- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ЧАДААГҮЙ ЖОЛООЧ НАРЫГ ДААТГАГЧИД ХУВААРИЛАХ ЖУРАМ
Санхүүгийн зохицуулах хорооны
2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн
271 дүгээр тогтоолын хавсралт
ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН
ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ЧАДААГҮЙ ЖОЛООЧ НАРЫГ ДААТГАГЧИД
ХУВААРИЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь “Олон удаагийн давтамжтай даатгалын тохиолдол гаргадаг гэсэн үндэслэлээр даатгалын гэрээ байгуулж чадаагүй автотээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч /цаашид “жолооч” гэх/ нарыг даатгалын компани /цаашид “даатгагч” гэх/-д хуваарилах”-тай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хoёp. Олон удаагийн давтамжтай даатгалын тохиолдол гаргадаг гэсэн үндэслэлээр даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах
2.1.Олон удаагийн давтамжтай даатгалын тохиолдол гаргадаг гэсэн үндэслэлээр даатгагч жолоочийг даатгахаас татгалзсан нөхцөлд тухайн этгээд уг даатгагчид даатгалын гэрээний хугацааг нэг удаа сунгах санал тавих эрхтэй бөгөөд даатгагч татгалзах эрхгүй байна.
2.2.Олон удаагийн давтамжтай даатгалын тохиолдол гаргадаг гэсэн үндэслэлээр даатгагч жолоочийг албан ёсоор даатгахаас татгалзсан нөхцөлд тухайн этгээд Санхүүгийн зохицуулах хороонд энэ журмын 1 дүгээр хавсралт маягтын дагуу хүсэлт гаргана.
2.3.Даатгагч нь жолоочийг даатгахаас татгалзсан тухай мэдэгдлээ энэ журмын 2 дугаар хавсралт маягтын дагуу гаргаж Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ.
2.4.Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагч нарт тэгш хуваарилах зарчмыг баримтлах бөгөөд хуваарилахаас өмнөх жилийн эцсийн тайлангаар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хохирол нөхөлтийн харьцаа хамгийн бага тооцогдсон даатгагчаас эхэлж сонгоно.
2.5.Санхүүгийн зохицуулах хороо нь сонгосон даатгагчид энэ журмын 3 дугаар хавсралт маягтаар мэдэгдэл хүргүүлнэ.
2.6.Энэ журмын дагуу даатгагч жолооч нартай жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа нэмэлт нөхцөл шаардахгүй.
Гурав. Хяналт, хариуцлага
3.1.Санхүүгийн зохицуулах хороо энэхүү журмын биелэлтэд хяналт тавих бөгөөд хуваарилагдсан жолоочийг даатгахаас татгалзсан даатгагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
“Даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг
даатгагч нарт хуваарилах журам”-ын 1 дүгээр хавсралт
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ӨМЧЛӨГЧ,
ЖОЛООЧИЙГ ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАД
ДААТГУУЛАХЫГ ХҮССЭН ӨРГӨДӨЛ
Огноо: ...................
Хаана: Санхүүгийн зохицуулах хороо
Засгийн газрын IY байр, Бага тойруу-3, Улаанбаатар-46, Монгол Улс
Өргөдөл гаргагч: .................................................................................
Хувь хүн, хуулийн этгээд /доогуур нь зурах/
/Иргэн, хуулийн этгээдийн нэр/...............................................................нь даатгалд хамрагдах хүсэлтэй хэдий ч олон удаагийн давтамжтай даатгалын тохиолдол гаргадаг гэсэн үндэслэлээр даатгагч даатгахаас татгалзсан тул Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журам”-ын дагуу даатгагчид хуваарилж өгнө үү.
ӨРГӨДӨЛ ГАРГАГЧ
..................................... .............................................
/гарын үсэг/ /овог, нэр /
Регистрийн дугаар: ........................................................................................
Хаяг: ................................................................................................................
Тээврийн хэрэгслийн улсын дугаар: ............................................................
Тээврийн хэрэгслийн марк:...........................................................................
Даатгахаас татгалзсан даатгагчийн нэр: ......................................................
Өмнөх гэрээний хугацаанд гаргасан даатгалын тохиолдлын тоо: ...........
Даатгалын нийт нөхөн төлбөрийн хэмжээ: ...................... ..........................
“Даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг
даатгагч нарт хуваарилах журам”-ын 2 дугаар хавсралт
ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛД
ДААТГАХААС ТАТГАЛЗСАН ТУХАЙ ДААТГАГЧИЙН МЭДЭГДЭЛ
Огноо: ...................
Хаана: Санхүүгийн зохицуулах хороо
Засгийн газрын IY байр, Бага тойруу-3, Улаанбаатар-46
Монгол Улс
Даатгалын компанийн нэр: .................................................................................
Манай компани нь .............................................................................. /иргэн, хуулийн этгээд/-г олон удаагийн давтамжтай даатгалын тохиолдол гаргадаг гэсэн үндэслэлээр даатгахаас татгалзаж байгаа тул мэдэгдлийг хүлээн авна уу.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
..................................... .............................................
/гарын үсэг/ /овог, нэр /
Даатгуулагч иргэн, хуулийн этгээдийн регистрийн дугаар: .....................
Хаяг: ................................................................................................................
Тээврийн хэрэгслийн улсын дугаар: ............................................................
Тээврийн хэрэгслийн марк:...........................................................................
Даатгахаас татгалзсан даатгагчийн нэр: ......................................................
Өмнөх гэрээний хугацаанд гаргасан даатгалын тохиолдлын тоо: ...........
Даатгалын нийт нөхөн төлбөрийн хэмжээ: ...................... ..........................
“Даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг
даатгагч нарт хуваарилах журам”-ын 3 дугаар хавсралт
ДААТГАГЧИЙГ СОНГОСОН ТУХАЙ МЭДЭГДЭЛ №....
Огноо: .......................
Хаанаас: Санхүүгийн зохицуулах хороо
Засгийн газрын IY байр, Бага тойруу-3, Улаанбаатар-46, Монгол Улс
Даатгалын компанийн нэр: .................................................................................
Танай компанид .......................................................-г Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журам”-ын 2.4-т заасны дагуу даатгалд хамруулахаар хуваарилж байгаа тул уг этгээдийг даатгахыг мэдэгдье.
.................... ДАРГА............................. ................................
/гарын үсэг/ /овог, нэр /
Даатгуулагч иргэн, хуулийн этгээдийн регистрийн дугаар: .....................
Хаяг: ................................................................................................................
Тээврийн хэрэгслийн улсын дугаар: ............................................................
Тээврийн хэрэгслийн марк:...........................................................................
Даатгахаас татгалзсан даатгагчийн нэр: ......................................................
Өмнөх гэрээний хугацаанд гаргасан даатгалын тохиолдлын тоо: ...........
Даатгалын нийт нөхөн төлбөрийн хэмжээ: ................................................
Текст томруулах
A
A
A