A

A

A

Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

ЗОРЧИХ ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР

ЗОРЧИХ ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАРЫН ТАЙЛБАР

1.Монгол Улсад оршин суух харьяалалгүй хүний зорчих үнэмлэх /цаашид "үнэмлэх" гэх/ нь 125x88 мм хэмжээтэй, хар хөх өнгийн хавтастай, дугаарласан 20 хуудастай байх ба үнэмлэхийн бичвэрийг монгол, англи хэлээр үйлдэнэ.

2.Үнэмлэхийн хавтасны нүүрэн талын голд 45x22 мм хэмжээтэй боронзон шар өнгийн соёмбо байрлуулж, бичвэрийг боронзон шар өнгийн 4 мм-ийн том, кирилл үсгээр, дээд ирмэгээс доош 10 мм өндөрт, "МОНГОЛ УЛС" гэж, доор нь латин үсгээр "MONGOLIA", доод ирмэгээс 20 мм зайд латин үсгээр "TRAVEL DOCUMENT", дээр нь кирилл үсгээр "ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ" гэж тус тус бичнэ.

3.Нэгдүгээр нүүрэнд дараах бичвэр байна.

Үүнд:

3.1.Хар өнгөөр "TDR" гэсний ард 7 орон тоо бүхий үнэмлэхийн дугаар;

3.2.Нүүрний төв хэсгийн "САНАМЖ" гэсний дор кириллээр "Энэхүү зорчих үнэмлэх эзэмшигч нь Монгол Улсын иргэн биш.", мөн доор нь "Үнэмлэх эзэмшигч нь үнэмлэхийн хүчинтэй хугацааны дотор Монгол Улсын хилээр нэвтрэх эрхтэй." гэж бичнэ;

3.3.Кириллээр бичсэн "САНАМЖ"-ийн дор англиар "NOTE", мөн "The bearer of this travel document is not a Mongolian citizen.", "This travel document is valid for re-entry to Mongolia during the period of validity." Гэж бичнэ.

4.Хоёрдугаар нүүр нь үнэмлэх эзэмшигчийн талаар дараах мэдээлэл байна:

4.1.Нүүрний зүүн дээд талд 3,5x4,5 см-ийн хэмжээтэй үнэмлэх эзэмшигчийн цээж зураг;

4.2.Цээж зургийн баруун талд дараахь хөндлөн бичвэр байна:

4 2.1.эцэг (эх)-ийннэр / Surname;

4.2.2.нэр /Given name;

4.2.3.төрсөн огноо / Date of birth YYYY/MM/DD;

4.2.4.хүйс / Sex;

4.2.5.олгосон огноо Date of issue YYYY/MM/DD;

4.2.6.дуусах огноо / Date of expiry YYYY/MM/DD.

4.3.Нүүрийг бүхэлд нь ус үл нэвтрэх, тунгалаг хальсаар бүрсэн байна.

5.Гуравдугаар нүүрэнд дараах хөндлөн бичвэр байна:

5.1.Дээд хэсгийн буланд:

5.1.1.зүүн буланд "ЭНЭХҮҮ ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ БҮХ УЛСАД ХҮЧИНТЭЙ", "THIS TRAVEL DOCUMENT IS VALID FOR ALL COUNTRIES" гэж;

5.1.2.баруун буланд "ЭНЭ ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ (ДУГААРЛАСАН) 20 ХУУДАСТАЙ", "THIS TRAVEL DOCUMENT CONTAINS 20 (NUMBERED) PAGES" гэж.

5.2.Доод хэсгийн буланд:

5.2.1.зүүн буланд "Олгосон байгууллага", “Issuing authority”гэж;

5.2.2.баруун буланд "Олгосон газар", “Issued at”гэж;

5.2.3.зүүн доод буланд хөндлөн зураасны дор "Эзэмшигчийн гарын үсэг", түүний дор "Bearer's signature" гэж тус тус бичнэ.

6.3ургадугаар нүүрэнд тусгай тэмдэглэл оруулах бөгөөд дээд төв хэсэгт "Тусгай тэмдэглэл / Observations" гэсэн бичвэр байна.

7.Долоогоос хорьдугаар (7-20) хуудаснуудад виз, дардас дарах бөгөөд хуудаснуудын дээд төв хэсэгт "Виз", "Visas" гэсэн бичвэр байна.

8.Арын нүүрний доод хэсэгт "Энэ зорчих үнэмлэх Монгол Улсын Төрийн өмч мөн.", "This Travel document is property of Mongolia." гэсэн бичвэр байна.

9.Үнэмлэх нь дараахь нууцлалтай байна:

9.1.Хуудас бүр Arial фонтын 4, 6-ийн хэмжээтэй 45 хэмийн налуугаар бичигдсэн "MONGOLIA IMMIGRATION AGENCY" гэсэн бичвэртэй;

9.2.Хоёр, гурав, дөрөв, зургаа (2,3,4,6) дугаар хуудасны соёмбо нь 32мм 15,5мм хэмжээтэй хөндлөн, бусад хуудасны соёмбо нь 39мм х 18,6мм хэмжээтэй босоо байрлалтай;

9.3.Гурав (3) дугаар хуудаснаас хойших бүх хуудсанд үнэмлэхийн дугаарыг шивээсийн машинаар цоолсон;

9.4.Үнэмлэхийг неон гэрэлд шар, ногоон өнгөөр гэрэлтэн харагддаг тусгай утсаар оёж бэхэлсэн байна.

10.Үнэмлэхийг дор дурдсанаар баталгаажуулна:

10.1.Энэ загварын 4.1-т заасан үнэмлэх эзэмшигчийн цээж зургийн баруун буланг оруулан Гадаадын иргэн, харьяатын газрын тэмдэг дарна.

10.2.Энэ загварын 5.2.-т заасан "Олгосон байгууллага" гэсэн хэвлэмэл бичвэрийн дор “Mongolia Immigration Agency”, "Олгосон газар" гэсний дор "Ulaanbaatar" гэсэн дардас тус тус дарна.

10.3.Энэ загварын 5.2-т заасан "Олгосон байгууллага", "Олгосон газар" гэсэн бичвэрийн дунд үнэмлэх олгох эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, Гадаадын иргэн, харьяатын газрын тамга дарна.