A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Замын хөдөлгөөний
дүрмийн 4 дүгээр хавсралт

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ, ТЕХНИКИЙН ЗӨРЧЛИЙН ЖАГСААЛТ

Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно:

Нэг. Тоормосны систем

            1.1. Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх;

            1.2. Шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсан;

            1.3. Хийн буюу хий-шингэн дамжуулгатай тоормосны системийн даралт хэмжүүр ажиллахгүй болсон;

            1.4. Хийн буюу хий-шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсанаас (хөдөлгүүрийг унтраасны дараа) хийн бүрэн даралтын хэмжээ 15 минутын хугацаанд 0.05 МПа-аар буюу түүнээс илүү хэмжээгээр буурсан;

            1.5. Зогсоолын тоормос дор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон:

                   -16 %-д бүрэн ачаалагдсан тээврийн хэрэгслийг;

                   -23 %-д ачаагүй суудлын автомашин, автобусыг;

                   -31 %-д ачаагүй ачааны автомашиныг.

                   Тайлбар: Зогсоолын тоормосны идэвхжилийг шалгахдаа хөдөлгүүрийн ачааллыг хүч дамжуулах ангиас салгасан байна.

            1.6. Тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн.

Хоёр. Жолооны механизм

            2.1. Жолооны механизмын эд ангиудын бэхэлгээ эвдэрсэн, холбоосны сул хөдөлгөөн ихэссэн;

            2.2. Үйлдвэрээс хийгдсэн хүчлүүр (мотоциклын хувьд зөөллүүр) ажиллахгүй буюу байхгүй болсон;

            2.3. Жолооны хүрдний сул эргэлтийн хэмжээ дор дурдсанаас илүү болсон:

Тээврийн хэрэгслийн төрөл

Жолооны хүрдний

сул эргэлт (градус)

Суудлын автомашин, бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин

5

Автобус, троллейбус

10

Бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин

шингэн хүчлүүртэй

10

шингэн хүчлүүргүй

5

 

            2.4. Жолооны механизмын эд ангиудын хийцийг өөрчилсөн.

Гурав. Дугуй

            3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ дор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн:

Тээврийн хэрэгслийн төрөл

Дугуйн хээний гүн (мм)

Суудлын автомашин, бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин

1.6

Автобус, троллейбус

2.0

Бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин

1.0

Мотоцикл, мопед

0.8

 

            3.2. Чиргүүлийн дугуйн хээний гүн нь чирч яваа тээврийн хэрэгслийн дугуйн хээний зөвшөөрөгдсөн хэмжээнээс бага болсон;

            3.3. Дугуйн гадаргуу язарсан буюу цоорсон, хээ нь салж хуурсан, утаснууд нь тасарсан;

            3.4. Дугуйн булны бэхэлгээ сул, бэхэлгээний эрэг, шураг дутуу, найдваргүй бэхлэгдсэн, дугуйн цоожлох цагариг гэмтсэн, буруу тавигдсан;

            3.5. Дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй;

            3.6. Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан;

            3.7. Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан.

Дөрөв. Хөдөлгүүр, хүч дамжуулах анги

            4.1. Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт бодис, тортогжилтын хэмжээ нь MNS 5013, MNS 5014 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн;

            4.2. Тэжээлийн болон тосолгооны системийн битүүмж алдагдсан, шатах, тослох материал гоожсон;

            4.3. Шингэрүүлсэн хийн түлшний системээр тоноглогдсон автомашины хийн баллоны гадаргууд бичигдсэн техникийн үзүүлэлт нь техникийн баримт бичгийн өгөгдөлтэй нийцээгүй буюу баталгаажилтын хугацаа нь дууссан;

            4.4. Яндан, дуу намсгуур гэмтсэн буюу байхгүй болсон, яндангаас гарах дуу чимээний түвшин MNS 4599 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн;

            4.5. Хурдны хайрцгийн араан дамжуулга хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг;

            4.6. Кардан гол цавтай, савалгаатай.

Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл

            5.1. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй;

            5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан;

            5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон;

            5.4. Үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур бохирдсон буюу байхгүй болсон;

            5.5.  Гэрэлтүүлэг, дохиоллын системийн ажиллах горим алдагдсан, унтраалга, шилжүүлүүр гэмтсэн;

            5.6. Тээврийн хэрэгсэлд дор дурдсан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулсан:

                   -урд талд цагаан, шар, улбар шараас өөр өнгийн гэрэл;

                   -ар талд ухрах арааны болон улсын дугаарын гэрэлтүүлэгт цагаанаас өөр өнгийн гэрэл, мөн ар талд улаан, улбар шараас өөр өнгийн бусад гэрэл;

                   -урд талд цагаанаас өөр, ар талд улаанаас өөр өнгийн гэрэл ойлгуур.

                   Тайлбар: Дээрх заалт нь улсын бүртгэлийн дугаарын тэмдэг болон таних тэмдгийн гэрэл ойлгох шинж чанар бүхий дүрс, бичиглэл, хүрээ, дэвсгэрийн өнгөнд хамаарахгүй.

Зургаа. Бусад эд анги, нэмэлт хэрэгсэл

            6.1. Хурд хэмжүүр ажиллахгүй болсон;

            6.2. Дуут дохио ажиллахгүй болсон;

            6.3. Шил арчуур, цан үлээгүүр ажиллахгүй болсон;

            6.4. Түлшний түвшин заагуур ажиллахгүй болсон;

            6.5. Ар талаа харах толь, салхины шил, нарны хаалтгүй болсон;

            6.6. Бүхээгний шилэн дээр юм бичсэн, зураг наасан, хөшиг татсан, цацаг унжуулсан, салхины шил нь их хэмжээгээр цуурсан, бохирдсон зэргээс жолоочийн харах боломжийг хязгаарласан;

            Тайлбар: Салхины шилний дээд хэсэгт өнгөт, тунгалаг хальс нааж болно. Салхины шилнээс бусад шилэнд гэрэл бууруулагч наалт (толины тусгал харагдах хэсгээс бусад хэсэгт) ашиглаж болох бөгөөд гэрэл нэвтрүүлэх чадвар нь урд хаалганы шилэнд 70%, бусад шилэнд 60%-аас багагүй байна.

            6.7. Хаалга, тэвшний түгжээ эвдэрсэн, гүйцэд хаагдаж, нээгдэхгүй болсон;

            6.8. Автобус, троллейбусны хаалга, ослын нэмэгдэл хаалгыг нээх, хаах хэрэгсэл ажиллахгүй болсон, хаалгаа харах тольгүй буюу толио буруу байрлуулсан;

            6.9. Үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон;

            6.10. Мотоцикл, мопедын жолооч, зорчигчийн хамгаалах малгай нь MNS 6629 стандартын шаардлагыг хангахгүй байх;

            6.11. Мотоцикл, мопедод зориулалтын гишгүүр, зорчигчийн бариул байхгүй болсон;

            6.12. Чиргүүлийн холбоос эвдэрсэн, хамгаалалтын гинжин татлага байхгүй буюу гэмтсэн;

            6.13. Тэвшний шал цөмөрсөн, бүхээг, тэвшний гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж нь илт муудсан;

            6.14. Шаврын хаалтгүй болсон;

            6.15. Автобус, троллейбус, суудлын буюу ачааны автомашин, дугуйт тракторт эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг, хол, ойрын болон оврын гэрлийн нөөц чийдэн байхгүй;

            6.16. Гурав буюу дөрвөн дугуйт мотоциклд ослын зогсолтын тэмдэг байхгүй;

            6.17. Бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин болон бүх жин нь 5 тонноос их автобусанд ивүүр байхгүй буюу хоёроос цөөн байх.

 

-----o0o-----