- Нүүр
- Сайдын тушаал
- ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/187 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР
ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАРЫН ТАЙЛБАР
Монгол Улсад амьдарч байгаа гадаадын иргэнд олгох оршин суух үнэмлэх /цаашид "Оршин суух үнэмлэх" гэх/ нь олон улсын хэмжээнд мөрддөг СР-80 хэмжээтэй, 150-14443 стандартын шаардлага хангасан RF (radio frequency) карт байх бөгөөд мэдээлэл нь цахим байдлаар микро интеграл схем буюу чипэд агуулагдана. Оршин суух үнэмлэх нь оршин суух хэлбэрээс үл хамааран цэнхэр өнгөтэй байна.
1.Оршин суух үнэмлэхийн мэдээллийг дотор нь хоёр ангилна:
1.1.Нүүрэн талд дараах мэдээллийг ил бичнэ:
1.1.1."МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХ";
1.1.2.“CERTIFICATE OF ALIEN REGISTRATION”;
1.1.3.оршин суух зөвшөөрлийн хэлбэр Status;
1.1.4.оршин суух зөвшөөрлийн дугаар Registration №;
1.1.5.иргэний харьяалал Citizenship;
1.1.6.овог, нэр Family name /Given name/ ;
1.1.7.цээж зураг;
1.1.8.хүйс Sex;
1.1.9.төрсөногноо Date of birth YYYY/MM/DD;
1.1.10.паспортын дугаар Passport №;
1.1.11.оршин суух зөвшөөрөл олгосон огноо /Dateof issue YYYY/MM/DD/;
1.1.12.оршин суух зөвшөөрлийн дуусах огноо /Date of expiry YYYY/MM/DD/;
1.1.13.харьяа байгууллага –Organization.
1.2.Ар талд дараах мэдээллийг ил бичнэ:
1.2.1."ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР";
1.2.2.“MONGOLIA IMMIGRATION AGENCY";
1.2.3.оршин суух зөвшөөрлийн дугаар;
1.2.4.оршин суух зөвшөөрлийн сунгалт Residence permit extension;
1.2.5.хаяг Address;
1.2.6.санамж англи хэл дээр: ”Always carry your card with you”;
1.2.7.Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудасны хаяг, лавлах утас:http://www.immigration.gov.mn Phone:18001882.
2.Оршин суух үнэмлэхийн чипэд тусгай программ хангамжийн дагуу өндөр нууцлалтайгаар бэлтгэгдсэн дараах мэдээллийг оруулна:
2.1.овог нэр;
2.2.төрсөн он, сар, өдөр;
2.3.хүйс;
2.4.оршин суух үнэмлэхийн дугаар;
2.5.18 насанд хүрээгүй хүүхэд;
2.6.иргэний харьяалал;
2.7.оршин суух зөвшөөрлийн хэлбэр;
2.8.оршин суух зөвшөөрлийн дугаар;
2.9.олгосон байгууллага;
2.10.хүчинтэй хугацаа;
2.11.сунгалт;
2.12.регистрийн дугаар;
2.13.зөрчлийн тэмдэглэл;
2.14.оршин суух хаяг, түүний өөрчлөлт;
2.15.гарын хурууны хээ;
2.16.уригч аж ахуйн нэгж байгууллагын нэр.
3.Оршин суух үнэмлэх нь дараах нууцлалтай байна:
3.1.Оршин суух үнэмлэхийн нүүрэн тал нь:
3.1.1.дэвсгэр өнгөнд нь түмэн насан хээ болон усан хээ хосолсон хэвлэлийн технологийн нууцлалтай;
3.1.2.усан хээн дээр “MONGOLIA IMMIGRATION AGENCY” гэсэн текстийг усан хээгээр дэвсгэр усан хээнд уусган бичсэн;
3.1.3.дээд хэсэгт алхан хээний нууцлалтай;
3.1.4.цээж зургийн дэвсгэр хэсэгт “ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР, MONGOLIA IMMIGRATION AGENCY” гэсэн текстийг хүний нүдэнд шууд үл харагдах байдалтайгаар дугуйрсан хэлбэртэйгээр цайруулж, уусган оруулсан байх ба томруулдаг шилээр харах боломжтой;
3.1.5.доод хэсэгт “GOVERNMENT IMPLEMENTING AGENCY MONGOLIA IMMIGRATION AGENCY, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР” гэсэн текстийг 1,4–3,0 фонтын хэмжээтэйгээр жижгэрүүлэн бичсэн байх ба томруулдаг шилээр харах боломжтой;
3.1.6.“MNG” гэсэн текстийг тусгай захиалгын дагуу хэвлэлийн өндөр нууцлалын OVI – Optically Variable Ink технологиор хэвлэсэн;
3.1.7.оршин суух зөвшөөрлийн дугаарыг Laser engraved microtext хэвлэлийн технологийн нууцлалтайгаар хэвлэсэн;
3.1.8.оршин суух үнэмлэхийн мэдээллүүд болон зургийг лазер технологийн нууцлалтайгаар хэвлэсэн.
3.2.Оршин суух үнэмлэхийн ар тал нь:
3.2.1.дэвсгэр өнгө нь түмэн насан хээ болон усан хээ хосолсон хэвлэлийн технологийн нууцлалтай;
3.2.2.гол хэсэгт Гадаадын иргэн, харьяатын газрын бэлгэ тэмдгийг хүний нүдэнд шууд үл харагдах хэвлэлийн нууцлалын UVI – invisible UV ink технологиор хэвлэсэн байх ба хэт ягаан туяаны тусгай төхөөрөмжөөр тусган харах боломжтой.
4.Оршин суух үнэмлэхийн материал нь удаан хугацааны эдэлгээ даахуйц, хэвлэлийн чанарт нийцсэн лазер технологиор хэвлэх боломжтой PC–polycarbonate материалтай байна.
5.Ар талын зүүн доод буланд карт эзэмшигчийн мэдээлэл бүхий QR code–ийг лазер технологиор хэвлэсэн. Энэ нь хэвлэлийн технологи болон системийн өргөтгөл, интеграц хийхэд зориулагдсан байх ба хууль хяналтын байгууллагын ажилтнууд ухаалаг гар утсанд суулгасан тусгай программ хангамжаар эзэмшигчийн мэдээллийг шалгахад зориулагдсан байна.
6.Чип буюу цахим мэдээлэл дараах нууцлалтай байна:
6.1.микро интеграл схем буюу чиптэй, чип нь CPU-тэй тусгай үйлдлийн систем бүхий;
6.2.микро интеграл схем буюу чип дэх мэдээллийг хадгалах, боловсруулах, удирдахад зориулсан тусгайлан боловсруулсан программ хангамжтай;
6.3.тус программ хангамжийн тусламжтайгаар гадаадын иргэний чипэд буюу далд бичигдэх мэдээллийг өндөр нууцлалтайгаар кодолж хадгалах;
6.4.тухайн гадаадын иргэний мэдээлэлд дор дурдсан өөрчлөлтийг хийх, санах, хадгалах тусгай санах ойгоор чип нь хангагдсан байна:
6.4.1.дуусах хугацаа;
6.4.2.сунгалт;
6.4.3.зөрчлийн тэмдэглэл;
6.4.4.оршин суух хаягийн өөрчлөлт;
6.4.5.бусад холбогдох мэдээлэл.
7.Чипэд хадгалагдсан мэдээллийг унших, шалгах, өөрчлөлт оруулах, зөрчлийн мэдээллийг тэмдэглэх зэрэгт тусгай зориулалтын шалгагч багаж ашиглана.
8.Оршин суух үнэмлэхийн нүүрэн талд Гадаадын иргэн, харьяатын газрын бэлгэ тэмдгийг нүдэнд үл үзэгдэх тусгай бэхээр хэвлэх ба хэт ягаан туяаны тусгалд тодорч харагдана.
9.Оршин суух үнэмлэхийг тусгай нууцлал бүхий холограмман хальсаар бүрж, уг хальсанд Монгол Улсын соёмбо давхар байрлана.
Текст томруулах
A
A
A