, Корпорацийн эрх
15.1.Корпораци энэ журмын 2.1-т заасны дагуу банкийг албадан татан буулгах тухай Монголбанкны шийдвэрийг хүлээн авсан даруй даатгалын нөхөн төлбөр олгохажиллагааг эхлүүлнэ.
15.2.Энэ журмын 15.1-т заасан шийдвэрийг хүлээн авсан даруйд Үндэсний хороо хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
15.2.1.Хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргах;
15.2.2.Шаардлагатай тохиолдолд дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээрбатлах;
15.2.3.Нөхөн төлбөр олгох банктай гэрээ байгуулах эрхийг Гүйцэтгэх захиралд олгох;
15.2.4.Нөхөн төлбөр олгох нийт төсвийг батлах;
15.2.5.Нөхөн төлбөр олгох банкийг эцэслэн сонгох;
15.2.6.Шаардлагатай тохиолдолд Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 36 тоот тогтоолоор баталсан“Сангийн хөрөнгө хүрэлцээгүй болсон тохиолдолд санхүүжилт авах журам”-н дагуу шийдвэр гаргах;
15.2.7.Шаардлагатай тохиолдолд Корпорацийн авах зээл, тусламж, бусад санхүүжилтийн дүнг батлах;
15.3.Энэ журмын 15.2-т заасан Үндэсний хорооны шийдвэр гарсан даруйдКорпорацидараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
15.3.1.Онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, түүний дагуу бэлэн байдлын түвшинг тогтоох;
15.3.2.Олон нийтэд хүргэх албан ёсны мэдэгдлийн агуулгыг батлах;
15.3.3.Боловсон хүчний нэмэлтийг батлах;
15.3.4.Олон нийтэд хандаж албан ёсны мэдэгдэл гаргах;
15.3.5.Мэдээлэл, бичиг баримтыг авахаар Эрх хүлээн авагчид албан ёсоор хүсэлт хүргүүлэх;
15.3.6.Үндэсний хорооноос олгосон эрхийн дагуу нөхөн төлбөр олгох банктай гэрээ байгуулах;
15.3.7.Эрх хүлээн авагч, лавлах утасны төв болон бусад шаардлагатай байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах;
15.3.8.Нөхөн төлбөр олголтын явцад нөхөн төлбөр олгох хадгаламж эзэмшигчдийн тоо буурсан, эсхүл нөхөн төлбөр олгох ажиллагаа хуульд заасан эцсийн хугацаанаас өмнө хийгдсэн бол нөхөн төлбөр олгох салбар, тооцооны төвийн тоог цөөрүүлж болно;
15.3.9.Нөхөн төлбөрийн жагсаалтыг бэлтгэхтэй холбоотой шаардлагатай арга хэмжээ авах;
15.3.10.Нөхөн төлбөр олгох ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай санхүүгийн нөөцийг тооцоолох;
15.3.11.Нөхөн төлбөр олгоход ашиглах данс нээх, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх;
15.3.12.Корпораци нь нөхөн төлбөр олгох банкны өдөр бүр илгээсэн нөхөн төлбөрийн хэмжээтэй холбоотой мэдээллийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан “Даатгалын тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн журам”-ын дагуу өдөр бүр хөтөлнө.
Арван зургаа. Эрх хүлээн авагчаас Корпорацид мэдээлэл хүргүүлэх, хамтран ажиллах
16.1.Даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан Корпораци нь Эрх хүлээн авагчтай гэрээ байгуулна.
16.2.Эрх хүлээн авагч даатгалын тохиолдол бий болсонөдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолоход шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг цахим хэлбэрээр Корпорацийн тавьсан шаардлагын дагуу боловсруулж хүргүүлнэ.
16.3.Эрх хүлээн авагч нь хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг дараахь 2 төрлөөр Корпорацид хүргүүлнэ. Үүнд:
16.3.1.Татан буугдсан банкны “эх мэдээлэл” буюу тухайн банкин дахь өгөгдлийн сандахь бүхий л мэдээлэл болон өгөгдлийн сангийн бүтцийг хүргүүлнэ.
16.3.2.Корпорацид даатгагдсан хадгаламжийн хэмжээг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг дараахь байдлаар Корпорацийн заасан SCV загвар, шаардлагындагуу бэлтгэж өгнө. Үүнд:
16.3.2.1.Хадгаламж эзэмшигч тус бүрийн бүх хадгаламжийн дансны дүн, хуримтлагдсан хүү, валютын хөрвүүлэлт, шаардлагатай татварын суутгал зэргийг тооцсон мэдээлэл;
16.3.2.2.Эрх хүлээн авагч нь гадаад валютын хадгаламжийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар тооцно.
16.3.2.3.ХДХ-ийн 7 дугаар зүйлд заасан даатгалд хамаарахгүй хадгаламж, хадгаламж эзэмшигчдийн мэдээлэл;
16.3.2.4.Зээлтэй холбоотой хадгадгаламж эзэмшигчийн мэдээллийг дараахь байдлаар ангилан хүргүүлнэ:
16.3.2.4.1.Зээлтэй хадгаламж эзэмшигчийн зээлийн хэмжээ, үлдэгдэл, хүүгийн мэдээлэл;
16.3.2.4.2.Цэвэршүүлэлт хийх зорилгоор 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээлтэй хадгаламж эзэмшигчийн зээлийн хэмжээ,үлдэгдэл, хүү, шаардлагатай татварын суутгал зэргийг тооцон суутгасан мэдээлэл;
16.3.2.4.3.Хадгаламж барьцаалсан зээлтэй хадгаламж эзэмшигчийн зээлийн хэмжээ, үлдэгдэл, хүү, шаардлагатай татварын суутгал зэргийг тооцон суутгасан мэдээлэл;
16.3.2.4.4.Барьцаагүй зээл, орлогоор баталгаажсан зээлтэй хадгаламж эзэмшигчийн зээлийн хэмжээ, үлдэгдэл, хүүгийн мэдээлэл;
16.3.2.5.Шаардлагатай бусад мэдээлэл.
16.4.Эрх хүлээн авагч дээрх мэдээллийг энэ журмын 19.1 болон 19.2-д заасан шаардлагад нийцүүлэн хүргүүлнэ.
16.5.Эрх хүлээн авагч нь Корпорацид энэ журмын 16.3-т заасан мэдээллийг саадгүй, үнэн зөв гаргаж авахад шаардлагатай бүхий л дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
16.6.Дээр дурдсан мэдээллийг газар дээр нь очиж хүлээн авах бөгөөд Эрх хүлээн авагч болон Корпорацийн ажилтнууд акт үйлдэж баталгаажуулна.
16.7.Хэрэв энэ журмын 16.3-т заасан мэдээлэлд багтаагүй мэдээлэл байвал үүнийгSCV загвар, шаардлагын дагуу бэлтгэн гаргаж өгнө.
16.8.Корпораци нь Эрх хүлээн авагчтай байгуулсан гэрээнд заасны дагуу нөхөн төлбөрт олгосон мөнгөн хөрөнгийн хэмжээний талаар тогтмол мэдээлэл хүргүүлэх бөгөөд нөхөн төлбөр олгож дууссаны дараа нөхөн төлбөрт олгосон нийт дүнг мэдэгдэнэ.
16.9.ХДХ-ийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг болон Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу Корпораци нь даатгалын нөхөн төлбөр олгосны дараа хадгаламж эзэмшигчийн шаардах эрхийг шилжүүлэн авах бөгөөд шаардах эрхийн нийт дүн нөхөн төлбөрийн нийт дүнтэй тэнцүү байна.
16.10.Корпораци нь эрх хүлээн авагчийн SCV загварын дагуу боловсруулан хүргүүлсэн мэдээллийн чанарт анхан шатны чанарын үнэлгээхийх бөгөөд уг үнэлгээгээр мэдээлэл нь дутуу, буруу, алдаатай, нөхөн төлбөрийн хэмжээг тооцоход чанар хангахгүй байгаа тохиолдолд мэдээллийг засуулахаар Эрх хүлээн авагчид хүргүүлнэ.
16.11.Эрх хүлээн авагч нь энэ журмын 16.10-т заасан хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 2 өдөрт багтаан мэдээллийг дахин боловсруулж Корпорацид хүргүүлнэ
.
Арван долоо. Хадгаламжийн даатгалын сангийн хүрэлцээ,
хөрвөх чадвар
17.1.Бэлтгэл шатанд Корпораци дараахь арга хэмжээг авна. Үүнд:
17.1.1.Нөхөн төлбөр олгох даатгагдсан хадгаламжийн нийт дүнг тодорхойлох;
17.1.2.Нөхөн төлбөр олгоход Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгийн хүрэлцээг үнэлэх;
17.1.3.Хуулийн дагуу нөхөн төлбөр олгох ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай хөрвөх чадварыг тооцоолох.
17.2.Хөрвөх чадвар, санхүүгийн нөөцийн үр дүнтэй удирдлага, эрсдэл болон нөхөн төлбөрийн зохистой түвшинг хангах зорилгоор Корпораци өөрийн эзэмшиж буй үнэт цаасыг худалдана.
17.3.Энэ журмын 17.2-т заасан арга хэмжээг авсан ч даатгагдсан хадгаламж эзэмшигчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 36 тоот тогтоолоорбаталсан “Сангийн хөрөнгө хүрэлцээгүй болсон тохиолдолд санхүүжилт авах журам”-ын дагуу нэмэлт санхүүжилт татна.
Арван найм.Олон нийтэд мэдээлэх
18.1.Корпораци нь хэвлэлийн мэдэгдлээр дамжуулан олон нийтэд татан буугдаж буй банк, нөхөн төлбөр олгох ажиллагааны журам, нөхөн төлбөр олгох банк, түүний салбар, тооцооны төвүүдийн талаар болон нөхөн төлбөр олгох ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна.
18.2.Корпорацийн олон нийтэд хүргэх мэдээлэл нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах бусад байгууллагуудын мэдээллийн агуулга, мэдээлэл хүргэх давтамжтай уялдсан байна.
18.3.Корпораци нь олон нийтэд мэдээлэл хүргэхдээХадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос 2018 оны 8 дугаар сарын 16-ний өдрийн 54 тоот тогтоолоор баталсан “Даатгалын тохиолдолд олон нийтэд мэдээлэл хүргэх журам”-ыг баримтална.
18.4.Корпораци олон нийтэд мэдээллийг хүргэхдээ дараахь мэдээллийн суваг, хэрэгслийг ашиглана. Үүнд:
18.4.1.Хэвлэлийн бага хурал;
18.4.2.Монгол улсын өргөн нэвтрүүлгийн голлох хэрэгсэл (телевиз, радио);
18.4.3.Үндэсний хэмжээний өдөр тутмын голлох сонин;
18.4.4.Корпорацийн веб хуудас;
18.4.5.Лавлах утасны төв;
18.4.6.Нөхөн төлбөр олгох банкны лавлах утасны төв;
18.4.7.Мобайл маркетинг;
18.4.8.Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл(сошиал медиа);
18.4.9.Хэвлэмэл материал;
18.4.10.Гомдол хүлээн авах суваг (нөхөн төлбөр олгох банкны салбар болон лавлах утасны төв, Корпорацийн лавлах утас);
18.4.11.Бусад.
Гуравдугаар бүлэг. Нөхөн төлбөр олгох ажиллагааг гүйцэтгэх
Арван ес. Хадгаламж, хадгаламж эзэмшигчдийн мэдээг шилжүүлэн авах, нэгтгэх, даатгагдсан хадгаламжийн жагсаалт гаргах
19.1.Эрх хүлээн авагчаас хүлээн авсан мэдээллийг дараахь байдлаар програм хангамжид оруулна. Үүнд:
19.1.1.Эрх хүлээн авагчаас цахим хэлбэрээр шилжүүлэн авах хадгаламж эзэмшигчдийн бүхий л мэдээллийг Корпорацийн заасан загвар, шаардлагын дагуу нөхөн төлбөрийн програм хангамжид нээсэн түр файлд Корпорацийн мэдээллийн технологийн мэргэжилтэн болон эрх хүлээн авагчийн төлөөлөгч 2 хамтран оруулна.
19.1.2.Эрх хүлээн авагчаас хүлээн авсан “эх мэдээлэл” буюу тухайн банкин дахь өгөгдлийн сан болон өгөгдлийн сангийн бүтцийг нөхөн төлбөрийн програм хангамжид засвар хийх боломжгүй байдлаар оруулна.
19.1.3.Эрх хүлээн авагчаас SCV загвараар хүлээн авсан мэдээлэл дутуу, алдаатай байгаа тохиолдолд Корпораци нь “эх мэдээлэл”-тэй харьцуулан шалгах бөгөөд мэдээллийг нөхөж оруулна.
19.1.4.Корпораци мэдээллийг нөхөж гараар оруулахдаа шаардлагатай тохиолдолд Эрх хүлээн авагчаар шалгуулж, баталгаажуулна.
19.1.5.Хэрэв нөхөн төлбөрийн жагсаалтад багтаагүй хадгаламж эзэмшигч тухайн банкинд данс эзэмшигч гэдгээ нотлох бичиг баримттай тохиолдолд Корпораци эрх хүлээн авагч руу шилжүүлж шалгуулах бөгөөд эрх хүлээн авагч баталгаажуулсны дараагаар Корпорацийн Гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр нөхөн төлбөр хариуцсан мэргэжилтэн програм хангамжид гараар шивж оруулна.
19.2.Даатгагдсан хадгаламж эзэмшигчдийн жагсаалтыг гаргахаас өмнө нөхөн төлбөр олгох програм хангамж нь дараахь мэдээллийг ангилан боловсруулахаар тохиргоо хийгдсэн байна. Үүнд:
19.2.1.Даатгагдах болон даатгагдсан хадгаламж, хадгаламж эзэмшигчдийн мэдээлэл (иргэн, хуулийн этгээд);
19.2.2.ХДХ-ийн 7 дугаар зүйлд заасан даатгалд хамаарахгүй хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл:
19.2.2.1.Банкны мэдээлэл;
19.2.2.2.Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын мэдээлэл;
19.2.2.3.Эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сангийн мэдээлэл;
19.2.2.4.Банкны тухай хуулийн 3.1.2-т заасан банкны холбогдох этгээдийн мэдээлэл;
19.2.2.5.Даатгалын тохиолдол бий болохоос өмнөх гурван жилийн хугацаанд банкны санхүүгийн тайланд аудитор болон аудитын байгууллагын мэдээлэл;
19.2.2.6.Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн,гүйлгээний төрөл, эрсдэлийн түвшин, зээлдэгчийн төлбөрийн чадвар болон барьцааны төрөл зэргийг харгалзан үзэхэд бусад хадгаламж эзэмшигчээс онцгой нөхцөлтэй зээл авсан;
19.2.2.7.Банкны бусад хадгаламж эзэмшигчээс илт бага хүүтэй буюу тухайн банкны нийт зээлийн жигнэсэн дундаж хүүгээс 50 хувиас бага хүүтэй зээл авсан хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.2.8.Даатгалын тохиолдол бий болох үед Монголбанкны статистик мэдээллээр хадгаламж эзэмшигчдийн авч байгаа хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү авсан хадгаламж,хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.3.Төгрөгийн болон гадаад валютын хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.4.Битүүмжлэлтэй, гүйлгээг түр түдгэлзүүлсэн хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.5.Тухайн өдрийн Монголбанкны валютын ханшийн мэдээлэл;
19.2.6.Өв залгамжлагч хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.7.Хадгаламжийн сертификаттай хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.8.Нас барсан хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.9.Хамтарсан данс, данс эзэмшигчдийн мэдээлэл;
19.2.10.Итгэлцлийн данс, данс эзэмшигчдийн мэдээлэл;
19.2.11.Насанд хүрээгүй хадгаламж эзэмшигчийн хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.12.Гадаадын иргэний хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.13. 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээлтэй хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.14.Хадгаламж барьцаалсан зээлтэй хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.15.Аккредитив үйлчилгээ ашигладаг хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.16.Кастодиан банкны харилцагчийн мэдээлэл.
19.3.Түр файлд оруулсан мэдээллийн чанарын хувьд давхардал, үг үсгийн болон бусад алдааг хянан нягталж, шаардлагатай цэвэрлэгээ, засварыг хийнэ.
19.4.Цэвэрлэсэн мэдээллийг түр файлаас Корпорацийн нөхөн төлбөрийн системд шилжүүлж, эхний тайланг гаргах ба гарсан тайлангийн 10 хувийг эх мэдээлэлтэй тулган шалгана.
19.5.Корпораци нөхөн төлбөрийн програм хангамж ашиглан дараахь байдлаар хадгаламж эзэмшигч тус бүрийн мэдээллийг боловсруулна. Үүнд:
19.5.1.Шаардлагатай тохиолдолд валютын хөрвүүлэлтийг шалгана;
19.5.2.Хадгаламж эзэмшигчийн хамтарсан болон итгэлцлийн данс зэрэг бүх харилцах, хадгаламжийн дансыг дараахь дарааллын дагуу нэгтгэнэ. Үүнд:
19.5.2.1.Хадгаламж эзэмшигчийн дангаараа эзэмшдэг дансны мэдээлэл:
19.5.2.1.1.Харилцах (төгрөг, гадаад валют);
19.5.2.1.2.Хадгаламж (төгрөг, гадаад валют);
19.5.2.2.Хадгаламж эзэмшигчийн хамтран эзэмшдэг дансны мэдээлэл:
19.5.2.2.1.Гэр бүлийн гишүүдтэй хамтран эзэмшдэг дансны мэдээлэл:
19.5.2.2.1.1.Харилцах (төгрөг, гадаад валют);
19.5.2.2.1.2.Хадгаламж (төгрөг, гадаад валют);
19.5.2.2.2.Бусад этгээдтэй хамтран эзэмшдэг дансны мэдээлэл:
19.5.2.2.2.1.Харилцах (төгрөг, гадаад валют);
19.5.2.2.2.2.Хадгаламж (төгрөг, гадаад валют);
19.5.2.3.Хадгаламж эзэмшигчийн итгэлцлийн дансны мэдээлэл:
19.5.2.3.1.Харилцах (төгрөг, гадаад валют);
19.5.2.4.Дараахь хадгаламжийг тусад нь тооцож олгох:
19.5.2.4.1.Насанд хүрээгүй хамтарсан данс эзэмшигчийн хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл (төгрөг, гадаад валют);
19.5.2.4.2.Өв залгамжлагч хадгаламж эзэмшигчийн мэдээлэл (төгрөг, гадаад валют);
19.5.2.5.Хуулийн этгээдийн дансыг дараахь байдлаар нэгтгэх:
19.5.2.5.1.Харилцах (төгрөг, гадаад валют);
19.5.2.5.2.Хадгаламж (төгрөг, гадаад валют);
19.5.2.5.3.Хамтарсан данс (төгрөг, гадаад валют).
19.5.3.Хуримтлагдсан хүүг шалгахдаа тухайн банкны хадгаламж эзэмшигчдийн 10-аас доошгүй хувийн мэдээлэлтэй түүврийн аргаар тулгана;
19.5.4.Даатгалд хамаарахгүй хадгаламж эзэмшигч болон хадгаламжийг шалгаж, хасна;
19.5.5.Хадгаламж эзэмшигчийн зээлийг дараахь дарааллын дагуу хасч тооцно. Үүнд:
19.5.5.1.Банкинд төлбөл зохих 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ, үлдэгдэл, хуримтлагдсан хүүгийн хамт шалгаж, хасч тооцох;
19.5.5.2.Хэрэв хадгаламж эзэмшигч 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн хэд хэдэн зээлтэй бол хамгийн өндөр хүүтэй зээлээс нь эхлэн хасч тооцох;
19.5.6.ХДХ-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг шалгана;
19.5.7.Нөхөн төлбөрийн хэмжээг дараахь аргын дагуу тооцно. Үүнд:
19.5.7.1.Тухайн хадгаламж эзэмшигчийн нийт харилцах, хадгаламжийн дансны нийлбэр;
19.5.7.2.Тухайн харилцах, хадгаламжийн данснуудад гэрээний дагуу бодогдсон хүүгийн нийлбэр;
19.5.7.3.Харилцах, хадгаламжийн дансны нийт үндсэн дүн болон хуримтлагдсан хүүгийн нийлбэр.
19.5.7.4.Энэ журмын 19.5.7.3-т заасан нийлбэрээс зээл хасах дарааллын дагуу зээл, хүүгийн хамт хасч тооцох;
19.5.8.Хадгаламж эзэмшигчтус бүрээрмэдээллийг нэгтгэсний дараа Корпорацийн нөхөн төлбөрийн системээс нөхөн төлбөрийн жагсаалтыг гаргана. Жагсаалтад дараахь мэдээлэл орсон байна. Үүнд:
19.5.8.1.Даатгагдсан хадгаламж эзэмшигчдийн талаарх мэдээлэл болон тэдгээрт олгох нөхөн төлбөрийн дүн,даатгагдсан хадгаламж эзэмшигчдийн даатгалын хязгаараас давсан буюу нөхөн төлбөр олгогдохгүй хадгаламжийн дүн, тодорхой үндэслэлүүдийн улмаас нөхөн төлбөр олгогдохгүй нь тогтоогдсон болон түр түдгэлзүүлсэн хадгаламжийн дүн;
19.5.8.2.ХДХ-ийн 7 дугаар зүйлд заасан даатгалд хамаарахгүй хадгаламж болон хадгаламж эзэмшигчдийн мэдээлэл, даатгалд хамаарахгүй болсон тайлбар.
19.6.Нөхөн төлбөр олгох жагсаалтыг нөхөн төлбөр олгох ажлын хэсгийн дарга, Гүйцэтгэх захирал гэсэн дарааллаар баталгаажуулна.
19.7.Энэ бүлэгт заасан үйл ажиллагааг гүйцэтгэх явцад алдаатай, дутуу, буруу, хуурамч мэдээллийг шалган илрүүлж, засах зорилгоор Корпораци нь Эрх хүлээн авагчаас холбогдох тодруулгыг авч болох бөгөөд алдаа дутагдал илрүүлэх бүрдэнэ талаар Корпораци Эрх хүлээн авагчид мэдэгдэнэ.
Хорь. Даатгагдсан хадгаламж эзэмшигчид нөхөн төлбөр олгох
20.1.Нөхөн төлбөрийн жагсаалт баталгаажсан даруйд бичгээр болон цахим хэлбэрээр нөхөн төлбөр олгох банкинд хүргүүлнэ.
20.2.Тус хүргүүлсэн жагсаалтыг Корпорацийн ажилтан болон нөхөн төлбөр олгох банкны эрх бүхий төлөөлөгч гарын үсэг зурж хүлээн авсан акт үйлдэж баталгаажуулна.
20.3.Корпораци нь нөхөн төлбөр олгох банкнаас тодорхой давтамжтайгаар өдөр бүр, эсхүл бодит цагийн горимоор дараахь мэдээллийг хүлээн авна. Үүнд:
20.3.1.Нөхөн төлбөр олгосон хадгаламж эзэмшигчид болон хадгаламж эзэмшигч тус бүрт олгосон нөхөн төлбөрийн дүнгийн жагсаалт
20.3.2.Нөхөн төлбөр олгогдоогүй байгаа хадгаламж эзэмшигчдийн жагсаалт;
20.3.3.Нөхөн төлбөр олголтын талаар гомдол гаргасан хадгаламж эзэмшигчдийн жагсаалт;
20.3.4.“Нөхөн төлбөр олгох банктай байгуулах гэрээ”-нд заасны дагуу шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.
20.4.Дээр дурдсан мэдээллийг “Нөхөн төлбөр олгох банктай байгуулах гэрээ”-нд тодорхойлсон хэлбэр, загвараар бэлтгэсэн байна.
20.5.Хадгаламж эзэмшигчийн даатгагдсан мөнгөн хөрөнгийг шуурхай олгох зорилгоор нөхөн төлбөр олгох банк хадгаламж эзэмшигчид нөхөн төлбөрийг нэг удаагийн хандалтаар[7] олгоно.
20.6.Хадгаламж эзэмшигч нөхөн төлбөрийг хүлээн авахын тулд нөхөн төлбөр олгох банкны салбар, тооцооны төвийн нөхөн төлбөр хариуцсан ажилтанд энэ журмын 2.5-д заасан холбогдох бичиг баримт болон шаардлагатай тохиолдолд данс эзэмшигч мөн болохыг нотолсон бичиг баримтыг бүрдүүлж үзүүлнэ.
20.7.Нөхөн төлбөр олгох банкны нөхөн төлбөр олголт хариуцсан ажилтан (цаашид “банкны ажилтан” гэх)Корпорацийн бэлтгэсэн нөхөн төлбөрийн жагсаалтад багтсан этгээд мөн эсэхийг шалгана.Шаардлагатай тохиолдолдтатан буугдаж буй банкнаас олгосон төлбөрийн карт, хадгаламжийн дэвтэр, хадгаламжийн гэрээ зэрэг өмчлөх эрхийг нотлох бичиг баримтаа үзүүлэхийг хадгаламж эзэмшигчээс хүсэж болно.
20.8.Мэдээллийг шалгаж нягталсны дараа банкны ажилтан Корпорацийн боловсруулсан нөхөн төлбөр нэхэмжлэлийн маягтыг[8] хэвлэж өгнө.
20.9.Нэхэмжлэлийн маягт нь тухайн хадгаламж эзэмшигчийн мэдээлэл болон татан буугдсан банкинд эзэмшдэг нийт харилцах, хадгаламжийн мэдээлэл, 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээлийн мэдээлэл, нөхөн төлбөрийн хэмжээ, хадгаламж эзэмшигчийн мэдүүлэг зэрэг мэдээллийг агуулна.
20.10.Хадгаламж эзэмшигч нь нэхэмжлэлийн маягтад дээр дурдсан мэдээллийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд баталгаажуулж гарын үсэг зурна.
20.11.Хадгаламж эзэмшигч нэхэмжлэхийнмаягтад гарын үсэг зурсны дараа банкны ажилтан нөхөн төлбөрийг олгоно. Хадгаламж эзэмшигч нөхөн төлбөрийгбэлнээр, бусад банкин дахь өөрийн данс, эсхүл нөхөн төлбөр олгох банкин дахь өөрийн дансанд шилжүүлгээр хүлээн авч болно.
20.12.Хадгаламж эзэмшигч нөхөн төлбөрийн хэмжээтэй санал нийлэхгүй болон бусад маргаантай асуудал үүссэн тохиолдолд Корпораци дахин шалгах ба энэ тохиолдолд хадгаламж эзэмшигч хоёр удаагийн хандалтаар[9] нөхөн төлбөрийг авна.
20.13.Даатгагдсан хадгаламж эзэмшигчээс дансны үлдэгдэл зөрүү болон бусад алдаа зөрчлийн талаар гомдол гаргасан тохиолдолд нөхөн төлбөр олгох банкны ажилтан дараахь бичиг баримтыг хавсарган цаасан болон цахим хэлбэрээр Корпорацид хүргүүлнэ. Үүнд:
20.13.1.Хадгаламж эзэмшигчийн биеийн байцаалт;
20.13.2.Гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол улсад оршин суух үнэмлэх;
20.13.3.Нотлох баримт бичиг;
20.13.4.Хадгаламж эзэмшигчийн гомдол гаргасан өргөдөл зэрэг бүх баримт бичгийг бүрдүүлнэ.
20.14.Шаардлагатай тохиолдолд зарим гомдлыг Эрх хүлээн авагч шалган шийдвэрлэх бөгөөд ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэсэн тоо мэдээллийг Корпорацид хүргүүлнэ. Энэ тохиолдолд нөхөн төлбөрийг гагцхүү эрх хүлээн авагчаас хариу ирсний дараа олгоно.
20.15.Корпораци Эрх хүлээн авагчаас холбогдох шийдвэр, бичиг баримтыг хүлээн авсан даруйд шаардлагатай бол өөрийн нөхөн төлбөрийн прoграм хангамжийн мэдээллийн санд засвар оруулж, нөхөн төлбөр олгох банкинд бичгээр болон цахим шуудангаар мэдэгдэнэ.
20.16.Мэдээллийнсанд зохих засварыг оруулсны дараа Корпораци нь хадгаламж эзэмшигчид гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн үндэслэлийг бичгээр хүргүүлж, нөхөн төлбөрийн зөв дүнг хүлээн авахыг санал болгоно.
20.17Корпораци хадгаламж эзэмшигчийн гаргасан гомдлыг “Гомдол хүлээн авах, шийдвэрлэх заавар”-ын дагуу хүлээн авна.
Хорин нэг. Үндэсний хороонд тайлан, мэдээ хүргүүлэх
21.1.Нөхөн төлбөр олгох ажиллагааны туршид Корпораци нөхөн төлбөр олголтын явцын талаар Үндэсний хороонд дараахь мэдээллийг тогтмол тайлагнаж байна. Үүнд:
21.1.1.Нөхөн төлбөр олгосон хадгаламж эзэмшигчийн тоо, мөнгөний дүн;
21.1.2.Нөхөн төлбөр олгохоор үлдэж буй хадгаламж эзэмшигчийн тоо, мөнгөний дүн;
21.1.3.Нөхөн төлбөр олгох ажиллагаатай холбоотой гарч буй зардал;
21.2.Нөхөн төлбөр олгох явцад гарсан Үндэсний хороогоор шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлыг танилцуулна.
21.3.Сангийн хөрвөх чадвар болон нөхөн төлбөр олгоход шаардлагатай хөрөнгийн хэмжээг тооцоолон танилцуулна.
Дөрөвдүгээр бүлэг. Нөхөн төлбөр олгох ажиллагааг дуусгавар болгох
Хорин хоёр. Нөхөн төлбөр олгох ажиллагааг дуусгавар болгох
22.1.ХДХ-д заасны дагуу нөхөн төлбөр олгох ажиллагааг Үндэсний хорооны шийдвэрээр дуусгавар болно.
22.2.Нөхөн төлбөр олгох банк нь эцсийн тайланг нөхөн төлбөр олгох ажиллагаа дууссан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан Корпорацид хүргүүлнэ.
Хорин гурав. Эцсийн тайлан гаргах
23.1.Корпорацийн нөхөн төлбөр олгох ажлын хэсэг нөхөн төлбөр олгох ажиллагааны явцад хийж гүйцэтгэсэн ажлыг нэгтгэн, гэрээ байгуулан хамтран ажилласан байгууллага бүрийн гүйцэтгэлийн үнэлгээ болон ажиллагааны явцад хуримтлуулсан туршлага, боловсронгуй болгох саналын хамт бэлтгэн эцсийн дэлгэрэнгүй тайлан гаргана.
23.2.Корпорацийн ажлын хэсэг нөхөн төлбөр олгох ажиллагааны явцад хийж гүйцэтгэсэн ажлын дараахь төрлийн тайлангуудыг нэгтгэн Үндэсний хороонд хүргүүлнэ. Үүнд:
23.2.1.Нөхөн төлбөр олгосон жагсаалт, дүн;
23.2.2.Нөхөн төлбөр олгогдоогүй хадгаламжийн жагсаалт, дүн;
23.2.3.Нөхөн төлбөр олгох ажиллагаатай холбоотой зарцуулагдсан хөрөнгийн хэмжээ;
23.2.4.Ашигласан зээл (хэрэв байгаа бол);
23.2.5.Ашиглагдаагүй санхүүгийн нөөц;
23.2.6.Гомдол шийдвэрлэсэн байдал.
23.2.7.Дүн шинжилгээ, сайжруулах санал.
23.3.Корпораци нөхөн төлбөр олголтыг гүйцэтгэж дууссаны дараа тайланг холбогдох баримт бичгийн хамт нөхөн төлбөр олгох банкнаас хүлээн авахдаа гарын үсэг зурж актаар баталгаажуулан Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан “Даатгалын тохиолдолд архив хөтлөх журам”-ын дагуу архивлан хадгална.
Хорин дөрөв. Журам хүчин төгөлдөр болох
24.1.Энэхүү журам Үндэсний хороо баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
----ОоО---
[1]“Хадгаламж эзэмшигч” гэж банкинд хадгаламжийн данс эзэмшдэг иргэн, хуулийн этгээдийг;
[2]“Даатгагдсан хадгаламж” гэж даатгагдах хадгаламжаас хадгаламж эзэмшигчийн тухайн банкинд төлбөл зохих 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн хамт хасч тооцсон, тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэлх дүнг;
[3]“Даатгагдсан хадгаламж эзэмшигч” гэж тухайн банкинд ХДХ-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаас бусад хадгаламж эзэмшдэг иргэн болон хуулийн этгээдийг;
[4]“Нөхөн төлбөр олгох банк” гэжМонголбанктай зөвшилцсөнөөр даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг Корпорацийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэхээр Үндэсний хорооноос сонгогдож, ХДХ-ийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулсан банкийг;
[5]“Хөрвүүлэлт” гэж банкнаас ирүүлсэн цахим мэдээллийг Корпорацийн нөхөн төлбөрийн системд ашиглаж болохуйц хэлбэрт шилжүүлэх хэрэгслийг;
[6]“Нөхөн төлбөрийн жагсаалт” гэжХДХ-д заасан даатгалд хамаарах шалгуурын дагуу нөхөн төлбөр олгогдох хадгаламж эзэмшигч тус бүрийн даатгагдсан хадгаламжийн мөнгөн дүнгийн талаарх мэдээллийг Корпорациас тодорхойлсон баримт бичгийг;
[7]“Нэг удаагийн хандалт” гэж хадгаламж эзэмшигч нөхөн төлбөр олгох банкны салбар, тооцооны төвд хандаж хадгаламж эзэмшигч мөн болохыг нотолсон биеийн байцаалт, хадгаламжийн баримт бичгийг үзүүлэн “Нэхэмжлэлийн маягт”-д заасан дүнг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нөхөн төлбөр олгох ажиллагааг;
[8]“Нэхэмжлэлийнмаягт” гэждаатгагдсан хадгаламж эзэмшигчийн нөхөн төлбөр хүссэн мөнгөн дүнг баталгаажуулах зорилгоор Корпорацийн бэлтгэсэн загварыг;
[9]“Хоёр удаагийн хандалт” гэж хадгаламж эзэмшигч нөхөн төлбөр олгох (цалбадан татан буугдаж буй) банкны салбар, тооцооны төвд хандан “Нэхэмжлэлийн маягт”-д заасан дүнг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дахин хандаж нөхөн төлбөр олгох ажиллагааг;
Текст томруулах
A
A
A